| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0119/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/129 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч З.Алтансолонго,
Хохирогч ******* / онлайнаар/
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт ******* *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны орой 18-19 цагийн үед Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр байрлах “ ” гүүрээс 50 метрийн зайд улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож Мон Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Мон Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч , нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би ******* сумын ы хавцал өгсөөд явж байсныг санаж байна,тэр үед унтсан байсан. Нэг ухаан ороход Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмнэлэгт ирчихсэн байсан. ... надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би *******ыг хэдэн км цагийн хурдтай явж байгааг хараагүй. Бид нар Ховд аймгийн ******* сумын багийн Цахирын гүүрээр гарах гээд доош уруудаад явж байсан. Тэр үед тээврийн хэрэгсэл ямар нэгэн зүйлд цохигдох буюу замын хонхор дайраад тээврийн хэрэгсэл тэнцвэргүй болж эхэлсэн. Би тэр үед маш их сандарч тээврийн хэрэгсэл унах гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход би ******* сумын эмнэлэг дээр байсан. ...надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/
Гэрч ын ...Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 11 цагийн үед Ховд аймгийн төвд *******, , , нарын хамт орж ирсэн.Бид нар Ховд аймгийн сум руу манай гэрийг Ховд аймгийн төвд нүүлгэж авч ирэхээр иргэн А.Хаш-Эрдэний тээврийн хэрэгсэлтэй явахаар болсон. Бид нар Ховд аймгийн төвөөс гарахдаа дэлгүүрээс 2 шил Ерөөл, 2 шил Саяана нэртэй 0.5 л нийт 4 шил архи аваад 14 цагийн үед явсан.Бид нар Ховд аймгийн төвөөс гараад " " тонгойгоод зогсож байгаад нэг шил архиа задлаад тойруулж уугаад цааш хөдлөөд явсан.Ховд аймгаас гарахдаа тээврийн хэрэгслийг барьж явсан. ******* сумын багийн цайны газарт очоод хоол захиалж идээд авсан архинаасаа ууцгаасан. Тэгээд ******* би баръя гээд аас тээврийн хэрэгслийг аваад цааш явсан. ******* тээврийн хэрэгслийг бариад нэлээд хурдтай явж эхэлсэн. Би *******ыг хэдэн км цагийн хурдтай явж байгааг мэдээгүй. Гэнэт тээврийн хэрэгсэл гуйвах шиг болсон тэр үед юу болсныг сайн санахгүй байна. Нэг ухаан ороход би тээврийн хэрэгслээс буучихсан зам дээр зогсож байсан. Тээврийн хэрэгслээс яаж бууснаа сайн мэдэхгүй байна.Тээврийн хэрэгсэлд сууж явсан , , нар нь тээврийн хэрэгслээс буучихсан байсан. ******* тээврийн хэрэгслээс буугаагүй жолооны ард сууж байсан. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэр зэрэг архи согтууруулах ундаа уусныг нь мэдэхгүй. Намайг харахад ******* нь зүгээр харагдсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч ын ...Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өглөө байгаад 11 цагийн үед ажлаасаа Ховд аймгийн төвд *******, , , нарын хамт орж ирсэн.Бид нар Ховд аймгийн сум руу ын гэрийг Ховд аймгийн төвд нүүлгэж авч ирэхээр болоод А.Хаш-Эрдэний тээврийн хэрэгсэлтэй явахаар болсон. Бид нар Ховд аймгийн төвөөс гарахдаа дэлгүүрээс 2 шил Ерөөл, 2 шил Саяана нэртэй 0.5 л нийт 4 шил архи аваад 14 цагийн үед явсан.Бид нар Ховд аймгийн төвөөс гараад " " тонгойгоод зогсож байгаад нэг шил архи задлаад тойруулж уугаад цааш хөдлөөд явсан.Ховд аймгаас гарахдаа тээврийн хэрэгслийг барьж явсан.******* сумын багийн цайны газарт очоод хоол захиалж идээд авсан архинаасаа уусан.Би тээврийн хэрэгслийг жолоодоод ******* сумын ы хавцал өгсөөд гараад ирэхэд *******, , , нар чи жаахан удаан яваад байна, бид нарын очих газар хол тийм болохоор сайн барьдаг хүн нь баръя гээд ******* би баръя гээд надаас тээврийн хэрэгслийг аваад цааш явсан.Надаас ******* тээврийн хэрэгсэл аваад нэлээд хурдтай явж эхэлсэн. Би *******ыг хэдэн км цагийн хурдтай явж байгааг мэдээгүй, Бид нар Ховд аймгийн ******* сумын багийн гүүрээр гарах гээд доош уруудаад хурдтай явж байсан. Тэр үед тээврийн хэрэгсэл ямар нэгэн зүйлд цохигдох буюу замын хонхорхой дайраад тээврийн хэрэгсэл тэнцвэргүй болж эхэлсэн. Би тэр үед маш их сандарч тээврийн хэрэгсэл унах гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Нэг ухаан ороход би тээврийн хэрэгслээс буучихсан зам дээр гүйж байсан.Удалгүй ******* сумын эмч, цагдаагийн алба хаагч ирээд *******, А.Хаш- Эрдэнэ, , нарыг аваад явсан. ******* сумын цагдаа хэргийн газрыг хамгаалаад үлдсэн... ******* тээврийн хэрэгсэл жолоодоод, жолоочийн арын суудал дээр , суудал дээр , жолоочийн хажуу талын урд суудал дээр би суусан. Миний ар талын суудал дээр сууж явсан. ******* бид хоёр хамгаалалтын бүс зүүж явсан. , , нар хамгаалалтын бүс зүүгээгүй. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/
- Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 301 дугаартай ... ийн биед их тархины хоёр талын дух хэсгийн няцрал, дух ясны баруун хэсгийн хугарал, сээр нурууны ТН7 дугаар нугалмын их биеийн шугаман хугарал, зүүн хөлийн шаант ясны хугарал, духны зүүн дээд хэсгийн зулгаралт, духны зүүн дунд хэсгийн зулгаралт, духны хэсэг, хоёр хацар, хамар, дээд доод уруулын гадна хэсгийн зулгаралтууд, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, дагзны дунд хэсгийн хуйхны зулгаралт, зүүн тохой болон 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, нурууны дунд болон доод хэсгийн зулгаралтууд, хоёр дал болон зүүн мөрний хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 60-61 дүгээр хуудас/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11 дүгээр хуудас/,
-Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/,
-*******ын “В” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/,
-Зам тээврийн осол тогтоосон тухай ослын акт /хх-ийн 66-67 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн төвөөс сумын чиглэлд гэх найзынхаа улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй ажилчдынхаа хамт явсан. Би цагаан сарын золгуут хийхээр 4 шил архи авчихсан байсныхаа 2 шил архийг ******* сумын ийн гуанзан дээр хувааж уусан. Тэгээд эрүүл хүнээрээ машинаа бариулаад цаашаа явсан. Жолооч удаан яваад байх шиг санагдахаар нь Сэнжтэй хадны орчмоос би жолоо барьсан. Тэгээд явж байгаад замын бага зэрэг хонхор тааралдахад хурдтай орсон.Машины бөгс шидэгдээд замын хашлага мөргөсөн, машинаа зогсоох хооронд машины арын зүүн хойт хаалгаар 2 хүн шидэгдчихсэн, бусад зорчигчдын биед гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг / хэргийн 85-86-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны орой 18-19 цагийн үед 6860 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гүүрээс 50 метрийн зайд зам тээврийн осол гаргаж зорчигч , нарын биед хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7,Жолоочид дараахь зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурийн газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол дээр тогтоосон акт,мөрдөгчийн магадлагаа зэргээр тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, зүйчлэлийн талаар маргахгүй байх ба хэрэгт авагдсан хохирогч , нарын мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,согтолт тодорхойлсон тэмдэглэл, *******ын “В” ангиллын жолоодох эрхийн үэнмэлхний лавлагаа,Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 301 дугаартай дүгнэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 52,53,54 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь ыг тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь “удаан явлаа” гэх шалтгаанаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хирнээ тээврийн хэрэгслийг жолоодон, хурд хэтрүүлэн явж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүсийн амь нас эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирч болохыг мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан байдал байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарна.
Тухайн үед 6860 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч болон тухайн тээврийн хэрэгсэлд хамт явсан , ,*******, нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодон, хурд хэтрүүлснээс гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-д заасан согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14, хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Хохирогч , нар нь хохирлын баримт ирүүлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд... *******оос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх мэдүүлгүүд өгсөн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 108-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч Я.Мөнх-Оргилын өгсөн...******* нь сайхан сэтгэлтэй, цайлган ааш зантай, хүнтэй зөв боловсон харьцдаг, хүнд тусархуу хүн байгаа юм. Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 94-р хуудас/ *******ын иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.3-д зааснаар согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэн албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх дүгнэлт,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогч нар нь хохирол нэхэмжлэхгүй, санал гомдол байхгүй гэж мэдүүлсэн. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхээс: Шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “ оршин суух газар,ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буйф эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тухайн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******од тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй,битүүмлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-д заасан согтуурсан үедээ Мон улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 -д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******од “ оршин суух газар,ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэн, албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэх үеэс эхлэн тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тухайн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******од тайлбарласугай.
6.Шүүгдэгч ******* нь хохирогч нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ын тэнссэн хугацаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг биелүүлэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС