Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч М.М

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2222000780069 дугаартай хэргийг 2022 оны  05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1979 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Д аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Д сумын 3-р багт малчин, ам бүл-1, Д аймаг Д сум 3-р баг Ар дэрс гэх газарт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Д аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 440 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан Б овогт Д-ын Б /РД:/

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

    Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед тус аймгийн Д сумын 3 дугаар багийн нутаг Ар дэрс гэх газарт Д.Э-ийн биед зүүн бугалган тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “ Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.  

          Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед малдаа яваад саахалтын Баасанжав гэх айлд очсон. Баасанжавынд түүнтэй хэмт 0.75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи уусан. Би нилээн согтсон архиа ууж дуусаад гэр рүүгээ хөдөлсөн. Тэрнээс хойш юм санахгүй байна. Нэг ухаан ороход Э миний дээр гарчихсан хүлэх гээд байж байсан. Би хүлүүлэхгүй гээд эсэргүүцэл үзүүлсэн. Хутга хаана байсныг мэдэхгүй байна. Бодоод байхад гарт л байсан юм шиг байна. Би гэртээ гүйж ороод харахад зүүн гартаа хутга барьсан байсан. Тэр хутга хар өнгийн хуванцар иштэй, хутганы бариул хэсгийн скоч болон хар өнгийн лентээр ороосон байгаа. Манайх ганц л хар өнгийн иштэй хутгатай. Би хутгаа гэрийнхээ зүүн урд талд байрлах гал тогооны модон бор өнгийн шүүгээний шургуулгад хийгээд орхисон. Дандаа тэнд хийдэг юм. Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-68-69/

Хохирогч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Д аймгийн Д сумын 3-р багийн нутаг Ар дэрс гэх газарт нутагладаг. Манайхтай хамт ах Д.Б-ийнх байдаг. Тэр гэртээ ганцаараа амьдардаг. Мөн манай найз Ч.Эотроор ирж  манайхтай хамт хаваржиж байгаа юм. 2022 оны 03 сарын 13-ны орой 19 цаг өнгөрч байх үед Д.Б ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай их хэмжээний согтолттой ирээд 5 гар муушиг суучихъя гэж гуйгаад байсан. Тухайн үед манайд Ч.Эрдэнэбүрэн, Эрдэнэбүрэнгийн эхнэр Уранбаяр, миний төрсөн ах Д.Ө/ярьж чаддаггүй/ нар байсан. Гуйгаад байхаар нь муушиг тоголтол Д.Б ах Д.Өахыг буруу мод өглөө гээд тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би хөзрөө хаяад “та согтуу байна болъё” гэж хэлтэл Д.Б ах над руу чулуу шидээд мөн баруун гартаа хутга барьчихсан “намайг ална, чи хүний адуу хулгай хийсэн” гээд хөөгөөд байсан. Тухайн үед Ч.Э бугуйл шидсэн.  Тэгтэл Ч.Э нэг удаа бугуйлаа шидээд алдсан. Д.Б ах гэр рүүгээ зугтааж байгаад гэрийнхээ урд хэсэгт юманд бүдрээд унасан. Тэгэхээр нь би дээрээс нь дарж аваад хүлэх гэтэл өөдөөс тийшлээд байсан. Би Д.Бахтай зууралдаж байтал миний зүүн гарын харьт хэсгээр хорсож эхлэхээр нь гараараа дартал хувцас нойтон болсон байхаар нь “намайг Д.Б ах хутгалчихлаа” гэж хэлээд ноцолдохоо больсон. Гэмтэл шарх учраагүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-22-23/

           Гэрч Ю.Я-ын: “...2022 оны 03 сарын 13-ны орой 20 цаг 45 минутад манай сумын Даваадорж гэх залуу “Д сумын 3 дугаар багийн нутаг Ар дэрс гэх газарт Д.Эгэх хүн хүнд 2 удаа хутгалуулсан байна” гэсэн дуудлага өгсөн. Тухайн үед манай сум тоггүй байсан болохоор колонк бензин өгөхгүй байсан. Дуудлагын дагуу хүнтэйгээ холбогдож биеийн байдлыг асуухад “зүүн гарын тохойны дээд хэсэгт 2 удаа хутгалуулсан, цус бага зэрэг гарч байна, жаахан янгинаж өвдөж байна” гэж хэлсэн. Бид бензин олоод сумаас дуудлага өгсөн газар руу 21 цаг 15 минутын үед гарч 22 цаг 30 минутын үед очсон. Очиж үзлэг хийхэд Д.Эгэх хүн “амин үзүүлэлт хэвийн, айсан учир зүрхний цохилтын тоо бага зэрэг ихэссэн байсан, үзүүлэгчид шархны анхны цэгцлэлт хийж боолт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-25/

           Гэрч Ч.Э-ийн: “ 2022 оны 03 сарын 13-ны орой Д.Э-ийн гэрт зурагт үзээд сууж байтал гаднаас Б архи уусан байдалтай орж ирсэн. Тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Б ах гэрээс гараад явсан ба Э ах гэрийнхээ хаалгыг түгжсэн. Б ах буцаж ирээд Э ахыг гараад ир гээд хаалга үүдийг нь балбаад байсан. Тэгээд Э ах гарсан.  Д.Б ах Д.Э ахыг чи хулгай хийсэн биз дээ гээд байсан. Тэгээд Д.Бахыг газарт унасан байх үед нь Д.Э ах хүлэх гэж ноцолдож байгаад хутгалуулсан. Д.Э ахын зүүн гарын харьт хэсэгт 2 газар зүсэгдсэн шарх байсан...” мэдүүлэг, /хх-27-28/

          Гэрч С.У-ын: “... 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байх үед Б айлд оччихоод ирлээ гээд манайд орж ирсэн. Тухайн үед Б ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бага зэргийн согтолттой байсан. Б ах Э-ийн гэрээс гараад Э ахыг  “гараад ир” гээд хашхираад байсан ба Э ах гэрээс гаралгүй “угаасаа ингэдэг юм” гэж хэлж байсан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад ойролцоогоор 5-10 минутын дараа Б ах ирээд “Э гараад ир гээд орилж хашхираад” амбаарынх нь хаалга үүдийг балбаад цохиод байсан. Тэгэхэд нь Д.Эах гэрээс гарсан ба удалгүй араас нь Бакаа буюу   гараад явсан. Тэгтэл манай нөхрийг Бакаа гараад ир гээд гараараа даллаад байсан. Тэгэхээр нь би нөхрийн хамт охиноо дагуулаад гартал Б ах мод барьчихсан  Э ах урд нь хараад зогсож байсан. Тэгэхэд Э ах “энэ ингээд байдаг юм” Эрдэнэбүрэн чи бугуйлаа аваад ир хүлээд унтуулчихъя гэж хэлсэн юм. Манай нөхөр бугуйлаа гэрээсээ авч гарч ирээд Б ах руу шидсэн боловч оноогүй. Тэгтэл Б ах буцаад гэр рүүгээ гүйж байгаад барьж байсан модондоо тээглээд унах шиг болсон. Э ах Б ахыг газарт унасан байх үед нь очоод дараад авсан. Тэр үед манай нөхөр Ө ах хоёр Б ахын хөлийг барих гээд оролдож байсан ба Б ах хөлөөрөө нөгөө хоёр руу жийгээд ойртуулахгүй байсан. Тэгтэл Э ах “энэ намайг хутгалчихлаа” гээд босоод ирсэн. Б ах ч босоод шууд л гэр рүүгээ орсон. Б ах хөзөр тоглож дуусаад Э ахын гэрээс гарчихаад Э ахыг гараад ир гээд дуудаад байсан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад буцаж ирээд Э ахыг гараад ир гээд гэрийнх хаалга, үүдийг нь балбаад байсан. Миний бодлоор гэр рүүгээ яваад ирэхдээ тэр хутгыг авч ирсэн гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-35-36 /

             Д аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №111 дугаартай:

         1. Д.Э-ийн биед зүүн бугалгад шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон ир ирмэгтэй хүчин зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

        4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Э-ийн зүүн бугалгад үүссэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн бугалганы зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх  шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-41-43/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1777 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Д.Бийн гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-48-50/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1776 дугаартай: “ Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хамжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Б” гэсэн хаягтай цуснаас 1.9 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1,9 промилли спиртийн агууламж нь дунд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-51-52 /

           Д аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний комиссын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай:

       “1. Д.Б нь одоогоор сэтгэцийн өвчин эмгэггүй байна.

        2. Д.Б нь хэрэг үйлдэгдэх үед болон одоогийн нөхцөл байдалд хэрэг хариуцах чадвартай.

        3. Д.Б нь бие дааж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадвартай.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-56-58/

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 /

         Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-3-5 /

         Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-7/

         Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-11/

         Шүүгдэгч Д.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76 /

         Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 08 сарын 29-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоол /хх-83-86/

         Д аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 сарын 31-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-78-80/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Д.Б нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед Д аймгийн Д сумын 3 дугаар багийн нутаг Ар дэрс гэх газарт иргэн Д.Э-ийн зүүн бугалган тус газар хутгалж эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх бүхий хөнгөн  гэмтэл /хохирол/ санаатай учруулсан  үйл баримт тогтоогдож байна. 

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед Д аймгийн Д сумын 3 дугаар багийн нутаг Ар дэрс гэх газарт иргэн Д.Э-ийн зүүн бугалган тус газар хутгалж эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх бүхий хөнгөн  гэмтэл /хохирол/ санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

         Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж харамсаж байна.” гэх,

Хохирогч Д.Э-гийн: “...Би Д.Б ахтай зууралдаж байтал миний зүүн гарын харьт хэсгээр хорсож эхлэхээр нь гараараа дартал хувцас нойтон болсон байхаар нь “намайг Д.Б ах хутгалчихлаа” гэж хэлээд ноцолдохоо больсон...” гэх,

 гэрч Ю.Я-ын: “...2022 оны 03 сарын 13-ны 20 цаг 45 минутад манай сумын Даваадорж гэх залуу “Д сумын 3 дугаар багийн нутаг Ар дэрс гэх газарт Д.Эгэх хүн хүнд 2 удаа хутгалуулсан байна” гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу хүнтэйгээ холбогдож биеийн байдлыг асуухад “зүүн гарын тохойны дээд хэсэгт 2 удаа хутгалуулсан, цус бага зэрэг гарч байна, жаахан янгинаж өвдөж байна” гэж хэлсэн. Очиж үзлэг хийхэд Д.Эгэх хүн “амин үзүүлэлт хэвийн, айсан учир зүрхний цохилтын тоо бага зэрэг ихэссэн байсан, үзүүлэгчид шархны анхны цэгцлэлт хийж боолт хийсэн...” гэх,

           гэрч Ч.Э-ийн:“...Тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Д.Б ахыг газарт унасан байх үед нь Д.Э ах хүлэх гэж ноцолдож байгаад хутгалуулсан...” гэх

          гэрч С.У-ын: “...Тэгтэл Э ах “энэ намайг хутгалчихлаа” гээд босоод ирсэн ба Б ах ч босоод шууд л гэр рүүгээ орсон. ... Миний бодлоор гэр рүүгээ яваад ирэхдээ тэр хутгыг авч ирсэн гэж бодож байна” гэх мэдүүлгүүд болон Д аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №111 дугаартай “Д.Э-ийн биед зүүн бугалгад шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.   

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

          Шүүгдэгч Д.Б-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэдзүүн бугалгад шарх” бүхий  хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Д.Энь гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөргүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч Д.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Бнь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор хангаж, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

       Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б-д  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулав.

       Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч Д.Бэнэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн зүйлгүй, хохирогч Д.Э гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14 см урт урт хар өнгийн хуванцар иштэй хутгыг шийтгэх тогтоод хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Д аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Б овогт Д-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

   4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14 см урт урт хар өнгийн хуванцар иштэй хутгыг шийтгэх тогтоод хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Д аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.У