| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0175/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/131 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0175/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч П.Чулуунпүрэв,
Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б-д холбогдох 2239001010202 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-45 тоот гэрт 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Л.Н-ийн эзэмшлийн “Монел” маркийн 43 Инчийн зурагтыг “хоол хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар аяга шидэж, хууль бусаар устгаж, гэмтээж түүнд 702.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр намайг гэртээ буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-45 тоотод байж байхад...Р.Б манайд ирсэн. Тэгээд би Баатархүүтэй хамт 0.75 граммын арвай *******тэй нэг шил архи хувааж уугаад байж байтал орой 22 цагийн үед Баатархүү уусан юмандаа согтоод намайг өөрт нь хоол хийж өг гээд уурлаад байхаар нь би чамд яахаараа хоол хийж өгдөг юм бэ гээд гэрээсээ хөөтөл Р.Б нь ширээн дээр байсан аяга аваад манай гэрийн баруун хойд талд байсан зурагт руу шидсэн. Тэгтэл манай зурагт хагараад асахаа больчихсон байсан... намайг хоол хийж өг гээд уурлаад байхаар нь би үгүй гээд гэрээсээ явуулах гэтэл уурлаад аяга аваад шидчихсэн... манай зурагт Монел брэндийн 43 инчийн зурагт байсан. Тэр хагардаг зурагт бол Баатархүүтэй ямар ч холбоогүй миний эзэмшлийн зурагт байгаа юм... дэлгэц нь бүүр хагараад асахгүй болсон байгаа. Дахин ашиглах боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 тал/
2. Гэрч Ц.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Энэхүү Монел брэндийн 43 инчийн зурагт нь цаашид ашиглагдах боломжгүй болсон байна. Дэлгэц рүүгээ орж хагарсан учраас ашиглагдах боломжгүй эвдрэл үүссэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
3. Р.Б-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тухайн үедээ зурагтыг нь эвдэлсэн талаараа мэдсэн. Тэгээд шууд гараад явсан... тэр зурагт надтай ямар нэг холбоогүй, би тэр зурагтыг авахад ямар нэг санхүүгийн туслалцаа үзүүлж байгаагүй. Тэр зурагт Нарангэрэлийн эзэмшлийн зурагт байгаа юм. Би Нарангэрэлд шинэ зурагт аваад өгчихсөн байгаа. Хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/
4. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХЖ-08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-30 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-45 тоот гэрт 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Л.Н-ийн эзэмшлийн “Монел” маркийн 43 Инчийн зурагтыг үл ялих зүйлээр шалтаглан аяга шидэж устгаж 702.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр намайг гэртээ буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-45 тоотод байж байхад...Р.Б манайд ирсэн. Тэгээд би Баатархүүтэй хамт 0.75 граммын арвай *******тэй нэг шил архи хувааж уугаад байж байтал орой 22 цагийн үед Баатархүү уусан юмандаа согтоод намайг өөрт нь хоол хийж өг гээд уурлаад байхаар нь би чамд яахаараа хоол хийж өгдөг юм бэ гээд гэрээсээ хөөтөл Р.Б нь ширээн дээр байсан аяга аваад манай гэрийн баруун хойд талд байсан зурагт руу шидсэн. Тэгтэл манай зурагт хагараад асахаа больчихсон байсан... намайг хоол хийж өг гээд уурлаад байхаар нь би үгүй гээд гэрээсээ явуулах гэтэл уурлаад аяга аваад шидчихсэн... манай зурагт Монел брэндийн 43 инчийн зурагт байсан. Тэр хагардаг зурагт бол Баатархүүтэй ямар ч холбоогүй миний эзэмшлийн зурагт байгаа юм... дэлгэц нь бүүр хагараад асахгүй болсон байгаа. Дахин ашиглах боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 тал/
Гэрч Ц.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Энэхүү Монел брэндийн 43 инчийн зурагт нь цаашид ашиглагдах боломжгүй болсон байна. Дэлгэц рүүгээ орж хагарсан учраас ашиглагдах боломжгүй эвдрэл үүссэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
Р.Б-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тухайн үедээ зурагтыг нь эвдэлсэн талаараа мэдсэн. Тэгээд шууд гараад явсан... тэр зурагт надтай ямар нэг холбоогүй, би тэр зурагтыг авахад ямар нэг санхүүгийн туслалцаа үзүүлж байгаагүй. Тэр зурагт Нарангэрэлийн эзэмшлийн зурагт байгаа юм. Би Нарангэрэлд шинэ зурагт аваад өгчихсөн байгаа. Хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХЖ-08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-30 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг устгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Р.Баатархүүг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Н-ийн эд хөрөнгөд 702.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ”...шүүх хуралд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Р.Б-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба түүний цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Баатархүүг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ