Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг * тоотод оршин суудаг, Г овогт М.Э /РД: */-ийн хүсэлттэй

О.Б хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Э.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч М.Э шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь О.Б 1994 оны 09 дугаар сарын 15-ны өдөр танилцаж улмаар түүний ээжийн хамт 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хамт амьдарсан. Бидний хамт амьдрах хугацаанд том охин Б.С төрүүлсэн. Бид 1996 оноос өрх тусгаарлан амьдрах болсон. 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бага хүү Б.Б төрүүлсэн. Миний бие нь О.Б гэрлэлтээ батлуулах хүсэлтэй байсан боловч О.Б нь өмнө нь өөр хүнтэй гэрлэлтээ батлуулсан байсан бөгөөд О.Б нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нас барсан. Миний бие нь хүү Б.Б  тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул намайг О.Б 1994 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

М.Э нь О.Б 1994 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Дорноговь аймгийн Мандах сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 80 тоот албан бичигт ... О.Б М.Э нар 1994 оноос 2017 он хүртэлх хугацаанд гэр бүл болж хамтран амьдарч 2 хүүхэд төрүүлж өсгөсөн нь үнэн болохыг тодорхойлов гэжээ. /хх-6 дугаар тал/,

2. О.Б, М.Э  нарыг хамт амьдрах хугацаанд буюу 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Б төрснийг 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэж олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар /хх-7 дугаар тал/,

3. О.Б, М.Э нарыг хамт амьдрах хугацаанд буюу 1995 оны 08 дугаар сарын 15-ны өдөр охин Э.С төрж 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон иргэний үнэмлэхийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-9 дүгээр тал/,

4. О.Б нь М.Э, Б.С, Б.Б нарын хамт авахуулсан гэрэл зураг /хх-8 дугаар тал/,

5. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 440 тоот албан бичигт Дорноговь аймгийн Мандах сумын 2010 оны хүн амын тооллогын бүртгэлд О.Б нь М.Э, Б.С, Б.Б гэж бүртгэгдсэн байна гэжээ. /хх-10 дугаар тал/,

6. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 439 тоот албан бичигт Дорноговь аймгийн Мандах сумын 1999 оны хүн амын тооллогын бүртгэлд О.Б нь М.Э, Э.С гэж бүртгэгдсэн байна гэжээ. /хх-11 дүгээр тал/,

7. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 455 тоот албан бичигт Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын Тамгын газрын 1996, 1998 оны хүн амын тооллогын бүртгэл шилжиж ирээгүй ба 1997 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүн үзэхэд О.Б, М.Э, Э.С нарын бүртгэл гараагүй болно гэжээ. /хх-12 дугаар тал/,

8. Гэрч О.Д шүүхэд өгсөн: ... М.Э, О.Б нар нь 1994 оноос эхлэн гэр бүл болж хамт амьдарсан бөгөөд 1995 онд охин С, 2007 онд хүү Б нар төрсөн. М.Э, О.Б нар нь Дорноговь аймгийн Мандах суманд 20 жилийн хугацаанд хамт амьдарсан. 1995 онд охин С, 2007 онд хүү Б нар нь О.Б төрсөн хүүхдүүд байгаа юм. О.Б нь манай хамгийн том ах учраас баяр ёслолоор ахынхаа гэр бүл дээр очдог байсан. О.Б нь гэмтлийн улмаас 2017 онд нас барсан гэх мэдүүлэг /хх-18 дугаар тал/,

9. Гэрч М.С шүүхэд өгсөн: ... М.Э, О.Б нар нь 1994 оноос эхлэн гэр бүл болж хамт амьдарсан бөгөөд 1995 онд охин Сийлэгмаа, 2007 онд хүү Б нар төрсөн. М.Э, О.Б нар Дорноговь аймгийн Мандах сумын 5-р баг багш нарын байранд амьдардаг байсан бөгөөд би 2004 оноос эхлэн О.Б ахынд ээжтэйгээ амьдардаг байсан. О.Б нь өөр хүнтэй гэр бүл байсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир М.Э эгчтэй гэрлэлтээ батлуулж чадаагүй. 1995 онд охин Сийлэгмаа, 2007 онд хүү Б нар нь О.Б төрсөн хүүхдүүд байгаа юм гэх мэдүүлэг /хх-19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

М.Э нь О.Б хамтын амьдралтай байх хугацаандаа 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Б төрүүлэхэд түүнийг эцэг О.Б, 1995 оны 08 дугаар сарын 15-ны өдөр охин Э.Сийлэгмаа төрөхөд түүнийг эх М.Э тус тус овоглосон байна.

М.Энь О.Б нар нь гэрлэлтээ гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байсан ба О.Б нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нас барсан нь нас баралтыг бүртгэх гэрчилгээний хуулбар, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

М.Э нь О.Б 1994 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан нь багийн Засаг даргын тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн лавлагаа, гэрэл зураг, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар М.Э нь О.Б 1994 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч М.Э нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Б тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор шүүхэд хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон