Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 282

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Э.У нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн төлбөрт 7,207,767.58 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөгийг төлж 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлийн төлбөрийг бүрэн төлж хэрэв зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь Н.А зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,274 төгрөгийн тал хувь болох 65,137 төгрөгийг улсын төсвөөс, 65,137 төгрөгийг хариуцагч Э.У тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,274 төгрөгийн үлдэх 65,137 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА