Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/519

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Б, Ч.Г, Б.М,

Г.А, Г.А, Э.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Баярбилэг, Н.Отгонцэцэг, П.Энхболд,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын хууль ёсны төлөөлөгч Ж.О, түүний өмгөөлөгч М.Д,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Төрийн банк”-ны хууль ёсны төлөөлөгч Н.Б, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч М.Баасанбат,

иргэний нэхэмжлэгч “Хадгаламж банкны эрх хүлээн авагч”-ийн төлөөлөгч Г.Ш,

яллагдагч Ш.Б, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

яллагдагч Ч.Г, түүний өмгөөлөгч Д.Чулуунбат,

яллагдагч Б.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 240 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Баярбилэг, Н.Отгонцэцэг, П.Энхболд нарын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ш.Б нарын 6 хүнд холбогдох 201301000330 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Л овгийн Ш-ийн Б, 1965 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "Жаст групп" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Роял грийн вилла” хотхон, 208 дугаар байрны 502 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. С овгийн Ч-ийн Г, 1958 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Архангай аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Стадион оргил” хороолол, 28-1 дүгээр байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            3. Б овгийн Б-ийн М, 1977 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Коконат ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж, Оддын хотхон, 396 дугаар байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            4. Б овгийн Г-ийн А, 1955 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү-2222” хороолол, Их Монгол Улс гудамж, 118 дугаар байрны 1903 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            5. Б овгийн Г-ын А, 1958 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, хүний их эмч мэргэжилтэй, “Алтжин” групп ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, “Бэлла виста” хотхон, 100 дугаар байрны 112 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            6. Х овгийн Э-ын С, 1984 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, “Бэлла виста” хотхон, 100 дугаар байрны 111 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            1. Яллагдагч Жаст групп ХХК-ийн захирал Ш.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Стандарт банк Пи Эл Си”-тэй 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15 сая ам.долларын зээлийг “Зээл шилжүүлэн ашиглах гэрээ”-ний дагуу шилжүүлэн авсан, мөн “Жаст групп” ХХК нь “Стандарт” банкнаас 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 ам.долларын зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг батлан даагчаар оролцуулж байсан зэрэг урьдын хамтран ажиллаж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,

            улмаар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Г, Хуулийн хэлтсийн дарга Б.М нартай санаатай нэгдэж, бүлэглэн 2009 оны 7 дугаар сард ““Жаст групп” ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс үүсэх эсвэл түүнтэй холбоотойгоор зуучлагчид аливаа хохирлын эсрэг баталгаа гаргах үүргийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК хүлээхгүй” гэсэн заалт бүхий “Стандарт банк Пи Эл Си”-тэй байгуулсан батлан даалтын болон үүргийн гэрээ, мөн 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ч.Г, Хуулийн хэлтсийн дарга Б.М нараар тус тус гарын үсэг зуруулан, Хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулж, улмаар, Ш.Б нь гэрээний дээрх заалтыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даалт гаргахаар гэрээний заалтыг өөрчлөн, гэрээний нэмэлт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн “Стандарт” банктай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 36.000.000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж,

            2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 20.000.000 ам.доллар,

            2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 11.500.000 ам.доллар,

            2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4.500.000 ам.доллар,

            2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16.000.000 ам.доллар,

            2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75.000.000 ам.доллар болгон гэрээ байгуулж,

            2012 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 13.500.000 ам.доллар,

            2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 25.000.000 ам.доллар,

            2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 ам.долларыг тус тус,

            мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Г, Хуулийн хэлтсийн дарга Б.М, Худалдааны хэлтсийн дарга Г.А нартай санаатай нэгдэж, бүлэглэн 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 27.000.000 ам.долларын “Санхүүжилтийн гэрээ”-г хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Г, Худалдааны хэлтсийн дарга Г.А нар 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ч.Г нь тус тус гарын үсэг зурж, Хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулж, улмаар, Ш.Б нь гэрээтэй холбоотой бусад баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн “Стандарт банк Пи Эл Си”-тэй 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 27.000.000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж,

            2010 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 6.000.000 ам.доллар,

            2010 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 21.000.000 ам.доллар,

            2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 34.000.000 ам.доллар болгон нэмэгдүүлэн гэрээ байгуулж, 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28.600.000 ам.долларын зээл, нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220.276.450.000 /хоёр зуун хорин тэрбум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээлийг хуурамч баримт үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх аргаар авч, өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулж амьдралын эх үүсвэрээ болгосноор “Стандарт банк Пи Эл Си”-ээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нэхэмжлэл гаргаж, Английн Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 50,988,425.60 ам.доллар буюу 114,597,506,304.51 /нэг зуун арван дөрвөн тэрбум, таван зуун ерөн долоон сая, таван зуун зургаан мянга, гурван зуун дөрвөн төгрөг/, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт 41,697,377.56 ам.доллар буюу 100,790,901,038 /нэг зуун тэрбум долоон зуун ерөн сая, есөн зуун нэг мянга, гучин найм/ төгрөг, нийт 92,685,803.16 ам.доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэрбум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас Төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг санаачлан удирдан зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн,

            Г.А, түүний хүү Э.С нартай санаатай нэгдэж бүлэглэн “Хадгаламж банк” ХХК-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор бичиг баримт хуурамчаар үйлдэн, бодит байдлыг нуун, төөрөгдөлд оруулан,

            “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б нь Э.Сд 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1/40 дугаартай албан бичгээр хүсэлт гаргаж, Э.Сгийн “Голомт” банкин дахь 1103073711 дугаарын данснаас шилжүүлсэн 3,000,000.00 ам.доллар буюу 4,355,220,000.00 төгрөг,

            2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 1/53 дугаартай албан бичгээр Э.Сд хүсэлт гаргаж, мөн өдөр Э.Сгийн Хадгаламж банкин дахь 10210000510 дугаарын данснаас шилжүүлсэн 12,000,000.00 ам.доллар буюу 17,442,840,000.00 төгрөг,

            2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1/76 дугаартай албан бичгээр хүсэлт гаргаж, Э.Сгийн Хадгаламж банкин дахь 10210000510 дугаарын данснаас шилжүүлсэн 6,000,000.00 ам.доллар буюу 8,645,460,000.00 төгрөгийг тус тус өөрийн төрсөн дүү Ш.Батсайханы “Голомт” банкин дахь 1105024346 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

            2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Г.Агаас өөрийн төрсөн дүү Ш.Батсайханаар дамжуулан 1,801,555,410.85 төгрөгийг бэлнээр авсан,

            2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/449 дугаартай албан бичгээр Э.Сд хүсэлт гаргаж, Э.Сгийн Хадгаламж банкин дахь 10000034812 дугаарын данснаас шилжүүлсэн 1,892,960,339.52 төгрөгийг өөрийн төрсөн дүү Ш.Батсайханы Хадгаламж банкин дахь 10210000459 дугаарын дансаар хүлээн авсан буюу Ш.Б нь Г.А, Э.С нараас 2010 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 15,000,000.00 ам.доллар буюу 21,798,060,000 төгрөгийг, 2010 оны 2 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд 8,684,552.62 ам.доллар буюу 12,339,975,750.37 төгрөгийг буюу нийт 23,668,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.37 төгрөгийг авсан атлаа Э.Сгийн нэрийн өмнөөс түүний эх Г.Атай “2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 30,259,110,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эргэн төлөх хугацаатайгаар зээлдүүлсэн мэтээр 03/10 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулсан.

            Дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж байхдаа, мөн өдөр буюу 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Жаст групп” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах баталгааг гаргах тухай асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/01 дугаартай тэмдэглэл, Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 04/01 дугаартай тогтоол, Хадгаламж банкны 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 517/1 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 517/01 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдсэн,

            2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-ний гэрээгээр 30,259,110,000 төгрөгийн зээлийн хэмжээг 4,660,623,000 төгрөг буюу 3,300,000 ам.доллараар нэмэгдүүлж, нийт зээлийн хэмжээг 34,919,733,000 төгрөг болгосон мэтээр Г.Атай нэмэлт гэрээ байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр буюу 2010 оны 3 дугаар сарын 23-ны Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Жаст групп” ХХК болон Э.Сгийн хооронд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот “Зээлийн гэрээ”-нд 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр оруулсан 01 тоот “Нэмэлт өөрчлөлтийн гэрээ”-ний гүйцэтгэлд “банкны баталгаа гаргуулах тухай” “Жаст групп” ХХК-ийн хүсэлтийг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/5 дугаартай тэмдэглэл үйлдэж, улмаар, Хадгаламж банкны 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/756 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/756 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтыг хуурамчаар үйлдсэн,

            2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 02 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-өөр 34,919,733,000.00 төгрөгийн зээлийн хэмжээг 1,801,555,410.85 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зээлийн хэмжээг 36,721,288,410.85 төгрөг болгосон” мэт нэмэлт гэрээг байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Жаст групп” ХХК болон Э.Сгийн хооронд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот зээлийн гэрээнд 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр оруулсан 02 тоот “Нэмэлт өөрчлөлтийн гэрээний гүйцэтгэлд банкны баталгаа гаргуулах тухай” “Жаст групп” ХХК-ийн хүсэлтийг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1/6 дугаартай тэмдэглэл үйлдэж, улмаар, Хадгаламж банкны 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1/990 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1/990 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтыг хуурамчаар үйлдсэн,

            2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-өөр 36,712,288,410.85 төгрөгийн зээлийн хэмжээг 2,900,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зээлийн хэмжээг 39,612,288,410.85 төгрөг болгосон” мэт нэмэлт гэрээ байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Жаст групп” ХХК болон Э.Сгийн хооронд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот “Зээлийн гэрээнд 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр оруулсан 03 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээний гүйцэтгэлд банкны баталгаа гаргуулах тухай” “Жаст групп” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/2471 дугаартай тэмдэглэл үйлдэж, улмаар Хадгаламж банкны 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/2471 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/2471 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтыг хуурамчаар үйлдсэн,

            Э.С, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Б нар нь 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Тооцоо нийлсэн зээлийн 03/10 тоот болон түүний нэмэлт гэрээ болох №01, №02, №03 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу хоёр байгууллагад байгаа нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нийлж үзэхэд “Жаст групп” ХХК нь хоорондын тооцоогоор 32,855,926 ам.доллар 74 центийг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан бүрэн төлж дуусгах, дурдсан хугацаанд төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг Хадгаламж банкинд хандах тухай” актыг, Э.С, Г.А нар нь Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэгт 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шаардлага хүргүүлсэн, мөн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хадгаламж банкны гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлсэн тухай баримтуудыг тус тус хуурамчаар үйлдсэн,

            улмаар, Ш.Б, Г.А, Э.С нар нь “Хадгаламж банк” ХХК нь татан буугдсаны дараа тус зээлийн батлан даагчаар Хадгаламж банкийг татан оролцуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудаар, бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар Хадгаламж банкны актив, пассив хөрөнгө шилжсэн Төрийн банкнаас төлбөрийг гаргуулах зорилгоор, Э.Сгийн 2013 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан ““Жаст групп” ХХК-иас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, “Жаст групп” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу Төрийн банкаар төлүүлэх” талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо дээр дурдсан “Хадгаламж банк” ХХК-иар төлбөр гаргуулахаар бүрдүүлсэн 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 03/10 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”,

            2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”, мөн өдрийн Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”,

            2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 02 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”, мөн өдрийн Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”,

            2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”, мөн өдрийн Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”, тооцоо нийлсэн акт, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэгт болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хадгаламж банкны гүйцэтгэх захиралд тус тус хүргүүлсэн шаардлага зэрэг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг Ш.Б нь хүлээн зөвшөөрсний улмаас Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Жаст групп” ХХК-иас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Жаст групп” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч Төрийн банкаар төлүүлэхээр шийдвэрлэсэн,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэр нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон буюу Төрийн банкийг хуурч, залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гүйцэтгэсэн буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон,

            2. Яллагдагч Ч.Г нь  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хуулийн хэлтсийн дарга Б.М, Жаст групп ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б нартай санаатай нэгдэж, бүлэглэн, 2009 оны 7 дугаар сард ““Жаст групп” ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс үүсэх эсвэл түүнтэй холбоотойгоор зуучлагчид аливаа хохирлын эсрэг баталгаа гаргах үүргийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК хүлээхгүй” гэсэн заалт бүхий “Стандарт банк Пи Эл Си”-тэй байгуулсан “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, мөн 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд Хуулийн хэлтсийн дарга Б.Мын хамт гарын үсэг зурсан, хуулийн хэлтсийн дарга Б.М нь гэрээг бүртгэлд бүртгэн албажуулж, улмаар Ш.Б нь гэрээний дээрх заалтыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даалт гаргахаар гэрээний заалтыг өөрчлөн гэрээний нэмэлт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн Стандарт банктай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 36.000.000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75.000.000 ам.доллар болгон гэрээ байгуулж, нийт 104.500.000 ам.долларыг авсан,

            мөн Хуулийн хэлтсийн дарга Б.М, Худалдааны хэлтсийн дарга Г.А, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Б нартай санаатай нэгдэж, бүлэглэн, “Жаст групп” ХХК нь “Стандарт банк Пи Эл Си”-тэй 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 27.000.000 ам.долларын “Санхүүжилтийн гэрээ”-г хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд Худалдааны хэлтсийн дарга Г.Аын хамт, 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн “Санхүүжилтийн гэрээ”-ний барьцааг хангах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “Миллфорд” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Стандарт банк дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд тус тус гарын үсэг зурж, Хуулийн хэлтсийн дарга Б.М нь бүртгэлд бүртгэн албажуулж, улмаар Ш.Б нь гэрээтэй холбоотой бусад баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, “Стандарт банк Пи Эл Си”-тэй 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 27.000.000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 34.000.000 ам.доллар болгон нэмэгдүүлэн гэрээ байгуулж 55,600.000 ам.долларыг, нийт 160,100,000 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэр бум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээлийг хуурамч баримт үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх аргаар авч, өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулж амьдралын эх үүсвэрээ болгосноор “Стандарт банк Пи Эл Си”-ээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нэхэмжлэл гаргаж, Английн Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 50,988,425.60 ам.доллар буюу 114,597,506,304.51 /нэг зуун арван дөрвөн тэрбум, таван зуун ерөн долоон сая, таван зуун зургаан мянга, гурван зуун дөрвөн төгрөг/, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт 41,697,377.56 ам.доллар буюу 100,790,901,038 /нэг зуун тэр бум долоон зуун ерөн сая, есөн зуун нэг мянга, гучин найм/ төгрөг, нийт 92,685,803.16 ам.доллар буюу 215,388,407,342.54 / хоёр зуун арван таван тэрбум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

            3. Яллагдагч Б.М нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ерөнхий захирал Ч.Г, Жаст групп ХХК-ийн захирал Ш.Б нартай санаатай нэгдэж бүлэглэн, 2009 оны 7 дугаар сард “Жаст групп” ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс үүсэх эсвэл түүнтэй холбоотойгоор зуучлагчид аливаа хохирлын эсрэг баталгаа гаргах үүргийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК хүлээхгүй” гэсэн заалт бүхий “Стандарт банк Пи Эл Си”-тэй байгуулсан “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, мөн 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд ерөнхий захирал Ч.Гийн хамт гарын үсэг зурсан, улмаар Ш.Б нь гэрээний дээрх заалтыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даалт гаргахаар гэрээний заалтыг өөрчлөн гэрээний нэмэлт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн Стандарт банктай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 36.000.000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75.000.000 ам.доллар болгон гэрээ байгуулж, нийт 104.500.000 ам.долларыг авсан,

            “Жаст групп” ХХК нь “Стандарт банк Пи Эл Си”-тэй 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцааны хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-г хянаж, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1/070-9, 1/071-9 дугаарт бүртгэн албажуулсан,

            “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Г, Худалдааны хэлтсийн дарга Г.А, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Б нартай санаатай нэгдэж, бүлэглэн, “Жаст групп” ХХК нь “Стандарт банк Пи Эл Си”-тэй 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 27.000.000 ам.долларын “Санхүүжилтийн гэрээ”-г хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Г, Худалдааны хэлтсийн дарга Г.А нар нь гарын үсэг зурсан, 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “Миллфорд” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Стандарт банк дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд ерөнхий захирал Ч.Г гарын үсэг зурж, улмаар Ш.Б нь гэрээтэй холбоотой бусад баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, “Стандарт банк Пи Эл Си”-тэй 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 27.000.000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 34.000.000 ам.доллар болгон нэмэгдүүлэн гэрээ байгуулж, нийт 55,600 000 ам.долларыг авсан,

            2010 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн “Барьцааны эрх шилжүүлэх” тухай гэрээг 2011 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хуулийн хэлтсийн гэрээний бүртгэлд 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр 5/362-10 дугаарт бүртгэн албажуулж, Ш.Б нь “Стандарт банк Пи Эл Си”-гээс нийт 160,100,000. ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэр бум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээлийг хуурамч баримт үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулж, амьдралын эх үүсвэрээ болгосноор “Стандарт банк Пи Эл Си”-ээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нэхэмжлэл гаргаж, Английн Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 50,988,425.60 ам.доллар буюу 114,597,506,304.51 /нэг зуун арван дөрвөн тэр бум, таван зуун ерөн долоон сая, таван зуун зургаан мянга, гурван зуун дөрвөн төгрөг/, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт 41,697,377.56 ам.доллар буюу 100,790,901,038 /нэг зуун тэрбум долоон зуун ерөн сая, есөн зуун нэг мянга, гучин найм/ төгрөг нийт 92,685,803.16 ам.доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас Төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

            4. Яллагдагч Г.А нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус компанийн ерөнхий захирал Ч.Г, Хуулийн хэлтсийн дарга Б.М, Жаст групп ХХК-ийн захирал Ш.Б нартай санаатай нэгдэж, бүлэглэн, “Жаст групп” ХХК нь “Стандарт банк Пи Эл Си”-тэй 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 27.000.000 ам.долларын “Санхүүжилтийн гэрээ”-г хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд ерөнхий захирал Ч.Гийн хамт гарын үсэг зурж, тухайн “Санхүүжилтийн гэрээ”-ний барьцааг хангах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “Миллфорд” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Стандарт банк дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн ерөнхий захирал Ч.Гийн гарын үсэг бүхий 2010 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидлын төслийг боловсруулсан, Хуулийн хэлтсийн дарга Б.М нь гэрээг бүртгэлд бүртгэн албажуулж, улмаар Ш.Б нь дээрх баримтыг ашиглан гэрээтэй холбоотой бусад баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн “Жаст групп” ХХК нь “Стандарт банк Пи Эл Си”-тэй 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 27.000.000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 34.000.000 ам.доллар болгон нэмэгдүүлэн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээгээр 55.600.000 ам.доллар буюу 75,631,870.000 /далан таван тэрбум, зургаан зуун гучин нэгэн сая, найман зуун далан мянга/ төгрөгийн зээлийг авч, байнга хуурамч баримт үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулж, амьдралын үүсвэрээ болгосон,

            дээрх үйлдлийн улмаас “Стандарт банк Пи Эл Си”-ээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нэхэмжлэл гаргаж, Английн Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 14,988,425.60 ам.доллар буюу 33,686,786,304.51 /гучин гурван тэрбум, зургаан зуун наян зургаан сая, долоон зуун наян зургаан мянга, гурван зуун дөрөв/ төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт 13,562,605.56 ам.доллар буюу 32,783,530,159.63 /гучин хоёр тэрбум, долоон зуун наян гурван сая, таван зуун гучин мянга, нэг зуун тавин ес/ төгрөг, нийт 28,551,031.16 ам.доллар буюу 66,470,316,464.14 /жаран зургаан тэрбум, дөрвөн зуун далан сая, гурван зуун арван зургаан мянга, дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас Төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

            5. Яллагдагч Г.А нь өөрийн хүү Э.С, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Б нартай санаатай нэгдэж бүлэглэн “Хадгаламж банк” ХХК-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор бичиг баримт хуурамчаар үйлдэн, бодит байдлыг нуун, төөрөгдөлд оруулан, “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Бгийн 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1/40 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу мөн өдөр өөрийн төрсөн хүү Э.Сгийн Голомт банкин дахь 1103073711 дугаарын данснаас 3,000,000.00 ам.доллар буюу 4,355,220,000.00 төгрөг,

            2010 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1/53 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу мөн өдөр Э.Сгийн Хадгаламж банкин дахь 10210000510 дугаарын данснаас 12,000,000.00 ам.доллар буюу 17,442,840,000.00 төгрөгийг,

            2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1/76 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу мөн өдөр Э.Сгийн Хадгаламж банкин дахь 10210000510 дугаарын данснаас 6,000,000.00 ам.доллар буюу 8,645,460,000.00 төгрөгийг, “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Бгийн төрсөн дүү Ш.Батсайханы Голомт банкин дахь 1105024346 дугаарын дансанд шилжүүлсэн,

            2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Э.Сгийн Хадгаламж банкин дахь 10000034620 дугаарын данснаас 1,801,555,410.85 төгрөгийг бэлнээр авч, мөн өдөр Ш.Бгийн төрсөн дүү Ш.Батсайханд өгсөн,

            2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/449 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу мөн өдөр Э.Сгийн Хадгаламж банкин дахь 10000034812 дугаарын данснаас 1,892,960,339.52 төгрөгийг “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Бгийн төрсөн дүү Ш.Батсайханы Хадгаламж банкин дахь 10210000459 дугаарын дансанд шилжүүлсэн буюу 2010 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 15,000,000.00 ам.доллар буюу 21,798,060,000 төгрөгийг, 2010 оны 2 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд 8,684,552.62 ам.доллар буюу 12,339,975,750.37 төгрөгийг буюу нийт 23,668,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.37 төгрөгийг “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Бгийн төрсөн дүү Ш.Батсайханд шилжүүлсэн атлаа, өөрийн төрсөн хүү Э.Сгийн өмнөөс “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Бтэй “2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 30.259.110.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эргэн төлөх хугацаатайгаар зээлдүүлсэн мэтээр 03/10 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулсан,

            дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ш.Б нь мөн өдөр буюу 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Жаст групп” ХХК-тай “Банкны баталгааны гэрээ”-г байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах баталгааг гаргах тухай асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/01 дугаартай тэмдэглэл, Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 04/01 дугаартай тогтоол, Хадгаламж банкны 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №517/1 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 517/01 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдсэн,

            өөрийн хүү Э.Сгийн өмнөөс Ш.Бтэй “2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ”-гээр 30.259.110.000 төгрөгийн зээлийн хэмжээг 4.660.623.000 төгрөг буюу 3.300.000 ам.доллараар нэмэгдүүлж, нийт зээлийн хэмжээг 34.919.733.000 төгрөг болгосон мэтээр нэмэлт гэрээ байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ш.Б нь мөн өдөр буюу 2010 оны 3 дугаар сарын 23-ны Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Жаст групп” ХХК болон Э.Сгийн хооронд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот зээлийн гэрээнд 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр оруулсан 01 тоот “Нэмэлт өөрчлөлтийн гэрээ”-ний гүйцэтгэлд “Банкны баталгаа гаргуулах тухай” “Жаст групп” ХХК-ийн хүсэлтийг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/5 дугаартай тэмдэглэл үйлдэж, улмаар Хадгаламж банкны 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/756 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/756 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтыг хуурамчаар үйлдсэн,

            2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 02 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-өөр 34,919,733,000.00 төгрөгийн зээлийн хэмжээг 1,801,555,410.85 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зээлийн хэмжээг 36,721,288,410.85 төгрөг болгосон мэт нэмэлт гэрээг байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ш.Б нь 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Жаст групп” ХХК болон Э.Сгийн хооронд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот зээлийн гэрээнд 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр оруулсан 02 тоот “Нэмэлт өөрчлөлтийн гэрээний гүйцэтгэлд банкны баталгаа гаргуулах тухай” “Жаст групп” ХХК-ийн хүсэлтийг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1/6 дугаартай тэмдэглэл үйлдэж, улмаар Хадгаламж банкны 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1/990 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1/990 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтыг хуурамчаар үйлдсэн,

            2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-өөр 36,712,288,410.85 төгрөгийн зээлийн хэмжээг 2,900,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зээлийн хэмжээг 39,612,288,410.85 төгрөг болгосон мэт нэмэлт гэрээ байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ш.Б нь 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар ““Жаст групп” ХХК болон Э.Сгийн хооронд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот зээлийн гэрээнд 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр оруулсан 03 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээний гүйцэтгэлд банкны баталгаа гаргуулах тухай” “Жаст групп” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/2471 дугаартай тэмдэглэл үйлдэж, улмаар Хадгаламж банкны 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/2471 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/2471 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтыг хуурамчаар үйлдсэн,

            Э.С, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Б нар нь 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Тооцоо нийлсэн зээлийн 03/10 тоот болон түүний нэмэлт гэрээ болох №01, №02, №03 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу хоёр байгууллагад байгаа нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нийлж үзэхэд “Жаст групп” ХХК нь хоорондын тооцоогоор 32,855,926 ам.доллар 74 центийг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан бүрэн төлж дуусгах, дурдсан хугацаанд төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг Хадгаламж банкинд хандах” тухай актыг, Э.С, Г.А нар нь Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэгт 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шаардлага хүргүүлсэн, мөн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хадгаламж банкны гүйцэтгэх захиралд шаардлага тус тус хүргүүлсэн тухай баримтыг тус тус хуурамчаар үйлдсэн,

            улмаар Ш.Б, Г.А, Э.С нар нь “Хадгаламж банк” ХХК татан буугдсаны дараа тус зээлийн батлан даагчаар Хадгаламж банкийг татан оролцуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудаар, бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар Хадгаламж банкны актив, пассив хөрөнгийн эрх шилжсэн Төрийн банкнаас төлбөрийг гаргуулах зорилгоор 2013 оны 8 дугаар сард өөрийн төрсөн хүү Э.Сгээр дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан ““Жаст групп” ХХК-иас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, “Жаст групп” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу Төрийн банкаар төлүүлэх” талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд өөрийн төрсөн хүү Э.Сгээр дамжуулан нэхэмжлэгчээр оролцохдоо дээр дурдсан Хадгаламж банк ХХК-иар төлбөр гаргуулахаар 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 03/10 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”,

            2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”, мөн өдрийн Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”,

            2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 02 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”, мөн өдрийн Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”,

            2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”, мөн өдрийн Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”, тооцоо нийлсэн акт, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэгт болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хадгаламж банкны гүйцэтгэх захиралд тус тус хүргүүлсэн шаардлага зэрэг нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн өгсөн,

            үүний улмаас хариуцагч “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Б нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Жаст групп” ХХК-иас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Жаст групп” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч Төрийн банкаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэр нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон буюу Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гүйцэтгэсэн,

            6. Яллагдагч Э.С нь өөрийн эх Г.А, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Б нартай санаатай нэгдэж бүлэглэн Хадгаламж банк ХХК-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор бичиг баримт хуурамчаар үйлдэн, бодит байдлыг нуун, төөрөгдөлд оруулан, “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Бгийн 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1/40 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу, мөн өдөр өөрийн төрсөн эх Г.Агаар дамжуулан Голомт банкин дахь 1103073711 дугаарын данснаасаа 3,000,000.00 ам.доллар буюу 4,355,220,000.00 төгрөг,

            2010 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1/53 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу, мөн өдөр өөрийн эх Г.Агаар дамжуулан Хадгаламж банкин дахь 10210000510 дугаарын данснаасаа 12,000,000.00 ам.доллар буюу 17,442,840,000.00 төгрөгийг,

            2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1/76 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу, мөн өдөр өөрийн эх Г.Агаар дамжуулан Хадгаламж банкин дахь 10210000510 дугаарын данснаасаа 6,000,000.00 ам.доллар буюу 8,645,460,000.00 төгрөгийг, “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Бгийн төрсөн дүү Ш.Батсайханы Голомт банкин дахь 1105024346 дугаарын дансанд шилжүүлсэн,

            2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр өөрийн эх Г.Агаар дамжуулан Хадгаламж банкин дахь 10000034620 дугаарын данснаас 1,801,555,410.85 төгрөгийг бэлнээр авч, мөн өдөр Ш.Бгийн төрсөн дүү Ш.Батсайханд өгсөн,

            2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/449 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу мөн өдөр өөрийн эх Г.Агаар дамжуулан Хадгаламж банкин дахь 10000034812 дугаарын данснаас 1,892,960,339.52 төгрөгийг “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Бгийн төрсөн дүү Ш.Батсайханы Хадгаламж банкин дахь 10210000459 дугаарын дансанд шилжүүлсэн буюу 2010 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 15,000,000.00 ам.доллар буюу 21,798,060,000 төгрөгийг, 2010 оны 2 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд 8,684,552.62 ам.доллар буюу 12,339,975,750.37 төгрөгийг буюу нийт 23,668,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.37 төгрөгийг “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Бгийн төрсөн дүү Ш.Батсайханд шилжүүлсэн атлаа, өөрийнхөө төрсөн эх Г.Агаар дамжуулан “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Бтэй 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 30,259,110,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эргэн төлөх хугацаатайгаар зээлдүүлсэн мэтээр 03/10 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулсан, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ш.Б мөн өдөр буюу 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Жаст групп” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах баталгаа гаргах тухай асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/01 дугаартай тэмдэглэл, Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 04/01 дугаартай тогтоол, Хадгаламж банкны 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №517/1 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 517/01 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдсэн,

            өөрийн эх Г.Агаар дамжуулан Ш.Бтэй “2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ”-гээр 30,259,110,000 төгрөгийн зээлийн хэмжээг 4,660,623,000 төгрөг буюу 3,300,000 ам.доллараар нэмэгдүүлж, нийт зээлийн хэмжээг 34,919,733,000 төгрөг болгосон” мэтээр нэмэлт гэрээ байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ш.Б нь мөн өдөр буюу 2010 оны 3 дугаар сарын 23-ны Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Жаст групп” ХХК болон Э.Сгийн хооронд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот зээлийн гэрээнд 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр оруулсан 01 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээний гүйцэтгэлд “Банкны баталгаа гаргуулах тухай” “Жаст групп” ХХК-ийн хүсэлтийг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/5 дугаартай тэмдэглэл үйлдэж, улмаар Хадгаламж банкны 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/756 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/756 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтыг хуурамчаар үйлдсэн,

            2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 02 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-өөр 34,919,733,000.00 төгрөгийн зээлийн хэмжээг 1,801,555,410.85 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зээлийн хэмжээг 36,721,288,410.85 төгрөг болгосон мэт нэмэлт гэрээг өөрийн эх Г.Агаар дамжуулан Ш.Бтэй байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ш.Б нь 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Жаст групп” ХХК болон Э.Сгийн хооронд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот зээлийн гэрээнд 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр оруулсан 02 тоот “Нэмэлт өөрчлөлтийн гэрээний гүйцэтгэлд банкны баталгаа гаргуулах тухай” “Жаст групп” ХХК-ийн хүсэлтийг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1/6 дугаартай тэмдэглэл үйлдэж, улмаар Хадгаламж банкны 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1/990 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1/990 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтыг хуурамчаар үйлдсэн,

            2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-өөр 36,712,288,410.85 төгрөгийн зээлийн хэмжээг 2,900,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зээлийн хэмжээг 39,612,288,410.85 төгрөг болгосон” мэт нэмэлт гэрээ байгуулж,

            дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ш.Б нь 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар ““Жаст групп” ХХК болон Э.Сгийн хооронд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот “зээлийн гэрээнд 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр оруулсан 03 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээний гүйцэтгэлд банкны баталгаа гаргуулах тухай” “Жаст групп” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/2471 дугаартай тэмдэглэл үйлдэж, улмаар Хадгаламж банкны 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/2471 дугаартай “Төлбөрийн баталгаа”, 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1/2471 дугаартай “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтыг хуурамчаар үйлдсэн,

            Э.С, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Б нар нь 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Тооцоо нийлсэн “зээлийн 03/10 тоот болон түүний нэмэлт гэрээ болох №01, №02, №03 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу хоёр байгууллагад байгаа нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нийлж үзэхэд Жаст групп ХХК нь хоорондын тооцоогоор 32,855,926 ам.доллар 74 центийг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан бүрэн төлж дуусгах, дурдсан хугацаанд төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг Хадгаламж банкинд хандах” тухай актыг, Э.С, Г.А нар нь Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэгт 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шаардлага хүргүүлсэн, мөн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хадгаламж банкны гүйцэтгэх захиралд шаардлага тус тус хүргүүлсэн тухай баримтыг тус тус хуурамчаар үйлдсэн,

            улмаар Ш.Б, Г.А, Э.С нар нь Хадгаламж банк ХХК нь татан буугдсаны дараа тус зээлийн батлан даагчаар Хадгаламж банкийг татан оролцуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудаар, бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар Хадгаламж банкны актив, пассив хөрөнгийн эрх шилжсэн Төрийн банкнаас төлбөрийг гаргуулах зорилгоор 2013 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан “Жаст групп” ХХК-иас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, “Жаст групп” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу Төрийн банкаар төлүүлэх” талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцохдоо дээр дурдсан Хадгаламж банк ХХК-иар төлбөр гаргуулахаар бүрдүүлсэн 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 03/10 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”,

            2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”, мөн өдрийн Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”,

            2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 02 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”, мөн өдрийн Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”,

            2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаартай 03/10 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”, мөн өдрийн Хадгаламж банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”, тооцоо нийлсэн акт, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэгт болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хадгаламж банкны гүйцэтгэх захиралд тус тус хүргүүлсэн шаардлага зэрэг нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн өгсөн,

            үүний улмаас хариуцагч “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Б нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Жаст групп ХХК-иас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Жаст групп” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч Төрийн банкаар төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэр нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон буюу Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ш.Бгийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,

            Ч.Г, Б.М, Г.А нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,

            Г.Агийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар,

            Э.Сгийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Г.А, Э.С нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй, мөн хуулийн 32.10 дугаар зүйл, яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэж үзлээ.

Монгол Улс "Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц"-д 1994 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэгдэн оржээ.

Уг конвенцийн 4 дүгээр зүйлд:

1."Өмнөх зүйлд дурдсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэхийн тулд хүсэлт гаргагч тал дараах зүйлийг бүрдүүлнэ.

/а/ Зохих журмын дагуу баталгаажуулсан арбитрын шийдвэрийн эх хувь буюу түүний зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар,

/б/ 2 дугаар зүйлд заасан хэлэлцээрийн эх хувь буюу түүний зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар,

2. Хэрэв арбитрын шийдвэр буюу хэлэлцээр нь түүнийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх улсын албан ёсны хэлээр гараагүй бол шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх талаар хүсэлт гаргагч тал баримт бичгийн тухайн улсын хэлээр орчуулгыг өгнө. Орчуулгыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулга буюу дипломат болон консулын төлөөлөгчийн газар баталгаажуулна гэж заажээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлд "Арбитрын шийдвэрийг шүүхээр баталгаажуулах" тухай зохицуулалт хуульчлагдсан байна.

Гэтэл Лондонгийн арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 50,988,425.60 ам.доллар буюу 114,597,506,304.51 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт 41,697,377.56 ам.доллар буюу 100.790.901.038 төгрөг, нийт 92,685,803.16 ам.доллар буюу 215,388,407,342.54 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн гэх бөгөөд арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн арбитрын шийдвэрийн хууль ёсны баримтууд болон арбитрын шүүхийн шийдвэрийн баталгаажуулалтын талаар хуулийн дагуу ажиллагаа хийгдээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна" гэж заасан ба яллах дүгнэлт дээрх хуулийн шаардлагад нийцээгүйг тэмдэглэж байна.

Эрүүгийин хэргийн хохирлыг барагдуулах зорилгоор яллагдагч нарын нэр дээрх, мөн хамаарал бүхий этгээдүүдийн эд хөрөнгүүдийг битүүмжилсэн тогтоолууд хэрэгт авагдсан бөгөөд зарим хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд хэний өмчлөлд байдаг эсэх, хэзээ, хэнээс хэрхэн яаж худалдан авсан эсэх талаар холбогдох этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, түүнчлэн хэрэгт хамааралтай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй талаар өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Мөн зарим битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон байхад эд хөрөнгүүдийг битүүмжилсэн нь ойлгомжгүй байдлыг бий болгохоор байна. Өөрөөр хэлбэл, нийтэд тодорхой болсон үйл баримтыг дахин тогтоох эрх зүйн зохицуулалт байхгүй.

Эрүүгийн 201301000330 дугаартай, 189 хавтас хэргүүдэд авагдсан зарим баримт бичгүүд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт яллагдагч нарыг санаатай нэгдэж, бүлэглэж зээлийг хуурамч баримт үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх аргаар авч, өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт яллагдагч нарын гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг яллагдагч тус бүрээр нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзлээ.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзээд яллагдагч Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Г.А, Э.С нарт холбогдох 201301000330 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Г.А, Э.С нарт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Баярбилэг, Н.Отгонцэцэг, П.Энхболд нар хамтран бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 240 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна.

Шүүгчийн захирамжийн 1 дэх үндэслэл:

Шүүх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй, мөн хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Монгол Улс "Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц"-д 1994 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэгдэн орсон ба уг конвенцын 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өмнөх зүйлд дурдсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхийн тулд хүсэлт гаргагч тал дараах зүйлийг бүрдүүлнэ:

- зохих журмын дагуу баталгаажуулсан арбитрын шийдвэрийн эх хувь буюу түүний зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар;

- 2 дугаар зүйлд заасан хэлэлцээрийн эх хувь буюу түүний зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэв арбитрын шийдвэр буюу хэлэлцээр нь түүнийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, улсын албан ёсны хэлээр гараагүй бол шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх талаар хүсэлт гаргагч тал баримт бичгийн тухайн улсын хэлээр орчуулгыг өгнө. Орчуулгыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч буюу дипломат болон консулын төлөөлөгчийн газар баталгаажуулна.” гэж тус тус заажээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлд "Арбитрын шийдвэрийг шүүхээр баталгаажуулах" тухай зохицуулалт хуульчлагдсан байна.

Гэтэл Английн Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 50,988,425.60 ам.доллар буюу 114,597,506,304.51 /нэг зуун арван дөрвөн тэрбум, таван зуун ерөн долоон сая, таван зуун зургаан мянга, гурван зуун дөрвөн/ төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт 41,697,377.56 ам.доллар буюу 100.790.901.038 /нэг зуун тэрбум долоон зуун ерөн сая, есөн зуун нэг мянга, гучин найман/ төгрөг, нийт 92,685,803.16 ам.доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэрбум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн гэх бөгөөд Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн арбитрын шийдвэрийн хууль ёсны баримтууд болон Арбитрын шүүхийн шийдвэрийн баталгаажуулалтын талаар хуулийн дагуу ажиллагаа хийгдээгүй байна гэжээ.

Шүүгчийн захирамжид заасан үндэслэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Монгол Улс 1958 оны 6 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан “Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц"-д 1994 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэгдэн оржээ.

Конвенцын 1 дүгээр зүйлд "Энэхүү конвенцыг иргэн, хуулийн этгээдийн хооронд гарч болох маргааны талаарх бусад улсын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхэд хэрэглэнэ. Түүнчлэн, маргааны талаарх бусад улсын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхэд хэрэглэнэ. Түүнчлэн арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх улсад арбитрын шийдвэрийг дотоодын шийдвэр гэж тооцдоггүй арбитрын шийдвэрт энэхүү конвенцыг хэрэглэнэ." гэж заасан.

Конвенцын 3 дугаар зүйлд "Хэлэлцэн тохирогч улс бүр арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд түүнийг өөрийн улсын хэрэг хянан шийдвэрлэх эрхийн хэм хэмжээг баримтлан доорх зүйлүүдэд заасан нөхцөлөөр биелүүлнэ" гэж заасан.

Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар хэсэг "шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам" хэсэгт 18 дугаар бүлэг "шүүхийн шийдвэр гүйцэтгэл" гэсэн бүлгийн 184 дүгээр зүйлийн 184.1-т "Эрх зүйн маргааныг энэ хуулийн 13.2-т зааснаар арбитр шийдвэрлэсэн, ...арбитрын шийдвэр ...шүүхээр баталгаажсан байна" гэж, 184.2-т "Шийдвэрийг гүйцэтгүүлэхийг сонирхож байгаа тал ... арбитрын шийдвэрийг баталгаажуулахаар харьяалах шүүхэд хандана", 184.3-т "арбитрын шийдвэрийг биелүүлэх боломжийг нь шүүх хянан үзэж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүгчийн захирамжаар баталгаажуулна. Шүүгч ийнхүү захирамж гаргасан даруй гүйцэтгэх хуудас бичиж 7 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ" гэж тус тус заасан.

Монгол Улс 1958 оны 6 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан "Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц", "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай" хуулийн 184 дүгээр зүйлд заасан зүйл, хэсэг нь гадаад улсын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан гэж үзэхээр байна.

Английн Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 50,988,425.60 ам.доллар буюу 114,597,506,304.51 /нэг зуун арван дөрвөн тэрбум, таван зуун ерөн долоон сая, таван зуун зургаан мянга, гурван зуун дөрвөн төгрөг/, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт 41,697,377.56 ам.доллар буюу 100,790,901,038 /нэг зуун тэрбум долоон зуун ерөн сая, есөн зуун нэг мянга, гучин найм/ төгрөг, нийт 92,685,803.16 ам.доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Арбитрын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч Стандарт банкнаас гаргасан хүсэлтийг хүлээн авч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг "дэлхий нийтээр хөрөнгө царцаах" захирамж гарсан. Захирамжид: Хариуцагчид дараах үйлдэл хийхийг хориглоно. Үүнд:

"Англи болон Уэльсийн нутаг дэвсгэрт байгаа 98,024,613.14 (ерэн найман сая хорин дөрвөн мянга зургаан зуун арван гурван ам.доллар арван дөрөв цент) ам.доллар хүртэлх хэмжээний хөрөнгөө Англи, Уэльсийн нутаг дэвсгэрээс гаргах, эсхүл Англи, Уэльсийн нутаг дэвсгэр эсхүл гадаад улсад байгаа хөрөнгөө захирамжид дурдсан хэмжээгээр аливаа хэлбэрээр устгах, хөрвүүлэх, худалдах эсхүл хорогдуулах,

Энэ захирамжийн 3 дахь хэсэгт, хариуцагчийн нэр дээр бүртгэгдсэн эсэх болон хариуцагч хөрөнгийг хамтран эсхүл дангаар эзэмшдэг эсэхээс үл хамааран хариуцагчид хамааралтай бүх хөрөнгө хамаарна. Энэ захирамжийг биелүүлэх үүднээс хариуцагчийн хөрөнгө гэдэгт түүний эзэмшилд шууд болон шууд бусаар байгаа, хариуцагч өөрөө устгах болон захиран зарцуулах эрхтэй бүх хөрөнгө хамаарна. Хариуцагчийн зүгээс гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг энэ захирамжид заасны дагуу шууд болон шууд бус зааварчилгаагаар захиран зарцуулах эрхтэй бол тухайн хөрөнгө мөн адил хамаарна. Энэ хориглолт нь дараах хөрөнгүүдэд тусгайлан хамаарна. Үүнд:

Хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулж буй Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Амарын талбай эсхүл Эрдэнэт хотод байрлах үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө,

Хариуцагчийн эзэмшдэг банкны дансанд байршуулсан бүх мөнгөн хөрөнгө,

Их Британи болон өөр бусад улсад байрлах худалдан авагчаас төлөх мөнгөн хөрөнгө,

Хэрэв Англи, Уэльсэд байгаа хариуцагчийн хөрөнгө болон бусад үнэт цаас нь аливаа шимтгэл хураамжгүйгээр 98,024,613.14 (ерэн найман сая хорин дөрвөн мянга зургаан зуун арван гурван ам.доллар арван дөрөв цент) ам.доллароос илүү байгаа тохиолдолд, захирамжид заасан 98,024,613.14 (ерэн найман сая хорин дөрвөн мянга зургаан зуун арван гурван ам.доллар арван дөрөв цент) ам.долларыг Англи, Уэльсэд үлдээж, бусад хөрөнгөө хариуцагч өөрөө чөлөөтэй захиран зарцуулах, шилжүүлэх эрхтэй.

Хэрэв Англи, Уэльсэд байгаа Хариуцагчийн хөрөнгө нь 98,024,613.14 (ерэн найман сая хорин дөрвөн мянга зургаан зуун арван гурван ам.доллар арван дөрөв цент) ам.долларт хүрэхгүй бол хариуцагч нь Англи, Уэльсэд ямар ч хөрөнгөө шилжүүлэх, устгах, хөрвүүлэх, захиран зарцуулах эрхгүй. Хэрэв хариуцагчийн хөрөнгө нь Англи, Уэльсийн нутаг дэвсгэрээс гадна байгаа тохиолдолд захирамжид заасан 98,024,613.14 (ерэн найман сая хорин дөрвөн мянга зургаан зуун арван гурван ам.доллар арван дөрөв цент) ам.долларыг үлдээсний дараа бусад хөрөнгөө захиран зарцуулж, эсхүл шилжүүлж болно..." гэж заасан.

Эрдэнэт үйлдвэр ХХК нь зэсийн баяжмалаа Олон улсын зах зээлд гаргадаг, олон улсад данс эзэмшдэг учир зэсийн баяжмал, худалдах, худалдан авах ажиллагаанд тухайн шийдвэр шууд нөлөөтэй байна.

Түүнчлэн, 2005 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь "MRI Trading" компанитай 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2006-аас 2008 онд нийт 240.000 тонн баяжмал нийлүүлэх Е-2005/12 Cu гэрээ байгуулж, гэрээний дагуу 2006 онд 80.000 тонн, 2007 онд 80.000 тонн баяжмал нийлүүлсэн байна. 2008 онд нийлүүлэх 80.000 тонн баяжмалыг нийлүүлээгүйн улмаас " MRI Trading " AG компани гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2011 оны 2 дугаар сард Олон Улсын Арбитрын шүүхэд 9.000.000 ам.доллар болон хүү бусад зардлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн.

Улмаар, Английн дээд шүүхээс 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 6,060,048.98 ам.доллараар тогтоож, 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр тус шүүхээс хөрөнгө, дансыг илрүүлэх, битүүмжлэх захирамж гарсан байдаг.

2017 оны 1 дүгээр сарын байдлаар Е-2015/01 Cu гэрээний дагуу Оүшен партнерс” компанийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д төлөх нийт 9.500.000 ам.доллар Рабо банкинд шилжин ирснийг царцаасан байна.

Английн Дээд шүүхийн шийдвэрээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас 8.340.000 ам.долларыг төлүүлэх шийдвэр гарсан боловч хоёр тал хэлэлцээр хийсний үр дүнд 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр "Эвлэрлийн гэрээ" байгуулж, 7.750.000 ам.доллар төлөхөөр тохиролцож, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төлж барагдуулсан байдаг.

Энэ талаар Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн олон улсын эрх зүйн багш, дэд профессор Э.Байгаль "...Аливаа олон улсын арбитраас хэрэг маргааныг шийдвэрлэж эцсийн байдлаар шийдвэр гарсан бол түүнийг талуудад албан ёсоор хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлсэн шийдвэрийг хүлээн авсан талууд сайн дураар биелүүлэх үүргийг хүлээсэн байдаг ба хэрэв биелүүлэхгүй бол ялагч тал нь түүнийг биелүүлэхээр нутаг дэвсгэр дээр нь уг шийдвэр биелэгдвэл зохих улсын эрх бүхий байгууллагад хандах эрхтэй байдаг.

Ийнхүү хандах 2 арга зам байдаг ба нэгдүгээрт "өөрийн орны хууль зүйн асуудал эрхэлсэн байгууллага буюу шүүхээр дамжуулан албан ёсоор хандах", 2 дугаарт "шийдвэрийг биелүүлэх буюу шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар зохих эрх бүхий шүүхэд хандаж хүсэлт гаргах" арга юм. Аль ч тохиолдолд арбитрын шийдвэр албан ёсоор баталгаажиж талуудад хүргэгдсэн байх ёстой.

...Шийдвэрийг албадан биелүүлэх тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллага буюу шүүхэд хандсан байх ёстой, хандахдаа тухайн улсын эрх бүхий байгууллага болон өөрийн биеэр буюу Стандарт банкны зүгээс хүсэлт гаргах боломжтой. Үүний дагуу шүүхийн байгууллага хүлээн авч албадан биелүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК хуулийн этгээд учраас тухайн арбитрын шийдвэрийг хүлээн авсан байх магадлалтай, албадан биелүүлэх биш сайн дурын үндсэн дээр биелүүлэх ёстой. Албадан биелүүлэх арга хэмжээг авах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зорилгын асуудал. ..." гэсэн мэдүүлгийг,

Хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Цэрэнбадам "...”Эрдэнэт үйлдвэр” ХХК нь өнөөдрийн байдлаар Германы комерц, Самсунг, Рабо банкнаас нийт 106.000.000 ам.долларын урт хугацааны зээлтэй байгаа. Энэхүү банкуудтай байгуулсан зээлийн гэрээнүүд болох Комерцийн гэрээний 2.5, Самсунгийн гэрээний 6 дугаар зүйл, Рабо банкны гэрээний 21.5 дахь заалтад “...шүүх Арбитрын шийдвэрээр 5.000.000-20.000.000 ам.долларын өр төлөх авлага царцаагдах, шийдвэр гарсан тохиолдолд Диполт болно. ...” гэж заасан байгаа. Энэ нь тухайн компаниудаас авсан мөнгөн хөрөнгийг нэг удаагийн төлөлтөөр хүү, зардал, алдангийн хамт төлөх үүрэг үүсэх эрсдэлтэй.

Стандарт банкны нийт энгийн хувьцааны 60 хувийг Хятадын аж үйлдвэр худалдааны банк эзэмшдэг болсон. Эрдэнэт үйлдвэрийн бүх зэсийн баяжмал БНХАУ-ын хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрт очиж, олон улсын зах зээлд худалдаалагддаг. Иймд Стандарт банк Арбитрын шийдвэрийг Монгол улсад бус БНХАУ-д албадан хэрэгжүүлсэн тохиолдолд Эрдэнэт үйлдвэрт эд хөрөнгийн болон нэр хүндийн хохиролтой. Бүх баяжмалууд царцаагдана гэсэн үг. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь өөрийн зэсийн баяжмалыг Лондонгийн металлын биржийн ханшаар олон улсад үйл ажиллагааг явуулж буй трейдер компаниудаар дамжуулан борлуулдаг. Трейдер компаниудын дансыг царцаах тохиолдолд Эрдэнэт үйлдвэрт асар их хохиролтой. Бид татвараа төлж чадахгүй, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй, өдөр тутмын үйл ажиллагаагаа санхүүжүүлэн явуулж чадахгүйд хүрнэ.

...Лондонгийн олон улсын арбитрын шүүхийн шийдвэр нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д хууль эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа “Тейлор Уэлсин” хуулийн нөхөрлөлөөр дамжуулан Эрдэнэт үйлдвэрт файл хэлбэрээр болон цаасан суурьтай байдлаар 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Английн шүүхийн /Үндсэн зээл 50.900.000 ам.доллар/, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Английн шүүгчийн /44.300.000 ам.доллар, хүү зардал/ шийдвэрүүд тус тус ирсэн. Өөрөөр хэлбэл, шуудангаар ирсэн гэж ойлгож болно. Шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Төрийн захиргааны байгууллагад ирэх хууль зүйн үндэслэлгүй. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь тухайн Арбитрын хэрэг маргааныг хариуцагч болохоос Монгол Улс тухайн Арбитрын маргаанд хариуцагч биш юм. ..." гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн байдаг.

Олон улсын Стандарт банк нь Арбитрын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар төлүүлэх асуудлаар харилцан зөвшилцөх, эсхүл 1958 оны 6 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан "Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц"-ын дагуу Монгол Улсад албадан гүйцэтгүүлэх, эсхүл гадаад улсад албадан гүйцэтгүүлэх асуудал нь нэхэмжлэгч талын хүсэл зоригийн асуудал юм.

Монгол Улс 1958 оны 6 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан "Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц", Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлд заасан зүйл, хэсэг нь гадаад улсын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт тул Ш.Бд холбогдох хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэхэд хамаарахгүй гэж үзэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 117/145 дугаартай албан бичгээр прокурорт "Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхээс арбитрын 132445 болон 132455 дугаартай хэргүүдэд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус тус гаргасан шийдвэрүүдийг Английн “Тейлор Уэссинг” хуулийн компаниас эх хувиар нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр манайд ирүүлснийг хүлээж авсан болохыг үүгээр мэдэгдэж байна." гэсэн мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд энэ талаарх баримтыг шүүх хуралдааны явцад шүүхэд гарган өгч, нотлох баримтаар шинжлэн судлуулна. /хуулбар хувийг хавсаргасан байгаа./

Шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна" гэж заасан яллах дүгнэлт дээрх хуулийн шаардлагад нийцээгүйг тэмдэглэж байна гэжээ.

Шүүгчийн захирамжид заасан үндэслэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай яллах дүгнэлтийн 21, 38-41, 43-48 дугаар хуудсанд хэрэгт хураагдсан Стандарт банк болон "Жаст групп" ХХК-тай байгуулсан гэрээнүүдийн нэршлийг латинаар бичиж, нэр тус бүрийн ард кириллээр галиглаж бичсэн. Мөн яллах дүгнэлтийн хавсралт 2-т орсон 52 ширхэг тээврийн хэрэгслийн нэршлийг буюу оноосон нэрийг Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримт бичиг дээр бичигдсэн байдлаар бичсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтийг төрийн албан ёсны бус хэл, бичгээр хөтөлж, баримтжуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгчийн захирамжийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл:

Эрүүгийн хэргийн хохирлыг барагдуулах зорилгоор яллагдагч нарын нэр дээрх, мөн хамаарал бүхий этгээдүүдийн эд хөрөнгүүдийг битүүмжилсэн тогтоолууд хэрэгт авагдсан бөгөөд зарим хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд хэний өмчлөлд байдаг эсэх, хэзээ, хэнээс хэрхэн яаж худалдан авсан эсэх талаар холбогдох этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, түүнчлэн хэрэгт хамааралтай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй талаар өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно. Мөн зарим битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон байхад эд хөрөнгүүдийг битүүмжилсэн нь ойлгомжгүй байдлыг бий болгохоор байна. Өөрөөр хэлбэл, нийтэд тодорхой болсон үйл баримтыг дахин тогтоох зохицуулалт байхгүй гэжээ.

Шүүгчийн захирамжид заасан үндэслэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Яллагдагч Ш.Б нарт холбогдох эрүүгийн 201301000330 дугаартай хэргийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад нийт 158 ширхэг эд хөрөнгийг шилжүүлсэн. Үүнээс 118 эд хөрөнгийг прокурорын "эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолоор битүүмжилсэн, 40 хөрөнгийнх нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.

Дээрх нийт 158 ширхэг эд хөрөнгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд хэний өмчлөлд байгаа, тухайн хөрөнгийг хэн хэзээ, хэрхэн худалдан авсан талаарх лавлагаа, баримт бичгийг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч, тухайн эд хөрөнгийн өмчлөгч болон эзэмшигчийг нь тогтоох зорилгоор нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Энэ талаарх буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан холбогдох баримтууд нь 110-136 дугаар хавтас хэрэгт, мөн 149-164 дүгээр хавтас хэрэгт тус тус авагдсан. Эд хөрөнгөтэй холбоотой ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн болно.

 Өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хүсэлтэд дурдсан "...Г.Ааас “Миллфорд” ХХК руу илгээж байсан гэх 2010 оны 12 дугаар сар, 2011 оны 1, 2 дугаар сар, 2011 оны 4, 11, 12 дугаар сар, 2011 оны 1, 2, 7, 10, 12 дугаар сар, 2013 онд илгээсэн нэхэмжлэхүүдийг хэрэгт хавсаргаагүй. ..." гэх,

өмгөөлөгч Э.Ганхөлөгийн хүсэлтэд дурдсан "...Ч.Гийн “Миллфорд” ХХК руу явуулсан 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаар албан бичиг хэрэгт хавсаргаагүй. ..." гэх тухайд прокурорын 2018 оны 3 дугаар сарын 2-ны 455, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 784 дугаартай зөвшөөрлүүдээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Миллфорд” ХХК-иудаас гаргуулан авч хэрэгт хавсаргасан болно. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралтай нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан. Иймд хэрэгт авагдсан баримтыг холбогдох байгууллагаас дахин гаргуулан авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл:

Эрүүгийн 201301000330 дугаартай 189 хавтас хэргүүдэд авагдсан зарим баримт бичгүүд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүйг дурдах нь зүйтэй гэжээ.

Шүүгчийн захирамжид заасан үндэслэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгчийн захирамжид 189 хавтас хэрэгт авагдсан баримт бичгүүдээс ямар баримт бичиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар захирамждаа тодорхой дурдаагүй.

Ш.Бд холбогдуулан анх 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан бөгөөд 2018 оны 3 дугаар сард тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах ажлын хэсгийг шинэчлэн томилсон ба ажлын хэсгийн мөрдөгч нараас хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотолж тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг эхнээс нь явуулсан. Өөрөөр хэлбэл, 2002 онд хэрэглэж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтуудыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулах арга хэмжээг авч ажилласан. Хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжийн 5 дахь хэсэгт заасан үндэслэл:

Хэрэгт яллагдагч нарыг санаатай нэгдэж, бүлэглэж зээлийг хуурамч баримт үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх аргаар авч, өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт яллагдагч нарын гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг яллагдагч тус бүрээр нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзлээ гэжээ.

Шүүгчийн захирамжид заасан үндэслэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, яллагдагч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа яллагдагч нарын гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэгт авагдсан баримтуудын хэмжээнд тодорхой дурдаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

Түүнчлэн дээрх үндэслэлд дурдсан ажиллагаа нь шүүх хуралдаанаар мэтгэлцэх зарчимд тулгуурлан хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гаргах боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэл биш гэж үзэж байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүлээн авч, захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх үндэслэлгүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 240 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Бгээс нийт 6 гэрээ авсан ба эдгээр хувиуд байгаа. Мөн хуулийн фермээс 4 гэрээ, Б.Маас 3 гэрээг хурааж авсан. Б.Маас авсан 3 гэрээ нь эх хувь гэж үзэхээр бүртгэлийн тэмдэг дарагдсан байдаг. Уг 3 гэрээн дээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс дүгнэлт гаргуулсан. Бусад гэрээнд хуулбар үнэн дардас дарагдсан учраас дүгнэлт гаргуулаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр гэрээг хурааж авсан. Өөр гэрээ олдоогүй.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын хууль ёсны төлөөлөгч Ж.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Монгол Улс 1958 оны 6 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан “Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц"-д 1994 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэгдэн орсон, 181 дэх улс болсон талаар прокурор тодорхой тайлбарлалаа. Нөгөөтэйгүүр, гадаадын арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай ойлголт бол тухайн арбитрын шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлбөр төлөгч нь сайн дураараа төлөхгүй байгаа тохиолдолд төлбөр авагч нь арбитрын шийдвэрээр албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг конвенцийн 4 болон Монгол Улсын арбитрын тухай хуулийн 38.2 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184, 185 дугаар зүйлүүдэд зааснаар Монгол улсын иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргаж, түүний дагуу гадаадын арбитрын шийдвэрийг Монгол улсад албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч тухайн шийдвэрийг баталгаажуулсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсын дагуу гүйцэтгүүлэх ёстой. Гэхдээ Стандарт банк арбитрын шийдвэрээр албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг Монгол улсын шүүхэд гаргаагүй байгаа тохиолдолд арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай ойлголт яригдахгүй. Энэ нь төлбөр авагчийн хүсэл зоригийн асуудал байгаа. Ийм учраас энэ ажиллагааг зайлшгүй хийгдэх ёстой мэтээр шүүгчийн захирамжид заасныг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. 2019 оны 4 дүгээр сард 40.000.000 ам.долларыг төлж барагдуулсан учраас арбитрын шийдвэртэй холбоотойгоор дахин албан гүйцэтгүүлэх тухай ойлголт яригдахгүй. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр нь энэ төлбөрийг нэгэнт төлсөн учраас уг төлбөрийн хэмжээгээр хохирсон нь нэгэнт тодорхой болсон. Монгол хэлээр явуулах гэдэгт прокурорын тайлбартай санал нэг байна. Шүүгчийн захирамжийн 3, 4 дүгээр заалтад заасан хохирол төлбөр барагдуулахтай холбоотойгоор хийгдсэн ажиллагаа, шүүхийн албан ёсны шийдвэртэй холбоотой асуудалд нэмж хэлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”. Тухайн хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсныг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлснийг хүчингүйд тооцож, хөрөнгө орлогыг хураан авч хохирлыг төлүүлж болохоор байгаа. Тэгэхээр 158 эд хөрөнгөтэй холбоотой битүүмжилсэн захирамж болон эрх хязгаарлах арга хэмжээ авагдсан асуудлуудад Эрүүгийн хуулийн зорилтуудад нийцүүлэн шүүхээр хэрэг хэлэлцэх явцад хүчин төгөлдөр бусад тооцогдох боломжтой болох нь харагдаж байна. Иймд прокурорын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 110-136, 149-164 дүгээр хавтас хэргүүдэд битүүмжлэх болон эрх хязгаарлах арга хэмжээ, түүнтэй холбоотой гэрч нараас байцаалт авсан гэж ойлгож байна. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь асуудлыг ойлгомжгүй болгоод байгаа асуудлын хувьд хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар тухайн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх замаар бүрдүүлсэн эд хөрөнгө гэж үзвэл шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудыг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж хянан шийдвэрлүүлэх боломжтой. Эдгээр үндэслэлээр хэргийг буцаах нь үндэслэлгүй байна. Мөн зарим нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэр, захирамжууд нь хууль ёсны үндэслэл бүхий байх ёстой ба 190 хавтас хэргээс аль хуудсан дахь нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн аль хэсэгт заасныг зөрчсөн талаар тодорхой дурдаагүй байна. Миний зүгээс прокурорын эсэргүүцлийн дэмжиж, хэргийг буцааж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын өмгөөлөгч М.Д “Тус шүүх хуралдаанд гаргах нэмэлт тайлбаргүй.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Төрийн банк”-ны хууль ёсны төлөөлөгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү хэрэг маргаанд Төрийн банк хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлалаас харахад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг цагдаа, прокурорын байгууллага хийж, уг хэргийн хүрээнд цагаатгах буюу яллах тогтоол гаргах нь шүүхийн бүрэн эрх байдаг. Энэ бүрэн эрхийн хүрээнд шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой байтал өөрийн эрх мэдлийг ашиглаж, хэн нэгэнд давуу байдал бий болгох үүднээс хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлж байгаа үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл, би өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн багт ажиллаж байсан. Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу хэргийг мөрдөн байцаалтад буцаах юм бол хэрэгт хийгдэх ажиллагаа байхгүй гэдгийг хэлсэн. Дээр хоёр үндэслэлийн дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, төрийн оролцоотой, төрийн 100 хувийн өмчтэй, хэрэг маргааныг хурдан шийдвэрлэж өгнө үү. Хэргийн үйл баримт, нотлох баримтын талаар яллах дүгнэлт үйлдсэн прокурор болон хохирогч талын хууль ёсны төлөөлөгч нар тодорхой ярьсан тул нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч Г.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэргийн хувьд шалгагдаад нилээд хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд хэргийн мөрдөн шалгах ажиллагааны дагуу олон баримтууд цугларсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хадгаламж банкны эрх хүлээн авагчаар томилогдоод ажиллах хугацаанд яллагдагч Ш.Б болон түүний хамаарал бүхий бусад компаниудын мөнгийг битүүмжилж шалгасан. Шалгах явцдаа Хадгаламж банкны эрх хүлээн авагчтай холбоотой “Мах маркет” ХХК-ийн зээлийн асуудалтай холбоотойгоор мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Бусад банкны эрх хүлээн авагчаас шүүхэд хүсэлт гаргаж, “Олон овоот гоулд” ХХК, “Жаст ойл” ХХК гэсэн компаниуд Хадгаламж банкинд зээлийн үлдэгдэлтэй, зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй байдаг. Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй учраас шүүхийн шатанд тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тодорхой үндэслэл, албан ёсны захирамжаар хариу ирүүлээгүй. Энэ талаар өнөөдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, цаашид банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкинд зээлийн үлдэгдэлтэй байгаа тодорхой компаниуд дээр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцох хүсэлтэй байна.” гэв.

Яллагдагч Ш.Бгийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 240 дугаартай шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Английн Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрүүд нь Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын 3 дугаар зүйл болон, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлд заасны дагуу баталгаажих ажиллагаа хийгдээгүй. Прокурор Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйл нь Ш.Б нарын үйлдэлд хамааралгүй гэж эсэргүүцэлдээ дурдсан нь үндэслэлгүй бөгөөд харин ч хэрэгт шууд хамааралтай гэж үзэж байна. Учир нь, Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын 3 дугаар зүйлд “Хэлэлцэн тохирогч улс бүр арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд түүнийг өөрийн улсын хэрэг хянан шийдвэрлэх эрхийн хэм хэмжээг баримтлан доорх зүйлүүдэд заасан нөхцөлөөр биелүүлнэ” гэж заасан. Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцид зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлд заасны дагуу баталгаажуулах хэм хэмжээг шууд зохицуулсан тул Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хэм хэмжээ нь хэрэгт хамааралгүй гэж прокурорын эсэргүүцэлд дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгчийн захирамжид, яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл бичгээр хөтөлж, баримтжуулна" гэж заасныг зөрчсөн нь гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсанаар “...Яллах дүгнэлтэд авто тээврийн үндэсний төвийн улсын бүртгэлийн гэрчилгээнд латин үсгээр бичигдсэнийг хуулж бичсэн учраас хууль зөрчсөн гэж үзэхгүй. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан учраас авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд латин үсгээр бичигдсэн нь прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлага хангаагүйг зөвтгөх үндэслэл болохгүй. Мөн битүүмжилсэн хөрөнгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн журамд заасны дагуу давхардуулан битүүмжилсэн асуудлыг прокурорын эсэргүүцэлд дурдаагүй байдаг. 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ ямар, ямар хөрөнгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар битүүмжилж, хураан авсан ажиллагааг давхардуулан битүүмжилсэн талаар дэлгэрэнгүй дурдсан байгаа. Үүнийг эрхэм шүүгч нар 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хүсэлтээс тодруулж болно. Ш.Бг Г.А, Э.С нартай санаатай нэгдэн бүлэглэж, Хадгаламж банкны батлан даалтаар оролцуулах зорилгоор, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, тухайн хуурамч бичиг баримтыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсний улмаас Сүхбаатар дүүргийн шүүхээс 32.855.264 ам.доллар төлүүлэхээр заасан гэж дүгнэсэн. Энэ хэрэгт Ш.Б нарын гэмт хэрэг гарсан хугацааг тогтоогоогүй. Гэмт хэрэг гарсан хугацааг тогтоохдоо Ш.Бг Хадгаламж банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэж байхдаа гэх байдлаар гэмт хэрэг гарсан хугацааг тогтоосон. Ш.Б нь 2009 оноос 2013 оны хооронд 4 жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан. Энэ 4 жилийн хугацааг гэмт хэрэг гарсан хугацаа гэж үзэж тогтоосон нь гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тогтоогоогүй гэж үзсэн. Энэ байдлаас харахад Эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа, гэмт үйлдэл үргэлжилсэн, төгссөн эсэх асуудал яригдана. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй байхад үүнийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нөхөн гүйцэтгэх боломжгүй. Үүнийг прокурорын эсэргүүцэлд мэтгэлцэх зарчмын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэдэг. Мөн Ш.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчид хамаарах тусгай субъекттэй учир Ш.Бд холбогдох гэмт хэргийн үйлдэл холбогдлын цаг хугацааг нь тодорхойлсны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектэд хамаарах эсэх асуудал яригдана. Энэ асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй тул шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Ш.Б, Г.А, Ч.Г, Мөнхжаргал нарын хэрэгт хохирлын хэмжээг тогтоохдоо 92.685.803 ам.доллар буюу 215.388.407.342 төгрөг гэж үзсэн. Уг хохирлын хэмжээг төгрөгт хөрвүүлэхдээ хэзээний ямар ам.долларын ханшийг үндэслэсэн нь тодорхойгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ярьсан. Прокурорын эсэргүүцэлд тодорхой бичигдээгүй. Тухайлбал, 190 хавтас хэрэгтэй танилцахад 92.685.803 ам.долларыг 215.388.407.342 Монгол төгрөгт хөрвүүлэхдээ үндэслэл болгосон Монгол банкны ам.долларын ханшийн лавлагаа тодорхойгүй байгаа учраас тухайн гэмт хэргийн хор уршгийн хэмжээ тодорхойлогдох боломжгүй байна. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 40.000.000 ам.долларыг Стандарт банкинд төлсөн гэдэг. Ш.Б, Г.А, Ч.Г, Б.М нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, мөн хариуцвал зохих хор уршгийн хэмжээ нь яллах дүгнэлтээс ойлгох боломжгүй байна. Яллах дүгнэлт 86 хуудастай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн хор уршгийн тооцоолол тодорхой байх ёстой. Миний үйлчлүүлэгч Ш.Б болон хамтран оролцсон Г.А, Ч.Г, Б.М нарын хариуцвал зохих хохирлын хэмжээ тодорхойгүй, ойлгомжгүй байгаа талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр яригдсан.” гэв.

Яллагдагч Ч.Гийн өмгөөлөгч Д.Чулуунбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжид дурдагдсан асуудал нь үндэслэл бүхий бөгөөд прокурор 2013 оны 3 дугаар сарын 5-ны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчийн асуусан асуултад хариулахдаа прокурор хохирлыг хэрхэн тооцсон эсэх асуултад хариулахдаа Лондонгийн арбитрын шүүхийн шийдвэрээр хохирлыг тооцсон гэж хариулсан. Гэтэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол тооцсон шүүх нь баталгаажаагүй байдаг. Шүүгч хэлэхдээ баталгаажсан шүүхийн шийдвэрийг үндэслэж хохирлыг хэмжээг тооцох ёстой гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор болон хохирогч нараас хуулийг өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж байна. Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцийн 4 дүгээр зүйлд албадан гүйцэтгүүлэхээр гэсэн үг өгүүлбэр байхгүй. Гэтэл албадан гүйцэтгүүлэх тохиолдолд баталгаажих ёстой гэдэг асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанд хэлээд байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна уу гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шүүгч хуульд зааснаар ажиллагааг хийгээгүйн улмаас мөн арбитрын шийдвэр баталгаажаагүй байгаа учраас хуульд заасны дагуу ажиллагаа хийлгэхээр буцаасан байх тул шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

Яллагдагч Б.Мын өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийе гэсэн хүсэлт гаргаж, хэд хэдэн үндэслэл гаргасан. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед бодит хохирлын талаар тодруулахад прокурор өөрсдөө хэлсэн гэх байдлаар хариулсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийн бүрдэл хангагдаагүй, мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэл байсан учраас шүүгч хууль ёсны үндэслэл бүхий захирамж гаргасан гэж үзэж байна. Хэргийн хувьд 5 гэрээний асуудал яригддаг боловч нийт 21 гэрээ байдаг. Уг 21 гэрээг гэрч нарын мэдүүлэгтээ он, сар хугацааны хувьд тулгахад хэрэгт холбогдогч нарт ашигтай буюу тэдэнд холбогдох үйлдэл холбогдлыг хөнгөрүүлэх цагаатгах үндэслэл байсан учраас мөрдөн шалгах газар уг баримтыг оруулахгүй, хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хэрэгт хавсаргахгүй, баримтыг дутуу хавсаргасан байдал нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэлээс прокурор шүүгчийн асуултад хэрхэн хариулж, шүүх хуралдаанд хэрхэн бэлдсэн болох, хэргийн бүрдэл хангагдсан эсэх нь тодорхой бичигдсэн байх тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийнэ гэдэгт найдаж байна. Иймд хэргийн мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн бүх заалтыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна.” гэв.

Яллагдагч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Миний ойлгож байгаагаар Монгол улсад гарсан эрүүгийн гэмт хэргийн хохирлыг гадаад улсын арбитрын шүүх тогтоохгүй байх. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хохирогч болсон нь надтай холбоогүй. Миний бие Стандарт банкинд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн, Стандарт банкнаас зээл авсан үйлдлүүдэд маргахгүй, гэм буруугаа анхнаасаа хүлээсэн. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санаатайгаар Арбитрын шүүхэд ялагдсан. Олон улсын арбитрын шүүхээс давж заалдах эрх олгодоггүй ба давж заалдах эрх олгоход нь санаатайгаар хугацааг нь үхүүлсэн. Монгол Улс 1994 онд олон улсын конвенцид нэгдэн орсон байдаг. Энэ асуудлыг Монгол улсын шүүхээр эх баримтыг ирүүлж, баталгааждаг байхад энэ шүүхийн гадуур мөнгө шилжүүлэх гэж оролдсон үйлдлийн талаар гомдол гаргаж, шалгуулах хүсэлт гаргаж байсан. Харамсалтай нь энэ олон жил болоход “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрыг санаатай ялагдуулсан, давж заалдах гомдол гаргах хугацааг дуусгасан, хууль бус аргаар мөнгө шилжүүлэх гэсэн оролдлогыг прокурорын байгууллагаас огт шалгаж өгөөгүй. Прокурорын энэ үйлдэл нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг хохироосон, гэмт хэрэгтнүүдийг нуун дарагдуулсан үйлдэл болж байна. Хамгийн буруутай хүмүүсийг олж тогтоох ёстой талаар би хэлсэн. Бүх бичиг баримт нь хуурамч байхад яагаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ялагдаад байна вэ. Энэ үйлдлийг хийж, улсыг хохироож, мөнгө завших гэсэн хүмүүсийн талд прокурорууд үйлчилж байна. Хэрвээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холбогдох баримтыг буруу гээд Монгол улсын хуульд заасны дагуу баталгаажуулахын тулд гадаадын арбитрын шүүхэд авагдсан баримтуудаа Монгол улс руу ирүүлэх ёстой. Гэрээний эх хувиуд нь яагаад байхгүй вэ гэхээр Английн Лондон хотын арбитрын шүүхээс хэрэгт холбогдох баримтуудыг эх хувь эсхүл баталгаажсан хуулбарыг авчрахыг шаарддаг. Уг бүх баримтуудыг Монголд авч ирэх байсан. Тэнд 170 гаруй баримт, 10 гаруй гэрээ, нэмэлт гэрээнүүд байгаа. Эдгээр баримт бичгүүдэд жинхэнэ гарын үсэг зурагдсан 1 хувь гэрээ байгаа. Уг эх хувийг 2 жил гаруй хугацаанд Лондонгийн арбитрын шүүхэд гаргаж өгөхгүй байсаар санаатай ялагдуулсан. Тэгэхээр арбитрын шүүхтэй холбоотой асуудал нь маш чухал юм. Прокурорын дүгнэлтэд Ш.Бг байнга хуурамч бичиг баримт үйлдсэн гэж худлаа зүйл ярьж байна. Би 2009 онд Хадгаламж банкыг, 2010 онд Шуудан банкыг худалдан авсан. Хадгаламж банкны 100 хувийн хувь эзэмшигч буюу эзэн нь учраас ТУЗ-ийн дарга нь байсан. Хүмүүс бодохдоо Төрийн банкны тамга тэмдэг, гарын үсгийг дуурайлгаж хуурамчаар үйлдсэн мэт сэтгэгдэл төрөөд байж магадгүй. Бодит байдалд тийм зүйл байхгүй. Би Г.А захирлаас зээл авсан нь үнэн бөгөөд баримтаар тогтоогдсон. Зээлийн гэрээнүүд байгаа. Хуурамчаар зээл авч, хуурамч данснаас мөнгө шилжүүлэх гэсэн ойлголт байхгүй. Би Хадгаламж банкны эзэн нь бөгөөд ТУЗ-ийн даргын хувьд батлан даалт гаргах шийдвэрүүдийг гаргаж байсан. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд миний гарын үсгийн шинжилгээнд өгөөд миний гарын үсэг болох нь тогтоогдсон. Юун хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж яриад байгааг ойлгохгүй байна. Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийж, хэргийн үнэг зөвийг тогтоож өгнө үү.” гэв.

Яллагдагч Ч.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Арбитрын шүүхийн шийдвэрийг баталгаажуулах ажиллагаа зохих журмын дагуу явагдаагүй. Өнөөдрийн байдлаар 40.000.000 ам.доллар төлөгдсөн байгаа. Үүний улмаас “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ буруутгагдаж байна. Арбитрын шүүх хуралдаанд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ хангалтгүй оролцсоноороо буруутгагдаж байгаа. Арбитрын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн 191-д ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын үйлдэл нь маш хачирхалтай нь хэвийн хэмжээнээс гадуур” гэсэн байдаг. Үүний дараагаар би зарим тодорхой нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Уг баримтыг Лондон хотын арбитрын шүүх гаргаж өгөөгүй ба санаатайгаар гаргаж өгөөгүй гэж үзэж байна. Английн Лондонгийн дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрийн заалтын 33 дугаар зүйлд “...Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т шүүх хуралдааны товыг 5 удаа хүргэсэн. ...”, 55 дугаар заалтад “...Зар мэдэгдлийг хангалттай удаа хүргүүлсэн. ...”, “...Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ямар шалтгаанаар шүүх хуралдаанд оролцохгүй байгаа шалтгаанаа мэдэгдээгүй, нотлох баримтуудыг ирүүлээгүй. ...”, 57 дугаар заалтад “...Шүүх хуралдаанд оролцохгүй байснаар гарах үр дагаврыг мэдэж байсан. Шүүх хуралдаанд оролцох хангалттай хугацаа боломж байсан. Гэвч шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзлээ. ...” гэсэн байна. Энэ нь арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ялагдсан үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд авч үзэлгүй зөвхөн нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хохирлыг тогтоохдоо зээлийн 2 гэрээ, нэмэлт 2 гэрээ, нийт 4 ширхэг гэрээ байдаг. Эдгээр гэрээнд зурагдсан гарын үсгийг шинжээчийн дүгнэлтээр хэрхэн тогтоох талаар, хохирлыг хэрхэн тогтоох вэ гэхээр миний хувьд зээлийн 2 гэрээ, нэмэлт 2 гэрээ, нийт 4 гэрээ байдаг. Уг гэрээнд зурагдсан Ч.Гийн гарын үсэг бүгд хуурамч болохыг тогтоосон. Энэ нь олон улсын шинжээч нарын дүгнэлт болон Монгол улсын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 197 баримтад шинжээчийн дүгнэлт хийснээс 3 нь миний гарын үсэг болохыг тогтоосон. Милл фордод бичсэн захиа, урьдчилсан нөхцөлийг тохиролцсон гэрээ, хуудас солигдсон баримт гэх 3 зүйлд миний гарын үсэг илэрсэн. 197 баримтыг ярихгүй атлаа 3 гарын үсгийг тодотгож яриад, үүнийгээ нэгтгэж яриад бүлэглэн үйлдсэн, хамтран оролцож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх мэтээр хэрэгт холбогдуулан биднийг нэг зүйлээр зүйлчилсэн. Намайг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт хохирол учруулсан гэх ямар гэрээ байна вэ. Хэрвээ ийм гэрээ байхгүй бол намайг хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа юм бэ гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Яллагдагч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийт 21 гэрээ байгаа. 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 3 гэрээ байгаа ба уг гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр шинэчлэн найруулан 3 гэрээ байгуулсан. Уг шинэчилсэн 3 гэрээг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин шинэчлэн найруулаад 3 гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнүүд нь нэмэлт өөрчлөлт хийсэн гэрээнүүд биш шинэчлэн найруулсан гэрээнүүд байгаа. Мөн 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 3 гэрээ, 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 3 гэрээтэй холбогдох 4 удаа шинэчлэн найруулсан, нийт 12 гэрээ байгаа. 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан гэрээтэй холбоотой 3 гэрээ байгаа. 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3 гэрээг шинэчлэн бичээд Ш.Б гэх хүн хуурамч гарын үсэг зураад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тамгыг дуурайлган дарж явуулсан. Үүнд нь Стандарт банк гарын үсэг зурсан. 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн болон 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хийсэн гэрээг дахин шинэчлээд 3 гэрээ байгуулсан ба нийт 21 гэрээ байдаг. Б.Маас гарсан гэх 3 гэрээ нь уг 21 гэрээтэй хамааралгүй. Учир нь, Стандарт банкинд байгаа 21 гэрээ, надаас гарсан 3 гэрээ нь гэрээний төсөл учраас Стандарт банкинд очоогүй. Ш.Б нь хамгийн сүүлийн хуудсыг сольж ашигласнаас Стандарт банкинд очоогүй. Нийт 24 гэрээ байснаас 21 гэрээ нь Стандарт банкинд байгаа бөгөөд уг гэрээнүүдэд үндэслэж зээл олгосон. 3 гэрээ нь надад байсан ба Стандарт банкинд очоогүй бөгөөд уг 3 гэрээ хавтас хэрэгт авагдсан. Зөвхөн зээл олгосон гэрээг ярьж байна. Үүнээс гадна Стандарт банкинд ямар итгэл төрүүлсэн гэхээр “...Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар нь “Жаст групп” ХХК-гүй бол дампуурна, учир нь, “Жаст групп” ХХК-иас Эрдэнэт үйлдвэрт бензин, ган бөмбөлөг нийлүүлж, зэсийн баяжмалыг нь авдаг. ...” гэсэн агуулга бүхий хуурамч гэрээ өгсөн. Тэр хуурамч гэрээнүүд хэрэгт авагдаагүй. 1000 тонн ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулсан мөртлөө хуудсыг солиод 60.000 тонн болгосон. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар нь 1 жилд 20.000 тонн ган бөмбөлөг ашигладаг ба 3 жилийнхээ хэрэгцээг “Жаст групп” ХХК-иас авдаг гэхээр нь арбитрын шүүхийн шүүгч итгэсэн. Үүгээр баталгаа гаргаж өгөхөөс өөр аргагүй гэдэг итгэлийг төрүүлсэн. Мөн 38.000.000.000 төгрөгийн эрчим хүч нийлүүлэх хуурамч гэрээ байдаг. “Жаст групп” ХХК хэзээ ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт эрчим хүч нийлүүлдэггүй. Энэ хуурамч гэрээнүүд нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн. Мөн зэсийн баяжмалын тоо хэмжээг нэмээд “Жаст групп” ХХК-иас хараат байхаар харагдуулах материалыг бүрдүүлсэн.

Тухайлбал, Ч.Г даргын гарын үсгийг дуурайлган зураад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын тамгыг дуурайлгаж дарсан хуурамч баримтыг явуулчихаад араас нь миний гарын үсэгтэй баримтыг явуулсан. Уг бичигт “Ч.Г гарын үсэг зурсан шүү” гэсэн мөн л хуурамч бичиг явуулсан байдаг. Эдгээр баримтууд яагаад байхгүй байна вэ, уг баримтууд нь зээл олгоход голлох нөлөө үзүүлсэн баримтууд шүү дээ. Мөн тухайн үед ТУЗ-ийн дарга Сугар гэх хүн байсан ба ТУЗ-ийн дарга нь тухайн байгууллагын хамгийн том албан тушаалтан байдаг. ТУЗ-ийн дарга Сугарын гарын үсэгтэй баримтууд яагаад байхгүй байна вэ. Дээрх баримтууд нь бүгд хуурамч болох нь тодорхой болчихоод байхад Сугар гэх хүн байхгүй байна. Дээрээс нь 49 хувийн төлөөлөл гэдэг нь маш том хувьцаа эзэмшигч. Оросын Помиго гэдэг захирлын бүх гарын үсэг нь хуурамч гэсэн албан бичгүүд байна. Энэ яагаад нотлох баримтаар хэрэгт авагдаагүй вэ. 49 хувь зөвшөөрөхгүй бол баталгаа гаргахгүй гэдгийг мэдээд байгаа атлаа 49 хувийн гарын үсэг хуурамч гээд байхад уг баримт хэрэгт авагдах ёстой. Ч.Г захиралтай холбоотой гэрээнээс гадна 40-50 хувь хуурамч албан бичиг байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээр хуурамч болох нь тогтоогдсон надад холбогдох 40 орчим хуурамч бичиг баримт байдаг. Хэргийн нотолбол зохих байдалд уг баримтууд бүгд авагдах ёстой. Гэтэл нэг баримт ч байхгүй. Стандарт банкинд байгаа нэг ч гэрээ мөн ирээгүй.

Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх конвенцийн хувьд хамгийн их хамааралтай. Арбитрын шүүх тухайн хэргийг гэрээн дээр үүссэн маргаан байна гэж үзээд иргэний хэрэг гэж үзсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас ямар нэг залилан мэхэлсэн үйлдэл байхгүй. Гэрээний маргаан учраас арбитрын шүүх шийдвэрлэсэн. Өнөөдөр Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж байгаад хуульч хүнийхээ хувьд их гайхаж байна. Хэрвээ эрүүгийн хэрэг гэж үзвэл арбитрын шийдвэрийг тусад нь салгаж, зөвхөн эрүүгийн хэргээр шийдвэрлэх ёстой. Хохирол болон нотлох баримтыг бүгдийг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх ёстой. Хэрэгт нотолбол зохих баримт нотлогдоогүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Давж заалдах шатны шүүх, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заасан яллагдагч Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Г.А, Э.С нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй, мөн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд яллах дүгнэлт үйлдээгүй,

            "Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц"-ийн 4 дүгээр зүйлд:

            1. Өмнөх зүйлд дурдсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэхийн тулд хүсэлт гаргагч тал дараах зүйлийг бүрдүүлнэ.

            а/ Зохих журмын дагуу баталгаажуулсан арбитрын шийдвэрийн эх хувь буюу түүний зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар,

            б/ 2 дугаар зүйлд заасан хэлэлцээрийн эх хувь буюу түүний зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар,

            2. Хэрэв арбитрын шийдвэр буюу хэлэлцээр нь түүнийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх улсын албан ёсны хэлээр гараагүй бол шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх талаар хүсэлт гаргагч тал баримт бичгийн тухайн улсын хэлээрх орчуулгыг өгнө. Орчуулгыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулга буюу дипломат болон консулын төлөөлөгчийн газар баталгаажуулна гэж заасан тул уг ажиллагааг хийж, арбитрын шийдвэрийг хэрэгт хавсаргах,

            эрүүгийн хэргийн хохирлыг барагдуулах зорилгоор яллагдагч нарын нэр дээрх, мөн хамаарал бүхий этгээдүүдийн эд хөрөнгүүдийг битүүмжилсэн тогтоолууд хэрэгт авагдсан бөгөөд зарим хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд хэний өмчлөлд байдаг эсэх, хэзээ, хэнээс, хэрхэн яаж худалдан авсан эсэх талаар холбогдох этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах,

            зарим битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байхад эд хөрөнгүүдийг битүүмжилсэн нь ойлгомжгүй байдлыг бий болгохоор байх тул хэрхэн шийдвэрлэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, өмчлөгчийн асуудлыг тодорхой болгох, шүүх битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг шийдвэрлэх нөхөцлийг бүрдүүлэх,

            хэрэгт яллагдагч нарыг санаатай нэгдэж, бүлэглэж зээлийг хуурамч баримт үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх аргаар авч, өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт яллагдагч нарын гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг яллагдагч тус бүрээр нарийвчлан тогтоох шаардлагатай зэрэг үндэслэл заасан нь үндэслэл бүхий болжээ.

            Прокурорын яллах дүгнэлтийн агуулга тодорхой биш байх бөгөөд яллагдагч нар хэрхэн бүлэглэж үйлдсэн буюу үйлдэл оролцоо тодорхойгүй, бүх яллагдагч нарын үйлдэлд яллагдагч Ш.Бгийн үйлдлийг давхардуулан бичсэн нь ойлгомжгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.", 4 дэх хэсэгт "Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ." гэж тус тус заажээ.

            "Жаст групп" ХХК-ийн Стандарт банктай байгуулсан 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн гэрээ болон 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээний эх хувийг, эсхүл олон улсын арбитрын шүүх дээр нотлох баримтаар авагдсан уг гэрээнүүдийн хуулбарыг олон улсын гэрээ, хэлцэлд заасан хэм хэмжээнд нийцүүлэн цуглуулж, бэхжүүлэн авах ажиллагааг хийх шаардлагатай. Уг ажиллагааг хийснээр хэрэгт хууль зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дараах үндэслэлүүдийн хүрээнд ажиллагаа хийх шаардлагагүй байна.

            Арбитрын шийдвэрийг биелүүлэх ажиллагаа Монгол Улсад явагдаагүй тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 240 дугаартай шүүгчийн захирамжийн "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлд "Арбитрын шийдвэрийг шүүхээр баталгаажуулах" тухай зохицуулалт хуульчлагдсан байна. Гэтэл Лондонгийн арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 50,988,425.60 ам.доллар буюу 114,597,506,304.51 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт 41,697,377.56 ам.доллар буюу 100.790.901.038 төгрөг, нийт 92,685,803.16 ам.доллар буюу 215,388,407,342.54 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн гэх бөгөөд арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн арбитрын шийдвэрийн хууль ёсны баримтууд болон арбитрын шүүхийн шийдвэрийн баталгаажуулалтын талаар хуулийн дагуу ажиллагаа хийгдээгүй байна." гэх үндэслэлийн хүрээнд хэрэгт ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

            Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна." гэж заасан бөгөөд яллах дүгнэлт дээрх хуулийн шаардлагад нийцээгүй. ..." гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд прокурорын бичсэн эсэргүүцлээс дээрх 2 үндэслэлийг хүлээн авсныг дурдаж байна. Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Г.А, Э.С нарт холбогдох 201301000330 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 240 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов..

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 240 дугаартай, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Прокурорын бичсэн эсэргүүцлийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар арбитрын шийдвэрийн баталгаажуулалтын талаар ажиллагаа хийх шаардлагагүй” гэх үндэслэлүүдийг хүлээн авсныг дурдсугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ