| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0494/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/528 |
| Огноо | 2022-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Д.Уянга,
шүүгдэгч Ч.Б, А.Б, Ш.М нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Захирагч овогт Чинбатын Б, Утгач овогт Амарбаярын Б, Ноён Цорос овогт Шүрхүүгийн М нарт холбогдох эрүүгийн 2211 00000 0824 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Захирагч овогт Чинбатын Б /РД: ./,
Монгол Улсын иргэн, 2001 оны 03 сарын 04-ны өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг Олон Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, ээж, аав, эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Их Засаг Олон Улсын их сургуулийн дотуур байрны 306 тоотод түр оршин суух хаягтай,
урьд: Ховд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 2019/ШЩТ/122 тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгийн торгох ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,
Утгач овогт Амарбаярын Б /РД:./,
Монгол Улсын иргэн, 2000 оны 12 сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, хойд аав, 2 эгч, дүүгийн хамтаар амьдардаг, Сонгино-хайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоо 18-33 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Ноён Цорос овогт Шүрхүүгийн М /РД:./,
Монгол Улсын иргэн, 2001 оны 12 сарын 05-ны өдөр Ховд аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гурван тамга” ХХК-д уул уурхайн оператор ажилтай, ам бүл 6, аав, ээж, эгч, ах дүүгийн хамтаар амьдардаг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хан Богд” хотхоны 409-48 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амрита” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаар А.Бтай маргалдан харилцан зодолдож, улмаар гар, хөлөөрөө толгой, нүүр лүү цохиж, өшиглөж А.Бгийн биед зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амрита” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаар Ч.Бтэй маргалдан харилцан зодолдож улмаар цаасны хутгаар Ч.Бийн биед баруун гуянд зүссэн шарх, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг,
Ш.М нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амрита” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаар бусадтай маргалдаж улмаар гараараа нүүр рүү цохих, толгойгоороо мөргөх зэргээр Э.Төрболдын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 459 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амрита” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаар А.Бтай маргалдан харилцан зодолдож, улмаар гар, хөлөөрөө толгой, нүүр лүү цохиж, өшиглөж А.Бгийн биед зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амрита” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаар Ч.Бтэй маргалдан харилцан зодолдож улмаар цаасны хутгаар Ч.Бийн биед баруун гуянд зүссэн шарх, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ш.М нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амрита” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаар бусадтай маргалдаж улмаар гараараа нүүр рүү цохих, толгойгоороо мөргөх зэргээр Э.Төрболдын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б, Ч.Б нар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан нь
Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед нөгөө залуучууд буюу миний цаас зүсэгчээр гэмтээсэн залуу намайг доош тонгойлгоод нүүр лүү өшиглөж байсан бөгөөд миний толгой руу юугаар цохисон гэдгийг мэдэхгүй учир нь намайг доошоо дарсан байсан учир би харах боломжгүй байсан. Ингээд хамар мөн адил цохиулан гэмтсэн. Иймээс би тухайн нөхцөл байдалд тулгамдаад халаасанд байсан цаас зүсэгчийг гаргаж ирээд “надаас холд” гэж хэлээд цаас зүсэгч барьсан гараараа хоёр тийш савахад хохирогч Б миний цаас зүсэгчид гуя хэсгээрээ оногдсон. Тэрээр “намайг дүрчихлээ ш дээ” гэж хэлээд намайг дахиад доош дараад өвдгөөрөө нүүр лүү цохисон. Энэ үед малгайтай залуу надад “чи зайл” гэж хэлээд зугтаах боломжоор хангасан. Учир нь би гараараа амаа дарахад миний амнаас цус гарч байхыг тэр залуу харсан. Улмаар би тэр залуугийн хажуугаар гараад “Амрита” баарны хойгуур байрны голоор гараад “Баянбүрд” рүү гүйсэн. Ч.Бийн биед баруун гуянд зүсэгдсэн шарх, баруун бугалгалд цус хуралт гэмтлийг би учруулсан бөгөөд намайг зодоод байхаар нь би халаасандаа байсан цаас зүсэгчийг гаргаж ирээд хоёр тийш савлахад түүний гуя хэсэгт оносон” гэх /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөгөө залууг хоёр гараараа хоёр мөрнөөс нь атгаад доошоо тонгойтол тэр залуу баруун гараараа миний гуя руу 4-5 удаа юмаар хэрчих шиг болсон. Тэгсэн тэр залуугийн гар ишнээсээ 2 см орчим цухуйсан хутгаар намайг хутгалсан бөгөөд цаашаа нарийн гудам руу тэр залууг манай найзуудын нэг нь чирээд явсан” гэх /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
Гэрч Г.Буянхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний орой 00 цагийн үед Урт цагааны гудамжинд найз Ч.Б, Ш.М, Нямтулга нартай тааралдахад тэд халамцуу явж байсан. ...Баарны үүдэнд бид нар бөөндөө юм яриад явах санаатай зогсож байтал сороочиг цамцтай, сүүлд зодооны дараа нь хөхөрсөн залуу “харьж унтацгаа банди нар минь” гэж хэлэхэд манай хутгалуулсан найз Б “чи өөрөө харьж амар” гэж хэлээд энэ хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Улмаар маргалдаад зогсож байхад хутгалдаг залуу “бүгдийн чинь нүдийг ухна” гэж хэлээд Бийн урдаас нь тэврээд хойш ухарсан. Үүнээс болж бужигнаан болоод “хөөе больцгоо” гээд бие бие рүүгээ ойртсон. Би хэсэг холдоод буцаад ирэх хооронд манай найз Б “хутгалуулчихлаа” гээд орилсон. Чаминчулууны эрэгтэй найз Содбаяр хутгалсан залууг зугтаалгахгүй гээд бариад зогсож байсан. Содбаяраас үйл явдал болоод дууссаны дараа “чи яагаад хутгалчихсан залууг зуураад зогсож байснаа дараа нь явуулчихсан юм бэ, гэж асуухад Содбаяр “би хутгалчихсан гэж мэдээгүй, дахин зодоон хүндрүүлэхгүй дуусгах санаатай тэр залууг булан тойруулаад явуулчихсан юм” гэж хэлсэн. Тухайн үед Б “намайг хутгачихлаа” гээд байхаар нь гэрэлд гараад хартал баруун гуяны дотор талд 2 удаа хутгалсан өмд нь цус болчихсон байсан. Бийн өмссөн нэхийний урд болон ар нуруу хэсэг, өмдний баруун хөлийн дотор талд зүсэгдсэн байсан. Улмаар бид нар гэмтлийн эмнэлэгт очоод Б гуя хэсэгтээ оёдол хийлгэсэн. ...Хутгалсан залуутай хамт явж байсан сороочиг өмссөн залууг манай найз М очоод мөргөөд нүүрэнд нь гэмтэл учруулсан гэсэн. Гэхдээ М буруугаа хүлээгээд нүүр нь гэмтсэн залуугийн эмчилгээг хийлгэж байгаа гэсэн. Бээс өөр гэмтсэн хүн байхгүй ” гэх /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
Гэрч Э.Хосбуян мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнө найз Төрболд, Бгийн гэрийн гадаа очиход тэрээр гарч ирээд бид гурав бааранд орохоор ярилцсан. ...Бид гурав баарнаас гарахад Бг цагаан алаг эрээн шоотой цамцтай залуу мөрлөөд эхэлсэн. Төрболд тэд нарт хандаж “ та нар гэртээ харь, явцгаа, маргаан хиймээргүй байна” гэхэд тэд нарын дундаас нэг нь “хэзээ яаж харихаа та нараар заалгахгүй, та нар гурвуулаа байна, бид нар олуулаа, та нар зугтаахгүй юм уу” гэж хэлсэн. Улмаар бид хоорондоо баарны баруун тал руу очоод зодолдож эхэлсэн. Манай найз Бг тонгойлгоод толгой нүүр рүү нь цохиод байсан. ...Энэ байдал даамжраад нэгнийгээ гэмтээх хэмжээнд хүрэх юм байна гэж бодсон. ...Б хэлэхдээ “Би цаасны хутга гаргаж ирээд над руу ойртох юм бол дүрнэ шүү” гэж хэлээд цаасны хутга барьсан гараараа хоёр тийш савлаж байхдаа хэн нэгнийг зүсээд гэмтээсэн байх гэж ярьсан. Улмаар нөгөө цаасны хутгыг найз Алтанбаатарын гэрийн жорлонд хаясан гэдгийг сүүлд надад хэлсэн. Миний толгой хэсэг рүү хаанаас ч юм цохисон. Өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй” гэх /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3852 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
А.Бгийн биед зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3841 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Ч.Бийн биед баруун гуянд зүсэгдсэн шарх, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /хавтаст хэргийн 35 дугаар тал/,
Шүүгдэгч Ш.М нь хохирогч Э.Төрболдтой маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь
Хохирогч Э.Төрболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ш.М гэдэг залуу миний нүүр лүү гараараа цохиж дээрх гэмтлийг учруулсан. Тэр залуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3850 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Э.Төрболдын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй“ гэх /хавтаст хэргийн 47 дугаар тал/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
Нөхөн үзлэг хийсэн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5- 7 дугаар тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Хохирогч Ч.Бийн өмсөж явсан гэх нэхий хүрэм, цэнхэр өнгийн өмдний гаднах байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
Шүүгдэгч Ч.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дугаар тал/,
Шүүгдэгч Ч.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 112 дугаар тал/,
Шүүгдэгч А.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дугаар тал/,
Шүүгдэгч А.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 111 дүгээр тал/,
Шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 98 дугаар тал/,
Шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 110 дугаар тал/,
шүүгдэгч Ч.Б, А.Б, Ш.М нар шүүхийн хэлэлцүүлэгт: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Б, А.Б, Ш.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Б, А.Б, Ш.М нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул тэдгээрт торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч нар хохирол төлбөр барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хугархай, цэнхэр өнгөтэй цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Захирагч овогт Чинбатын Б, Утгач овогт Амарбаярын Б, Ноён Цорос овогт Шүрхүүгийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Ч.Б, А.Б, Ш.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цаасны цэнхэр иштэй цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД