Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2017/00040/и |
Дугаар | 277 |
Огноо | 2017-07-17 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг* тоотод байрлах Н ББСБ /РД: */-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг * багт байрлах Шинэзууны гудамж Дорноговь аймгийн Ш алба,
Улаанбаатар хот * байрлах Х ХХК-д холбогдох
Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн төлөөлөгч Р.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Ц нь манай байгууллагад төлбөр төлөгч буюу хариуцагч талаар татагдан оролцож байгаа бөгөөд манай байгууллага нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Ш албангэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа билээ. Хамтран ажиллах явцад иргэн Ц.Ц өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Дорноговь аймаг, Сайншанд сум 4 дүгээр баг Дунд буянт ухаа 6-1 а тоотод байршилтай Ү-0713004429 улсын бүртгэлийн дугаартай 148,8 м2 хувийн сууц, Дорноговь аймаг, Сайншанд сум 1 дүгээр баг 1-80 айлын 60 тоотод байршилтай Ү-0713000797 улсын бүртгэлийн дугаартай 37 м2 талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг Дорноговь аймгийн Ш албан нь Х ХХК -иар үнэлүүлсэн бөгөөд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 37 м2 орон сууц нь угсармал барилга бөгөөд ашиглалтанд орсон огноог судлаагүй, буруу тооцсон болно. Мөн дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь Сайншанд сумын төвд бус зах хэсэгт байршилтай, үнэлгээг харьцуулсан үнэлгээ оруулаагүй, 1976 онд ашиглалтанд орсон байшинг 1 м2 үнэлгээ 1,000,000 төгрөгөөр тооцсон нь хэт өндөр, бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд уг шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
Хариуцагч Дорноговь аймгийн Ш албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2016/00231 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.А , Ц.Ц нараас төлбөр 38,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 237,325 төгрөгийг гаргуулж Н ББСБ-д олгохоор шийдвэрлэгдсэн. Төлбөр авагч Н ББСБ-ын салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Знь Дорноговь аймаг дахь Ш албаннд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүсэлт гарган урамшуулал болон зардлын гэрээ байгуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Төлбөр төлөгч Ц.Ц, Ц.Анарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23/152 дугаартай мэдэгдэл өгсөн боловч хуульд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадлагын чанартай арга хэмжээ болох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн төлбөрийг төлөөгүй тул эд хөрөнгө хураах тогтоол гарган Дорноговь аймаг, Сайншанд сум 4 дүгээр баг Дунд буянт ухаа 6-1 а тоотод байршилтай Ү-0713004429 улсын бүртгэлийн дугаартай 148,8 м2 хувийн сууц, Дорноговь аймаг, Сайншанд сум 1 дүгээр баг 1-80 айлын 60 тоотод байршилтай Ү-0713000797 улсын бүртгэлийн дугаартай 37 м2 талбайтай орон сууцыг хураан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу Х ХХК -ийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгосон. Тус компани нь мэргэжлийн байгууллага тул Дорноговь аймаг, Сайншанд сум 4 дүгээр баг Дунд буянт ухаа 6-1 а тоотод байршилтай Ү-0713004429 улсын бүртгэлийн дугаартай 148,8 м2 хувийн сууц, Дорноговь аймаг, Сайншанд сум 1 дүгээр баг 1-80 айлын 60 тоотод байршилтай Ү-0713000797 улсын бүртгэлийн дугаартай 37 м2 талбайтай орон сууцны үнэлгээ үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Х ХХК -ийн төлөөлөгч Р.Зшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймаг, Сайншанд сум 1 дүгээр баг 1-80 айлын 60 тоотод байршилтай Ү-0713000797 улсын бүртгэлийн дугаартай 37 м2талбайтай орон сууц нь тоосгон ханагүй угсармал барилга боловч тоосгон болон угсармал хана нь эдийн засгийн утгаараа 120-150 жилийн адил настай, манай улсад мөрдөгдөж байгаа барилгын ашиглах хугацааны нормативаар ч адил байдаг. Мөн 2014 онд авсан гэрчилгээ бүхий байрыг дүгнэлтдээ гэрчилгээг нь 2017 он гэж андуурч бичсэн. Энэ бол техникийн алдаа. Дорноговь аймгийн Сайншанд сумын үл хөдлөх эд хөрөнгө зарагдсан мэдээлэл маш ховор тул олдсон ганц мэдээллийг бусад аймагтай харьцуулсан. Аймгийн төвд байрлалтай, барилгын нэгж талбайн өнөөгийн зах зээлийн үнэ барилгын үндсэн хийцийн чанар, засал зэргээс хамаарч барилгын талбай 1,000-1,200 мянгөн төгрөг байснаас доод үнийг сонгон үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Н ББСБ хариуцагч Дорноговь аймгийн Ш албан, Х ХХК -д холбогдуулан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь үнэлгээ нь үндэслэл бүхий тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2016/00231 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч Н ББСБ-д 38,500,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, мөн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 428 дугаартай гүйцэтгэх хуудсаар Ц.А, Ц.Ц нараас 38,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 237,325 төгрөгийг албадан гаргуулж Н ББСБ-д олгож шийдвэрлэжээ. /хх-59-61 дүгээр тал/
Дорноговь аймгийн Ш албан нь төлбөр төлөгч Ц.Ц, Ц.А өмчлөлийн Дорноговь аймаг, Сайншанд сум 4 дүгээр баг Дунд буянт ухаа 6-1 а тоотод байршилтай Ү-0713004429 улсын бүртгэлийн дугаартай 148,8 м2 хувийн сууц, Дорноговь аймаг, Сайншанд сум 1 дүгээр баг 1-80 айлын 60 тоотод байршилтай Ү-0713000797 улсын бүртгэлийн дугаартай 37 м2 талбайтай орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 23/02, 23/03 дугаартай тогтоолуудаар хурааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал дээр харилцан тохиролцоонд хүрч чадаагүй тул 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Х ХХК -ийг шинжээчээр томилж, шинжээч нь Дорноговь аймаг, Сайншанд сум 4 дүгээр баг Дунд буянт ухаа 6-1 а тоотод байршилтай Ү-0713004429 улсын бүртгэлийн дугаартай 148,8 м2 хувийн сууцыг 178,560,000 төгрөгөөр, Дорноговь аймаг, Сайншанд сум 1 дүгээр баг 1-80 айлын 60 тоотод байршилтай Ү-0713000797 улсын бүртгэлийн дугаартай 37 м2 талбайтай орон сууцыг 68,000,000 төгрөгөөр үнэлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаарх тайлбараа нотлох баримтаар гаргаж өгөх үүрэгтэй.
Х ХХК нь Дорноговь аймаг, Сайншанд сум 4 дүгээр баг Дунд буянт ухаа 6-1 а тоотод байршилтай Ү-0713004429 улсын бүртгэлийн дугаартай 148,8 м2 хувийн сууц, Дорноговь аймаг, Сайншанд сум 1 дүгээр баг 1-80 айлын 60 тоотод байршилтай Ү-0713000797 улсын бүртгэлийн дугаартай 37 м2 талбайтай орон сууцны үнийг зах зээлийн аргаар тооцсон гэж тайлбарласан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх, үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт дээгүүр тогтоогдсон гэх үндэслэлийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд Н ББСБ-ын нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Ш албан, Х ХХК -д холбогдох үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон