| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00113/И |
| Дугаар | 158 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг ******* хороо ******* ******* тоотод оршин суух ******* овогт *******ын******* /РД:*******/,
Хариуцагч: ******* дүүрэг ******* 4******* байр тоотод оршин суух ******* овогт гийн /РД:/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны ******* сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны ******* сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Гантуяа, хариуцагч Б., нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Гантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би Б.тэй 2012 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарсан. 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Д.Гэгээ төрсөн. Тэр маань хөгжлийн бэрхшээлтэй. Байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай байдаг. Гэтэл байнга найз нартайгаа ууж идээд алга болчихдог. Хэд хэдэн удаа уучилсан боловч засрахгүй зугаа цэнгэл хөөцөлдөж хүүхэндсээр байсан. Цаашид энэ байдлыг нь тэвчээд амьдрахад хүнд байсан учраас салаад аав ээж дээрээ очсон. Б. охиноосоо тусдаа амьдарч байгаа учраас түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүүхдийн хувьд маргах зүйлгүй. Тусдаа амьдарч байгаа учраас охиндоо тэтгэлэг төлнө.*******гаас охиноо бодоод эвлэрч амьдарая гэж зөндөө гуйсан. Зөвшөөрөхгүй байгаа гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Гантуяа нь хариуцагч Б.өөс 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Д.Гэгээд хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б. хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн.
Зохигчдын дундаас 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Д.Гэгээ төрсөн, эцэг Б. хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа үйл баримтад маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .2-т зааснаар “эцэг, эх, хүүхдээ ...тэжээн тэтгэх... үүрэгтэй”. Эцэг хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд энэ үүрэг хэвээр үргэлжлэх учраас эцэг Д.Энхмөнхөөс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож хуульд заасан журмын дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Д.Гэгээг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* овогт гийн өөс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч А.Гантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.150 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч Б.өөс 33.150 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Гантуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ