Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/501

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Номинзул,

шүүгдэгч Д.Б,  

улсын яллагч Д.Уянга нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Даваанямын Бд холбогдох эрүүгийн 2211 00000 0921 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Даваанямын Б /РД:.

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дугаар 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84-10056 тоотод оршин суудаг,

урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж нийт Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 9 сарын баривчлах ялыг хүндэд нь багтаад нийт 3 жилийн хугацаагаар хорих ял,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 04 дугаар сарын 01-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих хорих ялаар шийтгүүлж 2016 оны 05 угаар сарын 04-ний өдрийн 112 дугаар захирамжаар хугацааны өмнө энсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 176 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 101 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 жил 1 сарын хорих ялаас тэнсэн суллагдсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 352 дугаар шүүгчийн захирамжаар нэмэгдэл ялаас чөлөөлж хорих ялыг 9 жил 7 cap 9 хоногийн хорих ялыг дүйцүүлэн хасаж 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 25 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн 1 давхрын Ю-03 тоот лангуунаас хаалгыг онгойлгон 916 сорьцтой 13,65 грамм жинтэй, 916 сорьцтой циркон шигтгээтэй 14 грамм жинтэй алтан бөгж 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Н.Мядагмаад 5,806,500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 366 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, гэм буруугаа хүлээж байна, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 25 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн 1 давхрын Ю-03 тоот лангуунаас хаалгыг онгойлгон 916 сорьцтой 13,65 грамм жинтэй, 916 сорьцтой циркон шигтгээтэй 14 грамм жинтэй алтан бөгж 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлан хохирогч Н.Мядагмаад 5,806,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Н.Мядагмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17:25 цагийн үед Улсын их дэлгүүрийн ю-03 тоот лангуун дээрээ сууж байхад урд хэсэгт хүн юм үзэж байхад арын хэсэг гэнэт онгорхой байсан тэгээд очоод шалгатал 2 ширхэг алтан бөгж байхгүй байсан. Миний алдсан эд зүйл бол 916 сорьцтой 13,65 грамм жинтэй, 916 сорьцтой циркон шигтгээтэй 14 грамм жинтэй алтан бөгжнүүд байсан... Хяналтын камер үзэхэд маск зүүсэн саарал гадуур хувцастай цэнхэр жинсэн өмдтэй цэнхэр пүүзтэй 30 гаран насны жижигхэн эрэгтэй хүн байсан ...” гэх /хавтаст хэргийн 14-15-р тал/

Гэрч М.Цэцэгдэлгэрэх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ сууж байхад 35-36 орчим насны жижиг биетэй бор туранхай залуу хүн орж ирээд бөгж авах уу гэсэн. Тэгээд би тэр хүнээс бөгжийг нь шалгаж үзэнгээ асуух зүйлсээ асуусан. Тэгээд өөрийн бөгж гээд надаас сорьцыг нь асуусан. 22 карат буюу  916 сорьцтой бөгж байна гэсэн. Би нэлээн удаан шалгасан өөрийг нь бас иргэний үнэмлэхийг нь авч шалгахдаа регистрийн дугаарыг асууж давхар шалгасан. Шалгаж үзээд бөгжийг 1,750,000 төгрөг болно гэхэд өөрөө 1,500,000 төгрөгт тавья гэсэн. Тэгээд 342030766 дугаартай гэрээ байгуулсан. Тухайн эд зүйлийг 1,500,000 төгрөгөөр авсан тэр үед Б гэх хүн шинэ бөгжөө 3 дугаар сарын 18-нд манай эхнэр надад бэлэглэсэн гэж байсан...” гэх /хавтаст хэргийн 35-36-р тал/,

2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 342030766 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, /хавтаст хэргийн 56-р тал/

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22-27 дугаартай үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 25-26-р тал/,

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын №176 дугаар тогтоол / хавтаст хэргийн 104-р тал/

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн хулгайлан авсан уг бөгжний хохирлыг бүрэн барагдуулсан, Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэх /хавтаст хэргийн 92-93-р тал/,

шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.   

Иймд шүүгдэгч Д.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Бд 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

Шүүгдэгч Д.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваанямын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг / жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                  П.АРИУНБОЛД