Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч Л.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.*******ад холбогдох 2223000390097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, жолооч мэргэжилтэй, Завхан аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамтаар Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: /

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “” гэх газрын замд улсын дугаартай “Musso” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.14 дүгээр зүйлд “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчиж иргэн Ж.ын жолоодож явсан улсын дугаартай “Land Cruiser-79” маркын тээврийн хэрэгслийн араас мөргөж улмаар улсын дугаартай “Musso” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох:

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “” гэх газрын замд улсын дугаартай “Musso” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа иргэн Ж.ын жолоодож явсан улсын дугаартай “Land Cruiser-79” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж улмаар улсын дугаартай “Musso” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Ослын талаар мэдүүлсэн хохирогч П.ийн “...2022 оны 02 дугаар зүйлийн 14-ний өдөр найз *******, нарын хамт миний “Musso” машинаар Завхан аймгийн ******* сумаас гараад Эрдэнэхайрхан сумын “Хар азарга” гэдэг байхаа тийм нэртэй газар очихоор явж байсан. ...машинд , нар явж байсан. ...унагатай гүүг , нарын сууж явсан ачааны жип машинд ачаад, ...Бид нар тэндээс хөдлөөд явж байгаад , 2 адуу ачсан Жийп машинтайгаа урд гараад явсан. Араас нь *******, , бид 3 миний Муссо маркийн машинаар явсан. Замдаа би жоохон дуг хийсэн байсан нэг мэдэхэд ын машины араас миний машин мөргөсөн байсан. Би жолоочийн хажуу талд урд суудал дээр суугаад явж байсан. Урд салхины шил мөргөөд миний толгой чихэгдээд орсон байсан. ...Миний зүгээс эрүүл мэнд болон тээврийн хэрэгслийн хохиролтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ******* нь надад машины хохирол болох 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Тийм болохоор надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

*******ын жолоодсон машин өөрийн унаж явсан машины араас мөргөсөн талаараа мэдүүлсэн гэрч Ж.ын ”...орой 16-17 цагийн үед ******* сумаас Эрдэнэ-Хайрхан сумын “Хар морьтын сээр” гэх газар руу хөдөлсөн.  ...тухайн газраасаа очиж 2 морио аваад ..буцаад явж байх үед  23 цаг орчим болж байсан. ...Эрдэнэ-Хайрхан сумын “” гэх газар явж байх үед миний машин араагүй болчихсон ...хурд саарсан тэр үед миний араас ******* ирээд мөргөчихсөн. Тухайн үед ******* ийн эзэмшлийн Муссо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Харин би хүргэн  ахынхаа эзэмшлийн Land-76 маркийн машиныг унаж явсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...хоёр адууг ын Ланд-76 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад би ын Ланд-76 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудал дээр суугаад, ийн Musso маркийн тээврийн хэрэгслийг ******* бариад жолоочийн хажуу талын суудал дээр э суугаад арын суудал дээр нь суугаад бид нар тэр айлын гаднаас сумын төвийн чиглэлд хөдөлсөн. Тэгээд замдаа явж байсан чинь ын машин араандаа орохгүй болоод зогссон, тэр үед бид нарын ард явж байсан машин ирээд ын машины араас мөргөсөн. ...тэгээд машинаас буугаад харсан чинь ийн машины урд салхины шил хагарчихсан, машины гупер, хамар зэрэг нь цөмөрчихсөн байсан. Тэгээд ийг машинаас буулгаж ирээд бие нь яаж байна гэсэн чинь зүгээр гэсэн, тэр үед ийн нүүрнээс цус гараад байсан. Тэгээд утасны сүлжээ барихгүй байхаар нь ыг айл руу явж түргэн дуудаж ир гээд явуулсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ц.ы “...хөдөөнөөс хоёр адуу ачаад ирье гээд , *******, , э бид нар тавуулаа хоёр авто машинаар явсан. Тэгээд орой “Хар морьтын” тэнд нэг айлаас хоёр морь ачиж аваад буцаад ******* сум орох гээд явж байсан. Урд талын машинд , , хоёр суучихсан, ар талын машинд *******, э бид гурав суучихсан явж байсан. Би тухайн осол болох үед арын суудал дээр унтчихсан явсан чинь гэнэт түс хийгээд дуу чимээ гарахаар нь сэрээд харсан чинь урд талынхаа машины араас нь очоод мөргөлдчихсөн байсан. Тэгээд бид нар төвөөс машин дуудаад цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.ийн гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “...Жолооч *******гийн ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг мөн дүрмийн 11.14 дүгээр зүйлд “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэстэй байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаагаар болон Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх  зам тээврийн ослын  улмаас П.ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 000000124 дугаартай “...1.Иргэн П.ийн биед тархи доргилт, цээжний битүү гэмтэл, баруун уушигны няцрал, хамрын таславч ясны муруйлт, хамрын нуруу, дээд зовхи, зүүн хөмсөг, зүүн хацарт шарх, баруун зүүн хацар, шанаа духанд зулгаралт гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо, иртэй ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтэл нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үүсэн байх боломжтой. 4.Иргэн П.ийн биед тархи доргилт, цээжний битүү гэмтэл, баруун уушигны няцрал, хамрын таславч ясны муруйлт, хамрын нуруу, дээд зовхи, зүүн хөмсөг, зүүн хацарт шарх, баруун зүүн хацар, шанаа духанд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Л.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.14 дүгээр зүйлд “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчиж, иргэн Ж.ын жолоодож явсан улсын дугаартай “Land Cruiser-79” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд түүнийг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар  “хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн  улмаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д  “бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан бөгөөд хохирогч Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд  1.164.572  төгрөгийн зардлыг авчээ.

Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 15000000 төгрөгийг хохирогч П.эд төлсөн болох нь шүүх хуралдаанд хохирогчийн энэ талаар мэдүүлсэн мэдүүлэг, банкны хуулгаар тогтоогджээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Л.*******аас 1.164.572 төгрөгийн төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч  байгууллагад олгох нь зүйтэй.

Шүүгдэгчээс  хохирогч эд хохирлоо төлж барагдуулсан,    түүнээс хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд иргэний нэхэмжлэгчид 1.164.572  төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

                             2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Л.*******ын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн  хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг заавал ногдуулахаар заажээ.

Иймд шүүгдэгч Л.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ял ногдуулж, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний бодит зардлыг төлсөн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн  байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг  08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 08 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.*******ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ад тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******аас 1.164.572  төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

7. Шүүгдэгч Л.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Л.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ДЭЛГЭРМАА