Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* *******, овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 21210510168 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ний өдөр аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн ******* сумын дүгээр баг ******* тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны мэргэжилтэй, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт аймгийн ******* сумын дүгээр баг ******* тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* *******, ******* ******* нар нь 2017 оны 07 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч үхрийг маллах явцдаа нийт 86 тооны үхрийг бусдад худалдаж 91,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн учраас нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор 100 бярууг *******, ******* нарт хүлээлгэн өгсөн. *******, ******* нар нь миний бярууг ******* сумын 5 дугаар багийн нутагт маллан амьдрахаар болсон. Үүнээс хойш 2018 оны 07 дугаар сард үхрээ тоолоход эм шүдлэн үхэр 38, эр шүдлэн үхэр 58, эр тугал 7, эм тугал 6 байсан. Мөн тухайн үед би сумаас 1 тооны бух худалдан авч өгсөн бөгөөд нийтдээ 0 тооны үхэр байсныг эхнэр хамт ирж тоолж байсан. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр тооллого хийхэд эм хязаалан үхэр 38, эр хязаалан үхэр 58, эр бяруу 7, эм бяруу 6, бух 1, эр тугал , эм тугал 17 буюу нийт 140 тооны үхэр байсан. Тооллогын дараа 2019 онд  хязаалан эр үхэр 3-ыг хэрэглэсэн. ...2020 оны 05 дугаар сард тооллого хийхэд 38 тооны үнээ, 7 тооны эр шүдлэн үхэр, 6 тооны эм шүдлэн үхэр, тооны эр бяруу, 17 тооны эм бяруу, 18 тооны эр тугал, 10 тооны эм тугал, 1 тооны бух байсан. Нийтдээ 0 үхэр байсан. Үүнээс хойш тооллого хийгээгүй байж байгаад 2021 оны 07 дугаар сарын сүүлээр ... ******* сумын нутагт очиж өөрийн найз , түүний хүү нарын хамт үхрээ тоолоход 1 тооны бух, тооны тугалтай үнээ, 12 тооны бяруу нийт 24 тооны үхэр үлдсэн байсан. Тэгэхээр миний эзэмшлийн тооны үнээ, хязаалан насны эм үхэр 6, хязаалан насны эр үхэр 7, шүдлэн насны эм үхэр 17, шүдлэн насны эр үхэр , эм бяруу 5, эр бяруу буюу нийтдээ 86 тооны үхэр дутсан байсан...” гэжээ. /1хх-ийн 31-33, 34-42/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай дүү ******* ******* нар 2017 онд хөдөө мал дээр гарцгаасан бөгөөд ******* надаас хүний мал харах гэсэн юм аятайхан хүн байна уу гэхэд нь би гэх хүн үхрээ маллуулна гэж ярьж байсан гэж хэлсэн. Улмаар нь *******, ******* нартай ярилцаад хамтран ажиллах гэрээ байгуулж үхрээ харуулахаар болсон. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын байдлаар ын үхэрнээс нийт 86 тооны үхэр дутсан учраас нь *******, ******* нараас татгалзаж хамтран ажиллахаа больсон...” гэжээ. /1хх-ийн 63-65/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ******* нар гэх хүний үхрийг хардаг байсан юм. Гэтэл ******* ******* нарыг гар утсаа авахгүй холбогдохгүй байна, үхэр малаа харж эргэж ирье гээд ах 2021 оны 08 сарын эхээр манай аав бид хоёрыг дагуулаад ******* сум руу ******* ******* нарын гэрт очсон. Тэгээд бид үхрийг нь тоолоход нийт 0 тооны үхэр байхаас 23 үхэр үлдсэн байсан бөгөөд 86 тооны үхэр байхгүй болсон байсан. Үүнд тугалыг нь оролцуулаагүй. Тэгэхэд ******* ******* нар ахад бид хоёр малыг чинь дутаасан нь үнэн банкны зээл болон өрөө дарах гэж үхэр зарсан гээд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 86 тооны үхрээс тал үхрийг нь амьдаар нь хүлээлгэж өгье гээд ах дүү нарыгаа дуудаж ирүүлээд төлж өгнө гэж баталгаа бичиг ахад өгч байсан...” гэжээ. /1хх-ийн 82-83/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ******* нартай айл саахалт болоод 2018 оны 06 сараас 2019 оны 09 сарын дундуур хүртэл нутаглаж амьдарч байсан. ...миний санаж байгаагаар 2018 оны 06 сард нэлээн олон тооны үхэр байсан боловч 2019 оны 06 сард намайг нүүх үеэр 30 гаран тооны үхэр үлдсэн байх шиг байсан. ...ямар ч байсан ******* ******* нар 2019 оны өвөл тооллогын үеэр миний эзэмшлийн 15 тооны нас гүйцсэн эм үхэрнүүдийг гуйгаад өөрсдийн нэр дээр тоолуулж байсан...” гэжээ. /1хх-ийн 85-87/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 сарын эхээр мал дээрээ ирэхэд эм хязаалан үхэр 38, эр хязаалан үхэр 58, эр бяруу 7, эм бяруу 6, бух 1, эр тугал, 17 эм тугал нийт 140 үхэр байсан. Тооллогын дараа 3 эр үхэр хэрэглэсэн. Мөн үлдсэн 55 тооны эр хязаалан үхрийг зарж борлуулсан. ...Манай нөхөр найз , түүний хүү сүрэн нарын хамт мал дээрээ ирэхэд 1 тооны бух, тооны үнээ, бяруу 12 нийт 24 тооны үхэр үлдсэн байсан. Улмаар тооны үнээ, хязаалан насны эм үхэр 6, хязаалан насны эр үхэр 7, шүдлэн насны эм үхэр 17, шүдлэн насны эр үхэр , эм бяруу 5, эр бяруу буюу нийт 86 тооны үхрийг *******, ******* нар бусдад өрөндөө өгч зарж борлуулсан гэдгээ зөвшөөрсөн гэсэн...” гэжээ. /1хх-ийн 105-107/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед ******* надад хандаж “Мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлээд 2 бярууны мөнгө болох нийт 570,000 төгрөг надаас авч байсан. Тухайн үед өөрийн эзэмшлийн үхэрнээс зарна гэж хэлж байсан шиг санаж байна...” гэжээ. /1хх-ийн 88-89/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 сарын 25-ны өдөр ******* өөрийн эзэмшлийн үхэрнээс зарж байна гэж хэлээд надад 1 тооны эр бяруу зарж байсан, би тухайн үед мал худалдан авдаг байсан юм...” гэжээ. /1хх-ийн 90-91/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 08 сарын -ний өдөр *******, ******* нар мал зарна гээд 1 тооны бярууны 400,000 төгрөг авсан. 2020 оны 08 сарын 12-ны өдөр *******, ******* нар өөрсдийн малаас зарна гээд 1 тооны бярууны 350,000 төгрөг авсан. Гэхдээ уг 2 тооны бярууг тэр даруй аваагүй бөгөөд 2020 оны сүүлээр манай нөхөр Баярхүү тэдний гэрт очиход 2 тооны бяруу өгөх боломжгүй гэхэд нь оронд нь 1 тооны шүдлэн үхэр  авсан шиг санаж байна...” гэжээ. /1хх-ийн 95-96/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 сараас эхлэн хувиараа мал мах худалдан авч байгаа юм. Миний санаж байгаагаар 2020 оны 08 сарын 25-ны өдөр ******* гэх залуу нэг эмэгтэйн хамт ирээд 177кг үхрийн мах надад зарсан бөгөөд гарал үүслийн бичиг нь байсан. Гэхдээ тухайн махны жинг тооцож үзэхэд миний бодлоор үнээ юм уу шүдлэн үхэр байсан гэж бодож байна. Тэр үед ******* “Өөрсдийн малыг зарж байна” гэж хэлээд надад зарсан шиг санагдаж байна...” гэжээ. /1хх-ийн 97-98/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******, ******* нар нь  2021 оны 06 сарын 07-ны өдөр “Өөрсдийн малаас зарж байна” гэж хэлээд 1 тооны бяруу 350,000 төгрөгөөр надад зарсан. Би тэр даруй ... дугаарын данснаас 350,000 төгрөг данс руу шилжүүлж байсан. Миний хувьд нийтдээ 3 удаа тус бүр 1 тооны бяруу худалдан авч байсан...” гэжээ. /1хх-ийн 99-100/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед зар тавьж мал худалдан авч байсан юм. ******* миний дугаарыг зар дээрээс харлаа гээд эхнэртэйгээ хамт ярьж байсан. Би *******эс шүдлэн үхэр 1, гунжин үнээ 1, бяруу 2 нийт 4 тооны үхэр авсан. Бум-Эрдэнийг би малтай гэж бодоод малын мөнгө өгч мал авч байсан. Хүний малыг хардаг талаар мэдээгүй өөрийнхөө малыг л малладаг гэж бодсон...” гэжээ. /1хх-ийн 101-1/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 06 сард найздаа туслаад мал мах авна  гээд зар байршуулахад ******* сумын 5 дугаар багийн иргэн ******* миний утсаар холбогдоод бяруу зарна гэж хэлсэн. Тэгээд би уг хүнтэй 1 тооны бярууг 500,000 төгрөгөөр тооцож 6 сард 1 бярууны мөнгө, 9 сард мөн 1 бярууны мөнгө шилжүүлсэн. Манай найз Батбаяр 2020 оны намар ирээд миний мал авахаар тохирсон хүмүүстэй холбогдоод өөрөө малаа цуглуулаад буцсан. ...Мөн дараа онд нь буюу 2021 оны хавар мал авна гэж зар тараахад ******* 1 тооны бяруу зарна гэж хэлсэн. Тэгэхэд нь би ээж Доржхандын данснаас 400,000 төгрөг, 100,000 төгрөгөөр ойрхон гүйлгээ хийж шилжүүлсэн...” гэжээ. /1хх-ийн 108-1/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 сард ******* нь “Ахаа бяруу авах хүн байна уу” гээд байсан. Тэгэхээр нь би “Манай дарга Чинбат мал болохоор охин бяруу авах байх” гэж хэлсэн. Тэгтэл тэр “Тэгвэл ахад 2 охин бяруу заръя” гэж хэлсэн. Ингээд би дарга Чинбатад хэлж тэр авахаар болоод нэг тооны бярууг 400,000 төгрөгөөр тооцож 2 тооны бяруу худалдан авч Чинбатад өгсөн...” гэжээ. /1хх-ийн 9-121/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* 2020 оны 10 сард манай байгууллагаас зээлсэн 1,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулаад 2021 оны 02 сард зээлээ сунгахаар болж өмнө нь авсан 1,000,000 төгрөгний үлдэгдэл 400,000 орчим төгрөгийг шууд төлж зээлээ хаагаад нэмээд 1,500,000 төгрөгийн зээл гаргаж авсан. Тухайн авсан зээлийнхээ эхний 3 сарыг төлж байгаад 2021 оны 5 сард ирээд “Ахад нь яаралтай мөнгөний хэрэг болоод байна, зээлийг маань сунгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би байгууллагын журмын дагуу түүний зээлсэн 1,500,000 төгрөгийн үлдэгдэл 1,200,000 төгрөгийг байгууллагаас гарган зээлийг хааж дахин 2,000,000 төгрөгийн зээл гаргаж *******д өгсөн...” гэжээ. /1хх-ийн 5-8/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Миний санаж байгаагаар 2017 оны 06 сард эхнэр *******ийн хамт ын эзэмшлийн нийт 100 тооны бярууг хүлээн авсан. 2017 оны 07 сарын 28-ны өдөр иргэн тай эхнэр ******* бид 2 хамтран ажиллах гэрээ албан ёсоор байгуулсан.  ...2019 оноос эхлэн түүний эзэмшлийн үхэрнээс зарж борлуулж, хүнтэй сольж эхэлсэн юм. Эхнэр бид 2 гурван хүүхэдтэй тул сарын 400,000 төгрөг хэрэгцээнд маань хүрдэггүй байсан болохоор ын эзэмшлийн үхэрнээс зарж борлуулан хэрэгцээндээ хэрэглэдэг болсон. ...нийт учруулсан хохирлоос 2 тооны эр даага, 2 тооны шүдлэн эр үрээ, 15 тооны ишигтэй ямааг нийт 6,000,000 төгрөгт тооцож өгч байсан...” гэжээ. /1хх-ийн 142-144/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр хамт 2017 оны 06 сараас ын малыг харахаар болж 100 тооны бяруу хүлээн авсан. Сардаа 400,000 төгрөгийн цалин авахаар болсон. Тэгээд миний санаж байгаагаар 2019 оноос ын үхэрнээс хэрэгцээндээ хэрэглэж эхэлсэн. Нөхөр бид 2 ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “” ББСБ-аас 4-5 удаа зээл авч байсан. Тухайн зээлийг төлөх гээд анх ын үхэрнээс зарж борлуулсан. Үүнээс хойш хоол хүнсний хэрэгцээ, хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээнд 400,000 төгрөг хүрдэггүй байсан учраас ын малаас хэрэглэсэн. Улмаар хяналтаа алдаад нэг мэдэхэд маш их хэмжээний үхэр зарж борлуулсан байсан. Хэнд хэдэн үхэр зарсан талаар хэлж мэдэхгүй байна. ******* сумын хүмүүст зарахдаа нөхрийн дансаар мөнгөө авч байсан. Харин ганц хоёр удаа миний ХААН банкны дансаар үхэр зарсан мөнгөө авч байсан...” гэжээ. /1хх-ийн 147-149/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 19/

аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1хх-ийн 20-21/

Эд зүйл бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 25-/

*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 43-46/

Э. гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 47-50/

Гэрч ын мэдүүлэг /1хх-ийн 54-57/

Гэрч мэдүүлэг /1хх-ийн 59-61/

Гэрч мэдүүлэг /1хх-ийн 70-76/

Гэрч мэдүүлэг /1хх-ийн 66-69/

Гэрч мэдүүлэг /1хх-ийн 92-94/

Гэрч мэдүүлэг /1хх-ийн 122-123/

“Вендо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /1хх-ийн 124/

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 125-2/

, *******, ******* нарын хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 163-165/

Малын тооцооны баримтууд /1хх-ийн 166-168/

*******, ******* нарын банк болон бусад газраас авсан зээлийн гэрээний хуулбарууд /1хх-ийн 172-176, 179-182, 185-196, 198, 2-231/

*******, ******* нарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 199-224, 233-240, 245-250, 2хх-ийн 01-195/

Э. ХААН банкин дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 241-244/

Э. малчин даатгуулагчийн архивын лавлагаа /1хх-ийн 161/

Э. 2020 оны мал тооллогын баримт /1хх-ийн 197/

******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 162/

******* сумын дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 169/

, , нарын төрсний гэрчилгээ, иргэний улсын бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 157-159/

*******, ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 160/

Э. иргэний үнэмлэх, эд хөрөнгөтэй эсэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /1хх-ийн 152, 154-155/

*******ийн иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /1хх-ийн 153, 155/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 150, 151/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч нараас шинээр гаргасан *******ийн төрсөн эх эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон баримт /2 хуудас/, ******* сумын малын жишиг үнэлгээ /1 хуудас/, хохирол төлөх тухай баталгаа /1 хуудас/, *******, ******* нарын мал зарж олсон орлогыг дансны хуулганаас түүсэн тооцоо /3 хуудас/,  аймгийн Онцгой комиссын тогтоол /2 хуудас/, малын фото зураг /5 ширхэг/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид буулгасан бичлэгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч овогт ******* *******, овогт ******* ******* нар нь 2017 оны 07 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд хохирогч үхрийг маллаж байхдаа үнээ , хязаалан эм үхэр 6, хязаалан эр үхэр 7, шүдлэн эм үхэр 17, шүдлэн эр үхэр , охин бяруу 5, эр бяруу буюу нийт 86 тооны үхрийг завшиж, түүнд 91,450,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Э. “...2019 оноос эхлэн ахын үхэрнээс зарж борлуулж эхэлсэн. Эхэндээ эхнэртээ энэ талаар хэлээгүй. Сүүлд эхнэр мэдсэн. Эхнэр бид 2 гурван хүүхэдтэй тул сарын 400,000 төгрөг хэрэгцээнд маань хүрдэггүй байсан болохоор ахын үхэрнээс зарж борлуулан хэрэглэдэг болсон...” гэх, шүүгдэгч *******ийн “...нөхөр бид хоёр 2017 оны 07 сараас ахын малыг харж эхэлсэн. Малын тоо тооцоон дээр зөрүүтэй зүйл байхгүй. Эхлээд нөхөр маань надад хэлэхгүй үрж байсан бөгөөд би мэдээд нуусан нь миний буруу. ... ахын үхэрнээс хэрэгцээндээ хэрэглэж, зээл төлж байсан. Бид хоёр өөрсдөө төлөөд өгнө гэж бодсон боловч дутаасан малаа гүйцээж чадалгүй бүр өрөнд орсон. Тийм болохоор ахад дутаасан 86 үхрийнхээ мөнгийг ямар ч байсан төлж барагдуулна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...Нийтдээ 0 үхэр байхаас хойш тооллого хийгээгүй байж байгаад 2021 оны 07 дугаар сарын сүүлээр ... ******* сумын нутагт очиж өөрийн найз , түүний хүү нарын хамт үхрээ тоолоход 1 тооны бух, тооны тугалтай үнээ, 12 тооны бяруу нийт 24 тооны үхэр үлдсэн байсан. Тэгэхээр миний эзэмшлийн тооны үнээ, хязаалан насны эм үхэр 6, хязаалан насны эр үхэр 7, шүдлэн насны эм үхэр 17, шүдлэн насны эр үхэр , эм бяруу 5, эр бяруу буюу нийтдээ 86 тооны үхэр дутсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын “... нь *******, ******* нартай ярилцаад хамтран ажиллах гэрээ байгуулж үхрээ харуулахаар болсон. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын байдлаар ын үхэрнээс нийт 86 тооны үхэр дутсан учраас нь *******, ******* нараас татгалзаж хамтран ажиллахаа больсон...” гэх, гэрч гийн “... ах 2021 оны 08 сарын эхээр манай аав бид хоёрыг дагуулаад ******* сум руу ******* ******* нарын гэрт очсон. Бид үхрийг нь тоолоход нийт 0 тооны үхэр байхаас 23 үхэр үлдсэн байсан бөгөөд 86 тооны үхэр байхгүй болсон байсан. Үүнд тугалыг нь оролцуулаагүй...” гэх, гэрч ын “....ямар ч байсан ******* ******* нар 2019 оны өвөл тооллогын үеэр миний эзэмшлийн 15 тооны нас гүйцсэн эм үхэрнүүдийг гуйгаад өөрсдийн нэр дээр тоолуулж байсан...” гэх, гэрч гийн “...Манай нөхөр найз , түүний хүү сүрэн нарын хамт мал дээрээ ирэхэд 1 тооны бух, тооны үнээ, бяруу 12 нийт 24 тооны үхэр үлдсэн байсан. Улмаар тооны үнээ, хязаалан насны эм үхэр 6, хязаалан насны эр үхэр 7, шүдлэн насны эм үхэр 17, шүдлэн насны эр үхэр , эм бяруу 5, эр бяруу буюу нийт 86 тооны үхрийг *******, ******* нар бусдад өрөндөө өгч зарж борлуулсан гэдгээ зөвшөөрсөн гэсэн...” гэх мэдүүлэг, мөн , *******, ******* нарын хамтран ажиллах гэрээ,  малын тооцоо нийлсэн баримтууд, эд зүйл бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, *******, ******* нарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкин дахь Э. дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******, ******* нараас мал мах мөнгөөр худалдан авч байсан талаар мэдүүлсэн гэрч , , , , , , , нарын мэдүүлэг, *******, ******* нарын банк болон бусад газраас авсан зээлийн гэрээний хуулбарууд, гэрч ын мэдүүлэг, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******, ******* нар нь бусадтай хамтран ажиллахаар тохиролцон гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн буюу итгэмжлэн хариуцуулсан малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр захиран зарцуулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүх хуралдаанд шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч М.Энхтуяа нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Түүнчлэн шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч үхрийг гэрээ байгуулан маллах хугацаандаа үнээ , хязаалан эм үхэр 6, хязаалан эр үхэр 7, шүдлэн эм үхэр 17, шүдлэн эр үхэр , охин бяруу 5, эр бяруу буюу нийт 86 тооны үхрийг бусдад худалдан борлуулах замаар завшиж өөрсдийн хэрэгцээндээ зарцуулсны улмаас хохирогчид 91,450,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байх тул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хохирогч нь 2021 оны 07 дугаар сард *******, ******* нараар маллуулж байсан малын тооцоогоо нийлж дуусган өөрийн эзэмшлийн мал болох тооны тугалтай үнээ, 7 тооны эр бяруу, 5 тооны эм бяруу, нэг бух нийт 24 тооны бод малыг авсан байх бөгөөд тэрээр буцааж авсан мал болон дутсан малын тоонд 2021 оны төл болох тугалыг оролцуулалгүйгээр хохирлын тооцоог гаргасан нь бодитой байхаас гадна малын тоо, нас болон үнэлгээг шүүгдэгч *******, ******* нар нь зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй юм.    

Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 91,450,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******, ******* нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******, ******* нар нь эхнэр нөхөр бөгөөд 3-7 насны гурван хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.******* 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.*******ид 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах хуулийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх үзлээ.

Мөн түүнчлэн *******, ******* нар нь 2015 онд гэр бүл болж түүнээс хойш хамт амьдрах хугацаанд 2015 онд охин , 2018 онд охин , 2019 онд хүү нар нь тус тус төрсөн байх бөгөөд бага насны гурван хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь аймгийн ******* сумын дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүүхдүүдийн эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхийг хангаж хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч *******ид торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч 86 тооны бод мал буюу 91,450,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол хүлээсэн болох нь “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч нь шүүгдэгч *******, ******* нараас завшсан малын үнэ 91,450,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөр 183,000 төгрөг нийт 91,633,000 төгрөгөөс шүүгдэгч нарын төлсөн 6,000,000 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл 85,633,000 төгрөгийг нэхэмжилжээ. Иймд шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 85,633,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* *******, овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 91,450,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* *******д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ******* *******ад 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 85,633,000 /наян таван сая зургаан зуун гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 10-р хороо тоотод оршин суух, Ханхэнтий овогт /РД: /-т олгохоор тогтоосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА