Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 157

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг ******* хороо ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг ******* хороо *******ийн тоотод оршин суух овогтой ын /РД:/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд  болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2003 онд танилцаж, 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин Э., 2013 оны ******* сарын 10-ны өдөр Э. нар төрсөн. Сүүлийн үед Д.ийн архи уух нь ихсээд авир ааш нь зэрлэгшээд бид гуравт хандах хандлага түгшүүртэй болсон. Иймд гэрлэлтийг цуцалж  2 хүүхдийг маань миний асрамжинд үлдээж эцэг Д.өөс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэрийн маань надад хандах хандлагаас болж би архи уудаг. Архи уухаараа агсан согтуу тавьдаг. Цаашид хамт амьдрахад хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх учраас би тусдаа амьдрах нь зөв юм байна гэж шийдсэн. Хэдийгээр хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа ч гэсэн тэднийгээ орхихгүй. Байнга харж хандаж туслана. Тэтгэлэг төлнө гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д.өөс “гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг” үндэслэлээр гэрлэлтийг цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг  шаардсан.

Хариуцагч Д. “эхнэр С.*******г үнэнч биш ханддагаас болж архи согтууруулах ундаа хэрэглэдэг, маргалддаг, цаашид хамт амьдрахад хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. 

Шүүх энэхүү маргааныг Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2006 оноос ханилан сууж, 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж,  2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин Э., 2013 оны ******* сарын 10-ны өдөр Э. нар төрсөн,  хамт амьдрах хугацаанд нөхөр Д. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “....хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх...” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрлэгчдийн дунд таарамжгүй байдал үүссэн үйл баримтыг хариуцагч маргаагүй. 

Хариуцагч Д.ийн архидан согтуурч гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг үйл баримтыг нэхэмжлэгч нотлож хэрэгт 2 дугаар хорооны нийгмийн ажилтны гаргасан “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ”/хх-12-20/, мөн ******* дүүргийн цагдаагийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14/609 дугаар “С.******* нь нөхөр Д.өд удаа дараа зодуулсан гэх гомдлын дагуу тус хэлтэс Эрүүгийн хуулийн 11.******* зүйлийн 1.1-т зааснаар 170700228 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болно” гэсэн албан бичгийг ирүүлсэн. Эдгээр баримтаас хариуцагч Д.ийн хүчирхийлэл дарамт, гэрлэгчдийн хувийн таарамжгүй байдлаас гэр бүлийн гишүүдийн хэн нэгний амь нас, эрүүл мэнд болон хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.

Гэрлэлт цуцлаж байгаатай холбогдуулан насанд хүрээгүй хүүхдүүдийн насны байдал, тэдэнд тавих анхаарал халамж, хүүхдийн санал, эцэг хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн зэрэг байдлыг үндэслэн охин Э., хүү Э. нарыг эх С.*******гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн.  

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “эцэг, эх, хүүхдээ ...тэжээн тэтгэх... үүрэгтэй”. Гэрлэлт цуцлагдсан ч энэ үүрэг хэвээр үлддэг учраас эцэг Д.өөс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож хуульд заасан журмын дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.2.1., 116., 118, 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасныг баримтлан овогтой ын , ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 14.7-д заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Э., 2013 оны ******* сарын 10-ны өдөр төрсөн Э. нарыг эх С.*******гийн асрамжид  үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Э., 2013 оны ******* сарын 10-ны өдөр төрсөн хүү Э. нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.өөс сар бүр тэтгэлэг гаргуулж тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203.200 /хоёр зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.өөс 203.200 /хоёр зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                             Л.ЭНХБИЛЭГ