Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж, 
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч: В.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Вгийн Тт холбогдох 221 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.


 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 12-нд Архангай аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ............. аймгийн .............. сумын ............. баг ............... гэх газар оршин суух хаягтай, урьд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Вгийн Т /РД:/,

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч В.Т нь ................. аймгийн ................сумын .............багийн .............. гэх газраас зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр 85 ширхэг, 1.5 метр урттай, 2.78 метр куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 550.661 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  


                                               ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 221дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Ч.Бын өгсөн:“... Архангай аймгийн ******* сумын иргэн В.Т нь ******* багийн ******* гэх газраас галын түлээ бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэж, тээврлэсэн гэх гэмт хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учруулсан 550661.5 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хуулийн дагуу дүгнэлт гарсан байна гэж бодож байна, санал хүсэлт бахйгүй. Надад сум орон нутгийн байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэг санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 ху/,

*Гэрч Л.С өгсөн: “... Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байхдаа мод тээвэрлэж явсан улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ******* сумын иргэн В.Т гэх хүн эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байсныг түр саатуулсан юм. В.Т гэх хүн эхнэрийн хамт явж байсан. В.Т мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09  хуу/,


*Гэрч Л.Б өгсөн: “...******* суманд манай хоёр хүүхэд сургуульд суудаг юм. Би аав Л хашаанд хоёр хүүхдээ харж хамт амьдарч байгааад, мал төллөх үеэр хоёр хүүхдээ аавынд орхиж 3 дугаар сарын 20-ны үед хөдөө гэртээ очиж мал төллүүлж байгаад аав ээж хоёртоо галын түлээ түхүүлж өгөхөөр ******* сумын ******* багийн ******* гэх газраас унианга, босоо мод бэлтгээд улсын дугаартай тээврийн хэрэгслэд ачаад *******ын төв явж байхад цагдаа зогсоож шалгасан юм. Тухайн модыг урьд өмнө 2 сарын үед нөхөр В.Ттой хамт бэлгэсэн байсан юм. Би сайн мэдэхгүй байна. Унианги, босоо модноос л сод бэлтгэсэн юм. Манай нөхөр В.Т л мод бэлтгэх эрхийн бичиг жил болгон авдаг юм. В.Тыг авсан байх л гэж бодсон, эрхийн бичиг авсан уу гэж асуугаагүй. Би хоёр хүүхдээ харж ******* сум гэр хоёрын хооронд явж байсан болохоор эрхийн бичиг авсан талаар мэдэхгүй байна. Манай нөхөрийн нэр дээр байдаг. Манай тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,


В.Тын яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой уншиж танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/,


Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-35 хуу/, 
В.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66 хуу/,
Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-29 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-35 хуу/,

 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай: 
1. Архангай аймгийн ******* сумын иргэн В.Тын хууль бусаар бэлтгэсэн 1.5 метр урттай 85 ширхэг мод нь 2,7872 метр бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 550661,5 төгрөг байна.
 2. Нийт 11 ширхэг  мод унагааж, 1.5 метр урттай 63 ширхэг мод бэлтгэжээ. 2,1067м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, нойтон түлээ 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 416216,5 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-42 хуу/,

Архангай аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 119 хуу/,
 В.Тын мал тооллогын дансны хуулбар /хх-ийн 120-123 хуу/,
Автомашин тээврийн лавлагаа /хх-ийн 63 хуу/, 
2022 оны 04 дүгээр сарын Дамно ХХК-ийн АЦ-22-41 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-52 хуу/,
2022 оны 04 дүгээр сарын Дамно ХХК-ийн АЦ-22-26 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-57 хуу/,
2022 оны 05 дугаар сарын Дамно ХХК-ийн АЦ-22-59 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 101-104 хуу/,
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /ххийн 124-125 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч В.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч В.Т нь эрхийн бичиггүйгээр 85 ширхэг, 1.5 метр урттай, 2.78 метр куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 550.661 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн 221 дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч В.Т нь эрхийн бичиггүйгээр 85 ширхэг, 1.5 метр урттай, 2.78 метр куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 550.661 төгрөгийн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: иргэний нэхэмжлэгч Ч.Бын:“... Архангай аймгийн ******* сумын иргэн В.Т нь ******* багийн ******* гэх газраас галын түлээ бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэж, тээврлэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/, гэрч Л.С: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байхдаа мод тээвэрлэж явсан улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ******* сумын иргэн В.Т гэх хүн эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/, гэрч Л.Б: “...******* сумын ******* багийн ******* гэх газраас унианга, босоо мод бэлтгээд улсын дугаартай тээврийн хэрэгслэд ачаад...” /хх-ийн 12-13 хуу/, модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн  2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас шүүгдэгч В.Тын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч В.Тын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч В.Тын үйлдлийн улмаас ойн санд 550.661 /таван зуун тавин мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /550.661х3=1.651.983 төгрөг /нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуун наян гурав / төгрөг гэж дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.651.983 /нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуун наян гурав/ төгрөгийг шүүгдэгч В.Тоос гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүгдэгч В.Т нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүугийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 129-130 хуу/ гарын үсэг зуржээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм булуугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тыг 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 


Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм булуутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өөрийн эзэмшлийнх байх тул тээврийн хэрэгсэл үнэ буюу 7.257.497 /долоон сая хоёр зуун тавин долоон мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг, 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий хөрөө зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.651.983 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 5.689.514 /таван сая зургаан зуун наян есөн мянга таван зуун арван дөрөв/ төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 444.800 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн үнэ бүхий 85 ширхэг 1.5 метр урттай 2.78 мк3 хуурай шинэс төрлийн модыг тус тус хураан авч  улсын орлого болгох нь зүйтэй байна.

  
Шүүгдэгч В.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 
Шүүгдэгч В.Тыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                     ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Вгийн Тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч В.Т нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч В.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 7.257.497 /долоон сая хоёр зуун тавин долоон мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг, 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий хөрөө зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.651.983 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 5.689.514 /таван сая зургаан зуун наян есөн мянга таван зуун арван дөрөв/ төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 444.800 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн үнэ бүхий 85 ширхэг 1.5 метр урттай 2.78 мк3 хуурай шинэс төрлийн модыг тус тус хураан авч улсын орлого болгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 


8. Тогтоолд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ОТГОНЦЭЦЭГ