Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 389

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б.А, Г.Ц нар нь нэхэмжлэгч Хаан банкнаас нэхэмжилсэн зээлийн төлбөр нийт 8 383 474 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 200 000 төгрөгөөр, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор үлдэгдэл 6 383 474 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149 085 төгрөгийн тал хувь 74 542 төгрөгийг төсвийн орлогоос, тал хувь болох 74 542 төгрөгийг хариуцагч Б.А, Г.Ц нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ