| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/00126/И |
| Дугаар | 190 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* *******ын ******* /РД: ЛИ*******/-ын
Хариуцагч: *******, ******* хороо, гийн тоотод оршин суух, ын /РД: /-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 0******* сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 0******* сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Н.тай 2012 онд танилцаж, хамтран амьдарсан. Бидний хамт амьдрах хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү О., 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү О. нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй. 2017 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Одоо бид тус тусдаа амьдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү О., О. нарт эцэг Н.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2012 онд Б.*******той танилцаж хамтран амьдарч байсан нь үнэн. Бидний дундаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү О., 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү О. нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд бид бие биеэ сайн таньж мэдээгүйгээс болж таарамжгүй харилцаатай болж тусдаа амьдрах болсон. Хоёр хүүхдийн эцгийн хувьд маргах зүйл байхгүй. Бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй. Иймд би хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, хүлээн зөвшөөрдөг.
Б.*******, Н. нар нь 2012 онд анх танилцан хамтран амьдарч, тэдний дундаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү О., 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү О. нар төрсөн. Н. нь хүү О., О. нарын эцэг мөн, тэтгэлэг төлөх үндэслэлтэй зэрэг нь зохигчдын тайлбар, хүү О.ын № дугаар төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, хүү О.ын № дүгээр төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, “Нарны эрч” ӨЭМТөвийн “... О. нь 3 нас 5 сартай өрхийн эмчийн хяналтанд эрүүл бойжиж байгаа болно”, “... О. нь 1 нас 7 сартай өрхийн эмчийн хяналтанд эрүүл бойжиж байгаа болно” гэсэн тодорхойлолтууд /хх-7/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Н. нь хүү О., О. нарт тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар эцэг Н.аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж хүү О., О. нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.300 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 66.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ын /РД: /, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү ын /РД: / нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавин/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү О., О. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ын аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Н.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 /тавин/ хувиас хэтэрч болохгүйг заасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.300 /жаран зургаан мянга гурван зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.аас 66.300 /жаран зургаан мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН