Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 281

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Б.Э, Н.Э нар нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,547,167.05 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл 5,547,167.05 төгрөгийг Төрийн банкинд төлж, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөлт хийхдээ сар бүр тодорхой дүнгээр зээл төлөлт хийхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,705 төгрөгийн тал хувь болох 99,852.5 төгрөгийг улсын төсвөөс, 99,852.5 төгрөгийг хариуцагч Б.Э , Н.Э нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,705 төгрөгийн үлдэх 99,852.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э, Н.Э нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА