Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0213/э |
Дугаар | 2022/ШЦТ/213 |
Огноо | 2022-06-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгч *******
Гэрч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 21210000006 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд ******* аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 7 жил хорих ялаар,
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 0 дугаар сарын 18-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт /РД: ЖВ8102081/.
Шүүгдэгч нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын дүгээр баг, 3-3 тоотод амь хохирогч маргалдаж улмаар архины шилээр цохиж зүүн чамархайд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Зүйлчлэлийг зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би маш их гомдолтой байна. Энэ гэмт хэргийн улмаас миний дүүгийн амь нас хохирсон. Маш их цус алдсан. Миний дүү жаахан уудаг болохоос биш бие хаа сайтай эрүүл хүн байсан. Би бол цус алдаад, цус нь дууссанаас л хөлдөж үхсэн гэж бодож байна. Түүнээс зүгээр явж байгаад үхэх хүн биш...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... манай нөхрийг гараад ир, гараад ир гээд аваад гарсан. Тэгээд үүдний хэсэгт архины шилээр цохисон гэж бодож байна. Яагаад гэвэл цохисон шилний хагархай нь үүдэнд, дээд тал нь таамбарны хойд талд байсан. Тэгэхээр цохиод шилээ хойш нь шидсэн гэж бодож байна. ...тэр хоёр гараад удалгүй 2-3 минутын зайтай би араас нь гарахад цус гарчихсан байсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад хөрш эхнэрийн төрсөн эгч хамт 0 цагийн орчим ирсэн. надад “Дүү чинь манай гэрийн гадаа согтуу орилж бахираад хөлдөж үхэх гээд байна, очиж авъя” гэж хэлсэн. Ингээд ******* сум дүгээр баг хороололд оршин суух гийн хашааны арын хэсэгт ирэхэд цасан дээр хажуу тийш хараад атийгаад хэвтэж байсан. Мөн тэрээр цасан дээр гурван хэсэг газар хөрвөөсөн байснаас үзвэл их удаан хөрвөөсөн юм шиг байсан. Мөн тэр бага хэмжээгээр дуугарч байсан бөгөөд хамаг хувцас нь цас болж норсон, зүүн чамархай хэсгээс гарсан цус нь цастай холилдож шороо болчихсон байсан. Тэр даруй машины арын суудалд түүнийг суулгаад эмнэлэгт очсон...” гэжээ. /1хх-ийн -6/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... манай нөхөр рүү хандан “манай гэрт байхаас эхлээд чи над руу дайраад намайг өдөөд байсан, чи намайг :0-дож байгаа шүү, хүн алахад хүч хэрэггүй гэдэг юм, намайг зодоонд сайныг мэдэхгүй юу” гээд гартаа нэг том архины шил барьчихаад гараад ир, гараад ир гээд байсан. Тэгээд манай нөхөр хоёр манай гэрээс гараад гадаа муудаад байхаар нь би араас нь гарахад нөхөр үүдний таамбар дотор багана налаад газарт хэвтэж байсан. ...ингээд бид нар манай гэрт орж ирэхэд нөхрийн толгойн зүүн чамархай хэсгээс цус гараад тогтохгүй байхаар нь даавуугаар цусыг нь дарж байхад гэрээс гарч яваад эргэж ирэхдээ дагуулаад ирсэн. ...цус нь тогтохгүй байхаар нь эмнэлэг рүү очиж түүний толгойд нь оёдол тавиулаад гэртээ ээр хүргүүлж нөхөр бид хоёр гэртээ буугаад нөгөө хэд гэр гэртээ харихаар явсан. Бид хоёр гэртээ ороод байхад нөхөр намайг цохих гээд дайрахаар нь би охиноо аваад гэрээс гараад байшингийнхаа буланд байхад том охин маань үеэл эгч хамт ирэхээр нь би тэр хоёртой цуг гэрт нь очиж хонохоор явсан...” гэжээ. /1хх-ийн 0-1, 3-/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...18-19 цагийн орчим эхнэр рүү дайраад байхаар нь бид нар түүнийг ээс холдуулсан. Улмаар ид хандаж та нар ер нь юу гээд байгаа юм бэ гаръя гээд нар хамт гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа тэр хоёр хамтдаа орж ирсэн бөгөөд толгойноос цус гарсан байдалтай харагдаж байсан. эс юу болсон талаар асуухад яагаа ч үгүй гээд ойртуулахгүй байсан. Түүний толгойноос нилээн их цус гарсан байсан. ...хэсэг хугацааны дараа эмнэлэг явахаар болж манай нөхөр утсаар яриад түүнийг машинтай нь дуудсан. гэрээс , , нар ийн машинд суугаад эмнэлэг явсан. Харин би тэдний гэрт үлдээд улмаар гэр лүүгээ ганцаараа алхаад явсан...” гэжээ. /1хх-ийн 61-63/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид цаашаа ахын гэрээс хөвөн аваад буцаж гэрт нь ороод цус гарч байгаа хэсэгт нь эгч бид хоёр хөвөн тавихад цус тогтохгүй байсан тул , болон түүний охиныг аваад г машиндаа суулгаад шууд эмнэлэг рүү явсан. Бид нар эмнэлэгт ирээд зүүн чамархай хэсэгт нь эмч нэг оёдол тавьчихаад дахин толгойноос нь цус гарах эсэхийг ажиглая гээд эмнэлэг дээр 21 цаг өнгөртөл хүлээж суухад дахин цус гарахгүй байсан тул би өөрийн машинаараа , , нарыг буцаад гэрт нь хүргэж өгсөн. , нарыг гэрт нь хамт үлдээгээд тэндээсээ цаашаа ахыг гэрт нь буулгаж өгөөд шууд гэрлүүгээ харьсан...” гэжээ. /1хх-ийн 72-73/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...эмнэлэг рүү ороод тэй уулзахад түүний толгойн зүүн чамархай хэсэг зүсэгдсэн байсан бөгөөд сувилагч түүний цусыг цэвэрлээд оёдол хийж байсан. Тэгээд эс юу болсон талаар асуухад “ миний толгой руу шилээр цохисон” гэж хэлж байсан бөгөөд түүний биеийн байдал хэвийн, согтуу байдалтай харагдаж байсан...” гэжээ. /1хх-ийн 100-101/
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..., нар гарч яваад 20 цаг 8 минутад дагуулаад орж ирсэн. Тэр үед өөрөө алхаад явж байсан бөгөөд архи хэрэглэсэн хэдий ч өөрийгөө хянах чадвартай харагдаж байсан. Мөн түүний зүүн чамархай хэсэгт 1 см орчим зүсэгдсэн шарх байсан. ... эмчтэй холбогдож зөвлөгөө аваад түүний зааврын дагуу толгойн зүүн чамархай хэсэгт зүсэгдсэн шарханд нэг оёдол тавин цусыг нь цэвэрлэж даралттай боолт тавьж өгсөн. Улмаар тухайн хэсгээс гарч байсан цус тогтсон. ...мөн нар надад хэлэхдээ “ толгойн тус газарт нь шилээр цохисон” гэж хэлж байсан. Улмаар би эмчилгээ хийж дууссаны дараа буюу 21 цаг 30 минутын орчимд нь “гэртээ харилаа” гэж хэлээд эхнэр ийн хамт манай эмнэлгээс гарч гадаа байсан , нарын хамт явсан...” гэжээ. /1хх-ийн 103-10/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг тэдний гэрт ороход талийгаач толгойн чамархай хэсэгтээ юмаар цохиулсан бололтой толгой нь хагарсан, цус их гоожиж байсан. Талийгаач намайг очиход руу уурлаад чи намайг арай дэндүү цохиж байгаа юм биш үү гэхэд нь намайг уучлаарай гэж хэлж байсан...” гэжээ. /1хх-ийн 7-7/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...19.30 минутын орчим ах, эгч хоёр байшингийн цонх тогшоод хаалгаа гэхээр нь гэрийнхээ хаалгыг тавьж өгөхөд ах эхнэр ийн хамт орж ирээд ах өөрөө нөхөр бид хоёрт хандан “г нэг цохисон, гэртээ хүргүүлье, замаараа г хараад явъя” гэхээр нь манай нөхөр өөрийн машиныг асаагаад нөгөө хоёрыг суулгаад гадагшаа явсан. ... ах эхнэртэйгээ манай гэрт орж ирээд г нэг удаа цохисон гээд өмсөж явсан цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн цамц зэрэг нь энгэр, гуя хэсгээрээ цус болсон байсан бөгөөд тэрээр манай гэрт ирээд гараа угаагаад нөхрийг маань дагуулаад явсан...” гэжээ. /1хх-ийн 76-77/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 21 цагийн орчим амь хохирогчийн том охин болох хамт гэрт нь очиход шалаар их цустай, амь хохирогч толгойгоо боолтоор боочихсон байхаар нь би амь хохирогчид хандаж эмнэлэг явъя гэж хэлэхэд эмнэлэг яваад боолт хийлгээд ирсэн, миний бие зүгээр байна гэж хэлсэн. Гэрээс гараад явах гэтэл байшингийн баруун талд эгч хар куртиктэй доогуураа нимгэн гуталтай хөлдлөө гээд зогсож байхаар нь ямар шалтгааны улмаас юу хийгээд зогсож байгааг нь тодруулахад намайг унтуулахгүй цохиж зодоод байна гэж байсан. ...би гэртээ 22 цаг өнгөрөөгөөд очиход эгч гэрт ирчихсэн хөлдлөө гээд хэвтэж байсан...” гэжээ. /1хх-ийн 82-83/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнө 03 цаг өнгөрч байхад гадаа хүн ёоё ёоё гээд гэнгэнээд байсан ба би 10 орчим минут сонсож хэвтсэн. Тэгээд бүр гэнгэнээд болохгүй байхаар нь нөхөр сэрээгээд гадаа хүн гэнгэнээд хөлдөж үхэж байгаа юм биш биз, хоёулаа гаръя гээд бид хоёр хувцсаа өмсөөд гарсан. Хашааныхаа хаалгаар дөнгөж гараад гэрэл тусгаад харсан чинь манай хажуу айлын хашааны гадаа буюу баруун хойно хүн газарт хэвтэж байсан. Цаашаа харж байснаа хөрвөөгөөд эргэх үед толгой нь боолттой байгаа нь харагдсан. Тэгтэл манай нөхөр хөрш айлын залуу /хоч нь / байна гэж хэлсэн. Тэгээд ах дүү нар руу нь залгах гэтэл дугаарыг нь олоогүй болохоор манай нөхөр эгчийнх рүү нь мотоциклтой явж хүн авчирсан...” гэжээ. /1хх-ийн 92-93/
Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...сандраад би мотоциклоо унаад эхнэрийн эгч болох гэр рүү очоод хашааны гадаа согтуу хэвтэж байна, хөлдөж үхэж байгаа юм биш биз дээ гэж хэлээд дагуулаад явсан. Ингээд би эгчийг нь дагуулж харуулаад дараа нь гийн ах гэр лүү очиж дагуулж ирсэн. Тэгээд машиндаа суулгаад эмнэлэг явсан, би гэр лүүгээ орж унтсан...” гэжээ. /1хх-ийн 9-9/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2021 оны 12 дугаар сарын 2-ний өдрийн 10 тоот дүгнэлтэд:
1. Амь хохирогч О. цогцост зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух, зүүн хөмсөг, хацар, цээж, доод уруулд зулгаралт, баруун шуу, зүүн бугуйн үенд зурагдсан зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2021 оны 12 дугаар сарын 02-ны орой үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Зүүн чамархайд шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
. Зүүн чамархайд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Амь хохирогч нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан байна гэжээ. /1хх-ийн 108-11/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх эмнэлгийн 128 тоот дүгнэлтэд:
1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 10 тоот шинжилгээ үндэслэлтэй байна.
2. Талийгаачид тогтоогдсон зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух, зүүн хөмсөг, хацар, цээж, доод уруулд зулгаралт, баруун шуу, зүүн бугуйн үенд зурагдсан зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь үхэлд хүргээгүй. Зүүн чамархайн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй.
3. Цогцосны зүүн чамархайн шарх нь зөвхөн хуйхыг гэмтээсэн, гавал яс болон тархи, мэдрэлийн судас гэмтээгүй байна.
. Зүүн дээд зовхины цус хуралт нь мохоо зүйлээр нэг удаа цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
. Хэнгэрэг хальс гэмтэх, сувгийн шарх, гавлын сац яс хугарахад голдуу чихний сувгаас цус гардаг.
6. Зүүн чамархайн шархнаас алдсан цусны хэмжээг тодорхойлох боломжгүй.
7. Чамархайн булчин нь 11,0х7,0х0, см хэмжээтэй байдаг бөгөөд талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээний фото зургаас харахад 7,0х,0 см орчим хэмжээтэй цус хурсан байна.
8. Талийгаач нь осгож нас барсан нь цогцсын шинжилгээ, хоёр удаагийн эд эсийн шинжилгээгээр нотлогдож байна. Зүүн чамархайн шархнаас цус алдсан нь үхэлд хүргэхгүй гэжээ. /1хх-ийн 120-12/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...19-20 цагийн орчим буюу согтож эхэлсэн. Улмаар эхнэр тэй хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Би бие засчихаад орж ирэхдээ д хандаж “битгий эхнэртэйгээ хэрэлд” гэж хэлсэн. Тэгтэл тэрээр эхнэр тэй хардсан байдалтай над руу уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би “болохгүй шүү дээ” гэхэд тэрээр гаръя гээд намайг дагуулан хамт гарсан. Улмаар тухайн айлаас бид хоёр гараад үүдний таамбар хэсэгт очсон. Тэрээр намайг гараараа түлхэхээр нь би түүнийг зөрүүлээд гараараа түлхсэн. Тэрээр дахин намайг түлхэх гэхээр нь би өөрийн биеийг зайлуулж холдоход тэрээр газарт унасан. Тэр нэлээн согтолттой байсан бөгөөд пин дотроо унаад өгсөн. Би түүнийг босгох гэтэл түүний толгойн тус газраас цус гарч байсан бөгөөд түүнийг босгоод гэр рүү нь дагуулаад орсон. Ороход , , нар цус тогтоох арга хэмжээ авсан бөгөөд тэр би зүгээр ээ гээд эсэргүүцээд байсан. Улмаар би танил хуурай дүү утсаар дуудаад г эхнэр ийн хамт дагуулан тэдний гэрээс 21 цагийн орчимд гарсан...” гэжээ. /1хх-ийн 238-20/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 18/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-2/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26-28/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29-31/
Шинжээч дүгнэлттэй холбоотой өгсөн мэдүүлэг /1хх-ийн 208-211/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 170 тоот дүгнэлт /1хх-ийн 161-187/
О. нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1хх-ийн 2/
******* аймгийн сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 18/
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 22/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы нэхэмжлэл, хохиролтой холбоотой баримт /2хх-ийн 21-32/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 27/
*******ийн ял шийтгүүлж байсан тогтоолын хуулбарууд /1хх-ийн 28-21, 2хх-ийн 01-17/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн куртик, цагаан өнгийн подволк, саарал өнгийн дотуур өмд, малгайтай хар цамц, даавуун өмд, хар түрийтэй гутал, хөлийн ороолт, савангийн хуванцар сав, гар нүүрийн алчуур, зурагтай подволк, ногоон өнгийн алчуур, тэлээ, архины шилний хагархай, марль, мод, Хараа архины 2 ширхэг шил, Экспорт архины 1 ширхэг шил, 2 ширхэг цэнхэр шилэн аяга, 1 ширхэг цагаан аяга зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* сумын дүгээр баг, 3-3 тоотод амь хохирогч согтуугаар маргалдаж улмаар архины шилээр цохиж зүүн чамархайд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч *******ийн “... манай нөхөр рүү хандан “манай гэрт байхаас эхлээд чи над руу дайраад намайг өдөөд байсан, чи намайг :0-дож байгаа шүү, хүн алахад хүч хэрэггүй гэдэг юм, намайг зодоонд сайныг мэдэхгүй юу” гээд гартаа нэг том архины шил барьчихаад гараад ир, гараад ир гээд байсан. Тэгээд манай нөхөр хоёр манай гэрээс гараад гадаа муудаад байхаар нь би араас нь гарахад нөхөр үүдний таамбар дотор багана налаад газарт хэвтэж байсан. ...ингээд бид нар манай гэрт орж ирэхэд нөхрийн толгойн зүүн чамархай хэсгээс цус гараад тогтохгүй байхаар нь даавуугаар цусыг нь дарж байхад гэрээс гарч яваад эргэж ирэхдээ дагуулаад ирсэн. ...цус нь тогтохгүй байхаар нь эмнэлэг рүү очиж түүний толгойд нь оёдол тавиулаад гэртээ ээр хүргүүлж нөхөр бид хоёр гэртээ буугаад нөгөө хэд гэр гэртээ харихаар явсан...” гэх мэдүүлэг,
түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ийн “... ид хандаж та нар ер нь юу гээд байгаа юм бэ гаръя гээд нар хамт гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа тэр хоёр хамтдаа орж ирсэн бөгөөд толгойноос цус гарсан байдалтай харагдаж байсан. эс юу болсон талаар асуухад яагаа ч үгүй гээд ойртуулахгүй байсан. Түүний толгойноос нилээн их цус гарсан байсан...” гэх, гэрч Т.ийн “... гэрт нь ороод цус гарч байгаа хэсэгт нь эгч бид хоёр хөвөн тавихад цус тогтохгүй байсан тул , болон түүний охиныг аваад г машиндаа суулгаад шууд эмнэлэг рүү явсан. Бид нар эмнэлэгт ирээд зүүн чамархай хэсэгт нь эмч нэг оёдол тавьчихаад дахин толгойноос нь цус гарах эсэхийг ажиглая гээд эмнэлэг дээр 21 цаг өнгөртөл хүлээж суухад дахин цус гарахгүй байсан тул би өөрийн машинаар , , нарыг буцаад гэрт нь хүргэж өгсөн...” гэх, гэрч “...эмнэлэг рүү ороод тэй уулзахад түүний толгойн зүүн чамархай хэсэг зүсэгдсэн байсан бөгөөд сувилагч түүний цусыг цэвэрлээд оёдол хийж байсан. Тэгээд эс юу болсон талаар асуухад “ миний толгой руу шилээр цохисон” гэж хэлж байсан бөгөөд түүний биеийн байдал хэвийн, согтуу байдалтай харагдаж байсан...” гэх, гэрч Ц.гийн “...түүний зүүн чамархай хэсэгт 1 см орчим зүсэгдсэн шарх байсан. ... эмчтэй холбогдож зөвлөгөө аваад түүний зааврын дагуу толгойн зүүн чамархай хэсэгт зүсэгдсэн шарханд нэг оёдол тавин цусыг нь цэвэрлэж даралттай боолт тавьж өгсөн. Улмаар тухайн хэсгээс гарч байсан цус тогтсон. ...мөн нар надад хэлэхдээ “ толгойн тус газарт нь шилээр цохисон” гэж хэлж байсан. Улмаар би эмчилгээ хийж дууссаны дараа буюу 21 цаг 30 минутын орчимд нь “гэртээ харилаа” гэж хэлээд эхнэр ийн хамт манай эмнэлгээс гарч гадаа байсан , нарын хамт явсан...” гэх, гэрч А. “...талийгаач намайг очиход руу уурлаад чи намайг арай дэндүү цохиж байгаа юм биш үү гэхэд нь намайг уучлаарай гэж хэлж байсан...” гэх, гэрч гийн “... ах өөрөө нөхөр бид хоёрт хандан “г нэг цохисон, гэртээ хүргүүлье, замаараа г хараад явъя” гэхээр нь манай нөхөр өөрийн машиныг асаагаад нөгөө хоёрыг суулгаад гадагшаа явсан...” гэх мэдүүлгүүд, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2021 оны 12 дугаар сарын 2-ний өдрийн 10 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “...би архины шилээр цохиогүй. үүдний таамбарт эхлээд намайг түлхэхээр нь би түүнийг зөрүүлээд түлхсэн. Тэгтэл тэр дахин намайг түлхэх гэхээр нь би өөрөө зайлж холдоход тэрээр газарт унасан. Ингээд би түүнийг босгоход толгойн тус газраас цус гарч байсан...” гэж үйл баримтын талаар мэдүүлдэг боловч шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр амь хохирогч, шүүгдэгч ******* нар нь архидан согтуурч, улмаар ******* нь амь хохирогчийн гэрийн үүдний хэсэгт түүний зүүн чамархайд архины шилээр цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч *******, , , , Ц., , нарын дээр дурдсан мэдүүлгүүд, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2021 оны 12 дугаар сарын 2-ний өдрийн 10 тоот “...Зүүн чамархайд шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн...” гэх дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар сэргээн тогтоогдож байх тул ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Мөн түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд “...миний дүү нь зүгээр байгаад хөлдөж үхэх хүн биш. Цус их алдснаас буюу зүүн чамархайн шархнаас цус их гарснаас болж хөлдөж үхсэн...” гэж мэдүүлж байх боловч амь хохирогч О. нь 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барснаас гадна шүүгдэгч *******ийн архины шилээр цохисон үйлдэл О. амь нас хохирсон хор уршиг хооронд шалтгаант холбоогүй болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч Ц.гийн “... эмчтэй холбогдож зөвлөгөө аваад түүний зааврын дагуу толгойн зүүн чамархай хэсгийн зүсэгдсэн шарханд нэг оёдол тавин цусыг нь цэвэрлэж даралттай боолт тавьж өгсөн. Улмаар тухайн хэсгээс гарч байсан цус тогтсон...” гэх, гэрч Т.ийн “... зүүн чамархай хэсэгт нь эмч нэг оёдол тавьчихаад дахин толгойноос нь цус гарах эсэхийг ажиглая гээд эмнэлэг дээр 21 цаг өнгөртөл хүлээж суухад дахин цус гарахгүй байсан тул би өөрийн машинаар , , нарыг буцаад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2021 оны 12 дугаар сарын 2-ний өдрийн 10 тоот “...Зүүн чамархайд шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Амь хохирогч нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан...” гэх дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...уг зүсэгдсэн шарх гэмтэл нь гавал ясанд нэвтрээгүй, үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй гэмтэл. Зүүн чамархайн зүсэгдсэн шархны хуйхан дотор хэсэгт цусан хураа үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128 тоот “...Талийгаач нь осгож нас барсан нь цогцсын шинжилгээ, хоёр удаагийн эд эсийн шинжилгээгээр нотлогдож байна. Зүүн чамархайн шархнаас цус алдсан нь үхэлд хүргэхгүй...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд *******ийн үйлдлийн улмаас амь хохирогч О. зүүн чамархайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2021 оны 12 дугаар сарын 2-ний өдрийн 10 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ийн тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, урьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлсэн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний мөрдөн шалгах ажиллагаанд цагдан хоригдсон 31 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг 72 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотойгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...миний хувьд энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад ******* аймгийн ******* сумаас сум руу нийт 7 удаа ирж хэргийн ажиллагаанд оролцсон бөгөөд надаас зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ирсэн замын зардалд нийт 1,78,800 төгрөг гарсан. Шүүгдэгч 2,000,000 төгрөгийг хохирогч талд өгнө гэж мэдүүлж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулсан 1,78,800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэж, шүүгдэгч ******* нь “...хохирогч бид нар нэг нутаг усны хүмүүс. Миний зүгээс хохирогч талд хүндэтгэл үзүүлж 2,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Юуны зардалд тооцож авах нь надад хамаагүй. Би хүндэтгэл үзүүлж өгнө...” гэж тус тус мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 0 дугаар зүйлийн 0.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол, зардалд 1,78,800 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн куртик, цагаан өнгийн подволк, саарал өнгийн дотуур өмд, малгайтай хар цамц, даавуун өмд, хар түрийтэй гутал, хөлийн ороолт, савангийн хуванцар сав, гар нүүрийн алчуур, зурагтай подволк, ногоон өнгийн алчуур, тэлээ, архины шилний хагархай, марль, мод, Хараа архины 2 ширхэг шил, Экспорт архины 1 ширхэг шил, 2 ширхэг цэнхэр шилэн аяга, 1 ширхэг цагаан аяга зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 31 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг 72 /дөрвөн зуун далан хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 72 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 0 дугаар зүйлийн 0.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол, зардалд 1,78,800 /нэг сая долоон зуун тавин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* аймгийн ******* сумын дүгээр баг, 106 тоотод оршин суух овогт /РД: /-д олгохоор тогтоосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн куртик, цагаан өнгийн подволк, саарал өнгийн дотуур өмд, малгайтай хар цамц, даавуун өмд, хар түрийтэй гутал, хөлийн ороолт, савангийн хуванцар сав, гар нүүрийн алчуур, зурагтай подволк, ногоон өнгийн алчуур, тэлээ, архины шилний хагархай, марль, мод, Хараа архины 2 ширхэг шил, Экспорт архины 1 ширхэг шил, 2 ширхэг цэнхэр шилэн аяга, 1 ширхэг цагаан аяга зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн ЖВ8102081 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА