Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/520

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхад овогт Балжиннямын Мт холбогдох эрүүгийн 2211 00000 1095 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Урианхад овогт Балжиннямын М /РД:./,

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Төв аймгийн Цээл сум майхан 3 дугаар баг 2-45 тоотод оршин суудаг,

урьд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өршөөн хэлтрүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9-280 тоотод У.Алтанзулын нүүрэн тус газар цохиж түүний биед баруун хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүх хөх, зүүн бугалга, тохойн зулгаралт гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 445 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9-280 тоотод У.Алтанзулын нүүрэн тус газар цохиж түүний биед баруун хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүх хөх, зүүн бугалга, тохойн зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч У.Алтанзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 6 цагийн үед би ажилдаа явах гээд босоод байж байхад өрөөний хаалга гаднаас хүчтэй нүдээд байхаар нь гайхаад хэн бэ гэж асуухад Мөнхөө байна гээд байсан юм. Мөнхөө нь манай байрны жижүүр эгч Цэндсүрэнгийн эгчийн хүүхэд байгаа юм. Ойр зууртаа гарж орч байхдаа таараад мэндэлдэг болохоор зүс мэднэ. Тэгэхээр нь би Мөнхөөг гэж таниад хаалга онгойлгосон юм. Тэгсэн Мөнхөө нэг залуугийн хамтаар байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай над руу өөрөө агсраад “Чи миний ээж рүү хов зөөлөө хогийн пизда” гээд уурлаад миний нүүрний баруун талын хэсэг рүү цохисон юм. Тэгсэн миний баруун талын хөмсөг сэтрээд цус гарч эхэлсэн ба М миний цээжин бие, гар, гарын шуу зэрэг рүү өшиглөж, толгой тархи руу цохиж эхэлсэн. Тэгж байгаад миний гар утсаа цэнэглэдэг цэнэглэгчийг аваад тастаад хаясан. Тухайн үед би Мын өөдөөс ямар ч цохих үйлдэл хийж чадахгүй байсан ба Мын дүү нь надаас салгаад аваад гарсан...” гэх /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/,

Гэрч Н.Цэндсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би хүүдээ хоол, цай хийж өгөөд байж байгаад хоорондоо юм ярьж байгаад “өчигдөр шөнө Алтанзул гэрт орж ирээд хоол асуугаад байсан” гээд ярьсан чинь гэнэт манай хүү М уурлаад гэрээс гараад явсан юм. Тэгээд 10 орчим минутын дараа коридорт хүмүүс орилолдоод байхаар нь би өрөөнөөсөө гараад хартал манай хүү М Алтанзулыг зодчихсон байсан ба найз Эрдэнэжаргал дагуулаад орж ирсэн Алтанзулын баруун хөмсөг сэтэрсэн цус гарсан, хувцас хунар нь цус болсон байдалтай байсан ба цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх /хавтаст хэргийн 16-18 дугаар тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №6079 дугаартай дүгнэлтэд:

У.Алтанзулын биед баруун хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүх хөх, зүүн бугалга, тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай найз Эрдэнэжаргал Төв аймгаас ирсэн гээд бид хоёр уулзаж гадуур явж байгаад орой нь гадуур сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд шөнөжин гадуур явж байгаад өглөө 6 цагийн үед би гэртээ харьсан ба манай найз Эрдэнэжаргал өглөө эрт Төв аймаг буцна гээд намайг хүргэж өгсөн юм. Тэгээд гэрт ороод Эрдэнэжаргал бид хоёр хоол идээд сууж байхад манай ээж Цэндсүрэн өчигдөр орой манай нийтийн байранд оршин суудаг Алтанзул надаас хоол болж байна уу? Хоол байна уу гээд 2-оос 3 удаа орж ирсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ халамцуу байсан учраас уур хүрээд гэрээсээ гараад Алтанзулын өрөөний үүдэнд очоод хаалгыг нүдэхэд Алтанзул онгойлгохоор нь би гэрт нь ороод яахаараа зүгээр байсан хүнээс хоол нэхээд байдаг юм бэ? Өөрөө хоол ундаа хийж идэж чаддаггүй юм уу гэхэд ах нь архи уучхаад тэгсэн юмаа гэхээр нь би наад архийг чинь хэн ч уудаг юм гэж хэлээд уур хүрээд зүүн гараараа Алтанзулын нүүрэн тус газарт нэг удаа цохисон чинь хөмсөг нь задраад цус гарсан ба нөгөө Алтанзулыг барьж аваад зодоон болох үед манай найз Эрдэнэжаргал чимээ сонсоод орж ирээд намайг аваад явсан ба Алтанзул цагдаагийн байгууллагад хандсан байсан...” гэх / хавтаст хэргийн 50-52 дугаар тал/

шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирогч нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Урианхад овогт Балжиннямын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Б.Мт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                    П.АРИУНБОЛД