Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 448

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Ч.Т нар нэхэмжлэлийн шаардлага болох  12,460,5000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хаан банкны 5374084911 тоот нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б дансанд тушаан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 107,159 төгрөгийг улсын төсвөөс, үлдэх 107,159 төгрөгийг хариуцагч “Б” ХХК /захирал Ч.Т/-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Н олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                   ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН