Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 284

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Т.М нь 1,957,426 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 157,426.88 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор, хариуцагч А.Гэрэлмаа нь 1,957,426 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 157,426.88 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,587 төгрөгийн тал хувь болох 38,794 төгрөгийг улсын төсвөөс, 38,794 төгрөгийг хариуцагч Т.М, А.Г нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,587 төгрөгийн үлдэх 38,794 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.М, А.Г нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА