Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/488

 

      2022          06          16                                     2021/ШЦТ/488

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Иргэдийн төлөөлөгч: П.Цэцэнсанаа,

Улсын яллагч: Б.Солонго,

Насанд хүрээгүй хохирогч О.О-, хууль ёсны төлөөлөгч Б.Б-,

Шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар Л.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105016681263 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.М-, ... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.М- нь  2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Титэм” паб дотроос хохирогч Э.А-ийн “Айфоне 11” загварын гар утсыг хулгайлан 1.525.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөөрөнхий хуушуур” нэртэй ТҮЦ-ээс хохирогч Н.М-ийн  Айфоне икс ар загварын гар утас болон цүнхтэй эд зүйлс, биет 530.000 төгрөгийг хулгайлан 2.633.877 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.М-, Б.М- нарыг “өсвөр насны хүүхдүүдийн тулгамдсан асуудлын талаар ярилцлага өгч, судалгаа бөглүүлнэ, ярилцлага авахад нүүр будалт, сормуус хийлгэх шаардлагатай” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Од” төв дотор байрлах гоо сайхны газарт оруулан насанд хүрээгүй хохирогч Х.М-ын Рэдми нөүт 8 загварын гар утсыг залилан 287.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.М-ийн Самсунг эс 8 загварын гар утас, бэлэн 10.000 төгрөг, банкны виза карт, 18.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний хос гутал зэргийг залилан 238.000  төгрөгийн хохирол учруулсан,

-  2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Х-, Х.Э- нарт “8, 11, 12 дугаар ангийн охидуудийг контентод оруулна, судалгаа бөглүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч,

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаархуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тус тус тооцсугай. 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.М-г 6 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалт зааснаар оногдуулсан 6 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.М-д оногдуулсан 11 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гийн урьд цагдан хоригдсон 229 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гаас нийт 37.830.627 төгрөг гаргуулж хохирогч Э.Алтанцомирлогт 1.525.000 төгрөг, хохирогч Н.М-т 2.633.877 төгрөг, хохирогч Б.М-т 238.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Х.М-д 287.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Н.Х-д 830.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Х.Эмүүжинд 300.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч З.Э-д 72.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Б-т 1.975.000 төгрөг, хохирогч А.Б-ад 1.575.000 төгрөг, хохирогч Л.Г-т 1.140.000 төгрөг, хохирогч Н.О-т 280.000 төгрөг, хохирогч С.Хишигбаатарт 350.000 төгрөг, хохирогч О.О-д 90.000 төгрөг, хохирогч А.Б-ад 600.000 төгрөг, хохирогч Д.Д-д 950.000 төгрөг, хохирогч М.Б-ад 458.700 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.А-гуад 250.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Л.У-т 900.000 төгрөг, хохирогч Ц.О-т 666.300 төгрөг, хохирогч Г.Э-т 580.000 төгрөг, хохирогч Ц.С-д 250.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч О.О-д 1.400.000 төгрөг, хохирогч Н.Х-д 854.000 төгрөг, хохирогч Д.С-д 433.600 төгрөг, хохирогч Б.О-д 328.500 төгрөг, хохирогч Б.Э-т 219.000 төгрөг, хохирогч Д.Б-д 275.000 төгрөг, хохирогч Б.Э-д 1.750.000 төгрөг, хохирогч З.Х-д 1.068.650 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.М- 431.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.О-д 100.000 төгрөг, хохирогч М.Н-д 1.800.000 төгрөг, хохирогч Б.Б-т 1.000.000 төгрөг, хохирогч Н.Н-д 1.300.000 төгрөг, хохирогч Д.Р-т 2.300.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.С-д 120.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Р.М-дд 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Б-д 1.100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Б-эд 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Ч-ад 1.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.О-т 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.М-д 2.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.М-д 2.050.000 төгрөг тус тус олгосугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 талдаа бичиглэл бүхий дэвтэрийн цаас /хх 7-н 225/, 4 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргаж,

            - улбар шар өнгийн өвлийн куртикийг шүүгдэгч Л.М-д буцаан олгож, Ундааны сав, скотч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

  1. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгүй, 2105017301264,  2105012621382, 2105011881311, 2105000001310, 2105000001402, 2106028541906, 2106032412001, 2106031512002, 1805033601477, 2111009990965, 2105000001404, 2105000001432, 2105017461401, 2105010871414, 2105011991451, 2105011291399, 2105000001688, 2105000001843, 2109000001521,  2109014321601, 2111000001227, 2111000001280, 2111013101295, 2111013261305, 2205000000699, 2205000000766, 2206000000733, 2106037400797, 2106039130798, 2138001800110, 2108011830630 тоот хэргүүдийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР

    

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ

                                                           

                                         ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО