Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар   2022/ШЦТ/178

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж,
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Л.Ванчигсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Лын Ванчигсүрэнд холбогдох 221 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р багийн Цохиот гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Лын Ванчигсүрэн /РД:/

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь согтуурсан үедээ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах Бын үзүүр гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн Д.Жамбалжамцтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь мөргөж, баруун хөмсөгт язарсан шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 211 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
*Хохирогч Д.Жамбалжамцын өгсөн: “...Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр /2 дугаар/ багийн нутаг дэвсгэрт байдаг “Бр” гэдэг нэртэй газарт оршин суудаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би гэрээсээ гараад өөрийн мотоцикльтойгоо малдаа явж байхад миний араас хар өнгийн машин хөөж ирээд зогсохоор нь би адуу, мал сурах гэж яваа хүн юм болов уу?, гэж бодоод зогссон юм аа гэтэл тухайн машин дотроос манай Төвшрүүлэх сумын нутгийн Лхамжавын Ванчигсүрэн гэх залуу Батгэрэл, Амараа, Баттулга гэх нэртэй гурван залуугийн хамт дөрвүүлээ бууж ирсэн. Би эхлээд тэр дөрвөн хүнтэй  мэнд мэдээд ойр зуурын зүйлс ярилцаад зогсож байтал Ванчигсүрэн над дээр ирээд би чамтай уулзаатай, би чамтай зодолдмоор байна гээд хамаг хувцас хунараа тайлаад байсан. Тэгэхээр нь би “Чамтай зодолдохгүй би зодоон хийх сонирхол алга” гэж хэлсэн гэтэл Ванчигсүрэн над руу шууд дайраад толгойгоороо миний толгой руу мөргөөд бас гараараа цохисон намайг цохиход би мотоциклиос үсрээд газар унасан. Намайг газар унахад хажууд нь байсан Баттулга, Батгэрэл, Амараа гэх Ванчигсүрэнг барьж аваад боль гээд болиулсан Ванчигсүрэн гэтэл чамайг ална гээд над руу дайраад байсан. Ванчигсүрэн намайг гараараа цохиж, толгойгоороо мөргөснөөс болоод миний баруун талын хөмсөг задарч би өнөөдөр Төвшрүүлэх сумын нэгдсэн эмнэлэгт 5 оёдол тавиулсан, миний толгой одоо зовиур ихтэй өвдөөд байна, томографийн зураг авахуулж толгойны гэмтлээ үзүүлмээр байна миний толгойд битүү гэмтэл үлдсэн байж магадгүй, яс нь цөмөрсөн байж магадгүй их өвдөлдтэй байна мөн би эмийн сангаас шарх цэвэрлэх материал, өвчин намдаах болон бусад эм зэргийг авч хэрэглэж байна эдгээрийг Ванчигсүрэнгээс нэхэмжилж байна. Би малчин хүн өдөр болгон морь, мотоциклтой малдаа явдаг одоо явж чадахгүй толгой өвдөж байна Ванчигсүрэнд гомдолтой байна. Тухайн үед хэрэг явдал гарах үед хээр газар би малдаа ганцаараа явж байсан хэрэв би хүнд гэмтээд хээр газар унаад өгсөн бол хэн хариуцлагыг хүлээх вэ ?, хуулийн дагуу шийдэж өгнө үү. Дараагийн удаа намайг хээр газар ирж цохиж зодохгүй гэсэн баталгаа байхгүй байна. Би Ванчигсүрэнтэй төрөл садангийн холбоо байхгүй, манай Төвшрүүлэх сумын нэг нутгийн хүүхэд гэдгээр нь танина өөр байдлаар танихгүй. Ванчигсүрэн намайг толгойгоороо 2-3 удаа мөргөсөн, гараараа миний толгой руу 2-3 удаа цохисон. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20:00 цагийн орчимд Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багий нутаг дэвсгэрт байрлах “Бр” гэх нэртэй газарт Улаанбаатар Архангай чиглэлийн төв засмал замын урд болсон хэрэг явдал болоход Ванчигсүрэнтэй хамт явж байсан Амараа, Батгэрэл, Баттулга гэх хүмүүс байсан эдгээр хүмүүс бүгд Төвшрүүлэх сумын хүмүүс харин би ганцаараа явж байсан. Өөр хүн байгаагүй. Би Ванчигсүрэнг боль битгий хүн цохиод бай гэж гараараа түлхсэн өөр байдлаар би Ванчигсүрэнд гар хүрч цохиж зодоогүй энийг хамт хүмүүс нь ч гэсэн харсан. Ванчигсүрэн тухайн үед намайг цохиж зодохдоо олон жилийн өмнө чи намайг цохиж зодсон тийм учраас би чамайг одоо ална гэж хэлж байсан. Ингэж хэлж байгаагаас нь үзэхэд өш хонзонгийн сэдэлтэй намайг зодсон байж магадгүй би олон жилийн өмнө одоогоос бараг 7 жилийн өмнө Ванчигсүрэнг би нэг хальт цохиод өнгөрч байсан юм тэрийг яриад байх шиг байсан. Ванчигсүрэн миний толгой руу мөргөж намайг гараараа цохиж миний хөмсөгийг гэмтээж задалсан би харин түүнийг цохиж зодогүй. Би гомдолтой байна шинжилгээ өгмөөр байна, толгойны зураг авахуулах хэрэгтэй байна, намайг хээр эзэнгүй газар зодсон тул гомдолтой байна хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 ху/,

*Гэрч Л.Нэргүйгийн өгсөн:“...Тухайн өдөр би өөрийн нөхөр Жамбалжамцын хамт Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрладаг “Бр” гэх газарт гэртээ байж байсан. Манай нөхөр Жамбалжамц оройны 19 цаг 30 минутын орчимд мал ахуйгаа хураана гээд гэрээсээ гараад явсан гэрээсээ гарахдаа эрүүл саруул, архи дарс уугаагүй зүгээр гарсан. Бид хоёр тухайн үед гэртээ хоёулаа байсан манай нөхөр гэртээ ганцаараа малдаа явж байсан учраас архи дарс уугаагүй зүгээр байсан. Гэтэл манай нөхөр Жамбалжамц 20 цаг 00 минутын орчимд эргээд гэртээ ирэхдээ нүүрээ хүнд цохиулчихсан нүүр, ам нь цус болчихсон эргээд орж ирсэн. Би нөхрөөсөө Юу болов, яагаад ийм болчихсон юм бэ? гэтэл намайг сая манай нутгийн Цохиот гэх газарт нутагладаг Лхамжавын Ванчигсүрэн намайг толгойгоороо мөргөөд намайг ийм болгочихлоо гэж хэлсэн. Би нөхрөөсөө “Яасан гэж чамайг Ванчигсүрэн цохиж, зодож байгаа юм бэ? гэж асуутал манай нөхөр надад би мэдэхгүй байна сая хээр тааралдаад намайг мөргөөд ийм болгочихлоо гэж хэлсэн. Нүүр ам нь цус болчихсон баруун талын хөмсөг нь задарсан шархтай болчихсон байсан. Тэгээд би нөхрийгөө наад шарх чинь том шарх байна Төвшрүүлэх сумын төв орж оёдол тавиулахгүй бол болохгүй юм байна гээд нөхрийгөө авч төв ороод эмнэлэгт үзүүлж 5 ширхэг оёдол тавиулсан. Одоо манай нөхөр Жамбалжамцын баруун талын хөмсөг шархтай, толгой нь байнга өвдөөд байна гэсэн зовиуртай байгаа. Манай нөхөр надад хэлэхдээ намайг Лхамжавын хүү Ванчигсүрэн ийм болголоо гэж хэлж байсан би гэхдээ тухайн үед гэртээ байсан учраас яг хэрэг явдлыг хараагүй...”гэх мэдүүлэг /хх-ийн  19-20 ху/,

*Гэрч Б.Баттулгын өгсөн: “...Би Ванчигсүрэнг танина. Манайхтай ойрхон нутагладаг. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Төрөл садангийн холбоо байхгүй. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Ванчигсүрэн Улаанбаатар хот руу явах гэж байна. Засмал зам руу дөхүүлээд өгөөч автобусанд суух гэсэн юм гээд манайд хүрээд ирсэн. Тэгэд бид хоёр 18 цаг 30 минутын үед хөдлөөд төв засмал замын хажууд байдаг Цэнхэр самбар луу дөхөж явтал улаан өнгийн мотоцикльтой хүн өөдөөс ирж явсан чинь Ванчигсүрэн зогсоодох уулзаадхая гээд буусан юм. Тэгээд удаа ч үгүй Ванчигсүрэн мотоцикльтой хүнийг дараад уначихаар нь машинаасаа буугаад салгасан юм. Жамбаа доор нь Ванчигсүрэн дээр нь уначихсан Жамбаагийн баруун нүдний зовхины дээд талаас нь цус гарчисан байсан. Тэгээд би Ванчигсүрэнг засмал зам руу хүргэж өгөөд гэр рүүгээ буцсан. Ванчигсүрэн Жамбааг толгойгоороо мөргөчихлөө гэж бодсон. Яг мөргөхийг нь хараагүй. Машин зогсоод Ванчигсүрэн бууж хажууд нь очоод давхаралдаад уначихсан. Жамбаа мотоциклиосоо буух хугацаа болоогүй. Ванчигсүрэн ямар нэг юм машинаас барьж буугаагүй.Ванчигсүрэн намайг толгойгоороо мөргөчихлөө, яасан хатуу толгойтой юм бэ гэж тухайн үед хэлж байсан. Жамбаа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Ванчигсүрэн манайд ирээд 2.5 литртэй пиво хүмүүстэй хувааж уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 ху/,

*Л.Ванчигсүрэнгийн яллагдагчаар өгсөн: “...Миний үйлдэл тохирч байна. Сонгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Миний хувьд хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Жамбалжамц ахаас уучлалт гуйсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 ху/,

*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 169 дугаартай дүгнэлтэд: 
1. Д.Жамбалжанцын биед баруун хөмсгөнд язарсан шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 
3. Дээрх баруун хөмсгөний язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн *ХӨНГӨН* зэрэгт хамаарна. 
4.   Дээрх гэмтэл  нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 13-14 ху/,

*Л.Ванчигсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60 ху/
*Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35 ху/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 61-62 ху/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн Д.Жамбалжамцтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь мөргөж, баруун хөмсөгт язарсан шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Ванчигсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 22120 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн Д.Жамбалжамцтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь мөргөж, баруун хөмсөгт язарсан шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Жамбалжамцын: “...Ванчигсүрэн над дээр ирээд би чамтай уулзаатай, би чамтай зодолдмоор байна гээд хамаг хувцас хунараа тайлаад байсан. Тэгэхээр нь би “Чамтай зодолдохгүй би зодоон хийх сонирхол алга” гэж хэлсэн гэтэл Ванчигсүрэн над руу шууд дайраад толгойгоороо миний толгой руу мөргөөд бас гараараа цохисон намайг цохиход би мотоциклоо үсрээд газар унасан. Намайг газар унахад хажууд нь байсан Баттулга, Батгэрэл, Амараа гэх Ванчигсүрэнг барьж аваад боль гээд болиулсан Ванчигсүрэн гэтэл чамайг ална гээд над руу дайраад байсан. Ванчигсүрэн намайг гараараа цохиж, толгойгоороо мөргөснөөс болоод миний баруун талын хөмсөг задарч....”гэх мэдүүлэг /хх-ийн  05-07 ху/, гэрч  Л.Нэргүйгийн: “...Гэтэл манай нөхөр Жамбалжамц 20 цаг 00 минутын орчимд эргээд гэртээ ирэхдээ нүүрээ хүнд цохиулчихсан нүүр, ам нь цус болчихсон эргээд орж ирсэн. Би нөхрөөсөө Юу болов, яагаад ийм болчихсон юм бэ? гэтэл намайг сая манай нутгийн Цохиот гэх газарт нутагладаг Лын Ванчигсүрэн намайг толгойгоороо мөргөөд намайг ийм болгочихлоо гэж хэлсэн. Би нөхрөөсөө “Яасан гэж чамайг Ванчигсүрэн цохиж, зодож байгаа юм бэ? гэж асуутал манай нөхөр надад би мэдэхгүй байна сая хээр тааралдаад намайг мөргөөд ийм болгочихлоо гэж хэлсэн. Нүүр ам нь цус болчихсон баруун талын хөмсөг нь задарсан шархтай болчихсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 ху/, гэрч Б.Баттулгын өгсөн: “...Цэнхэр самбар луу дөхөж явтал улаан өнгийн мотоцикльтой хүн өөдөөс ирж явсан чинь Ванчигсүрэн зогсоодох уулзаадхая гээд буусан юм. Тэгээд удаа ч үгүй Ванчигсүрэн мотоцикльтой хүнийг дараад уначихаар нь машинаасаа буугаад салгасан юм. Жамбаа доор нь Ванчигсүрэн дээр нь уначихсан Жамбаагийн баруун нүдний зовхины дээд талаас нь цус гарчисан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 ху/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 169 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас шүүгдэгч Л.Ванчигсүрэнгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь хохирогч Д.Жамбалжанцын биед баруун хөмсгөнд язарсан шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 169 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

Иймд шүүгдэгч Л.Ванчигсүрэнгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Д.Жамбалжамц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хавтаст хэргийн материалтай танилцахдаа “санал хүсэлт, гомдол санал байхгүй” /хх-ийн 41-46 хуу/, тус аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтэнд гомдол саналгүй /хх-ийн 108 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ванчигсүрэн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /тавин зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 69 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Л.Ванчигсүрэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ванчигсүрэнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Ванчигсүрэнд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна.  
 
 Шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн бармитаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Ванчигсүрэнг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Лын Ванчигсүрэнг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ванчигсүрэнг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь торгох ялын 500.000 /таван зуу/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ванчигсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн бармитаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Ванчигсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОТГОНЦЭЦЭГ