Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/502

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч У.Д нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаван овогт Уламбаярын Дид холбогдох эрүүгийн 2211 00000 1075 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хаван овогт Уламбаярын Д /РД:./,

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “MB” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамтаар амьдардаг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Д-633 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Д-633 тоотод хамтран амьдрагч Ц.Мягмарыг үл ялих зүйлээр шалтаглан маргаж, гараараа цохих, үсдэж чирэх, толгойг нь мөргүүлэх зэргээр биед толгойн хуйх, доод уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн сарвуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 422 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч У.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Д-633 тоотод хамтран амьдрагч Ц.Мягмарыг үл ялих зүйлээр шалтаглан маргаж, гараараа цохих, үсдэж чирэх, толгойг нь мөргүүлэх зэргээр биед толгойн хуйх, доод уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн сарвуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулан буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Ц.Мягмар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед Д над руу залгаад гар утсаа ломбардаас авах гэсэн юм хамт явъя гэсэн. Тэгээд Д манай гэр лүү ирээд бид хоёр миний “85-19” УНЭ улсын дугаартай Тоёота “Aqua” маркийн машинтай Баянгол дүүрэг андуудын автобусны ард талд байх нэг ломбард руу очиж Дийн барьцаанд тавьсан гар утсыг аваад Дийн гэр болох Чингэлтэй дүүрэг 7-р хороо хувьсгалчдынх Д-633 тоот гэр лүү нь явсан ба явж байх замд Д дэлгүүрээс 0.5 литр хэмжээтэй “Red cass” нэртэй лаазтай пиво 4 ширхгийг авсан. Тэгээд гэрийнх нь гадаа 23 цагийн орчим очиж машин дотор Д дэлгүүрээс авсан пивоноосоо ууж надтай ярилцаж суусан, бид хоёр хоорондоо цалин мөнгө зэрэг амьдралын асуудлуудаа ярилцаж байсан ба би Дийг цалингаа авчхаад битгий мөнгөөрөө архи уугаад бай, бага цалин авдаг байж тус нэмэр болохгүй архи уугаад байх юм гэж загнасан. Харин энэ үед Д 2 лаазтай пиво уучихсан халамцуу байсан ба намайг “пиво уу” гээд 1 лаазтай пиво өгсөн тэгэхээр нь би “уухгүй” гэсэн чинь “чи хэзээ байтлаа уухгүй болчихсон юм" гээд агсам тавьж улмаар бид хоёр бид хэрэлдэж эхлээд Д миний нүүр лүү гараараа 4-6 удаа алгадсан тэгэхээр нь би машинаасаа буух гэсэн үсдээд авсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад машинаас буугаад зам руу алхаж байсан чинь араас гүйж ирээд намайг үсдэж унагаагаад машин хүртэл 5-6 метр орчим газар газар чирээд машин руу оруулаад машины сандал толгойгоор минь мөргүүлээд доош дараад гараа атгаж байгаад толгой руу 5-6 цохисон. Ингээд би зодуулж байгаад зугтаагаад зам руу гүйж очоод цагдаа дуудсан" гэх /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 5303 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Ц.Мягмарын биед толгойн хуйх, доод уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн сарвуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Шүүгдэгч У.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Болсон асуудал гэвэл 2022 оны 04 дүгээр 10-ны өдөр би Мягмарын гэр лүү очиж түүнтэй хамт Баянгол дүүрэг андуудын автобусны буудлын ард талд байдаг ломбардаас өөрийнхөө гар утсыг аваад манай гэр лүү бид хоёр Мягмарын “toyota aqua” маркийн машинтай явсан ба замдаа би дэлгүүрээс 0.5 литр хэмжээтэй “red cass” нэртэй пиво 4 ширхгийг авсан. Тэгээд манай гэрийн гадаа очиж би авсан пивоо уугаад Мягмартай юм ярьж суусан ба Мягмар нь намайг авсан цалингаа өөртөө хэрэглэдэг, архи уудаг гээд үглээд байхаар нь би түүнтэй хэрэлдсэн. Тэгээд уусан 2 ширхэг пивондоо согтоод халамцуу байсан болохоор уурлаад Мягмарын нүүр лүү гараараа нэг удаа алгадсан. Тэгсэн чинь Мягмар машинаасаа буусан ба би үсдээд суулгачихсан чинь миний гарыг болиулаад машинаас гарч зам руу алхсан. Тэгэхээр нь би араас нь очоод үсдээд газар унагаад босоод ирэхээр нь машин руу чирч аваачаад эвлэрэх гээд суулгасан боловч дахин хэрүүл хийгээд уурлаад байхаар нь толгой руу нь гараараа цохисон чинь машинаас буугаад зам руу яваад өгсөн. Тэгэхээр нь би ч бас машинаас нь буугаад найзынх руугаа яваад өгсөн...” гэх /хавтаст хэргийн 28-р тал/,

Шүүгдэгч У.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 17 дугаар тал/

шүүгдэгч У.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх,  хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч У.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч У.Дид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирогч нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч У.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Хаван овогт Уламбаярын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч У.Дид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                       П.АРИУНБОЛД