Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1354

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г, хариуцагч У нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, хатанбаатар магсаржав гудамж 013-р байрны 27 тоот 30мкв, улсын бүртгэлийн 2205000328 дугаар бүртгэлтэй, №571дугаар гэрчилгээтэй, орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг нэхэмжлэгч Г өөрийн охин  Г.М нэр дээр шилжүүлэхээр харилцан тохирч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталсугай.

  

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөг, 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, 1128.975 гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтоов.

 

4. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ