Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өренээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ч  т холбогдох эрүүгийн 2213000660079 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Ч  , 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, дээд боловсролтой, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд багш ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 04 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БА90******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Э.Ч  нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө эзэмшлийн “Toyota Kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Х.С гийн жолоодож явсан улсын дугааргүй, ногоон өнгийн “G5-Gold” загварын мотоциклын араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Х.С гийн амь насыг хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт, мөн автотээврийн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Э.Ч  мэдүүлэхдээ: “...Тэгээд гэр луугаа буцаж явж байх замд мотоциклтэй тааралдаж зүүн талаар нь зөрж өнгөрөх гэхэд баримжаа алдаад мөргөлдсөн байсан. Мөргөлдсөний дараа машинаа зогсоогоод хохирогчийг сэрээхийг оролдсон боловч сэрэхгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А  мэдүүлэхдээ: “Шүүгдэгчээс нийт 10.562.550 төгрөгийг төлүүлж авсан. Сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилж байна. Мөн хүүхдийн тэтгэлэг төлүүлнэ” гэв.

2. Эрүүгийн 2213000660079 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 4-15 дугаар тал/,

2.2. “Toyota Kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 22-26 дугаар тал/,

2.3. Амь хохирогч Х.С гийн жолоодож явсан улсын дугааргүй, ногоон өнгийн “G5-Gold” загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 28-31 дүгээр тал/,

2.4. Амь хохирогч Х.С гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 17-20 дугаар тал/,

2.5. Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ““Arkhi” нэртэй 0.5 литрийн дунд хэсгээсээ доогуур архитай архины шил болон бариултай жижиг шилэн аяга, амь хохирогчийн өмсөж явсан 2 ширхэг хар өнгийн ноосон малгай, жолоодож явсан мотоциклээс хагарч унасан улаан өнгийн туяа” зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтасны 35 дугаар хуудас/, 

2.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 115-116, 122-123, 126-127 дугаар тал/,

2.7. Гэрч Б.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 129-131 дүгээр тал/,

2.8. Гэрч С.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 132-133 дугаар тал/,

2.9. Гэрч А.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 135-136 дугаар тал/,

2.10. Гэрч Ж.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 140-141 дүгээр тал/,

2.11. Гэрч Х.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 144 дүгээр тал/,

2.12. Гэрч М.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 156, 159 дүгээр тал/,

2.13. Гэрч Х.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 162 дугаар тал/,

2.14. Гэрч С.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 149 дүгээр тал/,

2.15. Гэрч Н.Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 176 дугаар тал/,

2.16. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №40 дугаартай Химийн шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 182-183 дугаар тал/,

2.17. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №11 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /2 дугаар хавтасны 19-23 дугаар тал/,

2.18. Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон магадлагаа /1 дүгээр хавтасны 240 дүгээр тал/,

2.19. Шинжээч “Алтан көлик” авто сургуулийн дүрмийн багш ажилтай С.Е ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдийн 04 дугаартай Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон дүгнэлт /2 дугаар хавтасны 12-13 дугаар тал/,

2.20. Шинжээч Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн Автотээврийн хяналтын мэргэжилтэн Б.Ж ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 196-197 дугаар тал/,

2.21. Шинжээч Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн Автотээврийн хяналтын мэргэжилтэн Б.Ж ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08-2 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 205-206 дугаар тал/,

2.22. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-22-070 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 212-215 дугаар тал/,

2.23. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-22-071 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 222-225 дугаар тал/,

2.24. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-097 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 232-235 дугаар тал/,

2.25. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-22-0127 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 247-149 дүгээр тал/,

2.26. Яллагдагч Э.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 42-43, 45 дугаар тал/,

2.27. Шүүгдэгч Э.Ч ийн хувийн байдлын тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Ч ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Э.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Шүүгдэгч нь яагаад миний нөхөр мөрөөрөө явж байхад араас нь мөргөж амь насыг нь хохироосон бэ, ямар гэм хийсэн бэ, ойлгохгүй байна, бидэнд 10.562.550 төгрөгийг төлж өгсөн. Одоо би 2 хүүхдээ тэжээн тэтгүүлмээр байна, мөн сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү” гэх тайлбарыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхдүүдээ шүүгдэгчээр тэжээн тэтгүүлэх, мөн сэтгэл санааны хохирлыг бүрэн хэмжээгээр нь гаргуулж өгөх тухай” дүгнэлтийг, 

Шүүгдэгчээс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Э.Ч ийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй, шүүгдэгч нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Тэжээн тэтгүүлэх тухай асуудлыг яг одоогийн байдлаар шийдвэрлэх боломжгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

3.2. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Э.Ч  нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө эзэмшлийн “Toyota Kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Х.С гийн жолоодож явсан улсын дугааргүй, ногоон өнгийн “G5-Gold” загварын мотоциклын араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Х.С гийн амь насыг хохироосон, мөн автотээврийн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.2.1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зурагнууд “...хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4-р багийн нутаг дэвсгэрт сумын цагдаагийн хэсгийн байрнаас ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү чиглэн явах төв замаар 800 метр зайтай газарт газарт тус сумын хэсгийн төлөөлөгч болон цагдаа нар хэргийн газарт зориулалтын тууз татаж хамгаалалт авсан газарт зам тээврийн осол болсон байв. Анх хэргийн газарт очиход амь хохирогчийн төрөл садангийн гэмээр олон хүмүүс хамгаалалтын туузны гадна талд бөөгнөрсөн байв..., ...осол болсон гэх газар нь шороон зам байсан ба замын өргөн нь 7.30 метр хэмжээтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, цаг агаарын хувьд таатаж, суурингийн дотор, хоёр эгнээтэй шороон зам байв..., ...замын дунд хэсэгт, ертөнцийн зүгээр урд зүг рүү чиглэн харсан цогцос байсан ба цогцосны дээр нь хар ягаан өнгийн адиял нөмөрч тавьсан байв. Мөн цогцосны ертөнцийн зүгээр зүүн хойд талд улсын дугааргүй, хятад мотоцикл унасан байдалтай байв. Амь хохирогчийн цогцос болон мотоцикл унасан хэсэгт тээврийн хэрэгслийн эд ангиуд цацагдсан байдалтай байв. Мэргэжилтэн анх хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх тээврийн хэрэгслийн эд анги унасан хэсгийг “А” үсгээр, амь хохирогчийн цогцос байсан газрыг “Б” үсгээр тэмдэглэсэн ба замын ертөнцийн зүгээр урд зүгт байрлах ногоон төмөр хашааны хаалганы төмөр шонг үл хөдлөх цэгээр авч “В” үсгээр, мотоциклийг 1-н тоогоор, зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийг 2-н тоогоор, хар өнгийн ноосон малгайг 3-н тоогоор, хар өнгийн нимгэн ноосон малгайг 4-н тоогоор, тээврийн хэрэгслээс хагарч унасан эд ангийг 6-н тоогоор тус тус тэмдэглэн авч үзлэг явуулав..., ...1-н тооноос 2 тоо хүртэл 58 метр, 50 см..., ...зам тээврийн осол гарсан газар нутаг нь чулуулаг шороотой газар байсан тул тээврийн хэрэгслийн мөр тод үүсээгүй байв...” /1 дүгээр хавтасны 4-15 дугаар тал/,

3.2.2. “Toyota Kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 22-26 дугаар тал/,

3.2.3. Амь хохирогч Х.С гийн жолоодож явсан улсын дугааргүй, ногоон өнгийн “G5-Gold” загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 28-31 дүгээр тал/,

3.2.4. Амь хохирогч Х.С гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 17-20 дугаар тал/,

3.2.5. Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ““Arkhi” нэртэй 0.5 литрийн дунд хэсгээсээ доогуур архитай архины шил болон бариултай жижиг шилэн аяга, амь хохирогчийн өмсөж явсан 2 ширхэг хар өнгийн ноосон малгай, жолоодож явсан мотоциклээс хагарч унасан улаан өнгийн туяа” зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтасны 35 дугаар хуудас/, 

3.2.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр 2019 онд анх гэр бүл болсон. Бид хоёр гэр бүл болсон цагаас эхлэн хадам аав, ээж нарын хамт амьдарч байгаа. Бид нар хөдөө мал маллаж амьдардаг ба өвлийн цагаар сумын төвд нүүж ирж өвөлждөг. Нөхөр бид хоёр хоёулаа ажилгүй. Нөхөр маань нас барсан үед би жирэмсэн байсан. 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр амаржсан. Манайх сумын төвд байдаг. Хөдөө хадам ахын гэр мал маллаж амьдардаг. Нөхөр маань өдөр болгон хөдөө явж ирдэг байсан. Хадам ах манай нөхөр хоёр ээлжилж хонь хариулдаг байсан. Мал хариулах гээд өглөө яваад орой ирдэг байсан.

Нөхөр маань 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 11 цагийн үед өөрийн мотоциклоор хөдөө хадам ахын гэр лүү явсан. Тэгээд орой 20 цагийн үед манай нөхрийг машинтай хүн мөргөж, амь насыг нь хохироосон талаар сонссон. Тэр үед би жирэмсэн байсан болохоор ухаан алдаж унасан байна. Түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нөхөр маань орой хөдөөнөөс орж ирээд гэрт орохгүйгээр сумын төв рүү явж байхад араас нь машин мөргөсөн байна. Дараа нь асууж тодруулахад манай хадам ахын гар утсанд интернэт орохгүй байхаар нь утсаа янзлуулахаар манай нөхөрт өгөөд явуулсан байна. Нөхөр маань өглөө эрт хөдөө явдаг учраас тус өдрийн орой уг гар утсыг янзлуулж авахаар сумын төв рүү явж байсан болов уу гэж ярилцсан.

...Миний нөхөр нас барсан үед, мөн 7 хоног болон 40 хоногийг өнгөрөөсөн ба энэ үед буяны ажилд нийт 10.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан. Тухайн хохирлын баримтыг манай өмгөөлөгч тусад нь гаргаж авч ирж өгөх болно.

Харин сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэмж нэхэмжлэх саналтай байна. Өөрөөр хэлбэл миний зүгээс нийт 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Тухайн зам тээврийн осол гаргасан гэх залуу ирж уулзсан. Хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн. Тийм болохоор миний нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлж өгсөн тохиолдолд миний зүгээс өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно.

... Ингээд гарсан бүх зардлыг нэмж үзэхэд нийтдээ 10.562.550 төгрөг гарсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 115-116, 122-123, 126-127 дугаар тал/,

3.2.7. Гэрч Б.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай сургуулийн монгол хэл уран зохиолын багш ажилтай Э.Ч  нь эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот руу явсан байсан ба 2022 оны 02 дугаар сарын 12-ны орой Улаанбаатар хотоос машин худалдаж авчирсан байн гэж сонссон. Тэгээд өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед байсан байх Э.Ч той очиж уулзаж, сайн явж ирсэн үү гэж хэлэх гээд гэрт нь очиход Э.Ч  гэртээ байсан. Тэгээд бид хоёр юм ярьж зогсож байгаад би түүнд “машиныг чинь мялааж нэг юм уух уу” гэхэд Ч  нь зөвшөөрч бид хоёр хамт Инжу гэдэг Тилеубек гэдэг хүний хүнсний дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн “Архи” нэртэй архи авсан. Уг архийг аваад буцаад Ч ийн хашаанд очсон. Тухайн үед Ч ийн гэрт ороогүй, Ч ийн хашаанд түүний машин дотор уг архийг бид хоёр хувааж уусан. Тухайн үед Ч  бид хоёроос өөр хүн байгаагүй. Уг архийг ууж дуусгасны дараа Ч  надад “би нэг юм авах уу” гэж хэлээд дахиад Инжу дэлгүүрт очиж мөн адил “Архи” гэсэн нэртэй 0.5 литрийн 1 шил архи авч буцаад Ч ийн хашаанд машинтай очсон. Тэр үед машиныг Ч  өөрөө жолоодож явсан. Ч ийн авсан архийг мөн хашааны машин дотор уусан. Уг архи дундуур ирэхэд 16 цагийн үед миний эхнэр Маржан над руу утсаар залгаж “би цайллаганд явахаар боллоо, чи ирээд хүүхдүүдээ хар” гэж хэлсэн. Тэгээд эхнэр залгасны дараа 1 цаг 30 гаруй минут суусан байна. Тухайн үед Ч ийн авсан архи нь дуусаагүй, дундуур л байсан. Ч  намайг гэртээ дөхүүлчихье гэж хэлээд машинаараа хүргэж өгсөн. Тэр үед цаг 17 цаг 30 минутын орчим болж байсан. Ч  намайг машинаараа хүргэж ирээд хашааны гадна буулгаж өөрөө буцаад эргэж сумын төв орох гол замаар сумын төв чиглэж явсан. Түүнээс хойш би гэртээ орж хоол ундаа идэж амраад унтаж өгсөн.

Орой нь 19 цагийн орчим байх цагийг сайн санахгүй байна, манай аав манай гэрийн хойд талд хүмүүс шуугилдаж байхаар нь би тийшээ яваад ирлээ, Ч ийн машин нэг мотоциклтэй мөргөлдсөн байна гэж хэлж байсан. Би тухайн үед гэрээсээ гараагүй, гэртээ хэвтэж байсан. Тэгж байтал 20 цагийн орчимд миний гар утас руу Ч ийн эхнэр Нинжээ хэд хэдэн удаа залгасан байна. Би тухайн үед унтаж байсан учир утсаа сонсоогүй байна. Би утсаа авахгүй байхаар миний эхнэр Маржан руу залгасан байна. Маржан надад гар утсыг авч ирж өгсөн ба би Нинжээтэй утсаар ярьж учир байдлаа хэлсэн. Тухайн үед би Нинжээд “Ч  бид хоёр 15 цагаас 17 цаг өнгөртөл хамт архи уусан ба Ч  намайг 17 цаг 30 минут орчимд гэртээ хүргэж өгөөд явсан. Түүнээс хойш болсон асуудлын талаар би мэдэхгүй гэж хэлсэн. Ч  намайг буулгах үед өөрийгөө жолоодох чадвартай, ухаанаа мэддэг, машинаа өөрөө жолоодож явсан. Гэхдээ Ч  бид хоёр хоёулхнаа 1 шил архийг бүтэн ууж дуусган, 1 шил архийг тал хүртэл нь уусан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 129-131 дүгээр тал/,

3.2.8. Гэрч С.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11-12 цагийн үед сэрээд хоол хийж идсэн. Өдөр 14-15 цагийн үед байх манай гэрт хүргэн ахын хамт ажилладаг гэх ажлын газрын нэг хүн манай гэрт ирсэн. Хүргэн ах тэр хүнтэй хамт гараад хашаандаа машин дотор сууж байсан. Нэг цаг болсон уу үгүй юу хүргэн ах буцаж орж ирээд “чи гэртээ хоёр хүүхдээ харж байж байгаарай, миний ажлын газрын хүмүүс ирсэн байна, би тэр хүний хажууд байна” гэж хэлээд гарсан. Би нэг харахад хүргэн ахын машин хашаанаас гараагүй, хашааны дотор байгаад байсан. Би өмнөх хоёр өдөр машин жолоодож ирсэн болохоор ядраад зурагт үзээд гэртээ байж байсан. Орой гадаа харанхуй болж байхад гадаа гарч тамхи татсан үед хүргэн ахын машин хашаандаа байхгүй байсан. Тэгээд юу ч бодоогүй гэрт ороод сууж байхад хүргэн ах гаднаас ухаангүй согтуу орж ирээд л шууд орондоо орж унтсан. Тухайн үед ах гэрт ирэхдээ машингүй явган ирсэн байсан ба юу ч хэлэх чадваргүй согтсон болохоор би тэр хүнээс юу ч асуугаагүй. Хэсэг хугацааны дараа цагдаа нар манай гэрт ирээд хүргэн ахыг авч явсан. Чухам хаана юу болсон талаар би юу ч мэдэхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 132-133 дугаар тал/,

3.2.9. Гэрч А.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сумын төвд ажиллуулдаг манай Инжу нэртэй дэлгүүрээс Ж , Ч  нар ирж архи авсан. Гэхдээ тэр хоёр тус тус даа ирж авсан. Эхлээд 15 цагийн орчимд Б.Ж  ирж “Архи” гэсэн нэртэй 0.5 литрийн 1 шил архи авсан. Дараа нь бараг цагийн дараа 16 цагийн үе байх цагийг нь сайн санахгүй байна Ч  ирж мөн “Архи” нэртэй 0.5 литрийн 1 шил архи, “7uр” гэсэн нэртэй ундаанаас 1 ширхэг авсан. Өөрөөр бол дахиж ирээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 135-136 дугаар тал/,

3.2.10. Гэрч Ж.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр орой 19 цагийн орчимд гэртээ хоол хийх гэж хүнс ногоо арилгаад сууж байхад гаднаас чанга дуу чимээ гарсан. Тэр үед би манай хашааг ямар нэгэн зүйл мөргөсөн болов уу гэж айгаад гадаа гарсан. Гадаа гараад хашаанаас өндийж харахад манай гэрийн урд талын зам дээр нэг хүн мотоциклээс унасан байдалтай хэвтэж байсан. Тэр газар унаж хэвтэж байсан хүний толгойг Ч  багш түшээд “бос л доо, бос” гэж хэлээд сууж байсан. Тухайн үед уг зам тээврийн осол болсон газраас ертөнцийн зүгээр зүүн талын чиглэлд зам тээврийн осол болсон газраас 80-100 метрийн зайтай газар саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн үед осол болсон газрын ойр орчимд газар хэвтэж байсан хүн болон Ч  багшаас өөр хүн байгаагүй. Би буцаад гэртээ ороод дээлээ өмсөөд гарахад нөгөө газар унасан залуугийн хажууд олон хүн ирчихсэн “үхчихсэн байна, энэ машин Ч ийн машин байна" гэж ярьж байсныг сонсоод айгаад гэртээ орсон. Тэрнээс хойш гэрээс гараагүй.

Би анх гадаа гарахад манай гэрийн урд талын зам дээр мотоциклээс унаж газар хэвтэж байсан хүн болон Ч  багшаас өөр хүн байгаагүй. Би анх уг асуудлын талаар харах үед манай гэрийн урд талын замд нэг мотоцикл унасан байдалтай, мотоциклийн хажууд унасан хүний толгойг Ч  багш түшээд сууж байсан. Харин осол болсон газраас 80-100 метрийн зайд саарал өнгийн дунд гарын жийп машин зогсож байсан. Тухайн үед хэргийн газарт ирсэн хүмүүс тэр зогсож байсан машиныг Ч  багшийн машин гэж хэлж байсан. Би бодохдоо Ч  багш уг мотоциклыг машинаар мөргөчхөөд машинаас бууж ирээд нөгөө залуугийн хажууд ирж толгойг нь түшиж байсан болов уу гэж бодож байна. Анх харахад саарал өнгийн дунд гарын жийп, газар унасан мотоциклээс өөр тэр хавьд ямар ч тээврийн хэрэгсэл болон ямар ч хүн байгаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 140-141 дүгээр тал/,

3.2.11. Гэрч Х.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С  2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өглөө хөдөө байдаг мал руу явсан. Хөдөө явахдаа хөдөө хоноод маргааш нь ирэхээр болж явсан. Тэгээд С  хөдөө хонолгүй маргааш нь нэг мөсөн нүүж явахаар орой буцаад сумын төвд ирсэн байна. С  орой хөдөөнөөс сумын төвөөс орж ирээд гэртээ ч оролгүй усны саваа хашаанд орхиж өөрөө гэртээ оролгүй сумын төв гудамж руу явсан байна. Тухайн үед С  бид нартай уулpаагүй учраас тэр хашаа ямар ажlаар явсныг мэдэхгүй байна. Өглөө хөдөө 18 км зайтай газарт байдаг ах нь болох Адилбекийн гэр лүү хононо гэж явсан. Хонолгүй ирээд гэртээ ч оролгүй шууд доошилж сумын төв рүү явсан байна. Маргааш нь нүүхээр болж ирсэн болохоор ачаа ачилцах хүн хайж явсан уу? Чухам ямар ажлаар гэртээ ч оролгүй яараад явсныг мэдэхгүй байна.

... С гийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр жолоодож явсан ногоон өнгийн мотоцикл нь С н өөрийнхөн мотоцикл байгаа. Уг мотоциклийг 2-3 жилийн өмнө С н хадам аав нь С д бэлэглэсэн. Тухайн үед С н хадам аав нь уг мотоциклийг цоо шинээрээ, хайрцагтай байхад нь авч ирж өгч байсан. Уг мотоциклд бичиг баримт байхгүй. Тухайн үед цоо шинээр хайрцагтай өгсөн бөгөөд гаалийн бичгийг хамт өгсөн байсан. Түүнээс хойш уг мотоциклд улсын дугаар авч, бичиг баримт авна гэж яваад амжаагүй. Одоо уг мотоциклийн гаалийн бичиг нь л байгаа. Улсын дугаар, бичиг баримт авч амжаагүй байгаа. Эзэмшигч нь Х.С  өөрөө байгаа юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 144 дүгээр тал/,

3.2.12. Гэрч М.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хамт ажилладаг Ж  гэдэг хүн цайллаганд урьсан. Би 19 цагийн үед Ж ын гэр лүү төв зам дагуу явж байхад нэг мотоцикл удаан ирж байсан. Түүний араас нэг саарал өнгийн жийп машин маш хурдтай ирж байсан. Тэгээд би анзааралгүй явж байхад нэг чанга чимээ гарсан. Тэр үед би эргэж харахад мотоциклийг машин араас нь ирж мөргөсөн байсан. Мотоцикл нэлээн газар шийдэгдсэн. Хүн нь тэр газарт нам хэвтчихсэн байсан. Машин тэр мөргөсөн газарт зогсохгүйгээр нэлээн явж байгаад зогссон. Тэр үед би тэр осол болсон газраас өнгөрөөд явж байсан. Би явж байхад урдаас нэг мотоцикл тэр зогссон машины хажуугаар зөрж өнгөрөөд надад дөхөж ирээд зогссон. Тэгээд би тэр мотоциклийг цайллаганд явж байгаа хүн юм байна гэж бодоод хажууд нь очиход Е  гэдэг хүн байсан. Е  надаас “энд юу болсон юм бэ” гэж асуусан ба би “осол болсон байна” гэж хэлсэн. Мөргүүлсэн мотоциклийн жолооч С  болохыг таньсан. Яаж таньсан юм бэ гэхэд би зам дагуу явж байхад нэг мотоцикл ирж байсан бөгөөд тэр цоохор хувцас өмссөн хүн байсан ба ногоон өнгийн мотоциклтой байсан учраас С  гэж таньсан. Тухайн үед машины баруун талаас нэг хүн буугаад газарт унасан мотоциклийн жолооч руу очсон. Тухайн үед машинтай жолооч л ганцаараа бууж мотоциклийн жолооч руу явж байсныг харсан. Машинаас өөр хүн буугаагүй. Би айгаад шууд Ж  гэдэг хүний гэр лүү булан эргээд яваад өгсөн. Миний харсан зүйл энэ.

... Миний бие 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ж ын гэрт цайлланд очихоор гэрээсээ 18 цаг 45 минутын үед гарсан. Учир нь Ж ын цайллага 19 цагаас байсан. Тэгээд гэрээсээ гараад сумын төв замаар, замын хажуугаар явж байтал миний урд талаас над руу чиглээд нэг мотоцикл удаан ирж байгаад миний хажуугаар зөрж явсан ба араас нь харин маш хурдтай, тоос босгоод явж байсан саарал өнгийн жийп машин зөрж өнгөрөөд тас гэх чанга дуу чимээ гарахаар эргэж харахад нөгөө замаараа явж байсан мотоциклийн араас нь жийп машин мөргөөд мотоцикл нийлээн газар шидэгдсэн, харин нөгөө мөргөсөн жийп машин нь осол гарсан газраас өнгөрөөд нийлээн газарт явж байгаад зогссон. Би тухайн үед нийлээн айж сандраад шидэгдсэн мотоцикл руу ойртож очоогүй.

... Анх тэр жийп машин миний хажуунаас маш хурдтай яваад өнгөрөх үед би жолоочийг харж чадаагүй, дараа нь осол гарсны дараа нөгөө машины баруун талын урд хаалганаас нэг залуу буугаад мотоциклоос унасан хүн рүү ирж байх үед тэр хүнийг би сургуулийн Ч  гэдгийг таньж мэдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 156, 159 дүгээр тал/,

3.2.13. Гэрч Х.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын эхээр хамаатны ах нас барсан бөгөөд тэр хүний 7 хоног нь 02 дугаар сарын 14-нд тохиож байсан. Би тэр айлд очиж тарни уншуулж 7 хоногийн бэлтгэл ажлыг хангахаар сумын төвд байдаг гэрээс гараад мотоциклээр явж байсан. Сумын төвөөс дээд талын гудамж руу гарах сумын төв зам болох шороон замаар явж байхад Цаг уурын барилгын хажууд нэг саарал өнгийн жийп машины гэрэл асаалттай байсан. Би тэрийг холоос хараад доошилж ирж байгаа машин юм байна гэж бодсон. Тэгээд би дөхөөд очиход нөгөө саарал өнгийн машины гэрэл нь унтарсан юм. Тухайн үед би хажуугаар нь өнгөрөхөд саарал өнгийн жийп машин байсан. Зүүн талын гупер нь хугарсан байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрч явж байгаад энэ машин ямар нэгэн зүйл мөргөсөн биш үү гэж бодоод өнгөрсөн. Тэгээд хэсэг газар явсны дараа Өмирбек гэдэг хүний урд талд нэг мотоцикл газарт хэвтэж байсан. Мотоциклийн хажууд нэг хүн хэвтэж байсан. Тэгээд би дөхөж очилгүй замаас гараад зогссон. Тэгж байтал Е  гэдэг эмэгтэй хүрч ирсэн. Би Е ээс “энэ газар юу болсон юм бэ” гэж асуухад Е  “энд осол гарсан юм биш үү, хүн дайрсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд Е ээс “газар хэвтэж байгаа хүн хэн болохыг асуухад" Е  “С  юм байна” гэж хэлсэн. Тэгээд л бид нар газарт зам дээр хэвтэж байсан хүнийг С  гэдгийг мэдсэн. Тухайн үед машинаас хар куртиктэй нэг хүн бууж ирээд дээшээ ирж байсан. Тухайн үед би Е тэй ярилцаж зогсож байгаад сайн анзаараагүй байсан. Е  явсны дараа нөгөө машинаас бууж ирсэн хүн ирээд газарт хэвтэж байсан хүний толгойноос өргөж тэврээд “бос бос" гэж байсан. Тэгээд хажуунаас нь өнгөрч байхад мотоциклийн гэрэлд тэр ухаангүй байгаа хүний толгойг тэврээд сууж байсан хүн Ч  болохыг харж таньсан. Хажуугаас өнгөрч явж байгаад дахиж эргэж зогсоод Ч  луу “цагдаа дуудаарай, түргэн дуудаад үзүүл, наад хүн чинь үхчих вий дээ” гэж орилж хэлээд яваад өгсөн. Дээшээ явж байгаад Б  гэдэг хүний гэрийн хажуугаас өнгөрч явж байгаад С н талаар Б д хэлье гэж бодоод гэрт нь орсон. С  өөрөө Б ы хүү байгаа. Гэхдээ өвөө нь болох Хумарханы нэр дээр байдаг. Б ы гэрт очиход гэрт нь Б , эхнэр хүүхдүүд нь байсан. Тэгээд би Б аас “С  хаана байгаа вэ” гэж асуусан. Тэр үед Б  надад “С  хөдөө явсан” гэж хэлсэн. Тэгээд би Б д “мотоциклийг машин мөргөөд осол гарсан байна, би сая мотоциклийн жолооч С  гэж нэг хүнээс сонслоо” гэж хэлсэн. Б  надад “тэгвэл чи намайг хүргээд өгчих” гэж хэлэхээр нь за гэж хэлээд Б ыг хэргийн газарт хүргэж ирсэн. Хэргийн газарт ирэнгүүтээ Б  уйлж гүйж очоод газар хэвтэж байгаа хүнийг тэврээд авсан. Миний харсан зүйл энэ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 162 дугаар тал/,

3.2.14. Гэрч Н.Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн орой 19 цагийн үед манай эмнэлгийн дүн бүртгэгч Ж ын гэрт болсон цайллаганд очсон бөгөөд би тэр хүний гэрт очиход тэнд манай эмнэлгийн ажилтан Е  “сая сумын төвд нэг мотоциклийн хойноос машин хүчтэй мөргөөд мотоциклийн хүн шидэгдчихлээ, ухаангүй байсан” гэж хэлээд нэлээн сандарч, айсан байдалтай байсан. Тэгж байтал миний дугаар луу 99419070 дугаараас залгаад А  гэх хүн байна, сумын төвд осол гарсан байна, яаралтай хүрээд ирээч гэхээр нь би тэр хүнээс очих газраа асууж байгаад яаралтай явж очсон. Зам тээврийн осол гарсан газар нь сумын төвд, хүүхдийн паркийн хойд талд төв зам дагуу дунд гарын жийп машин мотоциклийг мөргөсөн байдалтай осол гарсан байсан. Ослын газарт очиход над руу залгаж дуудлага өгсөн А  гэх хүн өөрөө зогсож байсан бөгөөд тэр хүн надад танай сумын шинэ төлөөлөгч гээд нэг залууг харуулсан, тэр үед сумын хэсгийн төлөөлөгч гэх залуу бас оччихсон, мөн хэргийн газарт талийгаачийн ар гэр, төрөл садангууд бүгд цугларчихсан байсан. Тэгээд мотоциклийн ойролцоо газарт эрэгтэй хүн ухаагүй байхаар нь үзэж харахад захын судаснуудад ямар ч лугшилт байхгүй, зүрх нь зогсчихсон, аль хэдийнээ нас барсан байдалтай байсан. Тэр хүнийг би урд нь харж байгаагүй бөгөөд тэнд байсан хүмүүс С  гэж нэрийг нь хэлж байсан. Ийм л юм болсон.

... Жийп машины жолооч байгаагүй, тэнд байсан талийгаачийн төрөл садангийн хүмүүсийн нэг хүн нь “мотоциклийг мөргөсөн машин Ч ийн машин байна, саяхан шинээр авчирсан, жолооч нь Ч  байсан, тэр өөрөө саяхан нэлээн сандарсан байдалтай эмнэлэг тийшээ явчихлаа” гэсэн юм ярьсан. Тэгэхлээр нь тэнд цугларсан манай эмнэлгийн ажилчид Ч ийг эмнэлэгт оччихсон байна гэж бодоод сумын Эрүүл мэндийн төвд очиход тэнд ямар хүн ирээгүй байсан. Тэгээд хэдэн цагийн дараа Ч  гэрээсээ олдсон гэж сонссон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 176 дугаар тал/,

3.2.15. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №40 дугаартай Химийн шинжилгээний “1. Э.Ч ийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Э.Ч ийн цусанд 1.75 хувь пролмилли спиртийн агууламж илрэв.

3. Тухайн үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 182-183 дугаар тал/,

3.2.16. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №11 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн “1. Талийгаач Х.С н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал, тархины битүү гэмтэл зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархай, дагзны баруун, зүүн тал, бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт, зүүн чамархай хуйхны цус харвалт, баруун ташааны дээд хэсэгт шалбарсан шарх гэмтлүүд тогтогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

4.5. Гавал, тархины битүү гэмтэл зүүн чамархай яснаас зүүн чих рүү чиглэлтэй 8 см ясны хугарал, зүүн чамархай, дагзны баруун зүүн тал, бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт, зүүн чамархай хуйхны цус хуралттай хүнд гэмтлийн улмаас нас барсан байна.

6. Архаг хууч өвчин үгүй.

7. Промилли этилийн спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 19-23 дугаар тал/,

3.2.17. Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “...Тоёота Клугер загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Цагаансоён овогт Э эгийн Ч  нь 1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а” хэсэгт заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодох,

2. Мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадлагаа /1 дүгээр хавтасны 240 дүгээр тал/,

3.2.18. Шинжээч “Алтан көлик” авто сургуулийн дүрмийн багш ажилтай С.Е ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдийн 04 дугаартай “1. Жолооч Э  овогтой Ч  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.

2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна.

3. Жолооч Э.Ч  нь зам тээврийн осол гаргасны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а-д заасан “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, мөн дүрмийн 3.5.6-д заасан “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх" гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн ослын газрыг орхиж явсан гэж тус тус дүгнэв” гэх дүгнэлт /2-р хавтасны 12-13 дугаар тал/,

3.2.19.Шинжээч Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн Автотээврийн хяналтын мэргэжилтэн Б.Ж ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн №08 дугаартай “Toyota kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19:30 цагийн үед Алтай сумын Цагдаагийн хэсгийн байрны хашаанд шалгаж үзлээ.

1. Шинжилгээнд хүргүүлсэн “Toyota kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас эвдрэл, гэмтэл үүссэн байна.

2. Шинжилгээнд хүргүүлсэн “Toyota kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь өөр тээврийн хэрэгсэлтэй /мотоцикл/ мөргөлдсөний улмаас үүссэн байна.

3. Шинжилгээнд хүргүүлсэн “Toyota kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь тухайн ослын улмаас үүссэн байна.

4. Шинжилгээнд хүргүүлсэн “Toyota kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас дараах эд ангиудад эвдрэл, гэмтэл үүссэн байна. Үүнд:      зүүн талын урьд том гэрэл хагарсан, урьд буфер зүүн урьд хэсгээр хугарсан, зүүн талын гадна толь хагарсан, сууриараа хугарсан, капот нь зүүн талын урьд хэсгээр хэв гажсан байв.

5. “Toyota kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам, тээврийн осолд орохоос өмнө бүрэн бус байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Шинжилгээнд хүргүүлсэн “Toyota kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос нь жигд ажиллагаатай, жолооны механизм нь сул зайгүй хэвийн байв. Гэрэлтүүлэх хэрэгслүүд болон гэрлэн дохио нь ослын улмаас ажиллагаагүй болсон байна.

7. “Toyota kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бүрэн бус байдлаас болж зам тээврийн осолд орсон гэж үзэх үндэслэлгүй байна.

8. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 196-197 тал/,

3.2.20. Шинжээч Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн Автотээврийн хяналтын мэргэжилтэн Б.Ж ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №08-2 дугаартай “5G gold” загварын 2020 оны 10 дугаар сард БНХАУ-д үйлдвэрлэсэн, арлын 0222W002124 дугаартай, ногоон өнгийн, улсын дугааргүй мотоциклийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19:30 цагийн үед Алтай сумын Цагдаагийн хэсгийн байрны хашаанд шалгаж үзлээ.

1. Шинжилгээнд хүргүүлсэн “5G gold” загварын улсын дугааргүй мотоциклд бага зэргийн эвдрэл, гэмтэл үүссэн байна.

2. Шинжилгээнд хүргүүлсэн “5G gold” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь ямар хүчин зүйлийн улмаас, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг шинжээч тогтоох боломжгүй байна. Учир нь шинжээч хэргийн газар үзлэг хийх үйл ажиллагаанд оролцоогүй болно.

3. Шинжилгээнд хүргүүлсэн “5G gold” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь хэдийд үүсэн эвдрэл, гэмтэл болохыг хэргийн газар үзлэг хийсэн цагдаагийн ажилтнууд тодорхойлно.

4. “5G gold” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийн арын гэрэл болон баруун талын хойд гэрэл хагарсан, арын хөндлөвч хамгаалалтын төмөр нугаларсан байв.

5. “5G gold” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийн техникийн байдал нь осол болохоос өмнө бүрэн бус байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

6. “5G gold” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооны механизм болон тоормос нь хэвийн, дохионы гэрлүүд нь ажиллахгүй байв. /Урьд том гэрэл хэвийн ажиллагаатай/

7.Энэ асуултад хариулах боломжгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 205-206 тал/,

3.2.21. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-22-071 дугаартай “Тогтоолд дурдагдсан “5g gold” загварын, улсын дугааргүй мотоциклд зам тээврийн ослын улмаас солих болон засварлах боломжтой эд ангийн зах зээлийн үнэлгээг ажлын хөлсний хамт хүснэгтэнд тайлбартай оруулав. /Тээврийн хэрэгслийн гэрэл зургуудыг хавсаргав/. Нийтдээ 123.000  төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 222-225 дугаар тал/,

3.2.22. Яллагдагч Э.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Улаанбаатар хотоос өөртөө “Тоёота Клугер” загварын тээврийн хэрэгсэл аваад хотоос Алтай суманд 2022 оны 02 дугаар сарын 12-ны шөнө орж ирсэн юм. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн үед босоод хоол хийж идээд байж байтал үдээс хойш нь 15 цагийн үед манай гэрт манай сургуулийн сургалтын менежер Б.Ж  ганцаараа хүрээд ирсэн. Тэр хүн орж ирэхээр нь би цай чанах гэж байтал тэр хүн надад цайгаар яахав хоёулаа гадагшаа гарья, чиний шинэ машиныг мялаахаар ирсэн гэхээр нь бид хоёр гараад миний машиныг унаж аваад сумын төвд байдаг “Инжу” гэх нэртэй дэлгүүрт очиж зогссон. Тэр дэлгүүр лүү Ж  ганцаараа буугаад “Архи” нэртэй 0,5 литрийн архи авч гарч ирээд уг архийг бид хоёр манай хашаанд очоод машин дотроо ууж дуусгасан. Дараа нь би тэр хүнд хариуд нь нэг шил архи хийхээр болоод бид хоёр миний машинтай хашаанаас гараад нөгөө “Инжу” нэртэй дэлгүүр лүү дахин очоод тус дэлгүүр лүү би ганцаараа ороод 14.000 төгрөгөөр бас “Архи” нэртэй 0,5 литрийн савлагаатай архи авч гараад уг архийг Ж  бид хоёр мөн манай хашаанд, машин дотроо ууж, ярилцаад сууж байтал архи талдаа ирсэн.

Тэгж байтал Ж ийн эхнэр нь утасдаад ярих шиг болсон бөгөөд тэр хүн надад “намайг гэр лүү хүргээд өгчих” гэхээр нь би машинтай хөдлөөд Ж ийг хашаанд нь буулгаад буцаж уг нь гэр лүү эргээд явж байтал миний ирж байсан чиглэлд буюу эсрэг урсгал тал мотоциклтой хүн явж байхаар нь би мотоциклийн баруун тал буюу буруу талаар нь гүйцэт түрүүлж гарах санаатай хурдтай зөрөх үед нөгөө мотоциклийг машиныхаа зүүн урд талаараа мөргөж осол гаргасан. Тэгээд осол гарсны дараагаар шууд машинаасаа буугаад мотоциклоос унасан хүн рүү очиж, сэрээх гэсэн боловч огт хөдөлгөөнгүй байхаар нь утас олж аваад эмнэлэг дуудах санаатай нэг тийшээ явсан. Дараа нь юу болсныг мэдэхгүй байна,  манай гэрт сумын хэсгийн төлөөлөгч очсон, намайг сэрээж байсан. Ийм л юм болсон..., ... Би Ж ийг буулгачхаад хэнтэй ч уулзаагүй, хаашаа ч яваагүй, ер нь тухайн үед согтуу байсан болохоор яг хаашаа явж байснаа огт санахгүй байна. Ямар ч байсан миний урд талын урд хэсэг буюу эсрэг урсгал талд мотоциклтой нэг хүн явж байхаар нь баруун талаар нь гараад явчих санаатай зөрж байтал осол гарсан..., ... Яг хэдтэй явж байснаа сайн мэдэхгүй байна, км заалт энэ тэр хараагүй, надад хурдтай явж байх шиг санагдсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 42-43, 45 дугаар тал/  зэрэг нотлох баримтууд болно.

3.3. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

4. Эрх зүйн дүгнэлт.

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

4.2. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, 27.11 дүгээр  зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Э.Ч  нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.

4.3 Шүүгдэгч Э.Ч  нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас амь хохирогч Х.С  нас барсан үйлдэлд болгоомжгүй хандсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ч  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, иргэн Х.С гийн амь нас хохирсон байдал хоорондоо шалтгаант холбоотой байна.

4.4. Шүүгдэгч Э.Ч  нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө эзэмшлийн “Toyota Kluger” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Х.С гийн жолоодож явсан улсын дугааргүй, ногоон өнгийн “G5-Gold” загварын мотоциклын араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Х.С гийн амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг;  

мөн жолооч Э.Ч  нь зам тээврийн осол гаргасны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ын а/-д заасан “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, мөн дүрмийн 3.5-ын б/-д заасан “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарын тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэх заалтыг зөрчиж, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан болох нь нотлох баримтуудын хүрээнд тогтоогджээ.

4.5. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.5. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.Ч ийн архидан согтуурсан, хайхрамжгүй бөгөөд хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ. 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилжээ.  

5.2. Шүүгдэгч Э.Ч ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Х.С гийн амь нас хохирсон нь энэ гэмт хэргийн хохирол ба нөхөн сэргээгдэхгүй.

Харин гэмт хэргийн хор уршигт гарсан зардал болох 10.562.550 төгрөгийг шүүгдэгч Э.Ч  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А д төлж өгсөн байна.

5.3. Шүүх хуралдаанд хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 180 дугаартай албан бичигт: “Иргэн Б.А тэй холбоотой ямар нэгэн тэтгэвэр тогтоолгосон талаарх мэдээлэл манай мэдээллийн баазаас гараагүй болно”, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/243 дугаартай албан бичигт: “Б.А  /РД:БЖ94102040/ нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй боловч өнөөдрийн байдлаар халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоогүй байна” хэмээн дурджээ.

5.4. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”, 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.”, 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгч Э.Ч  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А д гэмт хэргийн хор уршигт 10.562.550 төгрөгийг төлж өгсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А  нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нас барагчийн асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоогүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нас барагчийн асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд нь хувь тэнцүүлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох эрх шүүхэд хуулиар олгогдоогүй байна.

5.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ийн шүүгдэгч Э.Ч оос сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсэгтэй холбоотой нотлох баримтуудаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.

5.5.  Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ийн шүүгдэгч Э.Ч оос сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах болон тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Э.Ч т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх” дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ээс “шүүгдэгч Э.Ч т 2 жилээс илүү хугацаагаар хорих ял шийтгэх” тайлбарыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай санал нэг байгаа” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Э.Ч  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг нөхөн төлснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх” дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Ч оос “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

2.2. Шүүхээс шүүгдэгч Э.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

2.3. Шүүгдэгч Э.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч Э.Ч  хувийн байдлын хувьд  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.4. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан  шүүгдэгч Э.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ял шийтгэх дүгнэлтийг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг тооцох тул энэ гэмт хэргийн улмаас иргэн Х.С гийн амь нас хохирсон, гэмт хэргийн хохирлын хувьд нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулсантай холбоотой хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

2.5. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусд нь эдлүүлж, шүүгдэгч Э.Ч т оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

2.6. Шүүгдэгч Э.Ч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай, шүүгдэгч Э.Ч ийн эзэмшлийн Toyota kluger загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Arkhi” нэртэй 0.5 литрийн дунд хэсгээсээ доогуур архитай архины шил болон бариултай жижиг шилэн аяга, амь хохирогчийн өмсөж явсан 2 ширхэг хар өнгийн ноосон малгай, жолоодож явсан мотоциклээс хагарч унасан улаан өнгийн туяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

2.7. Шүүгдэгч Э.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Ч  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ч ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч т оногдуулсан ялыг тус тусд нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч т оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А д гэмт хэргийн хор уршигт 10.562.550 төгрөг төлж өгсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ийн шүүгдэгч Э.Ч оос сэтгэл санааны хохиролд 10.000.000 (арван сая) төгрөг гаргуулах болон тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

8. Шүүгдэгч Э.Ч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай, шүүгдэгч Э.Ч ийн эзэмшлийн Toyota kluger загварын 26-42 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Arkhi” нэртэй 0.5 литрийн дунд хэсгээсээ доогуур архитай архины шил болон бариултай жижиг шилэн аяга, амь хохирогчийн өмсөж явсан 2 ширхэг хар өнгийн ноосон малгай, жолоодож явсан мотоциклээс хагарч унасан улаан өнгийн туяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Ч т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ТАЛГАТ