Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 290

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүгч Г.Алгирмаа би, Дорноговь аймаг, * байрлах, Т Дорноговь салбар /РД:*/-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймаг, * тоотод оршин суух, Х овогт О.А /РД:*/, Ц овогт Б.М /РД:* / нарт холбогдох үндсэн зээл 9 763 917 төгрөг, зээлийн хүү 2 970 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191 158 төгрөг, нотариатчийн зардал 12 000 төгрөг, нийт 12 938 026 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

НэхэмжлэгчТ Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.А, хамтран зээлдэгч Б.М нар нь Төрийн банкны Олон-Овоо тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 276 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 15 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар сар бүр тэнцүү 545 616 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан болно. Зээлийн барьцаанд Даланжаргалан сумын Олон-Овоо багт байх буйдан, гал тогооны ком, стинк, шкаф, ханын ком стинк, биллъяардны ширээ зэргийг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2015 оны 03 дугаар сараас хойш зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5, 3.2.7, 3.3, 5.1.1, 5.1.2, 5.2 дахь заалтуудыг удаа дараа зөрчсөн. Зээлдэгч нартай уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэл өгч зээлийн төлөлтийг боломжоор нь хийлгэдэг байсан боловч 2016 оны 11 дүгээр сараас хойш зээлийн төлөлтийг огт хийлгүй, утсаа авахгүй байсаар өдийг хүрлээ. Зээлийг бүрэн төлж барагдуулах талаар мэдэгдэл өгч, зээлээ хаахыг шаардаж байгаа боловч зээлээ төлж барагдуулалгүй, хэлсэн хугацаандаа зээлийг хаахаас зайлсхийж, хугацаа хожих байдлаар үндсэн зээлээс нийт 497 хоног хугацаа хэтрээд байна. Иймд зээлдэгч О.А, хамтран зээлдэгч Б.М нараас үндсэн зээл 9 763 917 төгрөг, зээлийн хүү 2 970 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191 158 төгрөг, нотариатчийн зардал 12 000 төгрөг, нийт 12 938 026 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны Дорноговь салбараас О.Алтангэрэл, Б.М нараас 12 938 026 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А олдохгүй, хариуцагч Б.М нь зээлийг бүрэн төлнө гэж тайлбар гаргасан тул Төрийн банкны зүгээс хариуцагч О.Алтангэрэлээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б.М  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн банкны Олон-Овоо дахь тооцооны төвөөс О.А 15 000 000 төгрөгийн цалингийн зээлийн хамтран зээлдэгч болж зээл авсан. Одоогоор үлдэгдэл 12 938 026 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй ба мөнгөн дүнтэй маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Дорноговь салбар нь хариуцагч О.А , Б.М нарт холбогдуулан үндсэн зээл 9 763 917 төгрөг, зээлийн хүү 2 970 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191 158 төгрөг, нотариатчийн зардал 12 000 төгрөг, нийт 12 938 026 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Төрийн банкны Дорноговь салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 9 763 917 төгрөг, зээлийн хүү 2 970 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191 158 төгрөг, нотариатчийн зардал 12 000 төгрөг, нийт 12 938 026 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.М нь зээлийг бүрэн төлнө гэснийг нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С хүлээн зөвшөөрч, хариуцагч О.А хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тайлбар гаргасан болно.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон