Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2018/00079

 

 

 

 

 

20 оны 0 сарын 2 өдөр

Дугаар 10/ШШ20/00079

хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* оны 08 сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, ******* *******, ******* мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг, дугаар байрны 02 тоотод оршин суух, Хаван овогтой нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19 оны 08 сарын 1-ны өдөр хотод төрсөн, настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ******* аймгийн сумын дугаар баг, дүгээр байрны тоотод оршин суух, *******элсэн тодорхой ажилгүй, овогт /РД.ШЖ08171/ холбогдох хурдан удмын байдас буюу 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , ажилтан , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний тамгагүй сартай охин хонгор даагыг сумын надад азарганаас хасагдаад голын хойно хул азарганд орчихлоо. Та хэлээрэй гэсэн юм. аас сонсоод би утсаар асуухад манай адуунд тамгагүй охин сартай хонгор даага орчихоод байгаа гээд мэдэж байсан тэгээд адуундаа байлгаж, харж байгаарай байж байг гэж хэлээд орхисон юм. Түүнээс хойш 7 сарын 0-ны үед надтай муудаад байх үедээ уяан дээгүүр очоод тэдэнд... тэнд нэг эзэнгүй даага адуунд байгаа. Тамгатай ч байж магадгүй, тамгагүй ч байж магадгүй шүү. Би мэдэхгүй, гэрчлэхгүй... гэсэн байгаа юм. Түүнийг сураглаж байгаад хоёр сарын дараа 9 сард оодон бор гэгч очоод эзэн суугаад аваад явчихсан байсан. над руу 9 сард утасдаад чиний даагыг аваад явсан байна, өөрөө учрыг нь олоорой гэж хэлсэн. хонгор даагыг аваачаад дэлийг нь авчихсан сарын дараа Төвшинзаяагийн адуунд явж байсан байна. Миний даагыг танай ах адуунаас аваад явсан байна гэхэд М.Төвшинзаяа надад миний даага хоёр гуяндаа хөлтэй чандмань тамга байгаа, унаганд нь би тамгалсан. Хэрэв тамгагүй бол миний даага биш гэж хэлж байсан юм. Би түүнд танай хүмүүс чинь чиний даагыг алга болгочихоод зүс адил даага орлуулж хийчхээд байгаа юм биш үү? гэхэд тийм юм байхгүй та андуурч байна гээд байсан. Би адууг нь заалгаад салбарын ууланд очиж хонгор дааганыхаа зургийг нь аваад цагдаа өргөдөл гаргаж шалгуулаад шинжээчийн дүгнэлтээр тамгагүй болох нь тогтоогдсон. М.Төвшинзаяа хэлсэн үгнээсээ буцаад ДНК-гийн шинжилгээ хийлгэнэ гээд миний адууг өгөхгүй байна.

Манай адуучин надтай муудаад миний даагыг өөр хүнд зааж өгөөд түүнийгээ...би адуучин нь байсан. Миний алдсан даага биш...гэж гэрчилж муудсаныхаа хариуг надаас авсан гэж би ойлгож байгаа Шүүхийн өмнө миний нэхэмжилсэн хонгор даага мөн гэдгийг дараах баримтууд нотлоод байгаа болно.

1.201 оны 10 дугаар сарын сүүлээр уяач босоо тааралдахад надад...тэр охин хонгор даага чинь миний даага. Би алдчихаад адуунаас барьж авчруулсан. Миний даага 2 гуяндаа чандмань тамгатай, та очоод үз... гээд байсан. Ингээд би тамгатай бол чинийх, тамгагүй бол минийх болно шүү...гэж ойлголцсон юм. Тамгатай эсэхийг нь үзэхээр зандантай өвөл 11 сард машинтай яваад салбарын ууланд очиход олон адуу байсан. Гэтэл хяр дээр нь хонгор даага харагдаад байхаар нь зүс нь, хэлбэр нь адилхан юм гээд очсон чинь алаг гүүтэй адуу нь мөн байсан. Миний алдсан хонгор даагатай зүс нь, хэлбэр нь адилхан, тамгагүй даага байсан. Мөрөн сумын хэсгийн төлөөлөгч өөрөө үзлэг хийгээд тамгагүй гэж тогтоосон. Гэхдээ хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул иргэний журмаар шүүхэд ханд гэж хариу өгсөн юм.

2. Хэсгийн төлөөлөгчийн дэ******* дүгнэлт албан ёсны шинжээчийн дүгнэлт биш болохоор өргөдөл өгөөд шинжилгээ хийлгэх тогтоол гарч Шинжилгээний албанд шилжсэн. Шинжээчид газар дээр нь адуун дээр очиж, хашаанд хийж хонгор байдсыг барьж аваад, хоёр гуяыг нь бороо орсон юм шиг норгож байгаад зургийг нь авч шинжилгээ хийсэн. Хоёр гуяндаа тамгагүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол хариуцагч Хоёр гуяндаа унаганд нь би дарсан тамгатай гэсэн адуу биш болохыг нотолсон Шинжлэх ухааны нотолгоо юм. Гэвч шүүгч хариуцагч хүсэлтээр ДНК-гийн шинжилгээ хийлгэхийг хүлээн авч, тамгагүйг тогтоосон, нотолсон дүгнэлтийг анхаарч үзээгүй.

. 2016 он гараад шүүгчийн шийдвэрээр адууны гуяны хуйх, арьсанд нь тамганы шинжилгээ дахин хийсэн боловч тамгагүй гэдэг нь дахин тогтоогдсон. Шүүх хариуцагч хүсэлтийг хангаж хонгор гүүний эцэг удмыг тогтоолгохоор шинжээч томилсон, дүгнэлтээр тамгагүй хонгор гүүний эцэг нь нэхэмжлэгчийн баадуу угшлын цагаан азарганы үр болох нь хөтөлбөргүй тогтоогдож харин өгүүлсэн эцэг, эх нь гэх азарга, гүүний цустай огт хамааралгүй гэсэн дүгнэлт гарсан байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Н. нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 201 оны 06 дугаар сарын эхээр адуун дээр очиход манай том хүү Мөнхболорын хонгор азаргатай адуунаас хар сартай хүрэн гүүний сартай хонгор даага алга болсон байсныг адуунд явдаг байсан Д. ахад хэлээд сурж олоорой гэсэн. Үүнээс хойш гэдэг залуу ахын адуунд 1 хонгор даага байна гэж хэлсэн. 6 сарын сүүлээр байх, Мягаа манай уяан дээр морь алдаад эрээд явж байна гээд ирэхэд нь даагаа сурахад хул азаргатай адуунд нэг хонгор даага байна гэнэ манай даага юм уу гэтэл тамгатай байна гэсэн тэгэхээр танайх байх гэж хэлсэн. Ингээд нутгийн тохитой айлын адуунд байгаа даагандаа санаа зовохгүй авалгүй байж байгаад намраар 9 сарын үед ах очоод авсан. Гэтэл 11 сараас эхлэн иргэн зарга хийж эхэлсэн. Би идэшний үеэр өөрөө очиж харсан мөн байсан. Унаганд нь намрын дунд сарын 17-нд тамгалсан, үс нь ургасан хойно болоод тэр үү бүдэг гарсан хавар намартаа тодроод бусад үед мэдэгдэхгүй байгаа. Ер нь өвөл адууны тамга сайн мэдэгддэггүй учраас хайчин тэмдэг хийдэг. Зун намайг байхгүйд шинжээч очиж зургийг нь авсан байсан. Эцэгтэйгээ их адилхан байдас байгаа. Гэтэл зургийг нь зөрүү харуулаад авсан байсан гэжээ.

Шүүхэд зохигчдоос шүүх хуралдаанд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгч ид 1 адуу өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч М. холбогдуулан хурдан удмын хонгор зүсмийн байдас буюу 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ******* ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Хаван овогтой нэхэмжлэлтэй, овогт холбогдох хурдан удмын хонгор зүсмийн байдас буюу 2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгч ид 1 адуу өгөх-өөр харилцан тохиролцож зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах *******гүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ