Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатаржавын Ихтамир |
Хэргийн индекс | 166/2022/0213/Э |
Дугаар | 2022/ШЦТ/226 |
Огноо | 2022-06-15 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0213/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Болормаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ца-ы Б-т холбогдох эрүүгийн 2218000000245 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ц-ы Б /РД: ......../, 19.... оны .... дугаар сарын .....-ний өдөр ......... аймгийн ........ сум ......... тосгонд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, .......... мэргэжилтэй, .........ХХК-нд ........... ажилтай, ам бүл ..........., ..............., ...............хамт ............. аймаг, ............сум, .......... дугаар баг, ............. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч Ц.Б нь ... оны ...... дүгээр сарын .......-ны өдөр ......... аймаг, .......... сум ...... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... нэртэй бэлэн хувцасны дэлгүүрийн хажуугаас Б.О гээгдүүлсэн Самсунг А52 маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг нь мэдсээр байж завшиж 800,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Б--н өгсөн: “...утсыг нь буцаан өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчтай 450,000 төгрөгөөр торгуулж 10 сарын хугацаанд 45,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
2022 оны ... дугаар сарын ....-ны өдрийн ".......... бэлэн хувцасны дэлгүүр байв. Уг дэлгүүр нь .....сумын ...... дугаар багийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг дэлгүүр нь 1 давхар ногоон өнгийн ертөнцийн зүгээр урагшаа харсан хаалгатай байв." гэх хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6/
2022 оны 0.... дугаар сарын .....-ны өдрийн "....самсунг А-52 маркийн хар өнгийн IMEI .............. дугаартай гар утсыг хураан авав." гэх эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8/
2022 оны...... дугаар сарын ......-ны өдрийн "... самсунг А-52 маркийн хар өнгийн IMEI ........... дугаартай гар утсыг хохирогч Б.О-д хүлээлгэн өгөв." гэх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-10/
Хохирогч Б.О-ы өгсөн: “...2022 оны ...... дүгээр сарын .......-ны өдрийн 18 цагаас 18 цаг 30 минутын хооронд манай дэлгүүрт бараа үзэхээр хүмүүс орж ирсэн. Харин тухайн үед хүмүүст бараагаа үзүүлж дуусаад гэнэт гар утсаа хайхад миний утас байхгүй байсан. Миний гар утас Самсунг А52 маркийн хар саарал өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч Х.С өгсөн "...Манай нөхөр Ц.Б древэнгийн ....... барааны дэлгүүр болон багийн төв хоёрын дунд байдаг хонгор газраас гар утас олсон гээд орж ирсэн. Манай хамааны эгч Ц элэгний хорт хавдар туссан гэж хэлэхээр нь би тухайн гар утсыг хуучин ---ы 18-ын буудлын эсрэг талын ........ ломбарданд 250,000 төгрөгөөр барьцаанд тавьж эгчийнхээ эмчилгээнд зарцуулж байгаад Бишрэлт ломбарднаас гар утсыг нь авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Гэрч Т.М өгсөн "...би Б.О ажилуулдаг “.......” дэлгүүр рүү 17 цаг 45 минутын орчимд эхнэр, хүүхдийн хамт ороод 30-40 минут болоод гарч явсан. Тухайн үед О гар утас байхгүй болчихлоо гэж хэлээд над руу болон манай эхнэр рүү залгаж тодруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26/
2022 оны ....... дугаар сарын .........-ны өдрийн "...Самсунг А-52 маркийн гар утас 800,000 төгрөг үнэтэй." гэх Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2022 оны ....... дүгээр сарын .......-ны өдөр ......... аймаг, ........ сум ......... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............г” нэртэй бэлэн хувцасны дэлгүүрийн хажуугаас Б.О-ы гээгдүүлсэн эд хөрөнгө болох Самсунг А52 маркийн гар утсыг олж завшин, Б.О-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь шүүгдэгч Ц.Б-н үйлдэл нь бусдын гээсэн эд зүйлийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид эргүүлэн өгөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, өөрийн өмчийн адил ашиглаж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-д 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.О нь алдсан эд зүйлээ биетээр буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-10 дахь тал/ -ээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч тохиролцон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/-аар нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Ц.Б нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ы Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Б-д оногдуулсан 450,000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 45,000 /дөчин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР