Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

                                  2022/ШЦТ/166  

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал     

Шүүгдэгч: А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Аийн Мт холбогдох 2212000000118 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Тайж овогт Аийн М/РД:............./

                              Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Аийн М нь Архангай аймгийн Булган сумын Баянбулаг баг, Хойд могой Нарийн гэх газраас 2022 оны 01 сарын дундуур 13 ширхэг 1.0214м3 шоометр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, Портер маркийн 19-36 УНЦ улсын дугаартай автомашинаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тээвэрлэж, ойн санд 201.796 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Эрүүгийн 2212000000118 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн өгсөн:  

“...Байгаль орчинд 201.796 төгрөгийн хохирол учирсан байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/

*Иргэний нэхэмжлэгч А.Мын өгсөн:

“...Би төрсөн дүү болох А.Мт 19-36 УНП улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг түр зуур ашиглуулж байгаа. Учир А.М дээр миний хэдэн цөөхөн мал байдаг учраас ойр зуурдаа унаж, ашиглаж байгаа гээд 2021 оны 12 дугаар сарын сүүлээр 2022 оны 01 дүгээр сарын ихээр үлдээсэн. Үлдээсэн хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Худалдсан, бэлэглэсэн зүйл байхгүй. Би зунаас мал дээрээ гарах бодолтой байгаа бөгөөд очоод аж ахуйн ажилдаа хэрэглэх машин байгаа юм. 19-36 унп улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн машин байгаа юм. Надад 19-36 унп улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 98-99 дүгээр тал/

          *Гэрч Р.Гийн өгсөн:

          “...А.М нь 2022 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Хойд могой Нарийн Буурал гэх газраас ганцаараа явж бэлтгэж ачиж ирсэн модоо гэрийнхээ гадна буулгасан байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрийн гадна байсан модоо ачаад нөхөр бид хоёр Архангай аймгийн төв рүү ортол цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байна гээд модтой авто машиныг саатуулсан. Уг модыг бэлтгэж ачихдаа мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Шинж байдлын хувьд өмхтэй нарийн шургааг дандаа унанги моднууд байсан. Утсаар яриагүй замаараа авна гээд гэрийнх нь гадна ирээд утсаар залгатал албан ажилтай хотод явж байна. Мод бэлтгэх эрхийн бичиг бичих боломжгүй байна Байгаль хамгаалагч Мэндбаяраас авчих гэж хэлсэн тэгээд авч чадаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17 дугаар тал/

           *Гэрч Б.Бн өгсөн:

           “...А.М нь 2022 оны 03 сарын 02-ны өдөр Баянбулагт байдаг өөрийн гэрийнхээ гаднаас хэдэн мод ачилцаад өг гуйсан тэгээд би тухайн моднуудыг нь ачилцаж өгсөн. Тэр талаар надад яриагүй би энэ талаар асуугаагүй намайг очиход ачиж байгаа моднуудынхаа талыг нь ачаад дууссан байсан манай тэрүүгээр тийм хөхөрч хатсан мод байхгүй түймэрт орсон газрын мод бололтой нарийн хатсан моднууд байсан. А.Маас би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг байгаа талаар асуугаагүй. Өөрийнхөө Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж байсан, яах гэж байгаа талаараа надад хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/

            *Гэрч Ц.Гийн өгсөн:

            “...А.М нь 2022 оны 03 сарын 02-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг баг, Дэл гэх газарт байдаг өөрийн гэрийн гаднаас өмхөрч харласан шон болон шургааг моднууд ачсан. Тухайн үед модыг нь Б.Б би А.М болон А.Мын эхнэр бид 4 хамт ачсан. Булган сумын Нарийн гэдэг нэртэй газраас бэлтгэсэн гэж мод ачиж байх үед өөрөө ярьж байсан. А.Маас би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг байгаа талаар асуугаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39 дүгээр тал/

            *Гэрч Д.Аийн өгсөн:

            “...2022 оны 01 дүгээр сард надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж над руу утсаар ярьсан. Тухайн үед би албан ажлаар өөр газарт явж байна мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөх боломж алга Мэндбаяр байгаль хамгаалагчаар бичүүлээд авчих гэж хэлсэн. Тэгээд бичүүлж аваагүй саатуулагдсан гэсэн. Тухайн газарт 2022он гарснаас хойш талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа уг газраас мод бэлтгэж болохгүй газар байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/

            *Яллагдагч А.Мын өгсөн:

            “...Би тархи толгойнд авсан гэмтлээс болоод юма мартаж сандаг юм аа. Түүнээс миний сэтгэцэд хамаагүй учир шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахгүй. Сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй. Манай ах А.М нь өнгөрсөн өвөл Улаанбаатар хотоос идшээ хийхээр унаж ирээд буцахдаа машин нь асахаа байсан. Тэгээд хавар болтол чи хөл дүүжилж бай хавраас би моторыг нь солиод өгье гээд надад үлдээгээд явсан юм. Одоо манай ах А.Мын нэр дээр байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 87 дугаар тал/

            *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай: ”...1.0214 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай  мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод/хуурай/ мод 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 201.796₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 49-50 дугаар тал/

            *Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаартай: “...1.0214 метр куб 13 ширхэг түлшний хуурай шинэс модны үнэ 81.900/наян нэгэн мянга есөн зуу/ төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 50.000/тавин мянга/ төгрөг, нийт 131.900/нэг зуун гучин нэгэн мянга есөн зуу/ төгрөг...”

            “...1999 онд үйлдвэрлэгдэж, 2012 онд Монгол улсад орж ирсэн, 19-36 УНЦ улсын дугаартай Портер маркийн автомашины үнэлгээг 2022 оны 04 сарын зах зээлийн ханшаар 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 82 дугаар тал/

            *Хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 19-36 УНЦ улсын дугаартай автомашины эзэмшигчийн лавлагаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл битүүмжлэх тогтоол, эд мөрийн баримтаар хураан авах тогтоол/хх-ийн 7-12, 20, 26-29, 70-71, 73 дугаар тал/

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч А.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.М нь Архангай аймгийн Булган сумын Баянбулаг баг, Хойд могой Нарийн гэх газраас 2022 оны 01 сарын дундуур 13 ширхэг 1.0214м3 шоометр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, Портер маркийн 19-36 УНЦ улсын дугаартай автомашинаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тээвэрлэж, ойн санд 201.796 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч А.М гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн”...Байгаль орчинд 201.796 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Мын”... Би төрсөн дүү болох А.Мт 19-36 УНП улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг түр зуур ашиглуулж байгаа. Учир А.М дээр миний хэдэн цөөхөн мал байдаг учраас ойр зуурдаа унаж, ашиглаж байгаа гээд 2021 оны 12 дугаар сарын сүүлээр 2022 оны 01 дүгээр сарын ихээр үлдээсэн. Үлдээсэн хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Худалдсан, бэлэглэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Р.Гийн”...А.М нь 2022 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Хойд могой Нарийн Буурал гэх газраас ганцаараа явж бэлтгэж ачиж ирсэн модоо гэрийнхээ гадна буулгасан байсан. Тэгээд 2022оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрийн гадна байсан модоо ачаад нөхөр бид хоёр Архангай аймгийн төв рүү ортол цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байна гээд модтой авто машиныг саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бн”...А.М нь 2022 оны 03 сарын 02-ны өдөр Баянбулагт байдаг өөрийн гэрийнхээ гаднаас хэдэн мод ачилцаад өг гуйсан тэгээд би тухайн моднуудыг нь ачилцаж өгсөн. Тэр талаар надад яриагүй би энэ талаар асуугаагүй намайг очиход ачиж байгаа моднуудынхаа талыг нь ачаад дууссан байсан манай тэрүүгээр тийм хөхөрч хатсан мод байхгүй түймэрт орсон газрын мод бололтой нарийн хатсан моднууд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Гийн”...А.М нь 2022 оны 03 сарын 02-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг баг, Дэл гэх газарт байдаг өөрийн гэрийн гаднаас өмхөрч харласан шон болон шургааг моднууд ачсан. Тухайн үед модыг нь Б.Б би А.М болон А.Мын эхнэр бид 4 хамт ачсан. Булган сумын Нарийн гэдэг нэртэй газраас бэлтгэсэн гэж мод ачиж байх үед өөрөө ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Аийн”...2022 оны 01 дүгээр сард надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж над руу утсаар ярьсан. Тухайн үед би албан ажлаар өөр газарт явж байна мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөх боломж алга Мэндбаяр байгаль хамгаалагчаар бичүүлээд авчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 201.796 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн 09 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Мын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Мын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч А.Мыг  хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Хохирол хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 201.796 төгрөгийн хохирол учирсан болохыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон байна.

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /201.796*3=605.388 /зургаан зуун таван мянга гурван зуун наян найм/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 605.388 /зургаан зуун таван мянга гурван зуун наян найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Шүүгдэгч А.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч А.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч А.Мыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 19-36 УНЦ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч А.Мад олгож, шүүгдэгч А.Маас 19-36 УНЦ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 605.388 /зургаан зуун таван мянга гурван зуун наян найм/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 894,612/найман зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000/тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 81.900/наян нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн үнэ бүхий 1.0214 метр куб 13 ширхэг түлшний хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Тайж овогт Аийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.М хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч А.Маас 605.388 /зургаан зуун таван мянга гурван зуун наян найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 19-36 УНЦ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч А.Мад олгож, шүүгдэгч А.Маас 19-36 УНЦ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 605.388 /зургаан зуун таван мянга гурван зуун наян найм/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 894,612/найман зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000/тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 81.900/наян нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн үнэ бүхий 1.0214 метр куб 13 ширхэг түлшний хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Мт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР