Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 113

 

С******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М******* би С******* аймгийн С******* сумын З******* нэхэмжлэлтэй Д.О******* холбогдох “2.432.224 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэхэмжлэгч С******* аймгийн С******* сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

              ... Д.Оюунцэцэг нь 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сум хөгжүүлэх сангаас “Төмс, хүнсний ногоо тариалах, даршлах” төсөл хэрэгжүүлэхээр 3.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Д.Оюунцэцэгийн зээлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

              Иймд иргэн Д.Оюунцэцэг үндсэн зээл болон хүү болох 2.368.512, алданги 59.212 төгрөг, нотариатын үнэ 4500 төгрөг, нийт 2.432.224 төгрөгийг Д.Оюунцэцэгээс гаргуулан авч манай сумын төрийн сангийн 100131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү! гэжээ.

             Хариуцагч С.Н******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

             ... Миний бие сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн үндсэн зээл болон хүү болох 2.368.512, алданги 59.212 төгрөг, нотариатын үнэ 4500 төгрөг, нийт 2.432.224  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхөд маргаан байхгүй, татгалзах зүйлгүй. Улсын тэмдэгтийн хураамж 26.933 төгрөгийг төлнө! гэжээ.

 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

            С******* аймгийн С******* сумын Засаг даргын Тамгын газар нь Д.О******* холбогдуулан “2.432.224 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 2.432.224 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

            Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

              Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26.933 төгрөгийг хариуцагч Д.Оюунцэцэгээс гаргуулан С******* сумын орон нутгийн орлогод оруулах нь  зүйтэй.   

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С******* аймгийн С******* сумын З******* нэхэмжлэлтэй Д.О******* холбогдох “2.432.224 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26.933 төгрөгийг хариуцагч Д.Оюунцэцэгээс гаргуулан С******* сумын орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

                                                   ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ