| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2022/0123/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/131 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/131
2022 06 27 2022/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, хохирогч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2236000640123 дугаартай, 178/2022/0123/Э/ индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1982 оны 06 дугаар сарын 29 - ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ард халх, бага боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хувиараа тээвэр хийдэг, аминдаа хувийн дөрвөн өрөө орон сууц, 100 толгой мал, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 400000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч *******гийн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед нь дээд уруулын дотор дунд хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн цус хуралт, баруун бугалганы гадна дунд хэсгийн зулгаралтууд, баруун бугалганы дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна дунд хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны баруун дээд хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны зүүн дээд хэсгийн цус хуралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 239 дугаартай...С.*******ийн биед гэмтэл учирсан байна. С.*******ийн биед дээд уруулын дотор дунд хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн цус хуралт, баруун бугалганы гадна дунд хэсгийн зулгаралтууд, баруун бугалганы дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна дунд хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны баруун дээд хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны зүүн дээд хэсгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. С.*******ийн биед учирсан дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. С.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажилллагаанд хохирогч С.*******ийн өгсөн... Би 2022 оны 03 дугаар сарын 02- ны өдөр Сүлжээ баг руу Монгол улсын аварга малчны цайллаганд яваад шөнө 01 цагийн үед ирсэн. Тухайн үед манай нөхөр А.******* согтуу ирсэн унтаагүй байсан. Намайг гэрт ороход миний урдаас...чи банзал хаагуур явж байгаад ирсэн. Хэнтэй байж байгаад ирсэн...гээд хэл амаар доромжлоод дайр давшлаад байсан. Тэгэхээр нь би урдаас хэрэлдээд бага зэрэг үл ойлголцол үүссэн. Манай нөхөр сууж байсан газраасаа босож ирээд миний нуруунд өшиглөөд, түлхэж унагасан. Би босоод урдаас нь нэг удаа хөл рүү нь өшиглөсөн. Тэгтэл намайг дарж унагаад толгой, нүүр, хамар, уруул , амруу гараараа цохиж байгаад босоод миний нуруу, гэдэс рүү өшиглөсөн. Тэр үед манай хүүхдүүд босоод ээжийг дуудсан байсан. Манай ээж орж ирээд бид хоёрыг салгасан. Манай нөхөр намайг оройтож гэртээ ирлээ гэж маргалдсан. Ихэвчлэн хардалтаас болж маргалддаг. Бид 2007 оны 07 дугаар сар гэр бүл болсон. А.******* нь урьд нь хоёр удаа цохиж байсан. Би тухайн үед нь хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдэж байсан. Тухайн үед манай нөхөр согтуу байсан. Гэхдээ тасарталаа уусан байгаагүй. Намайг өмнө нь манай нөхөр зодож байсан талаар манай ээж болон эмнэлэгийн эмч нар мэдэж байгаа. Урьд цохиулж зодуулсны дараа сумын эмнэлэгт үзүүлж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 44-45 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн .... 2022 оны 03 дугаар сарын 02- ны орой манай эхнэр надад...манай ажлынхан Сүлжээ баг руу Улсын аварга малчны цайллаганд явах гэж байна хамт яваад ирнэ ... гэж хэлсэн. Би хадам аавын бие муу байсан тул Манхан сум орж ингэний айраг авчирахаар яваад орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд манай эхнэр ирээгүй байсан тул айргаа аавынд оруулж өгөөд сумын төвд хоёр найзын хамт архи уусан. Би гэртээ ирж байснаа санаж байгаа түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Эхнэр бид хоёрын маргалдах шалтгаан нь буруу ойлголцол, хардалтаас болдог. Манайх 3-15 насны 4 хүүхэдтэй. Эхнэрийгээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед архи ууснаас ийм асуудал гаргасан байх...гэх мэдүүлэг / хэргийн 47-48 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.*******ийн өгсөн...2021 онд С.******* нь 3 удаа эмнэлэгт үзүүлж байсан байна. Зүрх судасны оношоор үзүүлж байсан. С.******* нь гэртээ зодуулж цохиулсан байдалтай дуудлага өгч байсан... гэх мэдүүлэг / хэргийн 51 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.*******ын өгсөн...Манай охин С.******* болон А.******* нар нь гэр бүл болоод 16 жил болж байна. Сүүлийн 3-4 жилд нөхөр А.******* нь архи ууж байгаа. Нөхөр архи ууснаас болж тэдний дунд хэрүүл маргаан үүсдэг. Тэгээд заримдаа нэгнээ цохиж зодсон асуудал гарч байсан 2022 оны цагаан сарын дараа нэг удаа манай охин С.******* манай нөхөр намайг зодлоо гэж орж ирж байсан. Манай охины гар мөр хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан...гэх мэдүүлэг /хэргийн 54-55 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ын өгсөн... Нөхөр нь архи ууснаас болж хэрүүл маргаан гардаг байх. 2022 оны 03 дугаар сард ажил дээр ирэхдээ гар хөл нь хөхөрсөн байдалтай ирж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 62-63 дугаар хуудас/,аюулгүй зэргийн үнэлгээ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ эхнэр С.*******ийг...хаагуур хэнтэй яваад ирсэн...гэж хардаж, нуруунд нь өшиглөж, түлхэж унаж, газарт унагаж, толгой, нүүр, хамар, уруул , амруу нь гараараа цохиж , биед нь дээд уруулын дотор дунд хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн цус хуралт, баруун бугалганы гадна дунд хэсгийн зулгаралтууд, баруун бугалганы дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна дунд хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны баруун дээд хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны зүүн дээд хэсгийн цус хуралтууд бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.******* нь эхнэр С.*******ийн нуруунд нь өшиглөж, түлхэж унаж, газарт унагаж, толгой, нүүр, хамар, уруул, амруу нь гараараа цохиход гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж түүнийг цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.******* нь эхнэр С.Дэлгэрхишийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 239 дугаартай...С.*******ийн биед гэмтэл учирсан байна. С.*******ийн биед дээд уруулын дотор дунд хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн цус хуралт, баруун бугалганы гадна дунд хэсгийн зулгаралтууд, баруун бугалганы дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна дунд хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны баруун дээд хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны зүүн дээд хэсгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. С.*******ийн биед учирсан дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. С.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, хохирогч С.*******ийн өгсөн... Намайг гэрт ороход миний урдаас ... чи банзал хаагуур явж байгаад ирсэн. Хэнтэй байж байгаад ирсэн ... гээд хэл амаар доромжлоод дайрч давшилж, маргалдаж, нуруунд өшиглөж, түлхэж унагаж, дарж унагаад толгой, нүүр, хамар, уруул, амруу нь гараараа цохисон... гэх мэдүүлэг, шүүгдэгч А.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Эхнэрийгээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг, гэрч Д.*******ийн өгсөн... 2021 онд С.******* нь 3 удаа эмнэлэгт үзүүлж байсан байна. Зүрх судасны оношоор үзүүлж байсан. С.******* нь гэртээ зодуулж цохиулсан байдалтай дуудлага өгч байсан...гэх мэдүүлэг, гэрч Ш.*******ын өгсөн...2022 оны цагаан сарын дараа нэг удаа манай охин С.******* манай нөхөр намайг зодлоо гэж орж ирж байсан. Манай охины гар мөр хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан... гэх мэдүүлэг , гэрч Д.ын өгсөн... Нөхөр нь архи ууснаас болж хэрүүл маргаан гардаг байх. 2022 оны 03 дугаар сард ажил дээр ирэхдээ гар хөл нь хөхөрсөн байдалтай ирж байсан...гэх мэдүүлэг, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******, хохирогч С.******* нар нь 2007 оны 07 сарын 22- ны өдөр гэр бүл болсон нь хэргийн 74 дүгээр хуудас дахь гэрлэлтийн 0072788 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасан...эхнэр... нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна гэх хуулийн заалтад хамаарч байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ...гэж заасан ба шүүгдэгч А.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч С.*******ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдаж, хардаж, зүй бус харилцаа үүсгэсэн нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзнэ.
Шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С.******* нь ...нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч А.******* нь бусдад төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 82 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгч А.*******ийн хувийн байдлын талаар гэрч А.Отгоны өгсөн...А.******* нь миний төрсөн ах, хийж байгаа ажилдаа зүтгэлтэй, даруухан, хүнд тусархуу, дүү нартай дэм тустай, эхнэр С.******* болон хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт амьдардаг, хааяа архи уудаг, архинаас болж янз бүрийн асуудалд орооцолдох гээд байдаг. Гэр бүлтэйгээ хэрхэн харьцдаг талаар мэдэх зүйл байхгүй. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч Б.Маралмаагийн өгсөн...А.******* нь манай нөхрийн төрсөн ах. Манай ах А.******* нь хүн тусархуу, даруухан, үг дуу цөөтэй, ах дүү нартай дэм тустай. Архи уухаараа бага зэрэг ааштай болчихдог. Нөхрөөсөө ахыг эхнэртэйгээ маргалдсан талаар сонсож байсан. Гэмт хэрэг , зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэл, А.******* нь гэр бүлийн хэрэгцээний Г-1615000173 дугаартай газрыг өмчилдөг, Ү-1615000095 дугаартай хувийн орон сууц өмчилдөг гэх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн 32 дугаартай...ПН 82092919 регистрийн дугаартай *******гийн ******* нь ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт тус багт оршин суудаг нь үнэн...гэх тодорхойлолт, Ховд аймгийн ******* сумын ******* багийн иргэн *******гийн *******ийн 2022 оны мал тооллогын бүртгэлээр...адуу-4, үхэр,-8, хонь-25, ямаа-136 нийт 173 мал тооллуулсан...гэх мал толлогын бүртгэл зэрэг хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч А.******* нь хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч А.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т 390 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй тус тус дурдаж, дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд хохирогч: Бид эвлэрсэн, гомдол санал байхгүй. Манай том хүүхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээтэй, хүүхдээ хамтдаа эмчилгээнд авч явах шаардлагатай байх тул аймгийн төв дээр нийтэд тустай ажил хийх боломжгүй тул торгох ял шийтгэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа. Шүүгдэгч А.******* нь хувьдаа 173 толгой малтай, өөрөө хувиараа тээвэр хийдэг, хүүхэд нь эмчилгээтэй зэрэг ар гэрийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 12 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч А.******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хүүхэд нь эмчилгээтэй зэрэг байдлын улмаас хохирогч нь торгох ял шийтгэж өгнө үү гэх санал гаргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч А.******* нь 173 толгой малтай, хувиараа тээвэр хийж орлого олдог, хүүхэд нь эмчилгээтэй тул эцэг нь асран халамжлах шаардлагатай гэх гэх дүгнэлт гаргасан зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 500000 төгрөгний торгох ялыг 12 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 12 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 2236000640123 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.*******т өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА