Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар  2022/ШЦТ/171

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч:С.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сийн С /РД: /-д холбогдох  эрүүгийн 221 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 6, эцэг, эх, ах дүү нарын хамт ............аймгийн .......... сумын ........... баг, ............... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Сийн С, /РД:/,

 
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд .............. аймгийн ............ сумын .............. багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Эийг хувийн таарамжгүй харилцааны улмаас хэвлий хэсэгт нь хутгалж, хэвлийн баруун доод хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 
                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 221  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
*Хохирогч Г.Эийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны орой  гэртээ амрах гээд хэвтэж байтал 23 цагийн үед гэрийн хаалга хүн тогшсон, манай дүү очоод онгойлгосон чинь Ө гэх залуу орж ирээд мэнд мэдээд намайг С /С/ дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд би найзууд болохоор яах гэж байгаа талаар асуугаагүй хувцсаа өмсөөд Хашааны гадна гарсан чинь С, Г, Ө гурав 2 морьтой зогсож байсан. Тэр гурваас архи үнэртэж байсан. Тэгээд үгийн зөрөөгүй С над дээр ирээд чи янхнуудтай нийллээ гэж хэлээд миний зүүн шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохисон дахиад цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан чинь хажуу талаас Ө ирээд С боль гэж хэлээд бид хоёрын дундуур ороод салгасан чинь Өын шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиод холдуулсан тэгээд би хойш зайгаа аваад ухарсан чинь С түрийнээсээ хутга гаргаж ирээд миний баруун ташаа хэсэг рүү хатгах шиг болсон. Тэгсэн чинь Г ирээд С боль гэж хэлээд морьтойгоо урдуур нь ороод зогссон тэгэхээр нь би хашаа руугаа ороод гэр лүү алхаж байхад миний баруун хэсгээс нойт оргиод сонин болоод байхаар нь гэрт ороод хувцсаа тайлаад үзсэн чинь хувцас цус болчихсон баруун ташаа хэсгээс цус гарч байсан. Тэгээд өвөө юу болсон талаар асуухаар нь С намайг хутгалчихлаа гэж хэлсэн тэгээд өвөө бид хоёр сумын Эрүүл мэндийн төв орж Сүхбат эмчээр 5 ширхэг оёдол тавиулаад маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлээд оёдол тавьсан хэсгээр цус гараад байхаар нь тухайн оёдлыг авхуулаад дахиад оёдол тавиулсан. Эмч баруун сүүжний ясанд тулаад ясны гадна талаар хутга орсон байна гэж хэлсэн. Янхнуудтай нийлсэн гэж дайрсан учрыг нь би 11 дүгээр ангийн нэг охин болон ангийнхаа охидуудтай найзладаг юм үүнд уурласан юм байх гэж ойлгосон. Бид хоёр сайн найзууд байгаа юм. Би Сыг цохиж зодсон асуудал байхгүй. Намайг янхнуудтай нийллээ гэж хэлээд цохиж, хутгалсан юм. Тухайн үед Ө, Г хоёр харж байсан өөр хүн байгаагүй. Хутгалуулсны дараа манай өвөө Лхагва, сумын эмч Сүхбат харсан юм. С, Ө, Г нараас архи үнэртэж байсан л болохоос биш ухаан санаа нь зүгээр эрүүл байсан. Бид хоёр урд өмнө зодолдох битгий хэл муудалцаж байгаагүй багаасаа найзалж байгаа юм. Манай хашааны гадна гудамжны бүдэг гэрэлтэй байдаг юм. С баруун гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирсэн бүдэг гэрэлд хутга гэрэлтэж харагдсан ямар иштэй хутга байсан эсэхийг би хараагүй. Өгийнуур сумын төвд манай гэрт байгаа. Би эмчилгээнийхээ мөнгийг нэхэмжилнэ. Мөн хуулийн дагуу шийдэж өгнө үү. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/,

*Гэрч З.Бийн өгсөн: “...Манай хоёр сурагч бол төлөв даруу зантай, хоорондоо эвсэг найзууд байгаа юм. С.С нь чөлөөт бөхөөр хичээллэдэг. Харин Г.Э гар гар бөмбөгөөр хичээллэдэг спортод сонирхолтой хүүхдүүд байгаа юм. Ар гэрийн амьдрал нь боломжийн амьдралтай айлууд байдаг. Ямар нэг буруу зуршилгүй, хүмүүжилтэй хүүхдүүд юм.  С.С, Г.Э нар нь муудалцаж зодолдож байхыг би хараагүй. Нэгдүгээр ангиасаа хойш хамт нэг ангид суралцаж 12 дугаар анги хүртлээ явж байгаа найзууд юм. Би сайн мэдэхгүй байна. Сын ярьж байгаагаар найз охинтой нь Э уулзаж харьцсан гэж байна. Үүнээс болж муудалцаж хатгасан гэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
*Гэрч М.Гийн өгсөн: “…Тухайн өдөр Өсөхөө бид хоёр айлд өвс ачиж өгчхөөд явж байгаад Сын гэрийн хажуугаар гарч яваад гэрийнхээ гадна очоод дуудаад гарч ирсэн. Тэгээд пиво уух уу гэсэн чинь бид хоёрт 10.000 төгрөг өгсөн тэгээд бид хоёр яваад дэлгүүр  орж 2,5 литрийн 3 ширхэг пиво аваад буцаад 18 цагийн үед Сын гэрт очоод авсан пиво бид гурав хувааж ууж дуусаад Ө бид хоёр явлаа гээд явсан. Өын дүүгийн гэрт очоод Сын гэрийн хажуугаар өнгөрсөн чинь гэрэлтэй байхаар нь орсон чинь утсаа үзээд хэвтэж байсан. Тэгээд С намайг морио өгчих Э дээр очоод ирье гэж хэлсэн. Тэгээд би морио өгөөд явуулсан араас нь Ө бид хоёр нэг морьтой явж очсон чинь С Өт хандаж чи Эийг дуудчих гэж хэлээд оруулсан удалгүй тэр хоёр гараад ирсэн Эийг Стай уулзъя гэж хэлээд ганц хоёр алхсанаа чи янхнуудтай уулзлаа гэж хэлээд шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон тэгсэн чинь Ө боль гэж хэлээд салгасан чинь Өыг С гараа нэг удаа цохисон чинь Ө газар унасан. Тэгээд дахиад Э рүү ухас хийгээд очихоор нь хажуу талаас нь морьтой одоо боль явъя гэж хэлсэн чинь миний баруун гуя хэсэг рүү гараараа нэг удаа цохисон тэгээд Э хашаа руугаа яваад орсон Ө бид хоёр Сыг нь хүргэж өгсөн тэгсэн чинь С замдаа эрүүлдээ Этэй уулздаг байж гай болчих уу гэж хэлсэн. Тэгээд өөр зүйл хэлээгүй. Ямар шалтгааны улмаас уулзах талаараа хэлээгүй, гэрээсээ хутга авч гараагүй өөрт нь байсан байх би мэдэхгүй байна. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Нэг хүүхдүүд байгаа юм. Би 2022 оны 03 дугаар 24-ны өдөр сургуулийн захиргаанаас намайг дуудаад урд шөнө юу болсон талаар асуугаад Э Сад хутгалуулсан гэж байна гэж хэлсэн тэгээд би хоорондоо зодолдсон талаар нь хэлсэн. Тийм зүйл болоогүй харин Эийг С зодож цохисон юм. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй гараараа зөөлөн цохисон ямар нэгэн хүсэлт байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, 
*Гэрч М.Өын өгсөн: “...Тухайн өдөр Г бид хоёр айлд өвс ачиж өгчхөөд явж байгаад Сын гэрийн ойролцоо хажуугаар гарч яваад гэрийнхэн гадна очоод Сыг дуудсан чинь гарч ирсэн тэгээд пиво уух уу гэсэн чинь бид хоёрт 10.000 төгрөг өгөхөөр нь бид хоёр яваад Банкны Цогоо гэх хүний дэлгүүрээс 2,5 литрийн 3 ширхэг пиво аваад буцаад 18 цагийн үед Сын гэрт очоод авсан пиво бид гурав хувааж ууж дуусаад Г бид хоёр явлаа гэж яваад манай дүүгийн гэрт очоод утасны цэнэглэгч өгчхөөд байж байгаад Сын гэрийн хажуугаар өнгөрсөн чинь гэрэлтэй байхаар нь орсон чинь утсаа үзээд хэвтэж байсан тэгээд С бид хоёрт хандаж та хоёр нэг морио өгчих Э дээр очоод ирье гэж хэлсэн тэгээд би Г морио өгөөд явуулсан араас нь Г бид хоёр нэг морьтой сундалдаж очсон чинь С надад хандаж чи Эийг дуудчих гэхээр нь би гэр лүү явж орсон чинь орондоо орчихсон унтаж байсан тэгээд би С дуудаж байна гэж хэлсэн Э хувцсаа өмсөөд бид хоёр хашааны гадна гараад ирсэн чинь С Ээд хандаж чи янхнуудтай явлаа гэж хэлээд шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохисон тэгээд би боль гээд салгасан чинь С миний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон би газар унасан тэгсэн чинь дахиад Э рүү ухасхийгээд очсон морьтой байсан Г одоо боль гэж хэлээд урдуур нь орсон тэгсэн чинь Э хашаа руугаа яваад орсон би Гийн ард суугаад С ганцаараа морь унаад гэрийнхэн гадна ирсэн замдаа С нь пиздаа эрүүлдээ уулздаг байж гай болчхв уу яав гэж хэлээд байсан тэгээд гэрийнхээ гадна ирж буулгаад Г бид хоёр гэр лүүгээ явсан юм. Ямар нэгэн зүйл хэлээгүй Этэй уулзана гэж хэлсэн энэ хоёр нэг анги болохоор зүгээр уулзах гэж байгаа юм байх гэж бодсон. Гэрээсээ хутга авсан үгүйг би хараагүй. Би хутгалж байхыг нь хараагүй харин цохиж байхыг нь харсан мөн би салгасан тэгээд дахиад ухасхийгээд очихыг нь би харсан тэгээд Э зугтаагаад хашаа руугаа орсон юм. Би маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Эээс өөр нь мэдсэн өчигдөр орой С намайг хутгалчихсан би эмнэлэг дээр байна гэж хэлсэн тэгээд би мэдсэн. Бид гурав нэг их согтоогүй зүгээр халамцуу байсан. Морин дээрээ зүгээр мордоод явж байсан. бид гурваас пиво л үнэртэж байсан байх. Би энэ талаар мэдэхгүй байна нэг ангийн сайн найзууд гэдгийг нь мэднэ. Надад ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй, ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/,

С.Сын яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байгаа. Зүйчлэлтэй маргах зүйл байхгүй, өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52хуу/,

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дүгээр сарын 31-ний өдрийн 145 дугаартай дүгнэлт:
1.     Г.Эийн биед хэвлийн баруун доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл 
тогтоогдлоо 
2.     Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх 
боломжтой.
3. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
 4.  Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой
5.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/
С.Сын насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 56 хуу/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61 хуу/  

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 80-81 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд................... аймгийн .............. сумын .................. багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Эийг хувийн таарамжгүй харилцааны улмаас хэвлий хэсэгт нь хутгалж, хэвлийн баруун доод хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Сад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 22120 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч С.С нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Эийг хувийн таарамжгүй харилцааны улмаас хэвлий хэсэгт нь хутгалж, хэвлийн баруун доод хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Г.Эийн:..С над дээр ирээд чи янхнуудтай нийллээ гэж хэлээд миний зүүн шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохисон дахиад цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан чинь хажуу талаас Ө ирээд С боль гэж хэлээд бид хоёрын дундуур ороод салгасан чинь Өын шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиод холдуулсан тэгээд би хойш зайгаа аваад ухарсан чинь С түрийнээсээ хутга гаргаж ирээд миний баруун ташаа хэсэг рүү хатгах шиг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, хуу/, гэрч М.Гийн: “...Э рүү ухас хийгээд очихоор нь хажуу талаас нь морьтой одоо боль явъя гэж хэлсэн чинь миний баруун гуя хэсэг рүү гараараа нэг удаа цохисон тэгээд ....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, гэрч М.Өын: “... Ээд хандаж чи янхнуудтай явлаа гэж хэлээд шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дүгээр сарын 31-ний өдрийн 145 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүх нь шүүгдэгч С.Сын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч С.С нь хохирогч Г.Эийн биед хэвлийн баруун доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дүгээр сарын 31-ний өдрийн 145 дугаартай дүгнэлт дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  
  
Иймд шүүгдэгч С.Сын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч С.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Г.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс хохирол  нэхэмжилнэ гэсэн боловч хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч С.С нь түүнд 2500.000 төгрөгийг хохиролд өгсөн байх тул  шүүгдэгч С.Сыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.


     Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
1.    Шүүгдэгч Б овогт Сийн Сыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ