Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 283

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,200,000 төгрөг гаргуулахаар тайлбар гаргасныг хариуцагч Л.Г хүлээн зөвшөөрч, 2,200,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 250,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл 200,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч Г.Д харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгөөс 25,075 төгрөгийг улсын төсвөөс, 25,075 төгрөгийг хариуцагч Л.Г тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийн үлдэх 69,875 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА