Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
Хэргийн индекс | 104/2018/00096/И |
Дугаар | 178 |
Огноо | 2018-04-06 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* тоотод оршин суух, ******* *******ийн ******* /РД: *******/-ын
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, *******н ******* тоотод оршин суух, ны /РД: /-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2004 онд Б.тэй танилцан 2006 оноос хамтран амьдарч, 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 онд охин төрсөн. Миний нэг муухай зан байдаг. Би аливаа сайн, муу болсон зүйлийг мартаж чаддаггүй. Тэр зүйлүүд биднийг салах гол шалтгаан болсон талаар би нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Бидний харилцаа 2005 оны үед хөндийрсөн. Б. өөр залуустай уулздаг байсан. Одоо эргээд бодоход өнгөрсөн харуусал юм даа. Тэр үед энэ асуудлыг тэглэх байж гэж би харамсдаг. 2007 оны 09 сард эхнэр хүүхдээ Улаанбаатар хотоос ******* дүүрэгт авч ирж ажиллаж амьдарсан. Энэ хугацаанд алдаж, оносон олон зүйл болсон боловч миний муухай зан байдаг. Бид хэрэлдэж муудалцахаараа өмнө нь гомдоож байсан зүйлээ сөхөж гаргаж ирдгээс болж их маргалддаг байсан. Б. 2009 оны орчим Улаанбаатар дээд сургуульд оройгоор сурч эхэлсэн. Бидний дунд архины асуудал их гарах болсон ... Ер нь маргаан зөрчил бол миний түргэн зан, энэ хүнийг байгаагаар нь хүлээж авч чадахгүй зангаас болсон ... Би 2013 онд “О” гэх өөр эмэгтэйтэй хот руу шилжиж ороод бид 1 жил орчим хугацаанд Вива сити хотхонд байр хөлсөлж хамт амьдарсан. Миний зүгээс “О” гэдэг эмэгтэйтэй хамт амьдарна гэдэг бодол байгаагүй ... Би Б.эс чи өөр хүнтэй болсон уу гэж асуухад одоогоор амьдаръя гэсэн хүн байхгүй гэж хэлсэн. Би тэгвэл эргээд нийлвэл ямар вэ гэхэд надад ямар нэгэн хариу хэлээгүй. Маргаашнаас нь эхлээд Б. намайг залгахаар утсаа авахгүй болсон ... Б. нэг өдөр намайг өрөөндөө дуудаад гэрлэлтийн гэрчилгээ, охины төрсний гэрчилгээг гаргаж өгөөд чи гэрлэлтээ цуцлуулахгүй юу даа гэж хэлсэн. Тэр цагаас хойш бид дахиж уулзаагүй. Тэр хугацаанд амьдрал баян юм болохоор уулзаж учирч байсан эмэгтэйчүүд бий. Гэхдээ дахиад амьдрал зохионо гэж байхгүй. Тухайн үед эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй гэдэг их асуудал болдог байсан. Би гэрлэлтээ цуцлуулъя гэж огт бодож байгаагүй. Миний найз, нөхөд болон эхнэрийн ах, эгч нарынх нь зүгээс та 2 эргээд нийлж болохгүй юмуу гэдэг асуудлыг тавьж байсан. Миний сүүлд уулзаж байсан “Б” гэгч эмэгтэй Чех улс руу явахдаа хамт явъя гэдэг санал маш их тавьсан. Би тухайн үед хамт явах бодол байгаагүй учраас яваагүй ... 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш одоог хүртэл би эмэгтэй хүнтэй холбогдоогүй, холбогдохыг ч хүсэхгүй байгаа. Би хэн нэгэн хүнтэй хамааралгүй, бусдад төвөг учруулахгүйгээр нэгэнт цаашдаа амьдрахгүйгээс хойш гэрлэлтээ цуцлуулъя гэж бодсоны үндсэн дээр шүүхэд хандсан. Бид цаашид эвлэрч амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Орон сууцаа охиныгоо насанд хүрэхээр нэр дээр нь шижлүүлж өгнө. Охиныгоо насанд хүртэл нь шаардлагатай зүйлээр дутаахгүй байж эцэг хүний үүргээ биелүүлэх болно. Хүүхдийн асрамжийн асуудлыг эвийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.******* бид хоёр нэг нутгийн хүмүүс. Би 10 дугаар ангид байхад Т.******* цэргийн сургуулиа орхиод бид хүүхэд насны үерхлээр үерхэж байсан ... Тэрнээс хойш 8 жилийн дараа буюу 2004 онд бид анх учраад үерхэж эхэлсэн. Бид гэрлэнэ гэсэн эцсийн шийдвэр гаргаагүй байхад тухайн үед би үеийн залуучуудтай уулзах асуудал гардаг байсан. Тэр бүрт Т.******* уурлаж, тэр асуудал нь сүүлд гэр бүл болсноос хойш 7-8 жилийн дараа байнга тэр асуудлыг ярьдаг байсан. Би Т.*******ыг тэр өнгөрсөн зүйлүүдийг мартаач гэж байнга хэлдэг байсан. Би маргахдаа хараалын үг хэлдэггүй. Харин Т.******* нэг өгүүлбэр хэлэхдээ хэд хэдэн хараалын үг хэлдэг. Би тэрийг нь тэвчдэггүй байсан учраас бидний маргаан байнгын хурцадмал байдлаар үргэлжилдэг болсон. Бид хоёр биеэ барих чадвар муутай, шартай зангаасаа болж асуудлыг улам хурцдуулдаг байсан ... Т.******* намайг зодсоноос болж би түүнээс салъя гэж шийдсэн. Түүнд зодуулдаг байснаа би хэнд ч хэлж байгаагүй ... Т.******* нь 2012 оны хавраас М.Оюунсувд гэдэг эмэгтэйтэй уулзаж эхэлснээр бидний маргаан улам хурцдаж эхэлсэн ... Миний уур маш хүрч нөгөө эмэгтэйг нь бүр үзэн яддаг болсон. Бидний тусдаа амьдрах үйл явц тэр маргаанаас болсон. Тусдаа амьдарч байгаад Т.*******той нэг уулзахаар болсон. Өмнөх байдлаас болоод би Т.*******оор гуйлгуулах гэтэл намайг огт гуйгаагүй. Харин Т.******* ажлынхаа авгай нарт миний тухай ярьж, тэд нар нь намайг гадуур яриад байсныг сонсох хэцүү байсан. Намайг гэрлэлтээ цуцлуул гээд хүүхдийн гэрчилгээ, гэрлэлтийн баталгааг гаргаж өгсөн гэж байна. Тухайн үед Т.******* өөрөө гэрлэлтээ цуцлуулъя гэхээр нь би тэгдээ тэг гээд өгсөн. Т.******* 2 удаа машин авахад би байнга хамтран зээлдэгч байсан. Гэтэл тэр эмэгтэй Т.*******ын машиныг бариад явж байгааг харахад их хэцүү байсан. Т.******* эмэгтэй хүний асуудлаар тогтвор суурьшил муутай. 2015-2017 оны хооронд мөн л Б гэх эмэгтэйтэй түүний гэрт хамтран амьдрах болсон. Т.*******ыг өөр хүнтэй хамтран амьдрах бүрт охин маань тэрийг нь хараад их эвгүй байсан. Тиймээс бид эргээд хамтран амьдрах боломжгүй юм байна гэж бодсон. Т.*******ын гаргасан нэхэмжлэлийн дагуу гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Охин г өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Орон сууцны зээлийг би төлж байгаа тул миний хувьд санхүүгийн алдагдалтай байгаа зэрэг шалтгаанаас дундын өмч хуваах шаардлагагүй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Т.*******, Б. нар 2004 онд анх танилцаж, 2006 оноос хамтран амьдарч, 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас 2007 оны 0******* сарын 15-ны өдөр охин төрсөн болох нь охин гийн № дугаар төрсний гэрчилгээний хуулбар, дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-8/, ******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн “ нь эрүүл бойжиж байгаа болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /хх-9/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Гэрлэгчид 2012 оноос хойш тусдаа амьдарч, тэд цаашид хэн аль нь хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй болж, хайр сэтгэл хөрсөн. Хэн аль нь цаашид хамт амьдрах талаар санаачлага гаргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т зааснаар гэрлэгчид бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, харилцан туслах ..., мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон журамд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нь зохигчдын тайлбар, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 0******* сарын 17-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр нотлогдсон. /хх-10-12/
Иймд Т.*******, Б. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хүүхдийн эрх ашиг болон гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тохиролцсон, хүүхдийн санал зэргийг харгалзан г эх Б.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээлээ.
Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болдог хэдий ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага хэвээр хадгалагддаг.
Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Т.*******оос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй тул шүүх хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг нээлттэй үлдээж, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******од олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* *******ийн *******, ны нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2007 оны 0******* сарын 15-ны өдөр төрсөн охин *******ын Намуунзаяа /РД: /-г эх Б.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.
3. Хариуцагч Б. нэхэмжлэгч Т.*******оос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй тул хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг нээлттэй үлдээж, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******од олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаярт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН