Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг *багт оршин суух Д овогт Б.М /РД: */-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа оролцов.

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Б.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх тамга зөрчилтэй гэсэн шалтгаанаар улсад ажиллаж байсан байдлаа тооцуулах боломжгүй болсон. Иймд намайг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.М нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие нь Дорноговь аймгийн Сайхандулаан суманд оршин суудаг тул 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 20 минутад товлогдсон шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Б.М нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Хүсэлт гаргагч Б.М нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.  Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 469 тоот албан бичигт “... Дорноговь аймгийн Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан Б.М 1983-1992 оны цалингийн хүснэгтийг хүргүүлэв” гэжээ. /хх-2 дугаар тал/,

2.  Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар тушаалд “... Б.М 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Жаргалант бригадад хоньчноор томилон ажиллуулсугай” гэжээ. /хх-4 дүгээр тал/,

3.  Хүсэлт гаргагч Б.М нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Говийн хөгжил” нэгдэлд хоньчноор ажиллаж байсныг нотлох 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-7-10 дугаар тал/,

4.  Хүсэлт гаргагч Б.М нь 1991-1992 оны хооронд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Говийн хөгжил” нэгдэлд хоньчноор ажиллаж байсныг нотлох 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-7-12 дугаар тал/,

5.  Б.М  нь хариуцан малласан 431 хонио онд бүрэн мэнд оруулж, оны эхний 100 эх малаас 95 хувиар төлөө бойжуул, ноосны төлөвлөгөөг 100 хувиар биелүүлсэн амжилтыг тань үнэлж “Сумын аварга малчин” цол, “Хүндэт үнэмлэх”, тууз, мөнгөн шагналаар шагнаж Говийн хөгжил нэгдлийн Ерөнхий хорооны даргаас 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгосон хүндэт үнэмлэхийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-18 дугаар тал/,

6.  Б.М нь мал сүргээ сүүлийн 3 жилд тогтвортой өсгөн сумын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсанд талархаж Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг даргаас 1997 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгосон гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар /хх-3 дугаар тал/,

7.  Б.М шинээр айл өрх болон аж төрөн амьдарч социалист ёсыг хэрэгжүүлж байгаад сум нэгдлийн хамт олон туйлын их талархаж нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон сайшаалын бичиг /хх-21 дүгээр тал/,

8.  Гэрч Я.Б нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1971-1992 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг нотлох 209 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-35 дугаар тал/,

9.  Гэрч Б.С нь 1989-1992 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Говийн хөгжил” нэгдэлд ажиллаж байсныг нотлох 1970 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-33 дугаар тал/,

10.       Гэрч Я.Б шүүхэд өгсөн “... Б.М нь 1982 оноос 1992 оныг дуустал Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажилласан. Нэгдэл маань 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татан буугдсан” гэх мэдүүлэг /хх-31 дүгээр тал/,

11.       Гэрч Б.С шүүхэд өгсөн “... Б.М нь 1982 оноос 1992 оныг дуустал Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажилласан. Нэгдэл маань 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татан буугдсан” гэх мэдүүлэг /хх-32 дугаар тал/,

Хүсэлт гаргагч Б.М хөдөлмөрийн дэвтэрт дарагдсан тамга зөрүүтэй, ажилд томилогдож, чөлөөлөгдсөн зарим тушаал өөрт нь болон архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь хөдөлмөрийн дэвтэр, архивын магадлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон тушаал, цалингийн хүснэгт, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Б.М Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

             Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон