Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2018/00052/И |
Дугаар | 103/ШШ2018/00081 |
Огноо | 2018-03-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2018/00081
28 ******* 26 10*******/ШШ28/00081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороо, *******9 дүгээр байрны *******1 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, Байдлагийн дүгээр гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох 6.*******97.072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 28 оны 02 дугаар сарын -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие тай 25 оны 8 дугаар сараас эхлэн ******* дүүргийн *******9 дүгээр байрны *******1 тоот миний ******* өрөө байранд хамт амьдарсан. Сүүлдээ намайг дарамтлан доромжлох нь байнгын шинжтэй болж зодсон. Шинжилгээгээр баруун талын гайморовын хөндийн урд хана 1.******* см өргөн хэсэгт дотогш 0.******* см гүн цөмөрсөн, ар хана 1.8 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 5 мм цөмөрсөн хугаралттай. Баруун нүдний ухархайн доод хана дагасан салст 0.5 см хүртэл зузаарч агааржилт буурсан гэсэн гэмтлүүд гарсан. Энэ хэрэгт эрүү үүсэн шалгагдаж 27 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 тоот тогтоолоор 2*******0 цаг албадан хөдөлмөр хийлгэн, эмчилгээний зардалд *******.600.000 төгрөгийг төлүүлэхээр болсон. Бид 27 оны 9 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд одоо гэгч эмэгтэйтэй амьдарч байгаа. Надтай амьдарч байх хугацаандаа ажил хийдэггүй, надаар тэжээлгэдэг байсан. Ажилтай болохоороо цалингаа надад өгнө гэж хэлдэг байсан боловч 2.600.000 төгрөгийн цалинтай ажил хийж байх үедээ 100.000 төгрөг л өгдөг байсан. Өгсөн 100.000 төгрөг автобусанд засвар хийнэ гэж хэлээд цувуулаад авчихдаг байсан. Би эгчид нь дээл хийж өгсөн 22 дээлний мөнгө 1.5*******0.000 төгрөгөөс татгалзаж, хоол хүнсний мөнгөө нэмж *******.*******98.978 төгрөг болгосон. Хариуцагчийг 2 жил тэжээсэн төлбөр болох хоол хүнсний зардалд 1*******.*******96.9************** төгрөгийн 1/******* нь *******.*******98.978 төгрөг, гэрэл цахилгааны төлбөрт 76*******.0************** төгрөгийн 1/******* нь 25*******.**************7 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 8*******5.550 төгрөгийн 1/******* нь 281.850 төгрөг, дулааны төлбөрт *******08.996 төгрөгийн 1/******* нь 102.990 төгрөг, халуун, хүйтэн усны төлбөрт 2.*******07.99******* төгрөгийн 1/******* нь 769.**************0 төгрөг, сар бүр хариуцагчийн утсыг 15.000 төгрөгийн нэгжээр цэнэглэсэн гэх төлбөр *******60.000 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал *******1.*******82 төгрөг, эрүүл мэндийн сайн дурын даатгал 88.*******20 төгрөг, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах хахуулд 100.000 төгрөг нийт 6.*******97.7 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Би улирал, улиралд өөр өөр орлого олдог хэдий ч өдөрт дунджаар *******5.000 төгрөгийн орлого олдог байсныг хариуцагч мэдэж байгаа. Хариуцагчтай 2 жилийн хугацаанд хамтран амьдрахдаа 2 жил дараалан эмнэлэгт хэвтүүлж, шүдгүй байхад нь хиймэл шүд хүртэл хийлгэж өгч байсан гэв.
Хариуцагч М. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч хамтран амьдрахдаа дээрх нэхэмжлээд байгаа төлбөрийг төлөлцөөд явдаг байсан хэдий ч надад нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн дүү гэрчээр асуухад оёдол хийхэд хэцүү өдөрт бага мөнгө олдог гэж хэлж байсан. Жолоочийн даатгалын *******1,*******82 төгрөгийг би өөрөө төлсөн. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг би өөрөө хөөцөлдөж шалгалт өгөөд эрхийг нь авсан. Энэ хүн хахуул өгч авч өгсөн гэж худлаа хэлж байна. Би өөрийгөө хоёр жилийн хугацаанд *******.*******98.978 төгрөгийн хоол хүнс идсэн гэж бодохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хариуцагч М. холбогдуулан 6.*******97.7 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 25 оны 8 сараас 27 оны 8 сарын *******0-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
, нар Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хамтын амьдралтай байсан боловч гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүйгээс тэдгээрийн хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүсээгүй байна.
Зохигчид нь 2 жил хамтран амьдрах хугацаанд хариуцагч нь архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, зоддог байсан учраас нэхэмжлэгч нь 27 оны 8 сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хариуцагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, эрүүгийн хариуцлага хүлээсэн, тухайн цаг мөчөөс тус тусдаа амьдарч эхэлсэн байна.
Нэхэмжлэгч нь хүүгийн хамт хариуцагч Баярсайхантай 2 жил хамтран амьдрах хугацаандаа хариуцагчийг тэжээн тэтгэж, өөрийн өмчлөлийн ******* өрөө байранд хамтран амьдарсан байрны зардал болон бусад зардлыг мөнгөн дүнгээр тооцож хоол хүнсний зардалд 1*******.*******96.9************** төгрөгийн 1/******* нь *******.*******98.978 төгрөг, гэрэл цахилгааны төлбөрт 76*******.0************** төгрөгийн 1/******* нь 25*******.**************7 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 8*******5.550 төгрөгийн 1/******* нь 281.850 төгрөг, дулааны төлбөрт *******08.996 төгрөгийн 1/******* нь 102.990 төгрөг, халуун, хүйтэн усны төлбөрт 2.*******07.99******* төгрөгийн 1/******* нь 769.**************0 төгрөг, сар бүр хариуцагчийн утсыг 15.000 төгрөгийн нэгжээр цэнэглэсэн гэх төлбөр *******60.000 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал *******1.*******82 төгрөг, эрүүл мэндийн сайн дурын даатгал 88.*******20 төгрөг, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах хахуулд 100.000 төгрөг нийт 6.*******97.7 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бид хоёр хамтран амьдарч байх хугацаанд байнга хамт явж хоол хүнсээ цуглуулан төлбөр тооцоогоо хийдэг байсан гэж тайлбарлаж байгаа боловч нь 26 оны 6-8 сар хүртэл, 27 оны 5-10 сар хүртэл ажил хийж байснаас бусад хугацаанд нь ажил, хөдөлмөр эрхлээгүй, орлогогүй байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгч Байгал хувиараа оёдол хийж гэр бүлээ тэжээдэг байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагчаас гэрэл цахилгааны төлбөр 25*******.**************7 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 281.850 төгрөг, дулааны төлбөр 102.990 төгрөг, халуун, хүйтэн усны төлбөр 769.**************0 төгрөг, сар бүр хариуцагчийн утсыг 15.000 төгрөгийн нэгжээр цэнэглэсэн гэх төлбөр *******60.000 төгрөгөөс хариуцагчийн хөдөлмөр эрхэлж байсан хугацааг хасаж 180.000 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд *******1.*******82 төгрөг, эрүүл мэндийн сайн дурын даатгалд 82.*******00 төгрөг нийт 1.712.299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сар бүр хариуцагчийн утсыг 15.000 төгрөгийн нэгжээр цэнэглэсэн гэх төлбөрөөс 180.000 төгрөг, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах хахуулын 100.000 төгрөг, ebarimt-аар бүртгэгдсэн гэх хоол хүнс 1*******.*******96.9************** төгрөгийн 1/******* нь *******.*******98.978 төгрөгийн шаарлагуудыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ebarimt-аар бүртгэгдсэн гэх хоол хүнсний зардал 1*******.*******96.9************** төгрөг нь нэхэмжлэгч ******* нэрээр бүртгэгдээгүй, түүний төрсөн дүү ийн нэр дээр бүртгэгдсэн болох нь Ц.ийн шүүхэд гэрчээр өгсөн эгч бид хоёрын баримт холилдон бүртгэгдсэн гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаан дээр Оногийн ebarimt-ийг шүүн үзэхэд Байгалийн нэрээр бүртгэгдсэн e barimt-ийн бүртгэл байхгүй, ийн нэр дээр 26, 27 оны нийт үнийн дүн 1*******.902.550 төгрөг гэж бүртгэгдсэн байх тул тухайн цахимд бүртгэгдсэн ebarimt болон шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ebarimt-уудыг нэхэмжлэгчийн өөрийнх нь хоол хүнсэндээ зарцуулсан баримт гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.90******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.712.299 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж *******2.**************7 гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч овогт 1.712.299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* олгож, нэхэмжлэлээс үлдэх *******.78*******.898 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 118.90******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 1.712.299 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******2.**************7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
*******.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн 26, 27 оны ebarimt-уудыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.*******, 1.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ