| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00198/И |
| Дугаар | 103/ШШ2018/00073 |
| Огноо | 2018-03-20 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2018/00073
| 2018 оны 0 сарын 20 өдөр | Дугаар *******/ШШ2018/0007 | ******* хот |
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* оны 01 сарын *******-ны өдөр Дорнод аймаг, ******* хотод төрсөн, эмэгтэй, халх, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл , нөхөр хүүхдийн хамт ******* хотын ******* дүүргийн дугаар хороо, эх -1604 тоотод оршин суух, дүгээр ******* ажилтай овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19 оны 0 сарын 25-ны өдөр Сүхбаатар аймаг хотод төрсөн, эрэгтэй, халх, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ХК-д машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох 2008 оны 0 сарын *******-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж , дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот, өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие 1987 оноос дүүргийн дугаар хороо, дугаар байрны 2 дугаар орц, давхарын тоотод өрөө орон сууцанд амьдарч байсан ба тус орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн юм. Миний бие зээл хөөцөлдөж яваад 2017 оны 01 сарын 26-ны өдөр ******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх хөрөнгийн лавлагаа автал 2008 оны 0 сарын *******-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасах хэлцэл хийгдэж намайг орон сууцны хамтран өмчлөгчөөс хассаныг олж мэдлээ. Энэ талаар ******* дүүргийн бүртгэлээс асуутал та үл хөдлөх хөрөнгө байгаа газрынхаа бүртгэлийн хэлтсээс үл хөдлөхийн лавлагаа ав тэгээд тэндээсээ асуу гэсний дагуу миний бие 2017 оны 02 сарын *******-ны өдөр дүүрэг рүү явж дүүргийн Бүртгэлийн хэлтсээс үл хөдлөхийн лавлагаа автал 2008 оны 0 сарын *******-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс хамтран өмчлөгч болох миний нэрийг хасуулах хэлцлийг хийж энэ тухай бүртгэлийг нь нотариатын ******* дугаарт бүртгэсэн байна. Хэлцэл хийх тухай шалтгааныг нь Өөр орон сууцанд амьдрах болсон тул гэжээ. Гэтэл миний бие одоо болтол өөрийн өмчлөлийн орон сууц байхгүй болно. Энэ талаар лавлатал аавын хүсэлтээр хэлцлийг хийсэн гэж хэлсэн. Намайг зөвшөөрөөгүй байхад яагаад намайг хассан юм бэ гэж хэлэхэд Амгаланбат өөрөө мэд, явдаг газраараа явахгүй юу даа гэж хэлсэн. Түүнээс хойш түүнтэй ярилцах гэж удаа дараа оролдсон боловч утсаа ч авахгүй, харьцахаа ч больсон. Тиймээс миний бие шүүхэд хандахаар шийдсэн юм. Хуульд зааснаар хамтран өмчлөх эрхээс хасах тухай хэлцлийг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр хийх ёстой байтал намайг байхгүй байхад миний гарын үсгийг хуурамчаар дууриалган зурж хийсэн байна. Тус хэлцлийг хийхэд миний бие байгаагүй, өөрөө хүсэлт гаргаагүй, гарын үсэг ч зураагүй хэн нэгэнд төлөөлөх эрхийн итгэмжлэл ч олгоогүй. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай дээрх хэлцэлд намайг өөрийн хүсэлтээр хасагдагч гэж үзээд доод талд нь миний гарын үсгийг дууриалган зурсан байна. Хэлцэл хийгдсэн тэр өдөр Даваа гариг байсан. 2008 оны 0 сарын *******-ны өдөр миний бие дүүрэгт байгаагүй буюу ажлын байрандаа өглөөний 07 цаг 0 минутаас оройны 19 цаг хүртэл ******* хотод байсан. Үүний нотлох баримтыг хэрэгт хавсаргасан болно. Тэр үед би ******* хотод дүгээр сонсголын бэрхшээлтэй хүүхдийн ******* *******аар ажиллаж байсан ба одоог хүртэл энэ байгууллагадаа тасралтгүй 18 дахь жилдээ ажиллаж байна. Амгаланбат нь эд хөрөнгийн талаар улайран үнэн бодит зүйлийг гуйвуулан худал болгон бичиж төрсөн эгчдээ ингэж хандаж байгаад нь үнэхээр гомдмоор байна. 2008 оны 0 сарын ******* ны өдрийн хэлцэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш гэдгийг мэргэжлийн байгууллагын шинжээч нар тогтоосон байгаа. Тиймээс дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, намайг дүүргийн өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: нь миний төрсөн эгч бөгөөд бид эцгээс дөрвүүлээ. Аав маань нас барахаасаа өмнө дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байрлах өрөө орон сууцанд амьдарч байсан. Тухайн үед энэ байр нь аав болон эгч бид гурвын өмчлөлд бүртгэгдсэн байсан. Миний эцэг болох нь амьд ахуйдаа миний ах Алдарбатад 19 дүгээр байрны 1 өрөө байр авч өгсөн, эгч г ******* дүүрэгт газар, хашаа 2 давхар хувийн сууцтай болгож өгсөн. Том эгч Гэрэлтуяагийн хувьд бол аавыг нас барах үед аль хэдийнээ өрх тусгаарласан эд хөрөнгийн хувьд аавтай ямар нэг хамааралгүй болсон байсан. Аав маань нас барах үедээ надад захиас болгон ахыгаа иж бүрэн хувцаслаарай, эгчдээ байрнаасаа хэрэгтэй эд зүйлийг нь өгөөрэй, чи өөрөө голомт залгах хүү минь учир энэ байраа аваарай гэж хэлсэн. Аавыгаа нас барсны дараа 5 хоноод эгч д - тоот орон сууцныхаа доторхи бүх тавилгыг өгсөн. Энэ үед эгч маань аавынхаас өрх тусгаарлаад хотод очиж амьдраад ******* орчим жил болж байсан. Манай ах, эгч нар аавын байрыг намайг авахыг ямар ч хэл үггүй хүлээн зөвшөөрсөн. Байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд надаас гадна эгчийн нэр бичигдсэн байсан. эгч бусад ах, эгч нарын адил намайг аавын байрыг ганцаар өмчилж авахыг хүлээн зөвшөөрч байсан учир тухайн үед 2008 оны 0 сарын *******-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг нь ******* хотоос өглөө ирж, бид хамтдаа нотариат орж хийж байсан. Гэтэл тус хэлцлийг хийхэд миний бие байгаагүй, өөрөө хүсэлт гаргаагүй, гарын үсэг ч зураагүй гэх мэтээр оргүй зүйл ярьж байна. Би эгч болон нөхөрт нь эгч дүүгийн сэтгэлээр бэлэн мөнгө, өөрийн шинэ нэхий дээл, гутал, бусад хувцас нүүрс зэргийг удаа дараа өгч байсан. Манай гэрт ирэхдээ өөрийн дураар хүүхдүүдийн хувцас, эхнэрийн цүнх зэргийг аваад л явчихдаг. Хамгийн сүүлд 2016 оны намар дүүрэгт ирээд ахын эхнэртэй муудалцаад зодолдоод цагдаа ирээд бөөн асуудал болж байхад нь би замын зардал, торгуулийн мөнгийг нь төлөөд явуулж байсан. Одоо бодоод байхад би эгчид эгч дүүгийн элбэрэл журмыг санагалзан тусалж байхад эгч маань харин байрны төлбөрт тооцож авч байна, надад өгөх ёстой гэж бодож байсан бололтой. Анх жилийн өмнө эгч надад эгч нь байр авах гэж байна урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна, чи надад мөнгө өг гэхээр нь би гайхасхийгээд тоймтой хариу хэлж чадаагүй байж байтал дахин надад би чамд өөрийн өмчлөлийн байраа өгсөн, чи надад заавал ёстой гэхээр нь би тэр асуудал чинь аль эрт шийдэгдсэн асуудал, тэгээд манайх өвчтэй, байнгын асаргаа сувилгаатай хүүхэдтэй бусдад мөнгө өгөх боломжгүй, байрны тухайд бол танд мөнгө өгөх учиргүй гэсэн хариу өгсөн. Үүнээс 1 жил гаруйн дараа бас чи унаж яваа машинаа өг гээд байсан. Ер нь сүүлийн жилийн хугацаанд надаас байнга мөнгө нэхээд, эхнэрийн утас руу залгаад байхаар нь би утсаа авахаа больсон. 2016 оны намар өөр хүний утаснаас эхнэрийн утас руу залгаад мөнгө нэхэхээр нь би чадахгүй, чамд өргүй гэхэд би шүүхээр явлаа гэхээр нь би өөрөө мэд гэсэн. нь 2008 оны 0 сарын *******-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг өөрөө биечлэн ирж хийсэн атлаа уг хэлцлийг хийгээгүй гарын үсгийг дууриалган зурсан мэтээр мэлзэж хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, дүүргийн өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, надаас мөнгө авах зорилгоор худал зүйл зохион ярьж, хуурамч баримт бүрдүүлж шүүхэд өгч байгаа нь зохисгүй, ялангуяа ах дүү нарын дунд ийм асуудал болж байгаа нь муухай санагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүхээс :Нэхэмжлэгч талын хүсэлтээр хавтаст хэргийн 8, *******, 1-16, 5, , 64, 68, 69, 81, 91, 111, 10, хариуцагч талын хүсэлтээр хавтаст хэргийн 8, , 5, 44-54, 65, 81, 1-11, 162 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч овогт холбогдуулан 2008 оны 0 сарын *******-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот, өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Амгаланбат нь 2008 оны 0 сарын *******-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг нь өөрөө биечлэн ирж хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн, Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2-д заасан шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч гийн эцэг нь дүүргийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 0 сарын 08-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор дүүргийн дугаар хороо дугаар байрны 21 тоот 9 ам метр сууцны талбай бүхий өрөө байрыг дундын эзэмшлийн оногдох хэсгийн хамт хувьчлан авч 1999 оны 0 сарын 08-ны өдрөөс өмчилсөн, хамтран өмчлөгчөөр , , нар бүртгэгдсэн болох нь 006708 дугаартай Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, Нийслэлийн дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 сарын 24-ний өдөр ирүүлсэн 0 дугаартай Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй дүүргийн Наран хороолол дугаар байр тоот орон сууцыг 1999 оны 0 сарын 09-ний өдөр иргэн А., , , нар төрөөс үнэгүй хувчилан авсан байна гэсэн албан бичиг зэргээр тогтоогджээ./ХХ-ийн 5-7 дугаар тал/
Уг орон сууцны өмчлөгч А. 2007 онд, иргэн 2004 онд тус тус нас барсан учраас 125 дугаартай нотариатчийн 2011 онд үйлдсэн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн А., нар, 2008 онд гэрчилсэн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ээр иргэн тус тус хасагдаж тухайн орон сууцыг ганцаараа өмчлөх эрхтэй үлдэж, 2008 оны 0 сарын *******-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2011 оны 05 сарын 05-ны өдрийн 2, дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг үндэслэн 2011 оны 05 сарын 12 ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0000 дугаартай гэрчилгээ гаргуулан авсан байна./ХХ-ийн 5, 8-4, 64-67 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 2008 оны 0 сарын *******-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл-ийг өөрийн хүсэл зоригийн дагуу хийгээгүй, хэлцэл хийгдэх өдөр дүүрэгт байгаагүй, хэлцэлд гарын үсэг зураагүй, миний гарын үсгийг дууриалган хууль бусаар зурсан, хэлцэлд зурагдсан гарын үсэг минийх биш гэж маргаж байгаа ба түүний шаардлага, татгалзал нь ******* хотын Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дүгээр сургуулийн 2008 оны сарын цагийн бүртгэлд ******* нь 2008 оны 0 сарын *******-ны өглөө ажилдаа 07 цаг 0 минутад ирсэн, орой 19 цагт явсан гэж бүртгэгдсэн, *******ийн сургалтын ажлын цагийн бүртгэлд 2008 оны 0 сард хоног ажиллахаас хоног ажилласнаар бүртгэгдсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2017 оны 12 сарын 14-ний өдөр гаргасан 5795 дугаартай 2008.0.******* гэсэн огноотой, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл гэсэн баримтын баруун доод талд Өөрийн хүсэлтээр хасагдагч гэсний доод хэсэгт доор байрлах шинжилж буй гарын үсэг нь Д. гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч Х.Баярмаа, , нарын 2018 оны 0 сарын 01-ний өдөр гаргасан *******15 дугаартай дүүргийн бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй дугаартай хувийн хэргийн нотлох баримтууд гэсэн хавтаст материалын гэж дугаарласан талд авагдсан 2008 оны 0 сарын *******-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл гэх баримтын Өөрийн хүсэлтээр хасагдагч гэсэн хэсэгт Гарын үсэг гэсний ******* талд зурсан шинжилж буй гарын үсэг нь Д. гарын үсгийн загвартай тохирохгүй байна гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна./ ХХ-ийн 15-17,10-12, -165 дугаар тал/
Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрөө биечлэн ирж хэлцлийг хийсэн, гарын үсгээ өөрөө зурсан, нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн гэдгээ 2008 оноос мэдсэн, мэдсэн байх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар, нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан бөгөөд 2008 оны 0 сарын *******-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлд нэхэмжлэгч хүсэл зоригоо илэрхийлэн ямар нэгэн үйлдэл хийсэн, хариуцагч ын хүсэл зоригийн илэрхийлэлийг хүлээн зөвшөөрч хүлээн авсан гэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр 2008 оны 0 сарын *******-ны өдөр хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл -ийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа ******* жил байна, *******.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж тус тус зааснаар өмчлөгч Д.г үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ зөрчигдсөн гэдгийг 2017 оны 01 сарын 26 ны өдөр мэдсэн байна гэж дүгнэв. Учир нь: Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр Миний бие зээл хөөцөлдөж яваад 2017 оны 01 сарын 26-ны өдөр ******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх хөрөнгийн лавлагаа автал 2008 оны 0 сарын *******-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасах хэлцэл хийгдэж намайг орон сууцны хамтран өмчлөгчөөс хассаныг олж мэдсэн. гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд түүний тайлбар нь бүртгэлийн Ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар ******* дүүргийн Бүртгэлийн хэлтсээс 2017 оны 01 сарын 26 ны өдөр гаргасан Иргэн нь эрхийн улсын бүртгэлийн дугаартай дүүргийн дугаар хороо дугаар байр тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан бөгөөд 2008-0-******* ны өдөр ХӨХХэлцэлээр хасагдсан байна гэсэн лавлагаагаар батлагдаж байх тул тухайн лавлагааг авсан өдрийг эрхээ зөрчигдсөн тухай мэдсэн өдөр нь байна гэж үзэн, нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хуульд заасан хугацааны дотор шаардлагаа гаргасан гэж үзсэн болно.
Иймд нэхэмжлэгч Д. 2008 оны 0 сарын *******-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дүүргийн дугаар хороо дугаар байрны 21 тоот өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад төлсөн 174.950 төгрөг, хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад төлсөн 70.200 төгрөг нийт 245.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д. 245.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаа зүйлийн 56.1.8 хэсэгт заасныг баримтлан 2008 оны 0 сарын *******-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот, өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр овогт г тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д. 245.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.06.19 ний өдрийн *******/Ш2017/0098 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх тухай захирамжийг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ