Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/570

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч У.Дэндэвдорж,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батцэнгэлийн От холбогдох эрүүгийн 2211000001265 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Батцэнгэлийн О /.2/,

Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “Да хүрээ” худалдааны төвд тээврийн хэрэгсэл борлуулдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 2-р 40 мянгат гудамж 37-р байр 9 тоотод оршин суух хаягтай,

урьд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 05 сарын 21-ний өдөр 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 2-р 40 мянгат гудамжны 37-р байрны 3 дугаар орцонд З.Амгалантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа цохисны улмаас З.Амгалангийн биед хуйханд цус хуралт зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт язарсан шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 484 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.О нь 2022 оны 05 сарын 21-ний өдөр 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37-р байрны 3 дугаар орцонд З.Амгалантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа цохисны улмаас З.Амгалангийн биед хуйханд цус хуралт зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт язарсан шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч З.Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2022 оны 05 сарын 21-ний өдрийн 01 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 37 дугаар байрны 1 орцны 8 тоот гэртээ орох гээд 2 давхар луу гарах хэсэгт манай хажуу айлын 7 тоотын залуу болон түүний найз охин гэмээр эмэгтэй шатаар дээшээ өгсөх зам хаачихсан зогсож байхаар нь “би зам тавиарай, согтуу байна” гэж хэлчхээд тэр хоёрын хажуугаар нь зөрөөд дээш гарч байтал нөгөө залуу “согтуу байхаар яадаг юм бэ гөлөг минь” гэхээр нь би зөрүүлээд “чи яагаад намайг гөлөг гээд байгаа юм бэ” гээд улмаар буугаад ир гэхээр нь би шатаар буугаад очтол өөрийгөө хэлсэн гөлөг гэсэн үгийг намайг хэлсэн мэтээр ойлгоод шууд баруун гараараа 3 удаа зүүн талын дух, толгой хэсэг рүү, мөн зүүн талын чих рүү 2 удаа, хоолой руу минь гараараа шахаад хана луу түлхсэн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Би ямар нэгэн байдлаар тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй...Тэр залуу миний чих хэсэг рүү цохих үед чих маань сонин болчихлоо гэж хэлэхэд тэр залуу чи угаасаа өвчтэй чихээрээ баашлаад байна уу гэсэн. Миний хувьд гомдолтой байна, чихээ шалгасан цус гараад байна, дээрээс нь одоо толгойн зүүн хэсэг хавдаад, чих дүүрээд юм сайн сонсохгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлэх болно.” гэх /хавтаст хэргийн 5-7-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 7471 дугаартай дүгнэлтэд:

З.Амгалангийн биед хуйханд цус хуралт зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт язарсан шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх /хавтаст хэргийн 13-14-р тал/,

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол болох 400,000 төгрөг төлж барагдуулсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх...” хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-р тал/,

шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 7471 дугаар дүгнэлт мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч З.Амгалан нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч 400,000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Батцэнгэлийн О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Б.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлээгүй хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×            П.АРИУНБОЛД