Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2018/00063

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2018/00063

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 19******* оны 09 сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, ******* бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, одоо ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хэсэгт оршин суух, ******* овогт ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1982 онд 8 дугаар ангиа төгсөж илгээлтээр малчин болсон юм. 1982-1990 он дуустал ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлд мал маллаж байсан.1991 онд Туяа нэгдэл нэр нь өөрчлөгдөж Туяа Компани болсон. Туяа компанид 1991-199******* дуустал ******* жил мал маллаж байгаад хувийн аж ахуйтан болсон юм. Иймд намайг 1982-199******* он дуустал ******* аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү, нэгдэлд ажиллаж байгаад хувийн компанид мал малласан, энэ талаарх тушаал байхгүй, архиваас гараагүй учраас шүүхээр улсад ажиллаж байснаа тогтоолго гэсэн. 1982-1992 он хүртэл нэгдэлд мал малласан, 1992-199******* онуудад компанид ажилласан, нэгдэл компани болоод малчдыг ажилд авсан тушаал гаргаагүй юм байна лээ, тушаал нь олдохгүй байгаа юм. Иймд миний улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь 1982 оноос 199******* оныг дуусталх хугацаанд улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Л. Туяа ХК-д ажилд орсон, ажлаас халагдсан тушаал архиваас гарч ирээгүй тул түүний тухайн байгууллагад ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

нь 1982 оны 01 сарын 07-ны өдрөөс 1991 оны 01 сарын 5-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлд, 1991 оны 01 сарын 05-ны өдрөөс 199******* оныг дуустал ******* аймгийн ******* сумын Туяа Хувьцаат компанид тус тус малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

******* аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 896 дугаартай Архивын лавлагаанд: Тус сумын ******* сумын Туяа нэгдэл /Туяа ХК/ нь 1991-199******* он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болно гэжээ.

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 сарын 27-ны 135 дугаартай ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэл нь 1990 оны 12 сард Туяа ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн гэсэн лавлагаа,

1982 оны 01 сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дээр Нэгдлийн даргын 1982 оны 01 сарын 07-ны өдрийн ******* дүгээр тушаалаар ыг Цэцэг голын хэсэгт малчнаар томилсон талаар, 1991 оны 01 сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дээр Туяа Компаний захирлын 1991 оны 1 сарын 05-ны өдрийн 3 дугаар тушаалаар ыг 1 дүгээр бригадад малчнаар авч ажиллуулсан талаарх бичилтүүд тус тус хийгдсэн.

131 дугаартай ******* аймгийн ******* сумын Туяа нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбар.

Туяа Хоршооноос 200******* оны 12 сарын 17-ны өдөр олгосон ******* сумын Цэцэг гол багийн малчин 1990-199******* онуудад ажиллаж байхдаа авч байсан 5 жилийн цалингийн тодорхойлолт.

03519*******8 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас 2013 оны 05 сарын 05-ны өдөр олгосон 0007******* дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх.

Гэрч Баярсайхны шүүхэд өгсөн: Би ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлд 1981 онд малчнаар ажилд орсон. Бямбажав бид хоёр 1990 он хүртэл хамт малчнаар ажиллаж байсан. 1990 онд нэгдэл тарж Туяа нэгдэл нь Туяа Компани болж 199******* он дуустал ажиллаж байгаад Компани нь дампуурсан. Би тухайн үед сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан тул дээрх хугацаанд ажиллаж байсныг сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд өгсөн: Бямбажав нь ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлд намайг 1989 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болоход ажиллаж байсан, би хүүхэд байсан учраас надад мал маллах арга ухаан заадаг байсан. Бид 1989-199******* он хүртэл ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1989-199******* он хүртэл малчнаар ажиллаж байсныг мэдэж байна. Яг тодорхой сарыг сайн санахгүй байна гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 13******* дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж ******* овогт ******* 1982 оны 01 сарын 07-ны өдрөөс 1991 оны 01 сарын 05 хүртэл ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлд, 1991 оны 01 сарын 05-наас 199******* оныг дуустал ******* аймгийн ******* сумын Туяа ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.