Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          Нарийн бичгийн дарга Б.М

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д

          Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-т холбогдох 2122000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5 эцэг, эх, 2 дүүгийн хамт, Д аймгийн С сум 4 дүгээр баг баруун элгэн гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсан, Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял,  Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн  38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан Зуут овогт Ц-ын Д /РД: /.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч  Ц.Д нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Д аймгийн С сумын 4 дүгээр баг “Баруун элгэн” гэх газар иргэн Д.Х-ийн 2 тооны адууг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 10 сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэрээс урьд хэргийн хохирол төлбөр нэхэгдээд түүнийг төлөх гээд өөрийнхөө хөдөө гэр рүү явсан боловч хөдөө гэрээ олоогүй. Хөдөө гэр намайг очихын урд өдөр нүүсэн байсан. Өөрийнхөө эзэмшлийн 3 тооны адууг аймгийн зүг тууж яваад  хээр морийг буцаагаад явуулсан. Хүрэн, хонгор морио авч ирээд  Д аймгийн зүүн урд байх мал нядалгааны газар авчраад хийлгэх гэж байгаад цагдаад баригдсан. Би уг 3 адууг авч ирж  хохирол төлбөр төлөх гэж байсан. Тэр 3 адууны хүрэн морь нь аав, ээжийн гэрээс өвөөгийн адуунд ирсэн юм. Уг адууг аав, ээж, өвөө маань надад өгсөн би өөрийнхөө адууг захиран зарцуулах эрхтэй гэж үзээд авч ирсэн.” гэв.

Шүүгдэгч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би 3 морь адуунаас салгаж туугаад нэг хээр морь нь буцаад зугтаад явсан. Үлдсэн 2 морь болох хүрэн, хонгор зүстэй морьд миний зүсэлсэн морьд байгаа юм. Өмнө нь үйлдсэн хэрэгт тээврийн хэрэгслийн үнийг улсад төлөхөөр болж 1.400.000 төгрөгийн гүйцэтгэх хуудас ирсэн. Тэрийгээ төлөх гэж адуунууд аьч ирсэн. Тухайн үед ар гэрийнхэндээ мэдэгдэж чадаагүй юм. Хөдөө гэрээ хаана байгааг нь мэдээгүй, бас олоогүй юм. Манай өвөөгийн адуунууд саран дэвсгэртэй монгол Б, манай адуунууд хаа гуян дээрээ дан саран тамгатай. Тууж ирсэн адуунаас хүрэн морь нь дан саран тамгатай, хонгор морь нь монгол Б тамгатай байсан. Хүүхэд байхаасаа унаж эдэлж, харж маллаж ирсэн. Тийм болохоор дээрх 2 адууг би захиран зарцуулах эрхтэй гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/

Хохирогч Х.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Гурвансайхан сум руу ажлаар яваад орой нь гэртээ ирсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 09-ний өглөө адуугаа үзэхэд манай улаан хээр азаргатай  28 тооны адуунаас хүрэн, хонгор, хээр зүсмийн гуяны хонхорхойд монгол Б тамгатай 3 тооны адуу алга болсон байсан. Тэгээд цагдаад шууд мэдэгдсэн. Ц.Д-т малын “А” дансаар нэр дээр нь мал байхгүй. Манай адуунд Ц.Д-ын өөрийн нэрний 1 тооны 10 настай хүрэн морь байгаа. Өөрөөр манай адуунд Ц.Д-ын нэрний бүртгэлтэй адуу байхгүй. Ц.Днь манай адуу малаас зарах, захиран зарцуулах эрх байхгүй. Манай адуу манай аав Хүүхэнхүүгийн гэж хүний нэр дээр малын А дансны бүртгэлтэй байдаг. Адуугаа би өөрөө хариуцдаг. Тухайн хүрэн зүсмийн адуу нь Ц.Д-ын эзэмшлийн адуу биш. Ц.Д манай адууг зөвшөөрөлгүй захиран зарцуулах эрхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 33-34 /

 

Хохирогч Х.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Миний мэдэж байгаагаар Дт 5 тооны адуу бий. Тухайн адуунд нь 2 хүрэн морь, нэг хонгор морь, хээр гүү хүрэн даагатай байдаг. Надад хээр морь,  хонгор гүү, хар гүү, хүрэн морь, хонгор морь, хүрэн гүү, халтар хээр гүү, улаан хээр гүү, нийт 8 адуу бий. Үлдсэн нь аавын адуу байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 220/

 

Хохирогч Д.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Д багаасаа над дээр өссөн миний ач хүү байгаа юм. Тэр 3 адуу миний эзэмшлийн адуунууд байгаа юм. Тухайн 3 адуу саран дэвсгэртэй монгол бичгээр Б үсгэн тамгатай. Д нь хар багаасаа манайд өссөн хүүхэд. Д-ын нэр дээр буюу малын А дансаар ямар нэг мал тоологддоггүй ч им тамгаар болон зүсэлж өгсөн хэд хэдэн мал байгаа. Тухайн хулгайлсан адуунуудыг Д захиран зарцуулах эрхтэй. Надад хэлэлгүй авсан учир ингээд цагдаа, шүүх болоод байна. Хэлээд авсан бол юу гэж ийм юм болох вэ. Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/

Хохирогч Д.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Д-т зүсэлж өгсөн 4 адуу бий. Надад хэлсэн бол шаардлагатай үед нь би адуу өгнө. Харин хулгайлаад хэлж ярилгүй авах эрх байхгүй. Тэр адуунаас хүрэн зүсмийн морь нь Д-ынх, хонгор зүсмийн морь нь миний морь, хээр морь нь Ганцэрэнгийн морь. Гэхдээ 3 морь бүгд миний нэр дээр А дансаар тоологддог. Алдагдсан 3 морины нэг нь Даргалагч:-ын эзэмшлийнх байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 200/

 Хохирогч Д.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа  өгсөн: “Миний нэр дээр тоологддог адуунуудаас Д-т зүсэлж өгсөн хонгор морь 7 настай, хээр морь 9 настай, хүрэн морь 10 настай, хээр гүү 8 настай, түүний хүрэн зүсмийн даага 2 настай, адуунууд байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн  218/

 Иргэний нэхэмжлэгч О.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 09 дүгээр 10-ны өдөр ажил дээрээ байж байтал Төмөр-Очир миний утас руу залгаад Д хөдөө гэртээ оччихоод ирье гэж байна, чи мотоциклоо түр өгчих гэж хэлсэн. Тэгтэл Д утсыг нь аваад ах би хөдөө гэртээ ээж, аав хоёртоо очоод ирье, та мотоциклоо өгчих, бид  хоёрын мотоцикл муудаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би оройдоо ирэх юм уу? гэхэд Д ирнэ, очоод л буцна гэж хэлсэн. Би гэрт очоод эхнэрээс аваад яв гэж хэлсэн. Маргааш нь Т-О-ын гэрт очоод мотоциклоо авах гэхэд цагдаад мотоциклыг чинь бичиг баримтгүй гээд хураалгасан, одоо очоод аваад өгье гэж хэлсэн. Би гэртээ очоод байж байтал Төмөр-Очир залгаад намайг цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн. Цагдаа дээр ирээд Д миний мотоциклыг авч яваад малын хулгай хийсэн гэдгийг мэдсэн. Тухайн мотоцикл нь миний өөрийн эзэмшлийн 69-87 ДУЗ улсын дугаартай улаан өнгийн Супер Даюун маркийн мотоцикл байгаа. Уг мотоциклыг би шинээр 2021 оны 01 сарын 21-ний өдөр худалдан авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/

Гэрч А.Т-О-ын“ 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой С сумын 6-р баг Боржигоны 10-05 тоотод байх дүүгийнхээ гэрт байж байтал Ц.Д гаднаас орж ирээд надад хандаж хөдөө явах гэсэн юм унаа олоод өгөөч гээд байхаар би Ц.Д-т хандаж маргааш би унаа олоод явъя гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 08-ны 14 цагийн үед өөрийн найз Санжаагаас мотоциклыг нь гуйж  аваад 15 цагийн үед Ц.Д-ын хамт аймгаас гарч явсан. Аймгийн төвөөс 50 гаран километр газар байх Ц.Д-ын хөдөө гэрт нь очих гэсэн боловч Ц.Д-ын гэрийг нь олоогүй. Тэгээд Логийн харнууд гэх газраас хойш Бурхант гэх газрын зүүн хойно байсан хээр азаргатай 20 гаран тооны адуун дээр очоод надтай хамт явсан Ц.Д тухайн адууг хараад энэ манай өөрийн адуу байна. Энэ адуунаас адуу авч тууж явна гээд хүрэн морь, хээр морь, хонгор морь зэрэг 3 тооны морьдыг хараад энэ гурван морь миний нэрний морьд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тухайн гурван адууг адуунаас нь унаж явсан мотоциклоороо тасдаж туугаад аймгийн төв рүү тууж явсан. Тухайн үед гурван адууны хээр морь нь замаасаа буцаж зугтаагаад  байхаар нь хээр морийг нь үлдээчхээд хүрэн морь, хонгор морь хоёрыг нь туугаад аймгийн төв оруулж ирсэн. Аймгийн төвийн зүүн урд талд байдаг Ням гэх хүний мал нядалгааны газар оруулаад хийлгэх гэтэл тухайн мал нядалгааны хүн нь тууж ирсэн хоёр адууныхаа гарал үүслийн бичгийг аваад ир. Гарал үүслийн бичиггүй мал хийхгүй гээд байхаар нь Наранбаяр гэх хүнтэй холбогдож гарал үүслийн бичиг авах гэтэл тухайн хүн хөдөө явчихсан гэж хэлсэн. Тэгээд зүүн хойд гэр хороололд байх Нэмэх гэх айлын гадаа очоод надтай хамт явсан Ц.Д гартаа байдаг цахим бугуйвчаа Отгондоржоос авч зүүчихээд эргээд мал нядалгааны газар очоод байж байтал цагдаа нар ирсэн. Надтай хамт явсан Ц.Д надад хэлэхдээ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр гарсан гэсэн. Тэгээд манай хөдөө гэрээс адуу авч ирж заръя хөдөө гэртээ очиж байгаад хэлье гээд явсан юм. Гэтэл хамт явсан Ц.Д-ын хөдөө гэрийг олоогүй. Тэгсэн Ц.Дтухайн гурван адууг миний өөрийн нэрний морьд байгаа юм гэж хэлээд адуунаас тасдаад туусан. Тухайн үед Ц.Д мотоцикл унаж явсан. Би ард сундалж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 /

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухайн тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 1 /

2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “эд зүйлд үзлэг хийсэн” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5/

2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Таньж олуулах ажиллагаа” явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-7/

2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-9/

Д аймгийн  С сумын үнэлгээний комиссын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн  “3 тооны нас гүйцсэн бүдүүн адуу тус бүр нь 1.400.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөг ” гэх 85 дугаартай акт /хх-ийн 54-55/

Д аймгийн С сумын үнэлгээний комиссын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102 дугаартай “2020 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Даюун маркийн мотоцикль 2.200.000 төгрөг” гэх  эд зүйлд үнэлгээ /хх-ийн 61-62/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 82/

Д.Х-ийн малын А дансны хуулбар хувь /хх-ийн 89-90/

Хохирогч Д.Х-ийн“Д 2021 оны 10 сарын 08-нд 3 тооны адуу зөвшөөрөлгүй авсан нь үнэн. Миний зээ хүү адуунаас минь захиран зарцуулах эрхтэй гэж үзэж гомдолгүй гэдгээ хэлье” гэх цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 93/

Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 95-99/

Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-109/

Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 110-141/

Иргэний нэхэмжлэгч О.Санжаад ДУЗ 69-87 улсын дугаартай супер Даюун маркийн L7GPCKLY6L10F4155 арлын дугаартай, DY162FMJ-2L5070271 моторын дугаартай, улаан алаг өнгийн суудлын бүрээстэй, 12386 км заалттай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 221/

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай” 47 дугаартай захирамжийн хуулбар, мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч Ц.Д-ын ялын тооцоо болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

  Үйл баримтын талаар:

 

             Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 10 сарын 8-ны өдөр би уг 3 адууг авч ирж  хохирол төлбөр төлөх гэж байсан.” гэх,

Хохирогч Х.Ганцэрэнгийн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өглөө адуугаа үзэхэд адуунаас хүрэн, хонгор, хээр зүсмийн гуяны хонхорхойд монгол Б тамгатай 3 тооны адуу алга болсон байсан. Манай адуунд Ц.Д-ын өөрийн нэрний 1 тооны 10 настай хүрэн морь байгаа. Манай адуу аав Хүүхэнхүү гэж хүний нэр дээр малын А дансны бүртгэлтэй байдаг. Миний мэдэж байгаагаар Дт 5 тооны адуу бий. Тухайн адуунд нь 2 хүрэн морь, нэг хонгор морь, хээр гүү хүрэн даагатай байдаг.” гэх,

       Хохирогч Д.Хүүхэнхүүгийн: “Д-ын нэр дээр буюу малын А дансаар ямар нэг мал тоологддоггүй ч им тамгаар болон зүсэлж өгсөн хэд хэдэн мал байгаа. Тухайн хулгайлсан адуунуудыг Д захиран зарцуулах эрхтэй. Надад хэлэлгүй авсан учир ингээд цагдаа, шүүх болоод байна. Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр адуунаас хүрэн зүсмийн морь нь Д-ынх, хонгор зүсмийн морь нь миний морь, хээр морь нь Ганцэрэнгийн морь. Гэхдээ 3 морь бүгд миний нэр дээр А дансаар тоологддог. Алдагдсан 3 морины нэг нь Д-ын эзэмшлийнх байсан. Дт зүсэлж өгсөн хонгор морь 7 настай, хээр морь 9 настай, хүрэн морь 10 настай, хээр гүү 8 настай, түүний хүрэн зүсмийн даага 2 настай адуунууд байдаг” гэх,

Иргэний нэхэмжлэгч О.С-ийн: “2021 оны 09 дүгээр 10-ны өдөр ажил дээрээ байж байтал Төмөр-Очир миний утас руу залгаад Д хөдөө гэртээ оччихоод ирье гэж байна, чи мотоциклоо түр өгчих гэж хэлсэн. ...Төмөр-Очир залгаад намайг цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн. Цагдаа дээр ирээд Д миний мотоциклыг авч яваад малын хулгай хийсэн гэдгийг мэдсэн.” гэх,

Гэрч А.Т-О-ын“Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 08-ны 14 цагийн үед өөрийн найз Санжаагаас мотоциклыг нь гуйж  аваад 15 цагийн үед Ц.Д-ын хамт аймгаас гарч явсан. Аймгийн төвөөс 50 гаран километр газар байх Ц.Д-ын хөдөө гэрт нь очих гэсэн боловч Ц.Дын гэрийг нь олоогүй. Энэ адуунаас адуу авч тууж явна гээд хүрэн морь, хээр морь, хонгор морь зэрэг 3 тооны морьдыг хараад энэ гурван морь миний нэрний морьд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн Ц.Д тухайн гурван адууг миний өөрийн нэрний морьд байгаа юм гэж хэлээд адуунаас тасдаад туусан. Тухайн үед Ц.Д мотоцикл унаж явсан. Би ард сундалж явсан” гэх  мэдүүлгүүд болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлээр шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 10 сарын 08-ны өдөр Д аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг “Баруун элгэн” гэх газраас Д.Х-ийн эзэмшлийн 1 тооны /хонгор зүсмийн/ морийг машин механизм ашиглан хулгайлсан болох нь тогтоогдож байна.

 

  Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

  Прокуророос шүүгдэгч Ц.Д-ыг  2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Д аймгийн С сумын 4 дүгээр баг “Баруун элгэн” гэх газраас иргэн Д.Х-ийн2 тооны адууг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан  нотлох баримтаар шүүгдэгч Ц.Д нь хохирогч Д.Х-ийн адуунаас хүрэн, хонгор, хээр зүсмийн морьдыг салган туусан байх ба хээр морь нь адуундаа буцаж нийлсэн. Хонгор болон хүрэн зүсмийн 2 тооны морийг 69-87 ДУЗ улсын дугаартай улаан өнгийн Супер Даюун маркийн мотоциклоор тууж Д аймгийн төвд авч ирсэн байна.

 Хүрэн зүсмийн морь нь Ц.Д-ын эзэмшлийнх бөгөөд тэрээр захиран зарцуулах эрхтэй болох нь   хохирогч Х.Ганцэрэнгийн: Манай адуунд Ц.Д-ын өөрийн нэрийн 1 тооны 10 настай хүрэн морь байгаа. Манай адуу аав Хүүхэнхүүгийн гэж хүний нэр дээр малын А дансны бүртгэлтэй байдаг.” гэх,

  Хохирогч Д.Хүүхэнхүүгийн: “Даргалагч:-ын нэр дээр буюу малын А дансаар ямар нэг мал тоологддоггүй ч им тамгаар болон зүсэлж өгсөн хэд хэдэн мал байгаа. Тухайн хулгайлсан адуунуудыг Д захиран зарцуулах эрхтэй. Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр адуунаас хүрэн зүсмийн морь нь Д-ынх, хонгор зүсмийн морь нь миний морь, хээр морь нь Ганцэрэнгийн морь.” гэх мэдүүлгүүд болон хохирогч Д.Х-ийн“Д 2021 оны 10 сарын 08-нд 3 тооны адуу зөвшөөрөлгүй авсан нь үнэн. Миний зээ хүү адуунаас минь захиран  захиран  эрхтэй гэж үзэж гомдолгүй гэдгээ хэлье” гэх цагдаагийн газарт гаргасан хүсэлтээр шүүгдэгч Ц.Д нь өөрт нь өвөө Д.Х-ийн зүслэж хүрэн морийг захиран зарцуулах эрхтэй байна гэж үзээд шүүгдэгч Ц.Д-ыг хохирогч Д.Х-ийн1 тооны  /хонгор зүсмийн/ морийг машин механизм ашиглан хулгайлсан буруутай байна гэж дүгнэлээ.

 

       Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-т холбогдуулан 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг болгон өөрчилөхөөр шийдвэрлэлээ.

 

                   Эрүүгийн хариуцлагын талаар:

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Д-т Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.  Учир нь шүүгдэгч нь Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсан,

Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 8 хоногийн хорих ял,

Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар, хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.Д-ын биечлэн эдлэх ялыг 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан хувийн байдалд дүгнэлт хийж,

     түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгчид Эрүүгийн ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

      Тус шүүхийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 2021/ХМШЗ/59 дугаартай шүүгчийн захирамжаар Зуут овогт Ц-ын Дт шүүхээс оногдуулсан 03 жил 10 сар 08 хоногийн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 07 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 03 жил 07 сар 08 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн байх бөгөөд 2022 оны 6 сарын 08-ны өдрийн байдлаар шүүгдэгч Ц.Д нь 02 жил 11 сар 09 хоногийн хорих ял эдлээгүй байгаа болох нь Д аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 02/484 дугаартай ялын тооцоо хийсэн албан бичгээр нотлогдож байна.

     

        Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Д-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Д аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 59 дугаартай захирамжаар оногдуулсан 3 жил 07 сар 08 хоногийн хорих ялаас эдлээгүй үдсэн 02 жил 11 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 05 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоолоо.

 

       Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-т оногдуулсан 05 жил 11 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

     

Хохирол хор уршгийн талаар:

 

Хохирогч Д.Хүүхэнхүү, Х.Ганцэрэн, иргэний нэхэмжлэгч О.Санжаа нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

        Шүүгдэгч нь  энэ хэргийн улмаас 32 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Д нь энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө хорих ял эдэлж байсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-т холбогдуулан 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

           2. Шүүгдэгч Зуут овогт Ц-ын Д-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар бусдын малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         3. Шүүгдэгч Зуут овогт Ц-ын Д-т Эрүүгийн ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Д-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Д аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 59 дугаартай захирамжаар оногдуулсан 03 жил 07 сар 08 хоногийн хорих ялаас эдлээгүй үдсэн 02 жил 11 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 05 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-т оногдуулсан 05 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 32 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           7. Шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шүүгдэгч Ц.Д нь энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө хорих ял эдэлж байсан болохыг дурдсугай.

           9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.У