| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00149/И |
| Дугаар | 184 |
| Огноо | 2018-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны ******* оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******-ийн
Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны ******* сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны ******* сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа: Би 1978 онд Дархан хотын Барилгын техник мэргэжлийн сургуульд элссэн орсон. Тэр үед надад хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний эцэг Норовоор овоглосон байна. Гэтэл миний төрөлтийн бүртгэл бусад бичиг баримт бүгд төрсөн эх *******гээр овоглогдсон байдаг. Бичиг баримтын овог зөрүүтэй байдлаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байх тул 1980 оны 74 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр *******гийн ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүсчээ.
Уг дэвтэрт нэхэмжлэгч Д.*******ын овгийг эцэг Норовоор овоглож бичжээ.
Д.*******ыг 1963 оны ******* сарын 14-ний өдөр төрөхөд түүнийг иргэний бүртгэлд бүртгэхдээ эх *******гээр овоглож гэрчилгээ олгосон байна. Бичиг баримтад бичигдсэн *******, Норов нар нь нэхэмжлэгч *******ын төрсөн эцэг, эх нь болох нь төрсний бүртгэлийн 2018 оны ******* сарын 13-ны өдрийн 05/004237 дугаар лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Н., Х. нарын мэдүүлгээр тогтоогдсон/хх-5,15/.
Д.*******ыг 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дархан хотын Барилгын техник мэргэжлийн сургууль хөдөлмөрийн дэвтэрийг нээхдээ төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн овгийн бичилтийг хийгээгүйгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бичиг баримтын зөрчилтэй асуудал гарсан тухай нэхэмжлэгч мэдүүлсэн. Энэ нь төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тухай ажил олгогч нарын тушаалын хуулбар, Дархан хотын Барилгын техник мэргэжлийн сурууль төгссөн мэргэжлийн үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул шүүх дээрх бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дархан хотын Барилгын техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас нээсэн Норов овогтой ******* гэсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээөөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ