Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 279

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Г.О нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн төлбөрт 10,043,383.90 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдрийн дотор 200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Н.О зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,644.20 төгрөгийн тал хувь болох 87,822.10 төгрөгийг улсын төсвөөс, 87,822.10 төгрөгийг хариуцагч Г.О тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,644.20 төгрөгийн үлдэх 87,822.15 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.О  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА