Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар   2022/ШЦТ/176

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг  даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дгээр хөтлүүлж,
Улсын яллагч: Ж.*******
Шүүгдэгч:Л.*******, Э.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.*******гаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овогт Лгийн ******* /РД: /, Ж овогт Эын ******* /РД: / нарт холбогдох эрүүгийн 221 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* дэлгүүрийн 2 давхарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Лийн ******* /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, аавын хамт Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг Ц тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Эын ******* /РД: /

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг 1 дүгээр сургуулийн урд талын ийн сааданд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Б.*******ыг үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулд язарсан шарх, доод уруулын дотор талд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ,
Шүүгдэгч Э.******* нь Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг 1 дүгээр сургуулийн урд талын ийн сааданд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Ч.*******г үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дагзанд язарсан шарх, цус хуралт, хэлэнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
 
                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 22 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
*Хохирогч Ч.******* өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд найз *******ын хамт орсон. Тэнд *******, *******, *******, , буюу ******* гэх залуучууд байсан. Бид нэг ширээнд суусан. ******* бид хоёр 2, 2 лааз пиво авцгаасан. Би 3 лааз пиво уусан. Тэгээд Арвисаас гараад салаад явсан юм. *******, , нар тусдаа яваад би *******тэй хамт тэнд байсан нилээн согтуу ахыг захын урд тал хүртэл дөхүүлж өгчихөөд Ноёд гэдэг буудал орчихоод ийн сааданд ирэхэд бааранд байсан залуучууд бүгд ирсэн байсан. Намайг ирэхэд тэд нар архи тойруулаад байж байсан. Би ******* гэдэг найзтайгаа юм яриад Аагий найз нилээн согтчихжээ, ганц шил архины ард гарч чадахгүй гээд" тоглоом, шоглоом хийгээд байж байтал /*******/ нь хажуугаас орж ирээд “чи одоо даапаалаад байна уу” гэхээр нь би найзтайгаа юм ярьж байна ш дээ гэсэн. Тэгсэн чинь “чи түрүүнээс хойш намайг хэлээд байгаа юм биш үү“ гээд байхаар нь “би өөртэй чинь огт яриагүй байна, хоёулаа ингэж муудалцаад хэрэггүй байх” гэж хэлсэн. Тэгээд 10 орчим минут чимээгүй байж байснаа дахиад хэрүүл өдөөд ална тална гээд эхэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь маргалдаад бид хоёрын дунд маргаан үүссэн. Би хажууд зогсож байсан хүнтэй /манай найзуудын л нэг байсан, хэн байсныг санахгүй байна/ юм яриад байж байтал гэнэт ******* намайг цохиод авсан. Би тэгэхээр нь зөрүүлээд цохисон. Тэгээд барьцалдаад байж байхад тэнд байсан хүмүүс салгасан. Тэгтэл ******* ах хүрч ирээд миний нүүр рүү цохиод авсан, би хойшоогоо саваад газарт унасан. Би газарт унаад толгойгоо бариад үзтэл цус гарч байхаар нь босоод зугтаасан. Тэгтэл /******* хүрч ирээд над руу дайраад байхаар нь би 2 гарыг нь бариад байж байтал миний нүүр рүү мөргөсөн. Манай найзууд салгах гээд байж байхад баруун талын шанаа руу цохиод авсан. Тэгээд хажуу тийшээ хартал ******* ах манай найз *******ыг цохиж байгаа харагдсан. Миний мэдэж байгаа зүйл ийм байна. Миний толгойн ар дагз хэсэгт язарсан, 3 оёдол тавиулсан, унаснаас болсон юм уу, өшиглөснөөс болсон уу алийг нь болохыг мэдэхгүй байна, уруулын зүүн дээд хэсэг язарч арьс цоорсон, цохисон талд нь хэл язарсан, зүүн шанаа, баруун эрүүний доод хэсэг хавдсан гэмтэл учирсан байна. Тэр өдрөөс хойш толгой эргээд байгаа, оёдолтой болохоор бариа хийлгэж болохгүй байна, уруул язарсан болохоор хоол унд идэж чадахгүй байна. ******* ах миний шанаа руу цохиход миний шанаа хавдсан мөн тухайн үед хойшоогоо савж унаад толгойгоо хагалсан. Намайг найзтайгаа юм яриад зогсож байхад ******* нүүр рүү цохиж авахад миний уруул, хэл язарсан. Мөн унасан байхад намайг өшиглөсөн. Би доош харсан байсан болохоор хэнийг өшиглөсөн гэдгийг нь мэдээгүй. *******, ******* ах хоёрын нэг л байх гэж бодож байна. *******, ******* хоёроос өөр хүн намайг зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/, 

*Хохирогч Ч.******* дахин өгсөн: “... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол төлбөрөө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 хуу/,
*Хохирогч Б.*******ын өгсөн: “...  2022 оны 04 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн үед гэртээ байж байхад манай найз Мөнх-Эрдэнэ манай гэрт ирээд хамт Арвис баар руу явсан юм Бид хоёрыг Арвис бааранд очиход *******, *******. *******, ******* гэх залуучууд сууж байсан. ******* угаасаа Арвис бааранд ажилладаг юм. Би тухайн үед 1 лааз пиво уусан, тэр хэд нэг шил архи уусан. Тэгээд бид хэд баарнаас 23 цаг 30 минутын үед гарцгаагаад салж яваад , ******* нар ******* дэлгүүрээс 2 шил архи авчирсан юм. Тэгээд ийн сааданд ороод нөгөө авчирсан архинаас уусан. *******, Мөнх- Эрдэнэ хоёр араас ирсэн болохоор эхний нэг шил архинаас уугаагүй. Мөн бид 2 уугаагүй болохоор эрүүл байсан. Тэгээд байж байтал Мөнх-Эрдэнэ 2 хоорондоо маргалдсан. Тэгсэн *******г цохиод авсан, Мөнх- Эрдэнэ зөрүүлээд г цохисон. Тэгсэн хажуугаас ******* орж ирээд Мөнх- Эрдэнийг цохиод авсан чинь Мөнх-Эрдэнэ арагшаа саваад аймар хүчтэй унасан. Мөнх-Эрдэнэ босож ирээд *******, хоёроос зугтаагаад зогсож байсан хүмүүсийн араар ороод ирэхээр нь ******* хоёрыг болиулах гээд байж байтал ******* гэх залуу намайг нэг цохиод авахаар нь би хариу үйлдэл хийгээгүй, тэгтэл дахиад хэд хэд цохиод автал миний баруун нүд орчмоос цус гарч байгаа бололтой бүлээн мэдрэмж төрөхөөр нь гараараа үзтэл цус гарч байсан. Тэгэхээр нь би *******ийг зөрүүлээд цохисон. Би тухайн үед бужигнасан хүмүүс дотроос хэнийг нь цохисноо мэдэхгүй байна. Сүүлд нь намайг *******ийг цохих гэж байгаад ******* ахыг цохичихлоо гэж хэлсэн. Тэгтэл ******* хүрч ирээд намайг болиулаад жаахан холдуулж авч яваад газар унагаад доош дараад хэвтүүлсэн. Тэр хооронд хүрч ирээд миний толгой руу хөлөөрөө өшиглөсөн. ******* г болиулаад цааш аваад явтал ******* нь намайг газраас босож амжаагүй байхад хүрч ирээд гараараа цохисон. Мөн газарт байхад ******* хоёулаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гоожсон. Миний баруун талын хөмсөг 2 язарсан, зүүн шанаа хавдсан, толгой оройн хэсэг, дагз хэсэгт хавдсан байсан. Улаанбаатар хотод нарийн шинжилгээ өгөхөд хамрын баруун талын урд таславч мурийсан байна гэсэн. Мэдрэлийн эмчид үзүүл гэсэн. Баруун нүдний ухархай цөмөрсөн гэсэн байсан. Би эмчдээ үзүүлээгүй байгаа болохоор нарийн сайн хэлж байна. Миний биед учирсан хөмсөг язарсан, толгой хавдсан, хамрын таславч мурийсан гэмтлүүд нь *******, ******* нарт цохиулах үед үүссэн. Намайг өөр хүн цохиж зодоогүй. Би гэмтлийн зэргээ тогтоолгосныхоо дараа гомдол саналтай эсэхээ шийдвэрлэнэ...”гэх мэдүүлэг /хх-ийн  06-08 хуу/,
*Хохирогч Б.*******ын дахин өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол төлбөрөө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 хуу/,  
*Гэрч Б.*******ий өгсөн: “...Би тухайн үед буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ний 00 цагийн орчимд ажлаа тарчихаад Б.*******, Л.*******, Э.******* нарын байсан газар буюу Архангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг ийн сааданд *******н хамт очсон, намайг ажлаа тарахаас өмнө нь дээрх хүмүүс нь манай ажил дээр байж байгаад гарцгаасан болохоор бөөндөө байгаа байх гэж бодоод нэгэн рүү нь ярьж байгаад дээрх байгаа газар нь очсон. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид хоёрыг очиход , , *******, *******, ******* 5 архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар юм ярьцгааж байтал Ч.Мөнх-Эрдэнэ, ******* 2 хоорондоо маргалдаж үг хаялцаад, маргалдаж байснаа хоорондоо цохилцоод авсан, тэгэхээр нь бид хэд салгаад байж байтал ******* ах *******г цохиод авсан /яг хаана нь гэдгийг сайн хараагүй тухайн үед харанхуй болсон байсан/, тэгтэл ******* ахыг ******* мөн хамар руу нь цохиод цус гаргасан, ******* зөрүүлээд *******ын нүүр рүү нь цохиод тэгээд бид хэд Б.*******, Ч.Мөнх-Эрдэнэ, Л.*******, Э.******* нарыг салгаж зодоон маргааныг нь зогсоосон. Тухайн үед ******* нь Л.*******ийг цохих гэж байгаад андуураад ******* ахын хамар руу нь нэг удаа цохиж цус гаргасан. Өөр хүн ******* ахыг цохисон асуудал байхгүй. Тухайн үед Ч.Мөнх-Эрдэнэ, Л.******* нар нь эхпээд бие биетэйгээ нэг, нэг цохилцож авсан, мөн ******* ах *******г 1 удаа цохиж авсан. Яг хаана хаанаа цохилцсоныг сайн хараагүй тухайн үед гадаа харанхуй аймгийн замын гэрэл унтарсан, үзэгдэх орчин муу байсан. Тухайн үед Б.******* нь ******* ахыг цохиод авангуут ******* нь Б.*******ыг зөрүүлээд  нэгээм хоёр удаа цохиж байсан. Тухайн үед Ч.Мөнх-Эрдэнэ, Л.******* нар нь эхлээд бие биетэйгээ  нэг нэг цохилцож авсан. Өөр *******ийг цохиж зодсон хүн байхгүй байх. Тухайн үед *******ын хөмсөгнөөс цус гарсан, Э.******* ахын хамраас цус гарсан, Ч.Мөнх-Эрдэнэ, Л.******* нар нь зүгээр харагдаж байх шиг байсан. Ер нь бол аймгийн замын гэрэл унтарсан, үзэгдэх орчин муу байсан бид нар салгаж байсанч харанхуй байсан болохоор бие биетэйгээ ойртчоод байсан. Тиймээс яг хэн нь хаана нь хэдэн удаа цохисонг сайн хэлж мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/,
*Гэрч Ө.*******ийн өгсөн: “...Би тухайн үед буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ний 00 цагийн орчимд Архангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг ийн сааданд Б.*******, Л.*******, Э.*******, Мөнх-Эрдэнэ, ******* нарын хамт архи ууцгаасан би тухайн үед ямар архи ууснаа, ер нь яг юу болсон талаар сайн санахгүй байгаа, учир нь архи уугаад нилээн согтолттой байсан юм. Нэг мэдэхэд Ч.Мөнх-Эрдэнэ, ******* хоёр, ******* ах, ******* хоёр хоорондоо маргалдаж зодолдсон байсан. Сүүлд сонсоход ******* нь Л.*******ийг цохих гэж байгаад андуураад ******* ахын хамар руу нь нэг удаа цохиж цус гаргасан. Өөр хүн ******* ахыг цохисон асуудал байхгүй. Сүүлд сонсоход Ч.Мөнх-Эрдэнэ, Л.******* нар нь эхлээд бие биетэйгээ нэг нэг цохилцож авсан, мөн ******* ах *******г нэг удаа цохиж авсан талаар ******* хэлж байсан. Сүүлд сонсоход Б.******* нь ******* ахыг цохиод авангуут ******* нь Б.*******ыг зөрүүлээд нэг хоёр удаа цохиж авсан талаар ******* хэлж байсан. Сүүлд сонсоход Ч.Мөнх-Эрдэнэ, Л.******* нар нь эхлээд бие биетэйгээ нэг нэг цохилцож авсан. Өөр *******ийг цохиж зодсон хүн байхгүй гэж ******* хэлж байсан. Би согтуу байсан бөгөөд нэг ухаан ороод харахад *******ын хөмсөгнөөс цус гарсан, Э.******* ахын хамраас цус гарсан, Ч.Мөнх-Эрдэнэ, Л.******* нар нь зүгээр харагдаж байх шиг байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/,  
 
    *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 154 дугаартай дүгнэлт:
1.    Б.Сумъябаатарын  биед баруун зовихинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулд язарсан шарх, доод уруулын доод талд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.    Дээрх баруун зовихинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулд язарсан шарх, доод уруулын доод талд цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт 
/ хх-ийн 14-15 хуу/,

    *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаартай дүгнэлт:
1.    Ч.******* биед дагзанд шарх, дээд уруулд язарсан шарх, дээд уруулын дотор талд язарсан шарх, цус хуралт, хэлэнд язарсан шарх  хугарал гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.    Дээрх дагзанд шарх, дээд уруулд язарсан шарх, дээд уруулын дотор талд язарсан шарх, цус хуралт, хэлэнд язарсан шарх  хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт 
/ хх-ийн 29-30 хуу/,

*Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70 хуу/,
*Архангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71 хуу/,

    *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 76-77 хуу/,  
*Л.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74 хуу/,
*Э.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75 хуу/,
 *Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 131-132 хуу/
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг 1 дүгээр сургуулийн урд талын ийн сааданд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Б.*******ыг үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулд язарсан шарх, доод уруулын дотор талд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.******* нь Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг 1 дүгээр сургуулийн урд талын ийн сааданд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Ч.*******г үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дагзанд язарсан шарх, цус хуралт, хэлэнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Л.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 22 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

  Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Л.******* нь Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг 1 дүгээр сургуулийн урд талын ийн сааданд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Б.*******ыг үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулд язарсан шарх, доод уруулын дотор талд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Э.******* нь Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг 1 дүгээр сургуулийн урд талын ийн сааданд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Ч.*******г үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дагзанд язарсан шарх, цус хуралт, хэлэнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: хохирогч Ч.*******: ...Би ******* гэдэг найзтайгаа юм яриад Аагий найз нэлээн согтчихжээ, ганц шил архины ард гарч чадахгүй гээд" тоглоом, шоглоом хийгээд байж байтал /*******/ нь хажуугаас орж ирээд “чи одоо даапаалаад байна уу” гэхээр нь би найзтайгаа юм ярьж байна ш дээ гэсэн. Тэгсэн чинь “чи түрүүнээс хойш намайг хэлээд байгаа юм биш үү“ гээд байхаар нь “би өөртэй чинь огт яриагүй байна, хоёулаа ингэж муудалцаад хэрэггүй байх” гэж хэлсэн. Тэгээд 10 орчим минут чимээгүй байж байснаа дахиад хэрүүл өдөөд ална тална гээд эхэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь маргалдаад бид 2-ын дунд маргаан үүссэн. Би хажууд зогсож байсан хүнтэй /манай найзуудын л нэг байсан, хэн байсныг санахгүй байна/ юм яриад байж байтал гэнэт ******* намайг цохиод авсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/, хохирогч Б.*******ын:.. бид 2 уугаагүй болохоор эрүүл байсан. Тэгээд байж байтал Мөнх-Эрдэнэ 2 хоорондоо маргалдсан. Тэгсэн *******г цохиод авсан, Мөнх- Эрдэнэ зөрүүлээд г цохисон. Тэгсэн хажуугаас ******* орж ирээд Мөнх- Эрдэнийг цохиод авсан чинь Мөнх-Эрдэнэ арагшаа саваад аймар хүчтэй унасан. Мөнх-Эрдэнэ босож ирээд *******, 2-оос зугтаагаад зогсож байсан хүмүүсийн араар ороод ирэхээр нь ******* 2-ыг болиулах гээд байж байтал ******* гэх залуу намайг нэг цохиод авахаар нь би хариу үйлдэл хийгээгүй, тэгтэл дахиад хэд хэд цохиод автал миний баруун нүд орчмоос цус гарч байгаа бололтой бүлээн мэдрэмж төрөхөөр нь гараараа үзтэл цус гарч байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, гэрч Б.*******ий:“...бид нар юм ярьцгааж байтал Ч.Мөнх-Эрдэнэ, ******* 2 хоорондоо маргалдаж үг хаялцаад, маргалдаж байснаа хоорондоо цохилцоод авсан, тэгэхээр нь бид хэд салгаад байж байтал ******* ах *******г цохиод авсан /яг хаана нь гэдгийг сайн хараагүй тухайн үед харанхуй болсон байсан/, тэгтэл ******* ахыг ******* мөн хамар руу нь цохиод цус гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/, гэрч Ө.*******ийн:“...Ч.Мөнх-Эрдэнэ, ******* хоёр, ******* ах, ******* хоёр хоорондоо маргалдаж зодолдсон байсан. Сүүлд сонсоход ******* нь Л.*******ийг цохих гэж байгаад андуураад ******* ахын хамар руу нь 1 удаа цохиж цус гаргасан. Өөр хүн ******* ахыг цохисон асуудал байхгүй. Сүүлд сонсоход Ч.Мөнх-Эрдэнэ, Л.******* нар нь эхлээд бие биетэйгээ 1, 1 цохилцож авсан, мөн ******* ах *******г 1 удаа цохиж авсан талаар ******* хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 154 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15 хуу/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.*******гаас шүүгдэгч Л.*******ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.*******гийн үйлдлийг  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  хохирогч Б.*******ын биед баруун зовихинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулд язарсан шарх, доод уруулын доод талд цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 154 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгч Л.*******ийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, мөн хохирогч Ч.******* биед дагзанд шарх, дээд уруулд язарсан шарх, дээд уруулын дотор талд язарсан шарх, цус хуралт, хэлэнд язарсан шарх  хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэн боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгч Э.*******гийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч Л.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”гэж заажээ. 
Хохирогч Б.*******, Ч.Мөнх-Эрдэнэ нар хохирол нэхэмжлээгүй боловч хохирогч Ч.******* дахин өгсөн: “... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол төлбөрөө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 хуу/,хохирогч Б.*******ын дахин өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол төлбөрөө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 хуу/,тус тус мэдүүлсэн мөн шүүгдэгч Э.******* нь хохирогч Ч.Мөнх-Эрдэнэд 400.000 төгрөг төлсөн /хх-ын 106хуу/, шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.*******т 500.000 төгрөг төлсөн /хх-ын 107хуу/ талаар хүсэлтэд дурдсан байх тул шүүгдэгч Л.*******, Э.******* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Л.******* шүүгдэгч Э.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******, шүүгдэгч Э.******* нарт тус тус 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /тавин зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч /хх-ийн 106-111 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Л.******* шүүгдэгч Э.******* нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷ нарын  õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******, Э.******* нарыг тус тус 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.*******, шүүгдэгч Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна.  
 
Шүүгдэгч Л.******* шүүгдэгч Э.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн бармитаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.******* шүүгдэгч Э.******* нарыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч Н овогт Лгийн *******ийг, шүүгдэгч Ж овогт Эын *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******, шүүгдэгч Э.******* нар нь торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Л.******* шүүгдэгч Э.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******, шүүгдэгч Э.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурдсугай.

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч шүүгдэгч Л.*******, шүүгдэгч Э.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ОТГОНЦЭЦЭГ