Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 110

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Хохирогчийн төлөөлөгч Ц.*******

Хохирогч З.*******, Э.*******

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1980 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 04 сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар 540000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл.

Шүүгдэгч  Г.*******  нь  2016  оны  07  сарын  08-ны  өдөр  Дорнод  аймгийн

2016.10.18  ¹110

Хөтлөх хэрэгт 5-125 Ү.Одгэрэл                                                                                                                      D/disk Шийтгэх тогтоол 2016  

Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан чулуут” гэх газарт 14-94 УБП улсын дугаартай “Фургон” маркийн авто машиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2.а “Замын хөдөлгөөний тухай Олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 3 сар 17 хоногтой Г. амь насыг хохироосон, З.*******, Э.******* нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г. биед хөнгөн гэмтэл, Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төвд 1360000 төгрөгийн буюу бага бус хэмжээний шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 08-ны өглөө намайг гэртээ байж байхад хажуу айлын “хөдөө застав руу сонсогч хүүг минь хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз барьдаг Чулуунхороот сумын хүн эмнэлгийн машины түлхүүрийг нь Бат-Эрдэнэд хэлэлгүйгээр гэрт нь орж аваад машиныг нь бариад таван хүн суулгаад Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 8 дугаар застав руу явсан. 8 дугаар застав дээр хоёр хүн буулгаж, 3 хүн суулгаад 9 дүгээр застав явсан.  9 дүгээр застав дээрээс таван том хүн, хоёр хүүхэд суулгаад Чулуунхороот сумын чиглэлд явсан. Сумын төвөөс зүүн тийш 5-6 км орчим “Хөнхөр нуур”-ын тэнд явж байхад машин гэнэт гуядаад замаас гарч савлаж байгаад дөрвөн дугуй нь дээрээ гарч унасан. Зам дээр хаясан тармуурын ир дугуйнд орсноос дугуй хагарч осол гарсан гэж би боддог. Энэ ослоос болж нэг хүүхдийн амь нас хохирч, хэд хэдэн хүн гэмтсэнд би харамсаж байна.

Би жолоочийн эрхтэй боловч “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Би Чулуунхороот сумын төвд гэрт амьдардаг болохоор гэрээс ороод өөрөө түлхүүрийг нь авсан. Энэ бүгд миний буруу гэдгийг ойлгож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оршуулгын зардалд хохирогч *******т 2500000 төгрөг, хохирогч *******т унааны зардалд 60000 төгрөг өгсөн. Хохирогч *******д мөнгө төгрөг өгч чадаагүй. Найз Бат-Эрдэнэтэй машиныг элбэлцэж засаад Эрүүл мэндийн төвд өгсөн юм гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би дэргэд нь байгаагүй болохоор хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. 2016 оны 07 сарын 09-ний өдөр намайг хил дээр байж байхад ангиас надад “эхнэр хүүхэд чинь авто осолд орсон, одоо сэхээнд байгаа” гэж хэлсэн. Намайг шууд аймагт ирэхэд эхнэр хүүхэд хоёр минь эмнэлэгт хэвтэж байсан. Хүү минь 7 сарын 10-ны өдөр нас барсан. Оршуулгын зардалд нийт 2500000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 сарын 08-ны өдөр Чулуунхороот суманд Хилийн 9 дүгээр застав дээр нөхөр *******ийн ажил дээр байхад манай застав дээр фургон машин хүн хүргэж ирээд “Чулуунхороот сум явна” гэхээр нь би улсын баяр дөхөж байсан болохоор сум орж хүнс цуглуулахаар тэр машинд хүүгийнхээ хамт сууж явсан. Тэгтэл машин гэнэт хазайж замаас гарч 2-3 удаа эргэж замын хойд талд дөрвөн дугуй нь дээшээ хараад зогссон.

Энэ ослоос болж миний зүүн эгэм хугарч, толгой доргисон байсан. Одоогоор миний  биеийн байдал гайгүй, харин толгой хаяа өвдөөд байдаг болсон. Жолооч надад унааны зардалд 60000 төгрөг өгсөн нь үнэн. Мөн хүүгийн минь оршуулах зардалд нийт 2500000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс би эмчилгээндээ хэрэглэсэн учир одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 08-ны өдөр сумын төв орох гээд застав дээр хүн хүргэж ирсэн саарал өнгийн фургон машинд нөхрийнхөө хамт суусан. Бид 9 дүгээр заставаас хөдлөөд баруун тийш Чулуунхороот сумын чиглэлд явж байхад гэнэт машин замаас гарч дайвалзаж байгаад нэг мэдэхэд машин дугуй нь дээрээ гарч зогссон байсан.

Энэ ослоос миний биед зүүн эгэм хугарсан гэмтэл учирсан. Одоо миний бие гайгүй болсон, нэхэмжлэх зүйл байхгүй. Санаатай хэрэг биш болохоор гомдолгүй гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч Г. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Би 2016 оны 7 сарын 08-ны өдөр 9 дүгээр застав дээр байхад фургон машин ирээд сум руу явна гэхээр нь сумын төв орох гээд суусан....Тэр машинд таван том хүн, хоёр хүүхэд суусан байсан...9 дүгээр застав дээрээс хөдлөөд баруун тийш сумын чиглэлд явсан. Тэгээд гэнэт автомашин гуйвах шиг болсон. Нэг мэдэхэд сумын эмнэлэгт ирчихсэн оёдол тавиулж байсан...Миний толгой гэмтэж 2 хэсэг газарт оёдол тавиулсан, өөр гэмтэл байхгүй. Надад гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх 42/

 

            Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Би 2016 оны 7 сарын 08-ны өдөр гэртээ байсан юм. Тэгээд унтаж байгаад босоход миний жолооддог хүн эмнэлгийн машин гэрийн гадаа байхгүй байсан. Ээж асуухад “******* бариад застав руу хүн хүргэж өгөхөөр явсан” гэж хэлсэн. Тэгээд намайг гэртээ байж байхад манай найз Дагва над руу утсаар “машин чинь унасан гэнэ ээ” гэж хэлэхээр нь би шууд машин унасан гэх газар руу очиход машин дугуй нь дээш харж хөмрөн зогссон байсан...Машины түлхүүр гэрт өлгөөтэй байсан...Надад хэлж зөвшөөрөл аваагүй...

...Миний жолооддог, Чулуунхороот сумын Эрүүл мэндийн газрын 14-94 УБП улсын дугаартай фургон автомашины салхины шил, урд талын хоёр хаалганы цонх, хажуу талын арын хоёр шил хагарсан, урд хаалга болон кузов хонхойж эвдэрсэн...Надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 44/

           

            Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 8 сарын 15-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд: “1. Жолооч Г.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2.а “Замын хөдөлгөөний тухай Олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг… сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзлээ. 2. Жолооч Г.******* нь “УАЗ-2206” маркийн 14-94 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох үедээ замын нөхцөлд хурдыг зөв сонгож яваагүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэхэд авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны улсын үзлэг, техник оношлогооны дүгнэлт зэрэг баримтаар “УАЗ-2206” маркийн 14-94 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн гэж үзлээ” гэжээ. /хх 80-81/

           

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 65 тоот дүгнэлтэд: “1.Талийгаач Г. биед хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дагз, баруун чамархай ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн дээд хэсэг, чамархай, дагз хэсэгт зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, дагз, баруун чамархайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, өвчүүний хугарал, дух, зүүн хацар, цээжний цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гавлын дагз, баруун чамархай ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн дээд хэсэг, чамархай, дагз хэсэгт зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар өвчүүний хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар дагз, баруун чамархайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, дух, зүүн хацар, цээжний цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Талийгаач нь гавлын дагз, баруун чамархай ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн дээд хэсэг, чамархай, дагз хэсэгт зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, дагз, баруун чамархайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ. 5.Талийгаач биеэ хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдохгүй байна. 6.Талийгаач нь нас бараад 4-6 цаг орчим болсон байх боломжтой байна” гэжээ. /хх 86-87/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн 561 тоот дүгнэлтэд: “1.З.*******ийн биед зүүн эгэмний зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зүүн хөхний дээд хэсэгт болон зүүн эгэм орчмын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд тус бүртээ хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх зүүн эгэмний зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөхний дээд хэсэгт болон зүүн эгэм орчмын цус хуралт бүхий гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 95/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 580 тоот дүгнэлтэд: “1.Э. биед зүүн эгэм ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 98/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 577 тоот дүгнэлтэд: “1.Г. тархи доргилт, толгойн орой, зүүн чамархай хэсгийн сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь тус бүртээ хатуу, мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. 3.Дээрх гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 101/

Хохирогчийн төлөөлөгч Ц.******* /хх 34-36/,  хохирогч З.******* /хх 30-33/, Э.******* /хх 37-39/, Иргэний нэхэмжлэгч Г. /хх 40-42/, Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /хх 43-44/, гэрч Л. /хх45-46/, Ц. /хх 47-48/, Д. /хх 49-50/, Б. /хх 51/, Д. /хх 53/, Г. /хх 54/, Ж. /хх 55-56/, Ц. /хх 69-70/,  Ч. /хх 59-60/, А. /хх 61-62/, Б. /хх 63-64/, Г. /хх 67-68/, Б. /хх 69-70/, Б. /хх 73/, насанд хүрээгүй гэрч Т. /хх 52/, шүүгдэгч Г.******* /хх 137-143/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 3-6, 10-12/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх 7-8, 13-14/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9, 15/, Г.*******гээс жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураан авах тогтоол, тэмдэглэл /17-18/, Жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-20/, Амь хохирогч Г. нас тоолсон тэмдэглэл /хх 26/, Задлан шинжилгээний тэмдэглэлд хавсаргах гэрэл зэргийн үзүүлэлт /хх 88-90/, Цогцост хийсэн тэмдэглэл /хх 91/, Төрсний болон нас барсны гэрчилгээ /хх 27-28/, Г.*******гийн жолоочийн үнэмлэх, Чулуунхороот сумын Эрүүл мэндийн газрын эзэмшлийн “УАЗ-2206” маркийн 14-94 УБП улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 29/, Иргэний нэхэмжлэгчээр Ц.Бат-Эрдэнийг томилсон тухай албан бичиг /хх 194/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 27 тоот дүгнэлт /хх 76-77/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн 560 тоот дүгнэлт /хх 122/, Өвчний түүх /хх 146-156/, Амбулториор эмчлүүлэгсдийн карт /хх 159-161, 163-173, 175-177/, Хохирлын баримтууд /хх 178-192/, Дорнод аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт /хх 196/, Эд зүйлийн үнэлгээ /хх 16, 25/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх 21-22/, Г.*******гийн түр оршин суух гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-24/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 200/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 206, 208-210/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

                  Шүүгдэгч Г.******* нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан чулуут” гэх газар 2016 оны 07 сарын 08-ны өдөр “УАЗ-2206” маркийн 14-94 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2.а “Замын хөдөлгөөний тухай Олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож Г. амь насыг хохироосон, хохирогч З.*******, Э.******* нарын бие махбодид хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Г. бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшлийн автомашин эвдэрч 1360000 төгрөгийн буюу бага бус хэмжээний шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Г.*******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогчийн төлөөлөгч Ц.*******, хохирогч З.*******, Э.******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт, гэрч  Л., Ц., Д., Б., Д., Г., Ж., Ц.,  Ч., А., Б., насанд хүрээгүй гэрч Т. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Г.*******гээс жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураан авах тогтоол, тэмдэглэл, Жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Задлан шинжилгээний тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Нас барсны гэрчилгээ, Г.*******гийн жолоочийн үнэмлэх, Чулуунхороот сумын Эрүүл мэндийн газрын эзэмшлийн “УАЗ-2206” маркийн 14-94 УБП улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 27 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн 560 тоот дүгнэлт, Өвчний түүх, Амбулториор эмчлүүлэгсдийн карт, Хохирлын баримтууд, Дорнод аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт, Эд зүйлийн үнэлгээ зэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.*******гийн  үйлдсэн  гэмт  хэрэгт  Прокурорын  газраас  зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд шүүгдэгч Г.*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд  тооцож,  тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг  хасч хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

Шүүгдэгч Г.******* нь тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, уг автомашиныг жолоодох эрхгүй /ангилал тохирохгүй/ атлаа дур мэдэн замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн гэм буруугаас уг осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан гарсан шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо хамааралтай, хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, бодитой, эргэлзээгүй байна гэж үзнэ.  

 

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн болох нь Урьд ял шийтгэгдсэн

эсэхийг шалгах хуудас /хх 206 /, Хохирол төлсөн талаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд / хх 41-42, 44, шүүх хуралдааны тэмдэглэл/-ээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Мөн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал, хохирогчийн төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлсөн, тэдгээр нь “нэхэмжлэх зүйлгүй” гэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчийн төлөөлөгч Ц.*******т 2500000 төгрөг, хохирогч З.*******т 60000 төгрөг тус тус төлсөн болон хохирогчийн төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдвал зохино.

 

Замын  хөдөлгөөнд  оролцож  осолд  холбогдсон “УАЗ-2206” маркийн 14-94 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл / саарал өнгийн фургон/-ийн жинхэнэ эзэмшигч нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төв мөн болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ /хх 44/, гэрч Ц. /хх 69-70/, Б. /хх 71-72/, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

Иймд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.*******гийн 397840 дугаартай жолоочийн үнэмлэх, баримт бичгээр ирүүлсэн Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлж, мөн эд мөрийн баримт болох 01011523 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг жинхэнэ эзэмшигч Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төвд буцаан олгох нь зүйтэй юм.

 

Шүүгдэгч Г.******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс модон шүүгээ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болговол зохино.

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч   *******   *******   овогт   *******   *******г   тээврийн   хэрэгслийн

хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.*******д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт ялтан Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн төлөөлөгч Ц.*******т 2500000 төгрөг, хохирогч З.*******т 60000 төгрөг тус тус төлсөн, хохирогчийн төлөөлөгч Ц.*******, хохирогч З.*******, Э.*******, иргэний нэхэмжлэгч Г., Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төв нь тус тус “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцон хурааж ирүүлсэн 01011523 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг жинхэнэ эзэмшигч Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төвд буцаан олгож, ялтан Г.*******гийн 397840 дугаартай жолоочийн үнэмлэхийг мөн аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Г.*******гийн эзэмшлээс модон шүүгээ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

 

7. Баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Г.*******гийн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар  энэ  шийтгэх  тогтоол   нь  танилцуулан  сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд ялтан Г.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар  Г.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн   304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн төлөөлөгч, хохирогч нар, шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн  дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх   хуулийн  306  дугаар  зүйлийн 306.1 дэх  хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Ү.ОДГЭРЭЛ