Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Х.У, Г.Д, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.У, Г.Д, Б.Х нарт холбогдох эрүүгийн 2134003230020 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймаг Булган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, нарийн боовны цехэд гүрмэл боорцогны бэлтгэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Нью Таун хотхоны 43б байр 1403 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Х.

Монгол улсын иргэн, 2000 оны  01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймаг Борнуур суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кристал ариутгалын компанид ариутгагч ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонтын 29-91 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.Д.

Монгол улсын иргэн, 2001 оны  07 дугаар сарын 31-ний өдөр Булган аймаг Баяннуур суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 016 дугаар ангид байлдагч, ам бүл 5, ээж, дүү, эхнэр, охины хамт амьдардаг, Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр баг, Өлзийт 18 айл, 2 дугаар гудамж, 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.У.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д, Б.Х, Х.У нар нь “Бүрдэл Майнанг” ХХК-ийн туслах ажилтнаар ажиллаж байхдаа бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Их тохойрол” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнанг” ХХК-ийн Уул-3 баяжуулах 2 дугара үйлдвэрээс баяжмалтай шороог гүйцээн баяжуулах цехэд тээвэрлэн авчрах явцдаа “баяжмалтай шороо”-с хүзүүнд зүүдэг хүзүүвч, 2 ширхэг резинин бээлий зэрэгт хийж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 60-44 УБӨ улсын дугаартай автомашины жолоочийн суудал доор нууж бусдад 9506838 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Х: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүгдэгч Г.Д: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүгдэгч Х.У: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Г.Д, Б.Х, Х.У нар нь “Бүрдэл Майнанг” ХХК-ийн туслах ажилтнаар ажиллаж байхдаа бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Их тохойрол” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнанг” ХХК-ийн Уул-3 баяжуулах 2 дугара үйлдвэрээс баяжмалтай шороог гүйцээн баяжуулах цехэд тээвэрлэн авчрах явцдаа “баяжмалтай шороо”-с хүзүүнд зүүдэг хүзүүвч, 2 ширхэг резинин бээлий зэрэгт хийж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 60-44 УБӨ улсын дугаартай автомашины жолоочийн суудал доор нууж бусдад 9506838 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2134003230020 дугаартай хэрэгт авагдсан

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн Г.Д. Х, М.Баярсайхан, Х.У нарын хулгайлан авсан баяжмалтай шороог авч явсан машинд үзлэг хийсэн, шороо угаалгасан гэх бичлэгт үзлэг хийх ажиллагааг Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 04 тоот албан өрөөнд 09 цаг 00 минутанд эхлэв. Үзлэгээр шар ангийн давхар кабинтай ачааны машины суудлын араас хамгаалалтын албаны ажилтан нар жолоочийн талын урд суудлын ар доороос резинин бээлийнд хийсэн шороо мэт зүйл болон суудлын араар асгарсан байсан шороо зэргийг хамж авч байгаа үйл явц харагдаж байна .... улсын дугаар марк тодорхойгүй давхар кабинтай шар ангийн ачааны машины суудлын араар асгарсан шороог хэн нь мэдэгдэхгуй, ягаан өнгийн резинин бээлий емссан хун темер сав мэт зуйлэнд хамаж авч байна, бээлийтэй баяжмал угаасан гэсэн бичлэгруу орж узэхэд дэлгэцний баруун доод буландаа Zump 3 гэсэн бичиглэлтэй бичлэг байх бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний едер 09 цаг 45 минут гэж эхэлж байна. Улмаар 2-3 иргэн улаан ангийн резинин бээлнийнээс шороо гаргаж, саравчтай малгайтай, ногоон ангийн хормогчтой, дунд эгэм насны бололтой, махлагдуу эмэгтэй төмөр савтай усанд дээрхи бээлийтэй байсан шороог угааж байгаа үйл явц явагдаж байна гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-36-р ху/

Иргэний нэхэмжлэгч Г.Билэгдэмбэрлийн "Би Бүрдэл майнинг ХХК-нд уурхайн хуульчаар ажилладаг. Манай компани Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Баянголын ам, Их тохойрол гэх газруудад ашигт малтмал олборлох уйл ажиллагаа явуулдаг: 2021 оны 09 дүгээр сарын 21-ний едер Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Их тохойрол гэх газарт үйл ажиллага явуулдаг Уул-3 баяжуулах 1.2 дугаар уйлдвэрээс туслах ажилтан Г.Д, Х.У, Б.Х, Б.Баярсайхан нар бүлэглэн баяжмал шороог машин дээрээ ачиж гүйцээн баяжуулах үйлдвэрт металл буулгах үедээ 60 44УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины суудлын түшлэгний ард ажлын резинэн бээлий болон хүзүүвчинд хийж нуусан байсныг Сонор Х харуул хамгаалалтын ажилтан нарын үзлэг шалгалтаар илруулсан Г.Д Х.У, Б.Х М.Баярсайхан гэх ажилчид шороог зөөвөрлөж машинд хийхдээ ёроолд байсан баяжмалтай шорооноос хулгай хийж авсан талаараа хэлсэн. баяжмалтай шороог угаахад 59.11 гр алт гарч ирсан ба Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р ху

Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Золжаргалын "манай компанид ажиллаж байсан ажилтан Г.Д Х.Ууганбат, Б.Х, М.Баярсайхан нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Их тохойрол" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг компаний уул-3 баяжуулах 2 дугаар үйлдвэрээс баяжмалтай шороог гуйцээн баяжуулах цехед тээвэрлэн авчрах явцдаа баяжмалтай шороо"-ноос хузуунд зүүдэг хузуувч, 2 ширхэг резинэн бээлий зэрэгт хийж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 60-44 УБӨ улсын дугаартай автомашины жолоочийн суудал дор нууж компанип 9.506.838 тегрегийн хохирол учруулсан гэх хэрэгт коммпаниас 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 90/2 дугаар албан тоотын дагуу хохирогчийн хууль есны төлөөлөгчөөр оролцож байгаа болно Компаний зүгээс хохирлоо буран барагдуулсан бөгөөд тухайн үедээ алтаа буцаагаад авсан болохоор нэхэмлэх зуйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 123-р ху/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4673 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь алтны металл байна. Сорьцыг тогтоох боломжгуй" гэх шинжээчийн дугнэлт /хх-ийн 62-64-р ху/

Монгол банкны 2021 оны 12 дугаар сарын 21-ний едрийн Б-15/918 дугаартай албан бичиг /хх-ийн 68-р ху/

Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын физикийн шинжээч, цемийн физикч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхжингийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4673 дугаартай дүгнэлтээр шаргал өнгийн металл нь алтны металь мөн болох нь тогтоогдсон. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний едрийн байдлаар алтны ханшны мэдээллийг авахаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны едер 43/06-307 дугаартай албан бичгийг Монгол банкинд хургуулж хариуг авахад 2021 оны 12 дугаар сарын 21-ний едрийн 6-15/918 дугаартай албан бичгээр 160.833.56 Төгрөгийн ханштай байсан талаар ируулсэн. Дээрх шинжээчийн дугнэлт, албан бичигт тулгуурлан 59.11 грамм алтны үнэлгээг бодоход 9.506 838 төгрөг болж байна гэх магадлагаа /хх-ийн 69-70-р ху

Эд зүйлд үзлэг хийсэн "үзлэгээр 59 11 гр. 2021.09 21 гэсэн бичигтэй нэвт харагдах цаасан материалтай уутанд шар өнгийн металь байх бегеед металь байх бөгөөд нэр нь харагдахгуй болсон саарал өнгийн жин хэмжүүр дээр тавьж үзэхэд 60.87 граммыг заасан бөгөөд жин хэмжүүрийг шалгах зорилгоор 5 граммын жижиг метал туухайг тавьж шалгахад 5,00 грамм гэж зөөж байсан ба 59 44гр. 2021.09.21" гэсэн бичигтэй шар өнгийн металлийг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор TYP хураан авав" гэх тэмдэглэл /хх-ийн 39-40-р ху/

Гэрч Т.Билгүүний 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1. 2 дугаар үйлдвэр усан буу/-руу шлиз хуулах ажил руу гуйцээн баяжуулах цехээс хөдөлсөн Үйлдвэр дээр очоод 2 дугаар уйлдвэр /усан буу/-руу "Бүрдэл майнинг" ХХК ний металь хяналт Мөнхжаргал, туслах У, Д, Х бид нарын бүрэлдэхүүнтэй орж ажилласан ба миний орсон уйлдвэр усан буу/-ийн туслах ажилтан Д, Х, У нарын шлиз хуулалтын ажлын үйл хөдөлгөөн өмнөхөөсөө арай өөр санагдсан. Тэгээд шлиз хуулалт дуусаад У, Даш, Х нар машин руу баяжмалаа эвэж ачиж эхэлсэн. Энэ үеэр металь хяналт Мөнхжаргал нь шпизээ шалгаж шлизэн дээр үлдсэн металиа ендооны савруу тууж хийж байсан ба туслах Хыг дуудаж 3 дугаар шликийн баяжмалыг хурэээр бүрэн хамуулж хийж байх үеэр би дотор хяналтыг давхар тавьж байх хооронд машины хаалга дугарах чимээ сонсогдож гадагшаа гарч үзвэл Д, У нар баяжмалаа давхарлаж ачиж байсан. Ажил дуусаад хөдлөх гэж байхад жолоочийн суудал доогуур улаан өнгийн резинин бээлий дотор нь юм хийчихсэн юм шиг харагдсан, тэгээд гүйцээн баяжуулах цехэд ирээд камертай газар нөгөө бээлийг харахад дотор нь юм байсан. Тэгээд би станцаар захирлаа дуудаад тухайн машинд үзлэг хийхэд жолоочийн суудлын араар улаан өнгийн резинин бээлий, цагаан өнгийн резинин бээлий, нүүрний хүзүүвчинд шороо хийчихсэн байсан. Тухайн шороог металь хяналт Манхжаргал хүлээн авч угаалгахад 59.11 грамм алт гарсан... 1.2 дугаар үйлдвэр нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Өгөөмөр хайрханы зүүн хойд талд байрладаг...би хулгайлж байгааг нь хараагуй. Гэхдээ Д, У хоёр миний хяналтнаас гараад гарсан байсан. Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт байрлах 1.2 дугаар үйлдвэрээс баяжмалтай шороогоо едер болгон авдаг. Д. У, Х, Баярсайхан нар Бурдэл майнинг ХХК-ний гүйцээн баяжуулах цехэд туслан ажилтан хийдэг.. "гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р ху/

Гэрч Б.Лхагвацэрэнгийн "2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагийн орчим би уурхайн бүсэд эргүүл хийгээд явж байхад харуул хамгаалалтын хэлтсийн захирал Мөнхжаргал дуудаад гүйцээн баяжуулах цехэд ирэхэд Тев аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт байрлах 1,2 дугаар үйлдвэрээс хуулганд явсан машин, ажилчдад гэнэтийн шалгалт хийнэ гээд захирал Мөнхжаргалын хамтаар номер дугаарыг санахгүй байна, шар өнгийн давхар кабинтай Хион маркийн машинд узлэг хийхэд жолоочийн суудал доороос улаан өнгийн 2 ширхэг резинин бээлий нэгийг нь эргүүлчихсэн цагаан байсан хүзүүвчний нэг талыг боочихсон хүзүүвчинд баяжмалтай шороо хийчихсэн байсан. Тэгээд захирал Мөнхжаргал металь хяналт Мөнхжаргалд өгөөд гүйцээн цехрүү орсон гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р ху/

Гэрч Б.Хын "Би Булган аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Бүрдэл майнинг" ХХК-нд туслах ажилтан хийдэг ба хамт ажиллагдаг нэг гэрт амьдардаг Д, У. Баярсайхан нартай 1.2 дугаар үйлдвэрээс баяжмал ачаад гүйцээн баяжуулах цехэд авчрах явцын дундуур харуул хамгаалалтын ажилтантай тохиролцчихвол баяжмалтай шорооноос авч болох юм байна гэж ярилцсан тэгээд бид нар 2021 оны 09 дүгээрс сарын 21-ний өглөө гүйцээн баяжуулах үйлдвэрээс металь хяналтын ажилтан Мөнхжаргал, харуул хамгаалалтын ажилтан Билгүүн, туслах ажилтан Д. Билгуун, Баярсайхан, У бид нар улсын дугаарыг мэдэхгүй байна шар өнгөтэй давхан кабинтай ачааны автомашинаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт байрлах 1.2 дугаар уйлдвэр дээр ирээд үйлдвэр дотор 4 шлиз байдаг бид нар нэг шилжний сүүлийн кострултай шорооноос гайгүй металл гарна гэж бодоод тухайн кострулаас баяжмалтай шороо авах зорилгоор Д бид хоёр эхний шлизний сүүлийн кострултай шороог гаргаж ирж машин дээр тавиад би үйлдвэрлүү ганцаараа орж бусад кострултай шороог машинд ачихад бэлдсэн. Тэгээд 2-3 минутын дараа У Д нар үйлдвэр дотор ирээд бид нар үлдсэн кострултай шороогоо зууж байтал Сонор Х харуул хамгаалалтын захирал Мөнхжаргал 2 ажилтны хамтаар орж ирээд ажлаа зогсоо гээд бид нарын шороо ачиж ирсэн машинд үзлэг хийгээд 2 резинин бээлий, худуувчинд хийсэн шороог гаргаж ирсэн...шороог угааж мөнгө болгоод тэнцүү хувааж авъя гэж ярилцсан байсан машинд неец бээлий байдаг, Дын хүзүүвч байсан, улаан ягаан резинин бээлий, хар өнгийн даавуун хүзүүвч байсан бүгдийнх нь амыг боочихсон байсан гэх мэдуулэг /хх-ийн 05-06-р ху/

Гэрч Г.Дын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө гүйцээн баяжуулах цехээс Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт байрладаг 2 дугаар үйлдвэрлүү металл хяналт Мөнхжаргал, харуул хамгаалалтын ажилтан Билгүүн, туслах ажилтан Х, У бид нар орсон 2 дугаар үйлдвэрээс авсан баяжмалаа машин руу У, Х бид гурав зөөж ачсан ба ачиж байх хугацаандаа Уыг баяжмалтай шорооноос авахуулахаар гадаа үлдээгээд Х бид хоёр үйлдвэрлээс баяжмалаа зөөж байх хугацаанд У 2 ширхэг резинин бээлий, хүзүүвчинд баяжмалтай шороо аваад машины жолоочийн суудлын араар доогуур хийчихсэн. Тэгээд уйлдвэрийн ажил дуусаад гүйцээн баяжуулах цехийн хашаанд орж ирээд баяжмалаа буулгаж байтал Сонор X харуул хамгаалалтын байгууллагын дарга Мөнхжаргал, 2 ажилтны хамтаар орж ирээд машинд үзлэг хийгээд бид нарын авсан байсан 2 бээлий, хүзүүвчтэй шороог гаргаад ирсэн. Хүмүүс баяжмалтай шорооноос алт гардаг гээд байхаар нь алт гаргаж мөнгөтэй болох санаатай авсан юм. ...У нь баяжмалтай шорооноос авсан. Баярсайхан, Х бид нар гарсан алтнаас тэнцүү хувааж авна гэж тохиролцсон байсан ба тухайн үед өөрсдийн хийх ажлаа хийгээд байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р ху/,

Гэрч Г.Билэгдэмбэрэлийн Резинэн бээлий болон хүзүүвчинд авсан байсан шороог угаалгасан гэсэн. 58.16 гр алт гарсан гэсэн.”гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р ху зэрэг бичгийн болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

          Шүүгдэгч нарын үйлдлийг тогтоосон дээрх нтлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэргийн оролцогч нарын мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.

      

            Шүүгдэгч Б.Х, Х.У, Г.Д нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруутай  гэдгээ тус тус хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Иймд шүүгдэгч Б.Х, Х.У, Г.Д нарыг тухайн гэмт хэргийг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан”бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч:

шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүх тогтоож, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулж, хязгаарлалт тогтоох саналыг гаргав.

Шүүгдэгч нар хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү? гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Х нь нарийн боовны цехэд гүрмэл боорцогны бэлтгэгч ажилтай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Нью Таун хотхоны 43б байр 1403 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 26 настай гэх,

Шүүгдэгч Г.Д нь Кристал ариутгалын компанид ариутгагч ажилтай, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонтын 29-91 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 21 настай гэх,

Шүүгдэгч Х.У нь Зэвсэгт хүчний 016 дугаар ангид байлдагч, Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр баг, Өлзийт 18 айл, 2 дугаар гудамж, 5 тоотод оршин суудаг,

Шүүгдэгч нарыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг Цагдаагийн байгууллагын ял шалгах хуудасаар шалгагдахад урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаарх баримт хэрэгт авагджээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Х, Х.У, Г.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдэж, хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,

Тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдулахаар хуулчьлагдсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг” гэнэ гэж заасан хөнгөн ангиллалын гэмт хэрэгт хамаарагдаж байх тул

шүүгдэгч Б.Х, Х.У, Г.Д нар нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Х-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, шүүгдэгч Г.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, шүүгдэгч Х.Ут оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нарыг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Х.У нь хэрэг хянан шийдвэрлэх үед Зэвсэгт хүчний 016 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байх тул түүнийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Цэргийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан “ хугацаат цэргийн албанаас түр чөлөөлөх асуудлыг ..... шүүхийн шийдвэрийг үндэслэн хилийн ба дотоодын цэрэг, төрлийн цэргийн командлал шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн Х.У-ыг цэргийн хугацаат албанаас түр чөлөөлж,

Шүүхийн шийдвэр биелэгдсэний дараа Цэргийн албаны тухай хуулийн 14.4 дэх хэсэгт зааснаар Х.У-ын үлдсэн хугацааг нөхөн хаалгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан иргэний нэхэмжлэгч байгууллагаас дахин нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн 2134003230020 дугаартай хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

шүүгдэгч Б.Х, Х.У, Г.Д нар нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Х, Г.Д, Х.У нарыг бүлэглэн хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Г.Д, Х.У нарыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр явахаар, Г.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот Сонгинохайрхан нутаг дэвсгэрээр явахаар,

шүүгдэгч Х.У-ыг Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээр явахаар тус тус тогтоож, хязгаарлалтын хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Булган аймгийн шүүхийн шийдвэр газарт тус тус даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг ту тус хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х, Д, У нарт 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х, Д, У нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус сануулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х, Д, У нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. 

 

7.Цэргийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн байлдагч/шүүгдэгч/ Х.У-ыг хугацаат цэргийн албанаас түр чөлөөлөхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб-д даалгасугай.

 

8.Цэргийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У нь энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж дуусмагц цэргийн албаны үлдсэн хугацааг хугацааг нөхөн хаахыг сануулсугай.

 

9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

11.Шийтгэх тогтоолын хувийг Зэвсэгт хүчний Жанжин штаб-т хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

12.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

13.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

14.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Х, Г.Д, Х.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ