Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгч З.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.е овогт З-ын З-т холбогдох эрүүгийн 2213000540114 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.е овогт З-ын З-, регистрийн дугаар БЭ....................

  

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.З- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 тооны алтайн хойлог шувууг хадгалж, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотруу тээвэрлэж, экологи эдийн засагт буюу амьтны аймагт 130,000 төгрөгний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч З.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

1.2. Шүүгдэгч З.З- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213000540114 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Д-аас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

2.2. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-19 дэх тал/,

2.3. Х.А- нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан тухай тодорхойлолт, гэрчилгээ /хавтаст хэргийн 22-28 дахь тал/,

2.4. Хохирол нөхөн төлсөн баримтын хуулбар /хавтаст хэргийн 44 дэх тал/,

2.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг  /хавтаст хэргийн 100, 102 дахь тал/,

2.6. Гэрч Т.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

2.7. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 130-131 дэх тал/,

2.8. Гэрч Е.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 140 дэх тал/,

2.9. Гэрч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 142 дахь тал/,

2.10. Биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гэх дүгнэлт /хавтаст хэргийн 147 дахь тал/,

2.11. Шүүгдэгч З.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 162 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч З.З-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч З.З-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

4. Хэргийн үйл баримт:

4.1. Шүүгдэгч З.З- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 тооны алтайн хойлог шувууг хадгалж, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотруу тээвэрлэж, экологи эдийн засагт буюу амьтны аймагт 130,000 төгрөгний хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

4.1.1. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Д-аас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

 

4.1.2. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-19 дэх тал/,

4.1.3. Х.А- нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан тухай тодорхойлолт, гэрчилгээ /хавтаст хэргийн 22-28 дахь тал/,

 

4.1.4. Хохирол нөхөн төлсөн баримтын хуулбар /хавтаст хэргийн 44 дэх тал/,

 

4.1.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн постод 48-81 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд 2 ширхэг хойлог шувууны мах илэрсэн” гэх хэрэгт Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай тушаалаар хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна..., ...Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь 130,000 төгрөг бөгөөд учирсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж нөхөн төлөх хуультай. З.З- нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан талаар надад мэдэгдэж Засгийн газрын тусгай сан болох Байгаль орчин, уур амьсгалын санд буюу 100900013040 дугаарын дансанд 260,000 төгрөг тушаасан баримтаа хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100, 102 дахь тал/,

 

4.1.6. Гэрч Т.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед Баян-Өлгий аймгийн автотээврийн зогсоол дээрээс хүнээ ачиж дуусаад хүмүүсийн захисан ачааг ачаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотын 22-ын товчооны постон дээр ирэхэд цагдаа нар ачаа бараа шалгахад 2 тустаа хайрцагнаас тус тусдаа хийсэн нэг, нэг шувуу гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

 

4.1.7. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хувиараа гадуур таксинд явж байхад манай хөрш З.З- залгаад таны утасны дугаарыг өгөөд Баян-Өлгий аймгаас ачаа ирж байгаа, та очоод аваадахаач, би эмнэлэгт эхнэрээ сахиад гарч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн орой 22 цагийн үед над руу 94778484 гэсэн дугаараас залгаад ачаагаа Орчлон хорооллоос ирж аваарай гэхээр нь орой болсон байна, маргааш очиж авъя гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд маргааш нь ачаагаа авах гээд утсаар залгаад Барс-2 захын хажууд автобус дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход уг автобусны жолооч намайг дагуулаад цагдаа дээр авч ирсэн..., цагдаа дээр ирсэн хойно автобусны жолооч шувуу өгөөд явуулсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130-131 дэх тал/,

 

4.1.8. Гэрч Е.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн хойлог шувууны махыг дүү Х.А- авч ирэх үед нөхөр З.З- үзэж хараад хөлдөөгчид хийж хадгалсан юм. Ингээд бид нөгөө хойлог шувууг нь мартаад явж байгаа би нэг удаа хараад нөхөртөө чи энэ нэг зүйлээ хаяхгүй юм уу гэхэд битгий хая гээд хаяхгүйгээр нөхөр маань хадгалж байсан юм. Би анх мэдүүлэг өгөхдөө өвчтэй хүн учраас би хадгалж байсан гэж хэлэх юм бол надад хуулийн хөнгөлөлт үзүүлэх байх, нөхөр маань хадгалж байсан талаар мэдэгдэх юм бол асуудал хүндрэх байх гэж бодоод худлаа хэлсэн юм. Тэрнээс биш тухайн хойлог шувуу гээд байгаа зүйлийг нь би өөрөө яг хараагүй, хойлог шувууны мах гэж нөхөр маань л ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140 дэх тал/,

 

4.1.9. Гэрч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн үед хөдөө явах гэж яараад явж байсан тул яаруу сандруу очиж хөлдөөгчийг нь онгойлгож, цэнхэр ууттай зүйлийг нь нэг хайрцганд хийгээд скочдоод явуулсан. Дотор нь юу байгаа болохыг онгойлгож хараагүй. Мөн З.З-аас юу болохыг нь асуугаагүй юм байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142 дахь тал/,

 

4.1.10. Биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Гургуулынханы овгийн 2 бодголь Алтайн хойлог шувуу болохыг тогтоосон. Нас, хүйс, агнагдсан хугацааг тодорхойлох боломжгүй, Уг шувуудын зоо, нуруу хэсэгт шарх үүссэн байсан. Нэг шувууны 2 хөл нь хугарсан байдалтай байсан. Алтайн хойлог шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй, амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтад багтсан, Дэлхийн Байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллаар олон улсын хувьд анхааралд өртөхөөргүй, Монгол орны хувьд ховордож болзошгүй зүйлд хамаарна. Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр 130,000 төгрөг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 147 дахь тал/,

 

4.1.11. Шүүгдэгч З.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолтой холбоотой гомдол, санал байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 162 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

5.2. Алтайн хойлог шувуу нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дугаар хэсгийн 17-д зааснаар ховор зэрэглэлийн шувууд бүртгэгдсэн байна.

 

5.3. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад зааснаар “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна.

 

5.4. Шүүгдэгч З.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Ховор амьтныг хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

5.5. Шүүгдэгч З.З-ын үйлдсэн гэмт хэрэгт нь прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Ховор амьтныг хадгалсан, тээвэрлэсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч З.З-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

5.6. Уг гэмт хэрэг үйлдэгдэн гарахад иргэдийн “ховор”, “нэн ховор”  ан амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх, агнах зэрэг Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийн шинж байдал, хуулийн мэдлэггүй байдал нөлөөлсөн байна.

 

6. Хохирол, хор уршгийн талаар:

6.1. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль Алтайн хойлогийн экологи эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч З.З-аас Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд нийт 260.000 төгрөгийг төлсөн байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.З-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

2.3. Шүүгдэгч З.З- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 163 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

2.4. Шүүхээс шүүгдэгч З.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “ Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

 

2.5. Шүүгдэгч З.З- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

2.6. Уг хүсэлтийн дагуу шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж гарган, хэргийг шүүхэд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

2.7. Прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч З.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүгдэгч З.З-т танилцуулахад шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

2.8. Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч З.З-т түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хориих ял оногдуулж шийдвэрлэв.

 

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

2.10. Шүүгдэгч З.З-т оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар дугаар зүйлийн 1.2-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, түүнд мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

2.11. Энэ хэрэгт шүүгдэгч З.З- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.  

 

2.12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Алтайн хойлог шувууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж байна.

 

2.13. Шүүгдэгч З.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.е овогт З-ын З-ыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалан тээвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.З-ыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.З-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар тэнсэж, түүнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.З- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч З.З- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Алтайн хойлог шувууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шүүгдэгч З.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК