| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2022/0052/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/52 |
| Огноо | 2022-04-18 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/52
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А т холбогдох эрүүгийн 2213000000072 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.А , 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 06 дугаар багт оршин оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УП89******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.А нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах 209 дугаартай өрөөнд хэрэг бүртгэлтийн б/26 дугаартай хэрэгт гэмт хэргийн хохирогчоор тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай, хадам аав З.Б амбаарт тавьсан манай эсгий гэрийн хананы 4 тооны ороосон дэрс, гурилын аппаратыг хатаагчийн хамт хулгайд алдсан” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Иргэдэд худалдсан эд зүйлээ мөнгийг нь төлөөд буцаагаад авсан. Эхнэр маань мэдэж байгаа гэв.
2. Эрүүгийн 2213000000072 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/289 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,
2.2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаартай, “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /хавтаст хэргийн 2-4 дүгээр тал/,
2.3. Мөрдөгчөөс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн хэрэг бүртгэлтийн б/26 дугаартай нийт 43 хуудас бүхий материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
2.4. Иргэн Т.А аас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт эд зүйл хулгайд алдсан талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
2.5. Хэрэг бүртгэлтийн 26 дугаартай гомдол мэдээллийн дагуу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-13 дугаар тал/,
2.6. Хэрэг бүртгэлтийн бүртгэлийн б/26 дугаартай гомдол мэдээлэлд Т.А ыг хохирогчоор тогтоож, түүнд хохирогчийн эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулсан баталгааны хуудас /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
2.7. Хэрэг бүртгэлтийн б/26 дугаартай хэргийн хохирогч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
2.8. Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
2.9. Гэрч М.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
2.10. Гэрч Х.С н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
2.11. Яллагдагч Т.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Т.А нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах 209 дугаартай өрөөнд хэрэг бүртгэлтийн б/26 дугаартай хэрэгт гэмт хэргийн хохирогчоор тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай, хадам аав З.Б ы амбаарт тавьсан манай эсгий гэрийн хананы 4 тооны ороосон дэрс, гурилын аппаратыг хатаагчийн хамт хулгайд алдсан” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/289 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,
3.1.2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаартай, “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /хавтаст хэргийн 2-4 дүгээр тал/,
3.1.3. Мөрдөгчөөс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн хэрэг бүртгэлтийн б/26 дугаартай нийт 43 хуудас бүхий материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
3.1.4. Иргэн Т.А аас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт эд зүйл хулгайд алдсан талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
3.1.5. Хэрэг бүртгэлтийн 26 дугаартай гомдол мэдээллийн дагуу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-13 дугаар тал/,
3.1.6. Хэрэг бүртгэлтийн бүртгэлийн б/26 дугаартай гомдол мэдээлэлд Т.А ыг хохирогчоор тогтоож, түүнд хохирогчийн эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулсан баталгааны хуудас /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
3.1.7. Хэрэг бүртгэлтийн б/26 дугаартай хэргийн хохирогч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие тус аймгийн Өлгий сумын 06 дугаар багт оршин суудаг, манай хадам аав болох З.Б нь Өлгий сумын 10 дугаар багт шинээр байшин барьж байгаа бөгөөд манайх эсгий гэр болон зарим нэг эд зүйлсээ хадам аавын шинээр барьж байгаа байшингийн хашаанд байрлах амбаарт 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр аваачиж хурааж, гадна талаас нь хаалгыг нь цоожлоод үлдээсэн юм.
Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө тус амбаарт хулгай орж, манай эсгий гэрийн хананы 4 ширхэг ороосон дэрс /1.6 м х 4.5 м хэмжээтэй/, гурилын аппаратыг хатаагчийн хамт тус тус хулгайд алдсан. Манай хадам дүү нар шинээр барьж буй хашаандаа байшингийн дээврийг тавьж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд байшингийн дээврээ дээвэрлэж дуусаад гэр гэртээ харьцгаасан байна, энэ үед хаалга, цоож бүрэн бүтэн байсан байна. Харин өнөө өглөө хашаанд очиход амбаарын хаалгыг эвдэж, хулгай орсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
3.1.8. Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын дунд үе санагдаж байна, өглөөний 10 цагийн үед Т.А над руу залгаж таксинд явах у гэхээр нь тэгье гэж гэрээс нь очиж авсан. Т.А машинд суугаад модны үйлдвэрийн А т гурилын төхөөрөмж зарах хэрэгтэй байна, би түүнд урьд худалдаж авах уу гэхэд авъя гэж байсан, би залгаад ярья, хэрэв авна гэвэл аваачиж өгье гэсэн.
Тэгээд бид хоёр Өлгий сумын 10 дугаар баг, хуучин нисэх онгоцны буудлын дээд талд байрлах түүний хадам аавын шинээр барьж буй хашаа байшинд очсон болно. Хашааны түлхүүр Т.А т байсан тул хаалганы цоожийг онгойлгож, хашаанд ороход баруун талд нь шинээр барьж буй 2 давхар байшин, түүнээс залгаа баригдсан 3 амбаар, 2 граж байсан. Дээрх амбаарын ертөнцийн зүгээр зүүн талын захын амбаарын хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгож дотроос нь гурилын аппаратыг хатаагчийн хамт байсныг аваад миний машинд ачсан.
Улмаар А ийн гэрт нь очиж түүнд уг гурилын аппаратыг хатаагчийн хамт 500.000 төгрөгөөр зарахаар болж 150.000 төгрөгийг бэлэн авч, үлдсэн мөнгийг дараа нь авахаар болсон.
...Т.А нь үүний дараа 1-2 хоног өнгөрөөд 12 цагийн үед над руу залгаж “Цагааннуур руу явах гурван замын уулзварт байна ирээд авчих, нэг тийшээ яваад ирье” гэхээр нь хэлсэн газарт нь очиход тэрээр ганцаараа байсан. Машинд суугаад надад “А ын гэрт нь очъё, тэдний гэрт манай гэрийн хананы дэрс байгаа, тэрийг аваад С д зарах юм гэхээр нь А ын хашаанд очиж зогссон. Т.А машинаас буугаад А ын хашаанд ороод эсгий гэрийн нэхмэл ороосон дэрс авчраад машинд хийсэн.
Улмаар С гэдэг хүний гэрт нь ороосон дэрсээ авч ороод буцаж машинд суугаад “120.000 төгрөгөөр зарчихлаа” гэсэн. Тэндээс хөдлөөд надад таксины хөлс гэж 10.000 төгрөг өгч, өрөө буугаад үлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
3.1.9. Гэрч М.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны үед байх шиг санагдаж байна. Үдийн цайны үеэр Т.А нь гурилын аппаратыг хатаагчийн хамт манайд авч ирээд худалдах талаар хэлээд ажиллуулж үзүүлсэн. Хэвийн ажиллагаатай байхаар нь хуучин, ашиглаж байсан аппарат юм чин 500.000 төгрөгөөр худалдаж авахад болох юм байна гэж хэлсэн. Т.А ч гэсэн 500.000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрсөн тул 150.000 төгрөгийг бэлэн өгч, үлдсэн мөнгийг дараа нь өгөхөөр тохирсон. 2021 оны эцэст үлдсэн мөнгийг бүрэн өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
3.1.10. Гэрч Х.С н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Сар, өдрийг нь сайн санахгүй байна, өвлийн улирал байсан байх, нэг үл таних залуу ирж өөрийн эзэмшлийн эсгий гэрийн дэрс гэж хэлээд гурван тооны ороосон дэрс авч ирсэн ба мөнгөний хэрэгцээ гараад байна гэж хэлсэн. Уг гурван тооны боодол эсгий гэрийн ороосон дэрсийг 280.000 төгрөгөөр худалдаж авсан.
... Дараа нь намайг гэртээ байхгүй байхад Т.А нь 280.000 төгрөгийг бэлнээр өгөөд 3 тооны ороосон дэрсээ авч явсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
3.1.11. Яллагдагч Т.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие бусдад өгөх өр зээлтэй болоод уг өрөө төлж чадаагүй тул 2021 оны 12 дугаар сард байх, яг хэзээ байсныг сайн санахгүй байна, таксинд явдаг Х.А гэх хүнийг дуудаж түүнтэй хамт түүний машинаар Өлгий сумын 10 дугаар багт байрлах хадам аав З.Б ы хашаанд байдаг амбаарт тавьсан өөрсдийнхөө гурилын аппаратыг хатаагчийн хамт авч Х.А машинаар талх, нарийн боовны цех ажиллуулдаг А гэх хүний цех рүү хүргүүлж, А т 500.000 төгрөгөөр худалдсан. Тухайн өдөр А ээс 200.000 төгрөг авч үлдсэн 300.000 төгрөгийг дараа авахаар болсон.
Үүний дараа 2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хадам аав З.Б ы дээрх хашаа байшинд очиж тэдний амбаарт тавьсан өөрсдийнхөө эсгий гэрийн 4 ширхэг дэрсийг авч тухайн өдөр 1 дэрсийг Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух С гэх хүнд 120.000 төгрөгөөр худалдаж, хоёр хоногийн дараа байх үлдсэн 3 ширхэг дэрсийг мөн С гэх хүнд 280.000 төгрөгөөр худалдсан. Иргэн С д анд 1 ширхэг дэрсийг худалдах үед Х.А г таксинд авч түүний машинаар хүргүүлсэн. Дээрх үйл явдлыг би эхнэртээ хэлээгүй бөгөөд эхнэртээ мэдэгдэхгүйн тулд цагдаагийн газарт хадам аав З.Б ы амбаарт хулгай орж, гурилын аппарат, эсгий гэрийн дэрс зэрэг эд зүйл хулгайд алдагдлаа гэж дуудлага өгсөн юм. Хадам аав З.Б нь хөдөө оршин суудаг бөгөөд тэдний уг хашаа, амбаарыг эхнэр бид хоёр ашиглаж, эд зүйлсээ тавьдаг байсан тул амбаарын түлхүүр надад байсан юм. Сүүлд очиж амбаараас эсгий гэрийн дэрсийг авах үед амбаарын хаалгыг түлхүүрээр нь онгойлгож, дараа нь буцаж очоод амбаарын хаалганы панерыг нь татаж, сугалж авч хаяж, хулгайч эвдэж орсон мэтээр харагдуулж орхиж явсан. Би бусдад өгөх байсан мөнгөө өгч чадахгүй болоод өөрсдийнхөө гурилын аппарат болон эсгий гэрийн хананы дэрсийг худалдаж мөнгөөр нь зээлээ төлөх бодол төрөөд үүнийг эхнэр маань мэдчихвэл бидний хооронд хэрүүл маргаан үүсэх болохоор нь амбаараас эд зүйлээ авсны дараа цагдаагийн газарт худал дуудлага өгч, шалгасан эрүүгийн мөрдөгчид мэдүүлэг өгөх үед энэ талаар худал мэдүүлсэн болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
5. Эрх зүйн дүгнэлт.
5.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.А ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.А “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбараа гаргасан болно.
5.2. Шүүгдэгч Т.А нь хэрэг бүртгэлтийн б/26 дугаартай хэрэгт гэмт хэргийн хохирогчоор тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч Т.А ын бусад төлөх өр төлбөрөө барагдуулах санаа, зорилго нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна.
6. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
6.2. Шүүгдэгч Т.А ын үйлдсэн худал мэдүүлэх гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул шүүгдэгч Т.А ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчээс “бусдад төлөх өөр зээлээ хаахын тулд гэмт хэрэг үйлдсэн, хөнгөрүүлж өгнө үү” гэсэн тайлбараа тус тус гаргасан болно.
2.2. Шүүхээс шүүгдэгч Т.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.3. Шүүгдэгч Т.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Мөн шүүгдэгч Т.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
2.4. Шүүгдэгч Т.А нь худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Т.А ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдлыг нь харгалзан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.А т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.
Шүүгдэгч Т.А т оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Т.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.А т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А ыг хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А ыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А т оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ