Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2018/00046/И |
Дугаар | 103/ШШ2018/00068 |
Огноо | 2018-03-14 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2018/00068
20*******8 ******* *******4 *******0*******/ШШ20*******8/00068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дүгээр гудамжны *******7 тоотод оршин суух, Шав ******* овогт Ге*******алын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах -ийн ******* дүүргийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 20*******8 оны 0******* дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч байгууллагын төлөөлөгч , *******ийн бичгийн дарга Б.Одгэрэл ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2006 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс хойш -ийг нэртэй байх цагаас эхлэн үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. 2007 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс 2 хуваагдахад би -д үргэлжлүүлэн ажилласан. 20*******7 оны *******2 дугаар сард дарга нь маргааш өглөө жилийн эцсийн тайлангаа өгөөрэй гэж ажилчдад *******ийн бичгээр дамжуулан хэлүүлсэн. Надад компьютер байхгүй тул ажилчдын чөлөө завсараар арай гэж тайлангаа гаргуулж өгсөн. Хүн бүр богино хугацаанд тайлангаа хийх гээд завгүй байсан тул би дэлгэрэнгүй тайлан бичиж чадаагүй. Гэтэл дарга иймхэн тайлан гаргачихаад намайг доромжилж байгаа юм уу, гар чи гэж хэлээд ажлаас халчихсан. Миний тайланд бичсэн зүйл бага л болохоос биш өөрийн үүрэгт ажлаа цаг тухайд нь бүрэн гүйцэтгэж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг байсан. Би ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүйг манай хамт олон мэдэж байгаа. Манай дарга анх дарга болсныхоо дараа намайг дуудаад чи хасаг юм уу гэж асуусан тэгэхээр нь би хасаг биш дөрвөд гэж хэлсэн чинь инээгээд байсан энэ мэтээр надтай зүй бусаар харьцаж өөр байгууллагын хүнтэй муудсан гэх шалтгаанаар сахилгын арга хэмжээ авч байсан. Би *******0 жил хийж сурсан ажилдаа ******* өдөр тэнцэхгүй болсон гэдэгтэй санал нийлэхгүй байна. 20*******7 оны *******2 дугаар сарын 26-ны өдөр намайг ажлаас халж, 20*******7 оны *******2 дугаар сарын -ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан байсан. Манай байгууллагын дарга намайг байнга хэлээр амаар доромжилдог байсанд маш их гомдолтой байна. Би өөрийнхөө хариуцсан ажлыг цаг тухайд нь сайн хийж, цайны цагаараа ч гэртээ харихгүй ажил дээрээ байнга байдаг байсан. Би гэр бүлдээ ганцаараа ажил хийдэг, цалингийн зээлтэй хэцүү амьдралтай. Намайг уншиж чадахгүй гэж хэлж байгааг гайхаж байна би бичиг үсэг мэднэ. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага нь 20*******7 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр буюу тайлан хамгаалахаас 5 хоногийн өмнө нийт ажилчиддаа жилийн эцсийн тайлан хамгаална гэж урьдчилж хэлсэн. Ажлын зөвлөл хуралдаж 20*******7 оны *******2 дугаар сарын *******9-ний өдөр бүх ажилчдын тайланг цаасаар болон power point дээр өөрсдөөр нь яриулж ажлын тайланг хамгаалуулсан. Ажлын тайлангийн дүнг 20*******7 оны *******2 дугаар сарын 24-ний өдөр бүх ажилчдын дунд танилцуулж алдаа дутагдлаа ярилцсан. 20*******6 оны *******2 дугаар сарын 26-ны өдөр ажлын зөвлөл хуралдаж муу үнэлгээ авсан арга хэмжээ авах талаар хэлэлцсэн. Цагаанцоож нь манай байгууллагын дотоод журмын 4.2.2 зааснаар мэргэжил ур чадвар, ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа нь хөдөлмөрийн гэрээний хариуцлага тооцох, ажлаас халах үндэслэл болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас халсан. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл авч байгаагүй гэж хэлдэг боловч 20*******7 оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр газрын даргын Б/*******2 тоот тушаалаар сануулах арга хэмжээ, 20*******7 оны 8 дугаар сарын *******7-ны өдөр Б/*******5 тоот тушаалаар 2 сарын үндсэн цалингийн 20 хувиар бууруулах арга хэмжээ тус тус авч байсан. Нэхэмжлэгч Цагаанцоож нь бүрэн бус дунд боловсролтой, тоос сорогч ажлуулж чадахгүй байгууллагын Dert dell маркын 278.2*******8 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч өөрийн буруугаас болж эвдэж байсан боловч одоо хүртэл хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй мөн Цагаанцоож нь ажлын тайлан хэлэлцүүлэх үед ******* хуудас тайлангаа уншиж чадахгүй байсан. Иймд Цагаанцоожийг ажлын байранд тавигдах шаардлагад нийцээгүй, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар нэхэмжлэгч 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан тул ажлаас халах үндэслэл болсон гэв.
Шүүхээс талуудын хүсэлтээр -ийн ******* дүүргийн газрын даргын 20*******7 оны *******2 дугаар сарын -ны өдрийн дугаартай ажлаас халах тухай тушаал, 20*******7 оны 8 дугаар сарын *******7-ны өдрийн Б/*******0 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20*******7 оны 8 дугаар сарын 2*******-ний өдрийн **************7 дугаартай шүүгчийн захирамж, Г. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, -ийн гүйцэтгэх захирлын 20*******7 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ******* дүүргийн газрын 20*******7 оны *******5 дугаартай даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь -ийн ******* дүүргийн газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч -ийн ******* дүүргийн газар нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй, ажил, мэргэжлийн ур чадваргүй, жилд 2 удаа давтан сахилгын зөрчил гаргасан зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч нь -ийн ******* дүүргийн газарт 2007 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс 20*******7 оны *******2 дугаар сарын -ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 20*******7 оны ******* дугаар сарын -ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, -ийн ******* дүүргийн газрын даргын 20*******7 оны *******2 дугаар сарын -ны өдрийн ажлаас халах тухай дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна.
-ийн ******* дүүргийн газрын дарга нь 20*******7 оны *******2 сарын -ны өдөр дугаартай ажлаас халах тухай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.*******.*******, *******8 дугаар зүйлийн *******8.*******.2, 40 дүгээр зүйлийн 40.*******.4, Компаний Хөдөлмөрийн дотоод журам-ын ******* дугаар зүйлийн *******.*******.*******, 4 дүгээр зүйлийн 4.*******.*******2, ************** дүгээр зүйлийн **************.*******.4.*******2 дахь заалтууд, Хөдөлмөрийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.*******.*******, 4 дүгээр зүйлийн 4.2.2, 6 дугаар зүйлийн 6.2 дах заалтууд, 20*******7 оны *******2 дугаар сарын 26-ны өдрийн Даргын ажлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ийг сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр үйлчлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 20*******7 оны *******2 сарын -ны өдрийн тоот тушаалыг нэхэмжлэгч 20*******7 оны *******2 сарын -ны өдөр гардан авч, 20*******8 оны 0******* сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******29 дүгээр зүйлийн *******29.2 дахь хэсэгт заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчөөгүй байна.
Ажил олгогч нь ажилтантай ******* жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.******* дэх хэсэгт заасан Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нь 20*******7 оны ******* сарын 2*******-ны өдөр сануулах, 20*******7 оны 8 сарын 2*******-ны өдөр цалингийн 20 хувь буруулах сахилгын арга хэмжээ тус тус авагдсан тул давтан зөрчил гаргасан, жилийн эцсийн тайлан хамгаалалтанд power foint дээр хэдхэн өгүүлбэр бичиж тайлан тавьж F үнэлгээ авсан ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй зэрэг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж тайлбарлаж байна. Түүний тайлбараас дүгнэхэд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй байгаа нь хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг шалтгаан болсон гэж ойлгогдохоор байна. Гэвч энэ талаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа огт дурдаагүйгээс гадна тус байгууллагын үйлчлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос харахад туршлагын хувьд угаалга, цэвэрлэгээний болон ариутгалын бодис ашиглах заавар зөвлөгөөний талаар мэдлэг, туршлага судалсан, тоос сорогч ажиллуулж чаддаг байх, ур чадварын хувьд харьцааны соёл эзэмшсэн, угааж цэвэрлэх ажлыг ча*******тай гүйцэтгэх, цэцэг, зүлэг мод арчлах чадвартай байх, хөнгөн шуурхай байх гэж заасан болохоос power foint ашиглах талаар ажлын байранд тавигдах шаардлагад дурдагдаагүй мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч давтан зөрчил гаргасан гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт 20*******7 оны 8 сарын 2*******-ны өдөр цалингийн 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаас өөр ямар нэгэн зөрчил гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ёстой байтал -ийн ******* дүүргийн газрын даргын гаргасан ажилтныг ажлаас халсан тушаал нь ажилтны гаргасан зөрчилтэй тохирохгүй, гаргасан зөрчлүүдэд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг хуулиар шаардаагүй боловч зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх нь хууль ёсны бөгөөд энэ шаардлага хангагдаагүй байна гэж дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулан, шимтгэл төлсөн талаарх бичилтийг нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичиж өгөхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.******* дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн ******* сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн ******* сарын цалингаас бодож үзэхэд *******0 сард 498.000, ************** сард 572.*******47, *******2 сард 5*******7.865 төгрөгийг тус тус авсан байна. 498.000+572.*******47+5*******7.865=*******.588.2*******2, *******.588.2*******2:*******=529.404, 529.404:2*******.5=24.62******* нэхэмжлэгчийн ******* сарын дундаж цалин 529.404 төгрөг, нэг өдрийн цалин 24.62******* төгрөг, 20*******7 оны *******2 дугаар сарын -ны өдрөөс 20*******8 оны ******* дугаар сарын *******4-ний өдөр хүртэл ажлын 52 хоног 24.62*******х52=*******.0.*******96 төгрөгийг ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.2, 69 дүгээр зүйлийн 69.******* дэх хэсгүүдэд зааснаар Шав ******* овогт Ге*******алын Цагаанцоожийг -ийн ******* дүүргийн газрын үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговорт *******.0.*******96 төгрөгийг хариуцагч -ийн ******* дүүргийн газраас гаргуулж нэхэмжлэгч ид олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г. дээрх олговор *******.0.*******96 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг -ийн ******* дүүргийн газарт даалгасугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар -ийн ******* дүүргийн газраас *******.0.*******96 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******5.279 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ