Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2018/00067

 

 





2018 3 14 103/ШШ2018/00067



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1982 онд ******* аймгийн ******* ******* суманд төрсөн, 36 настай, дээд боловсролтой, ******* ******* сургуулийн багш ажилтай, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 3 тоотод оршин суух, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1986 онд ******* дүүрэгт төрсөн. 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* -д засварчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 56 тоотод оршин суух, овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Т.******* миний бие 2014 онд тэй хамтран амьдарч байх хугацаандаа 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр охин төрүүлсэн. Бид 2017 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарсан ба цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Надад хэлэх зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв. Шүүхээс хэрэгт авагдсан, тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь миний хүүхэд мөн учир тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч нар нь 2014 оноос эхлэн хамтран амьдарч 2016 оны 04 дүгээр сарын 27ы өдөр охин төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар,

2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн эцэг , эх Т.*******, охин М.Мишээл нарын цусны дээжээс геномын ДНХ ялгаж, MNS 6120:2010 стандарт болон аргачлалын дагуу ДНХ-ийн шинжилгээ хийв. нь ийн биологийн эцэг байх магадлал нь 99,99 хувь байна гэж гарсан зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, охинтойгоо уулзахад хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс тэмдэгтийн хураамж 101.433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар овогт Мөнгөнсэлэмийн 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101.433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ